Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02583

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 312/ШШ2025/02583

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг..../-ийн

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 1989 онд сургуулиа төгсөж ирээд 1989 оны 8 дугаар сарын 01-нээс 1995 он хүртэлх хугацаанд Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны трест харьяа Сэлэнгэ ресторанд тогоочоор ажиллаж байсан Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх үеийн ажиллаж байсан лавлагаа, баримт олдохгүй байгаа тул 1989 оны 8 дугаар сарын 01-нээс 1995 он хүртэлх хугацаанд Эрдэнэт хотын худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны трест харьяа Сэлэнгэ ресторанд тогоочоор ажилласныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Орхон аймгийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 200 дугаартай Архивын лавлагаа /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, хамт ажиллаж байсан *******,******* нарын тодорхойлолт /хх-5-6/, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-8/, *******т 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон баярын бичиг /хх-9/-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.******* нь Эрдэнэт хотын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны трест харьяа Сэлэнгэ ресторанд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, мөн газрын харьяа нийтийн хоолны төвд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 дүгээр кафед тогоочоор, Сэлэнгийн улсын үйлдвэрийн газарт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, Сэлэнгэ ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Орхон аймгийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 200 дугаартай Архивын лавлагаа /хх-3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, *******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7-8/, *******т 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр олгосон баярын бичиг /хх-9/-ыг

 

хамт ажиллаж байсан *******,******* нарын тодорхойлолт,*******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ...../-ийн Эрдэнэт хотын Худалдаа бэлтгэлийн нийтийн хоолны трест харьяа Сэлэнгэ ресторанд 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл, мөн газрын харьяа нийтийн хоолны төвд 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 дүгээр кафед тогоочоор, Сэлэнгийн улсын үйлдвэрийн газарт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл, Сэлэнгэ ХК-д 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ