Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/02606

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/02606

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, Сэлэнгэ рестораны ...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум. тоотод оршин с...уух,./-д холбогдох 19,587,632 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2...025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч иргэн ******* ******* нь *******Банктай 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1130113554 дугаартай зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 25,000,000 /Хорин таван сая / төгрөгийг жилийн буюу 365 хоногт тогтмол 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар цалингийн зээлийг цахимаар авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 6,584,212.23/ Зургаан сая таван зуун наян дөрвөн мянга хоёр зуун арван хоёр төгрөг хорин гурван мөнгө / төгрөг, зээлийн хүүд 2,039,285.95/ Хоёр сая гучин есөн мянга хоёр зуун наян таван төгрөг ерөн таван мөнгө/ төгрөг, нийт 8,623,498.18/ Найман сая зургаан зуун хорин гурван мянга дөрвөн зуун ерөн найман төгрөг арван найман мөнгөЛтөгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1130113554 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж , 2025 оны 05-р сарын 20-ны өдрөөс хойш графикт зээлийн төлбөрөө төлж чадахгүй хугацаа хэтрүүлж, өнөөдрийн байдлаар 158 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг сануулахаар утасаар залгахад зээлдэгч, удахгүй төлнө, энэ сард багтааж төлнө гэх зэргээр хариу өгөхөөс гадна сүүлдээ утасаа огт авахгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Зээлдэгч Банк болон ББСБ-уудаас давхардуулан олон зээл авсан байдаг. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөр болох 19,587,632=16/ Арван есөн сая таван зуун наян долоон мянга зургаан зуун гучин хоёр төгрөг арван зургаан мөнгө/- төгрөгийг бүрэн төлүүлнэ. 1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130113554 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 18,415,787=77 / Арван найман сая дөрвөн зуун арван таван мянга долоон зуун наян долоон төгрөг далан долоон мөнгө/ , 2025 оны 10-р сарын 15- ны өдрийн байдлаархи үндсэн хүү 1,148,920=55 / Нэг сая нэг зуун дөчин найман мянга есөн зуун хорин төгрөг тавин таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,923=84 /Хорин хоёр мянга есөн зуун хорин гурван төгрөг наян дөрвөн мөнгө/-н төгрөг, нийт 19,587,632=16/ Арван есөн сая таван зуун наян долоон мянга зургаан зуун гучин хоёр төгрөг арван зургаан мөнгө/-ийг иргэн *******гээс гаргуулах, 2/ Зээлдэгч ******* нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг зээлийн гэрээний дагуу хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* Банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан 19,587,632 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,587,632 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,888 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 127,944 төгрөг, төрийн сангаас 127,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 19,587,632 төгрөгийг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 255,888 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 127,944 төгрөг, төрийн сангаас 127,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ