| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10056/И |
| Дугаар | 192/ШШ2025/08214 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 192/ШШ2025/08214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион оргил-1, Хаан банк цамхагт байрлах Хаан банк ХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю.Отгонжаргал /РД: ТИ87072213/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн өргөдөл, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023.05.23-ны өдрийн барьцааны гэрээ, 2023.08.24-ний өдрийн барьцааны гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн*******91/ШЗ2025/18844 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Хаан банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ю.Отгонжаргал /РД: ТИ87072213/-ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зээлийн өргөдөл, төрийн мэдээллийн сангаас авсан лавлагаа, тодорхойлолт, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, 2023.05.23-ны өдрийн барьцааны гэрээ, 2023.08.24-ний өдрийн барьцааны гэрээ, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 сарын 29-ний өдрийн*******91/ШЗ2025/18844 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэргээр*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд түүний оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох*******/-ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******15 дугаар зүйлийн*******15.2.1,*******16,*******18,*******33 дугаар зүйлийн*******33.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.3 дахь хэсэгт зааснаар*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.4 дэх хэсэгт зааснаар*******/-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. *******,*******,*******,******* тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,*******0 дугаар зүйлийн*******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******20 дугаар зүйлийн*******20.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш*******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш*******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ