Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/02610

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 312/ШШ2025/02610

Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, .....н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ..4 тоотод оршин суух ..../-т холбогдох 25,974,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК-нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь ******* *******тай байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 3007/2024-94000048419 тоот ******* *******ны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр МИ930030003095025843 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 30,820,000 /Гучин сая найман зуун хорин мянган / төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн үндсэн төлбөрөөс 6,830,987.25 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 4,335,322.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,153.22 төгрөг, нийт 25,974,617 төгрөг бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 163 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч ******* зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: Үндсэн зээл 23,989,013 /Хорин гурван сая есөн зуун наян есөн мянга арван гурван/ төгрөг, зээлийн хүү 1,959,771 /Нэг сая есөн зуун тавин есөэ мянга долоон зуун далан нэгэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,833 /Хорин таван мянга найман зуун гучин гурав/ төгрөг, нийт 25,974,617 /Хорин таван сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван долоон / төгрөг. *******гаас зээлийн гэрээний үүрэгт 25,974,617 / Хорин таван сая есөн зуун далан дөрвөн мянга зургаан зуун арван долоон/ төгрөг гаргуулж ******* *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Эрдэнэзаяа ******* *******ны нэхэмжлэлийн шаардлага болох 25,974,617 төгрөгийн мөнгөн дүнг төлөхийг зөвшөөрч байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан 25,974,617 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,974,617 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,823 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 143,911.5 төгрөг, төрийн сангаас 143,911.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* Банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,974,617 төгрөгийг хариуцагч ******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,823 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 143,911.5 төгрөг, төрийн сангаас 143,911.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ