2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/09323

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төв аймаг  тоотод оршин суух, Б овогт Н Г /РД: / нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 1  тоотод оршин суух, У  овогт Ч Г /РД: /,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 тоотод оршин суух, Х овогт Д П /РД: /-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн,

Автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Г, түүний өмгөөлөгч С.Ч/цахимаар/, хариуцагч Д.П, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Н.Гнь хариуцагч Ч.Гд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн * дугаар байрны зоорийн давхрын * тоот хаягт байршилтай 15 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай Ү-*дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн гэдгийг Нийслэлийн Улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хууль ёсоор бүртгүүлж гэрчилгээгээ авсан, одоо ч миний өмчлөлд хэвээрээ ямар нэгэн өөрчлөлтгүй байгаа билээ.

Гэтэл тухайн үл хөдлөх эд хөрөнгийг анх надад зарсан хариуцагч Ч.Г гуай нь миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох 14 тоот автозогсоолыг бусдад хууль бусаар эзэмшүүлэн ашиглуулж орлого олж байгаа тул миний бие хуульд заасны дагуу өөрийн өмчилж авсан эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах эрхэнд хууль бусаар халдаж одоогийн байдлаар гэрчилгээ гарснаас хойш нэг ч удаа ашиглах боломжгүй, бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байгаа тул өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж шаардлага гаргах эрхтэй хэмээн ойлгож байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Тус 14 тоот дээрх зогсоолыг хариуцагч Ч.Г гуай нь бусдад ямар гэрээ, эрхийн үндсэн дээр ашиглуулж байгаа нь тодорхойгүй, одоогийн байдлаар гадаа маш хүйтэн байхад өмчлөгч миний бие өмчлөх эрхээ эдлэхэд хариуцагч Ч.Г нь зориуд саад болж бусдад зарж борлуулсан гэх шалтаг хэлж миний өмчлөх эрхэд бүдүүлгээр халдаж өөрийн автомашинаа гадаа хонуулж эвдрэл гэмтэл үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж байна гэж үзэж байна.

Миний бие Ч.Г гуайд төлөх ёстой төлбөрийг цаг хугацаанд нь төлж барагдуулсан учраас л миний нэр дээр уг үл хөдлөх эд хөрөнгө шилжиж ирсэн билээ. Миний бие хариуцагчаас удаа дараа энэ асуудлаар шаардлага тавихад хүлээж авахгүй үл тоомсорлож байгаа тул арга буюу ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд Н.Гын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн * тоот Ү-*дугаартай автозогсоолыг хариуцагч Ч.Ггийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлж, нэхэмжлэгч H.Гминий бие өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох автозогсоолыг чөлөөтэй эзэмших, ашиглах боломжийг хуулийн дагуу олгуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

1.2 Нэхэмжлэгч Н.Гнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагч Д.Пд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч Н.Гнь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХУД-ийн * тоот хаягт байрлах, 15м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай Ү-*дугаартай ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд уг өмчлөлтэй холбоотой ямар нэгэн маргаан улсын бүртгэлд байдаггүй, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, лавлагаагаар Н.Гын өмчлөлд бүрэн байгаа хэвээрээ байх боловч уг автозогсоолыг хариуцагч Г гуай нь албан ёсоор хүлээлгэж өгөөгүйтэй холбоотойгоор уг автозогсоодд одоогийн байдлаар * улсын дугаартай автомашины эзэмшигч Д.П нь 04 дугаартай автозогсоол болгон эзэмшиж ашиглаж байх бөгөөд энэхүү зогсоолыг 03-03 автомашины эзэмшигч Г гэдэг хүнээс худалдаж авсан гэх боловч баримт нь байхгүй, уг үл хөдлөх эд хөрөнгийнхөө гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байгаа гэсэн тайлбар тавьж байх бөгөөд энэхүү автозогсоол нь улсын бүртгэлд авагдсанаар бүртгэл давхцах боломжгүй тул автозогсоолын план зураг, фото зураг нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн бүртгэлд хэрхэн тусгагдсан нь байхгүй байх тул өмчлөгч Н.Гын өмчлөлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Гын өмчлөлийн Нийслэлийн ХУД-ийн * тоот хаягт байрлах, 15м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд бусад этгээдүүд болох хариуцагч Ч.Г, Д.П, Г.Бнар нь саад болж байгаа бөгөөд өмчлөгч Гнь бусдын буюу * автомашины эзэмшигч, жолооч Д.Пн хууль бус эзэмшлээс дээрх 14 тоот автозогсоол болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрээр чөлөөлж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Ч.Г хариу тайлбартаа: 2012 онд Н.Гнь Ха-Уул дүүргийн  Б хотхонд байрлах дотроосоо дээш 2 давхар байрыг худалдан авч байрны үнийг 2013 онд багтаан өгнө гэж хэлээд манай хүүхдүүдэд 100,000,000 төгрөг өгөөд өөрөө байрандаа яаралтай орох хэрэгтэй байна гээд 400,000,000 төгрөг өгнө 2 зогсоол авна, цонхоо хаалгаа соль 11 сард байрандаа орно гээд ямар ч гэрээ бичиж өгөлгүй авсан байсан. Дараа нь байрныхаа үнийг өгөлгүй 8 жил биднийг хохироосон. ...Хан-уул дүүргийн шүүхэд 3 удаа өргөдөл өгөөд шүүхийн шийдвэр биелэгдээгүй, анх тохирсон үнээ өгч чадахгүй гээд зугтаадаг болоод аргагүй эрхэнд шүүхийн шийдвэрийг албан гаргуулахаар ШШГА-нд шилжүүлсэн. ... Н.Гнь аймаар залилагч хүн, ...өгөх ёстой мөнгөө дутуу чигээр нь надад тэр өдрөө өгсөн ба банк бус байгууллагад 400,000,000 гаруй төгрөг төлж хохирсон... гэж маргажээ.

 

3. Хариуцагч Д.П хариу тайлбартаа: Д.П нь иргэн Т.Г тай 2021 оны 03 сарын 03-ны өдөр бүртгэлийн дугаар  Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ" байгуулж, түүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж * тоот хаягт байрлалтай 78.88 м.кв 3 өрөө орон сууц, мөн Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 32-4 тоот хаягт байрлалтай 15 м.кв талбайтай автозогсоолын хамт 170,000,000 төгрөг худалдаж авсан.

Ийнхүү Т.Г с Д.Пд 2021 оны 03 сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү- дугаарт бүртгэгдсэн автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн  тоот гэрчилгээг олгосон. Иймд Д.П нь өөрийн өмчлөлийн автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа тул чөлөөлж өгөх боломжгүй байна. гэж маргажээ.

 

4. Хариуцагч Д.Пас нэхэмжлэгч Н.Г д холбогдуулан автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие Т.Гтай 2021.03.03-ны өдөр Бүртгэлийн дугаар0230 Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түуний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, Туул гол гудамж 32-6 тоот хаягт байрлалтай 78.88 м.кв 3 өрөө орон сууц, мөн Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй 32-4 тоот хаягт байрлалтай 15 м.кв талбайтай автозогсоолын хамт 170,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Т.Гас Д.Пд орон сууцыг худалдахад Т б ХХК-иас ипотекийн зээлийн гэрээг шинэчлэн байгуулахтай холбоотойгоор орон сууц, автозогсоолын улсын бүртгэлийг салгаж тус тусад нь гэрчилгээ гаргуулахыг шаардсаны дагуу 2021.02.23-ны өдөр автозогсоол 4 тоот гэсэн дугаар авч, Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэгдэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ олгосон. Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай ХУД 1-р хороо  тоот хаягт байршилтай 88 м.кв, 15 м.кв орон сууц, автозогсоолыг Ч.Г анх өмчлөгчөөр 2010 онд бүртгүүлснээс хойш Ч.Г, Б.Ө , Ц.О, Б  ББСБ ХХК, Л.М, Т.Г нарын өмчлөлд автозогсоолын байршил огт өөрчлөгдөөгүй эзэмшиж, ашиглаж ирсэн байна.

Харин Н.Гын хувьд маргаан бүхий автозогсоолыг анх 2010 онд Ч.Ггийн нэр дээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэж. өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байхад 2019.11.28-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт давхцуулан бүртгүүлж, өмчлөх эрхийн * гэрчилгээг гаргуулан авсан байна.

Иймээс Д.П миний бие Худалдах, худалдан авах гэрээ"-гээр маргаан бүхий автозогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн авсан Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар зогсоолыг хууль ёсоор эзэмшиж байгаа тул, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөх эрхийг маань Н.Гдавхцуулан улсын бүртгэлд бүртгүүлж зөрчиж байх тул нэхэмжлэл байна. Иймд Д.Пүрэвтулгыг Эрхийн улсын бүртгэлийн Ү- *дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 1-р хороо   тоот хаягт байрлалтай, 15 м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэж тодорхойлсон.

 

5. Нэхэмжлэгч Н.Гхариуцагч Д.Пн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Гын зүгээс болон Бхотхоны зүгээс Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон холбогдох хуулийн дагуу хандаж 15м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг бөгөөд энэхүү бүртгэлийг ямар нэгэн байдлаар хууль бус бүртгэл гэж аль ч шүүхээс дүгнээгүй, хуулийн дагуу үнэн зөв хийгдсэн бүртгэл гэж ойлгогдож байх бөгөөд Улсын бүртгэл үнэн зөв байх хууль ёсны шаардлагад бүртгэл хийгджээ гэж үзнэ.

Энэ нь цаг хугацааны хувьд хамгийн түрүүнд гарган өгч буй зогсоолын тойм зурган дээр 11,12,13,14,15,16 дугаартай зогсоолын байршлыг дэс дараалуулан тодорхойлсон байх бөгөөд энэхүү байршлын дагуу болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу хууль ёсны шаардлага хангасан зургаар уг бүртгэл хийгдсэн байна. Улсын бүртгэлд бүртгэхийг Бхотхоныг бариулсан талийгаач Ч.Г гуай болон түүний хүү Г.б нарын зүгээс зөвшөөрч Бхотхоныг барьсан компанийн захирал болох Ч.Бнь компанийн албан бичгээр хандаж яг энэхүү 14, 15 гэсэн дараалсан хоёр байршилд зоорийн давхрын автозосоолыг Н.Гантулгад өмчлүүлэхээр албан ёсоор хандсан байгаа нь Улсын бүртгэлийн газрын архивын баримтаас үзэхэд маш тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгч Н.Гын өмчлөлд шилжүүлэх үеийн Улсын бүртгэлийн баримтаас үзэхэд аливаа нэгэн давхцал байхгүй байх бөгөөд, бусад өмчлөгч нарын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байгаа нь мөн тодорхой байна.

Хариуцагч Д.П нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны шаардлагаар хоёр тусад нь гэрчилгээ олгуулахаар хөөцөлдөж байгаад 2021.02.23-нд гэрчилгээгээ салгуулж гаргуулахдаа харин Н.Гын хууль ёсны дагуух эзэмшил, өмчлөлийн зоорийн давхрын 14 тоот автозогсоолын зургийг хавсаргасан байгаа нь харин эргэлзээ бухий нөхцөл байдлыг үүсгэж байх бөгөөд энэхүү бүртгэл нь хууль ёсны бөгөөд үнэн зөв байх улсын бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй мэт харагдаж байна. Зүй нь уг байрны талаарх бүх хувийн хэргүүд нь нэг дор байрлах бөгөөд уг хувийн хэргүүдээс анхнаасаа харсан бол Н.Гынхтай давхцаж байгаа зураг байна тиймээс байршлаа дахин тодруулахыг үүрэг болгох ёстой байжээ гэж харагдаж байна.

Мөн хариуцагч Д.П нь яг энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан боловч энэхүү захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тиймээс энэхүү захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт зааснаар хариуцагч Д.П нь эрхийн доголдолтой эд хөрөнгө анхнаасаа худалдан авсан байж болзошгүй байх тул өөрийн худалдан авсан Т.Г гэх хүнийг иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гарган өөрт учирсан гэм хорынхоо асуудлыг нөхөн төлүүлэхээр эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандах эрх нь нээлттэй байна гэж харж байна.

Тиймээс хариуцагч Д.Пн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна гэж тайлбарласан.

 

6. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж, Итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.09-ний 2199 дүгээр захирамж, Фото зураг, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Итгэмжлэл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Сөрөг нэхэмжлэлийн тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Ч.Ггээс Хариу тайлбар, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Итгэмжлэл, Нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч Д.Пас Итгэмжлэл, Худалдах-худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.03.03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ, Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоол, Сөрөг нэхэмжлэл, Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, Төлбөрийн нэхэмжлэх, Зээлийн гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримт, Орлогын баримт, Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримт, Ч.Ө , Ж.Ж нарын мэдүүлэг,

Хариуцагч Д.Пн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс эрхийн улсын бүртгэлийн Ү-*, Ү-*дугаар үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг, Х ХХК-ийн зураг төсөл, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн нотлох баримт, Үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Гдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Н.Гнь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 15м.кв талбай бүхий 14тоот автозогсоолын зориулалттай Ү-*дугаартай ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн, одоогийн байдлаар Д.П нь 04 дугаартай автозогсоол болгон эзэмшиж ашиглаж байна. Д.Пн автозогсоол нь улсын бүртгэлд авагдсанаар бүртгэл давхцах боломжгүй тул автозогсоолын план зураг, фото зураг нь үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн бүртгэлд хэрхэн тусгагдсан нь байхгүй байх тул өмчлөгч Н.Гын өмчлөлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч Ч.Г нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...2012 онд Н.Гнь Ха-Уул дүүргийн Бхотхонд байрлах дотроосоо дээш 2 давхар байрыг худалдан авч байрны үнийг 2013 онд багтаан өгнө гэж хэлээд манай хүүхдүүдэд 100,000,000 төгрөг өгөөд өөрөө байрандаа яаралтай орох хэрэгтэй байна гээд 400,000,000 төгрөг өгнө 2 зогсоол авсан байсан. ...Хан-уул дүүргийн шүүхэд 3 удаа өргөдөл өгөөд шүүхийн шийдвэр биелэгдээгүй, шүүхийн шийдвэрийг албан гаргуулахаар ШШГА-нд шилжүүлсэн. ... Н.Гнь аймаар залилагч хүн, ...өгөх ёстой мөнгөө дутуу чигээр нь надад тэр өдрөө өгсөн... гэж маргажээ.

 

4. Хариуцагч Д.П нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Т.Гас Д.Пд 2021 оны 03 сарын 29-ний өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү-*дугаарт бүртгэгдсэн автозогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн гэрчилгээ олгосон. Иймд Д.П нь өөрийн өмчлөлийн 4 тоот автозогсоолыг эзэмшиж, ашиглаж байгаа тул чөлөөлж өгөх боломжгүй байна. гэж маргажээ.

 

5. Хариуцагч Д.П сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай ХУД 1-р хороо Туулгол гудамж 32-р байр 6 тоот хаягт байршилтай 88 м.кв, 15 м.кв орон сууц, автозогсоолыг Ч.Г анх өмчлөгчөөр 2010 онд бүртгүүлснээс хойш Ч.Г, Б.Ө, Ц.О, Б  ББСБ ХХК, Л.Мөнхбаатар, Т.Г нарын өмчлөлд автозогсоолын байршил огт өөрчлөгдөөгүй эзэмшиж, ашиглаж ирсэн. Харин Н.Гын хувьд маргаан бүхий 2019.11.28-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт давхцуулан бүртгүүлж, гэрчилгээг гаргуулан авсан байна. Иймээс Д.П Худалдах, худалдан авах гэрээ"-ээр маргаан бүхий автозогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн авсан эрхийг маань Н.Гдавхцуулан улсын бүртгэлд бүртгүүлж зөрчиж байх тул Хан-Уул дүүрэг, 1-р хороо Туулгол гудамж 32-4 тоот хаягт байрлалтай, 15 м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэж тодорхойлсон.

 

6. Нэхэмжлэгч Н.Гхариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг ...Улсын бүртгэлийн хэлтсээс хамгийн турүүнд гарган өгч буй зогсоолын тойм зурган дээр 14,15 дугаартай зогсоолын байршлыг дэс дараалуулан тодорхойлсон байх бөгөөд энэхүү байршлын дагуу болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдсаны дагуу хууль ёсны шаардлага хангасан зургаар уг бүртгэл хийгдсэн. Улсын бүртгэлд бүртгэхийг Бхотхоныг бариулсан талийгаач Ч.Г гуай болон түүний хүү Г.Бнарын зүгээс зөвшөөрч Бхотхоныг барьсан компанийн захирлын албан бичгээр хандаж яг энэхүү 14, 15 гэсэн дараалсан хоёр байршилд зоорийн давхрын автозосоолыг Н.Гантулгад өмчлүүлэхээр албан ёсоор хандсан байгаа нь Улсын бүртгэлийн газрын архивын баримтаас үзэхэд маш тодорхой харагдаж байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг зөрчсөн үйлдлийг Н.Гхийгээгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна. гэж няцаасан.

 

7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.10.09-ний өдрийн 183/ШШ2018/02199 дүгээр захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Үүнд: Нэхэмжлэгч Ч.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 150,000,000 төгрөгийг багасгаж 125,000,000 төгрөгийг хэмжээнд зохигч эвлэрч, хариуцагч Н.Гнь уг 125,000,000 төгрөгийг төлж барагдуулах, ...50,000,000 төгрөгийг төлсний дараа Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо БТуул голын гудамжны 32 дугаар байрны 21 тоот орон сууц, 00 давхрын орох хаалганы хажуу талын хана дагуу байрлалтай зогсоолын өмчлөх эрхийг тус тус шилжүүлэх, 25,000,000 төгрөгийг төлснөөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо БТуул голын гудамжны 32 дугаар байрны 00 давхрын мухрын зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзан зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх10-12/

 

7.2 Нэхэмжлэгч Н.Гнь Хан-Уул дүүрэг, * тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байна. /1хх-5/

 

7.3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.12.17-ны өдрийн 1-190/41950 дугаар албан бичгээр ...Төлбөр төлөгч Н.Гнь төлбөрийг бүрэн төлсөн тул 2020.4-190/270307 дугаар албан бичгээр түдгэлзүүлсэн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, бумба гранд, туул гол гудамжны 32-р байр, 21 тоот зоорийн давхрын 14, 15 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг мэдэгдье. гэжээ. /1хх-9/

 

7.4 Хариуцагч Ч.Г нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь Нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /3хх-1/

 

7.5 Хариуцагч Д.Пас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019.11.28-ны өдөр бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ГД000761458 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.01.27-ны өдрийн 91 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасныг тус тус баримтлан Д.Пн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.4.30-ны өдрийн 287 дугаар магадлалаар ...2025.01.27-ны өдрийн 91 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, ...Д.Пн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. /2хх244-246/

 

8. Талууд маргааны үйл баримтын талаар нэхэмжлэгч Н.Г...Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон холбогдох хуулийн дагуу хандаж 14 тоот, 15 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019.11.28-ны өдөр бүртгэгдсэн, байршлыг улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлж өгсөн баримтад тодорхой тусгасан нь тогтоогдоно... гэж,

Хариуцагч Д.Пас ...Худалдах, худалдан авах гэрээ"-ээр маргаан бүхий автозогсоолыг өмчлөлдөө шилжүүлэн авсан эрхийг маань Н.Гдавхцуулан улсын бүртгэлд бүртгүүлж зөрчсөн... гэж харилцан зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцсэн.

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, * байрны зоорийн давхрын * болон * тоот автозогсоолын байршил давхцсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

9. Хариуцагч Ч.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

10. Хан-Уул дүүрэг, 1 хороо /шинээр 15 дугаар хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан 30 айлын орон сууцны барилга, 25 машины зогсоолтой, үйлчилгээтэй 4 давхар барилгыг Г.Бы захиалгаар, ерөнхий ба туслан гүйцэтгэгч Б  ХХК барьсан байх ба уг барилгыг 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 245/2010 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авч ашиглалтад хүлээлгэн өгчээ. /2хх66-68/

 

2010.11.15-ны өдөр нэхэмжлэгч Н.Г болон Г.Б нар Автозогсоол захиалан бариулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн * хаягт байрлах 14, 15 дугаар автозогсоолыг бариулах, нэхэмжлэгч Н.Г40,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх-36-37/

 

Улмаар 2019.11.22-ны өдөр Г.Батсайханаас нэхэмжлэгч Н.Гын маргаан бүхий 14 тоот автозогсоолын өмчлөх эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, тухайн барилгын гүйцэтгэгч Б дугаар автозогсоолын байршлыг заасан план зураг, фото зургийн хамт Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан байх бөгөөд ийнхүү нэхэмжлэгчийг Хан-Уул дүүрэг, * байр, зоорийн давхрын * тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ. /1хх34-35, 44-45/

 

11. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагчийн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч байх нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хуулийн урьдчилсан нөхцөлийг хуулиар тогтоосон байна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөлийн маргаан бүхий 14 тоот автозогсоолын байршил нь тухайн 32 байрны зоорийн давхрын орох хаалганы хажуу хана дагуу байрлалтай болох нь дээрх Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 14 тоот автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, байршлын тойм зураг, фото зураг болон шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

12. Харин хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтаас үзэхэд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Туул гол гудамж, 32 байр, 6 тоот хаягт байршилтай 88 м.кв, 15 м.кв талбайтай орон сууц, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ч.Г бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авч байснаас хойш Б.Ө, Ц.О, Б ББСБ ХХК, Л.М нар өмчилж байжээ. Улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Т.Г нь 2018.09.03-ны өдөр бүртгүүлсэн байх бөгөөд тэрээр уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг салгаж бүртгүүлэн тус тусад нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан зоорийн давхрын 4 тоот автозогсоолын өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь тогтоогдсон. /2хх-6-8, 12, 18/

 

Хариуцагч Д.П нь Т.Гтай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, хариуцагч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэг, * байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болжээ. /2хх17, 21/

 

Гэтэл дээрх хаягт байрлах зоорийн давхрын 4 тоот автозогсоолын өмчлөх эрхийг нотолсон Захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын хавсралт, Зоорийн давхрын байгуулалт, Фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд зоорийн давхрын автозогсоолууд дугаарлалтгүй байхаас гадна тухайн 4 тоот автозогсоолын байршилын мэдээлэл байхгүй, үүнийг нотолж тодорхойлсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна. /2хх-9-11/

 

13. Мөн хариуцагч Д.Пн өмгөөлөгчөөс ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.4.30-ны өдрийн 287 дугаар магадлалд ...Д.П, Н.Гнарын анхны бүртгэлийн мэдүүлэгт хавсаргасан гэрэл зургийн байршил нь ижил... гэж дүгнэсэн нь тухайн автозогсоолыг Н.Гдавхардуулан бүртгүүлсэн... гэх агуулгаар тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь дээрх хаягт байрлах 6 тоот орон сууц, зоорийн давхрын 4 тоот автозогсоолын хувийн хэрэгт 2010 онд Ч.Ггээс бүрдүүлэн өгсөн баримтад автозогсоолын талаарх баримтгүй, мөн 2021 онд Т.Гас орон сууц, автозогсоолыг салган тус тусад нь өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтыг бүрдүүлэн өгснөөс үзэхэд маргаан бүхий 4 тоот автозогсоолын байршлыг тодорхойлсон баримтыг хувийн хэрэгт хавсаргаагүй болох нь тогтоогдож байна. Харин энэхүү 4 тоот автозогсоолын хувийн хэрэгт 2021 онд фото зургийг хавсаргасан нь нэхэмжлэгч Н.Гын 2019 онд 14 тоот автозогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай баримтад хавсаргасан фото зурагтай давхардуулсан гэж үзэхээр байна. /1хх-45, 2хх-11/

 

14. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. гэж заасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, бумба гранд, 32 дугаар байрны зоорийн давхрын 14 тоот автозогсоол нь уг байрны зоорийн давхрын орох хаалганы хана дагуу байршилтай болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тухайн автозогсоолын хувийн хэрэгт хавсаргасан баримтаар тогтоогдох тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

15. Иймд хариуцагч Д.П ыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, * дугаар байрны зоорийн давхрын * тоот орох хаалганы хана дагуу байршилтай автозогсоолыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх тул уг автозогсоолыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж нэхэмжлэгч Н.Гын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

16. Хариуцагч Д.Пн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Д.П нь нэхэмжлэгч Н.Г д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр /шинээр 15 дугаар/ хороо * тоот хаягт байрлалтай, 15 м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. /3хх-48/

 

17. Хариуцагч Д.П нь Т.Гтай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, /шинээр 15 дугаар хороо/  * тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон тус хаягт байрлах автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.П г эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. /2хх143-145/

 

18. Энэ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлж дээрх хөрөнгийн өмчлөгч болсон гэж үзнэ.

 

Хариуцагч Д.П нь өөрийн өмчлөлийн хөрөнгөндөө хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Гзөрчсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

Түүнчлэн, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан эрх зүйн харилцаа үүсээгүй болно.

 

18. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 32-4 тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгч тул шүүх тухайн хөрөнгөд дахин хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нь үндэслэлгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

19. Иймд нэхэмжлэгч Н.Г д холбогдуулан Хан-Уул дүүрэг,   тоот хаягт байрлалтай, 15 м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Д.Пн сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Гын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг,   тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолыг хариуцагч Д.Пн хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Гантулгад холбогдуулан Хан-Уул дүүрэг,  тоот хаягт байрлалтай, 15 м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Д.Пн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ