Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 315/ШШ2025/00533

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма ганди гудамж, 31/1 байр, ... оффис, ... давхарт байрлах, утас: *******, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******гийн *******д хол*******ох 

зээлийн гэрээний үүрэгт 7,104,241,66 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 7,131,241.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.******* нь 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-229464 дугаартай зээл 300 хонгийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 5,000,000.00 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,046,574.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 57,667.50 төгрөг, нотариатын зардалд 27,000 төгрөг нийт 7,131,241.66 төгрөгийг хариуцагч Э.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд гаргасан зээлийн төлөлтийн графикийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 7,131,241.66 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-нд 2,631,241.66 төгрөгийг тус тус төлөх саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 7,104,241,66 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 7,131,241.66 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,131,241.66 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-нд 2,631,241.66 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.*******тэй тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,050 төгрөгийн тал хувь 64,525 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 64,525 төгрөгийг хариуцагч Э.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 7,104,241,66 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөг нийт 7,131,241.66 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 26-нд 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 26-нд 2,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 26-нд 2,631,241.66 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129,050 төгрөгийн тал хувь 64,525 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 64,525 төгрөгийг хариуцагч Э.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА