| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01121/И |
| Дугаар | 312/ШШ2025/02617 |
| Огноо | 2025-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 312/ШШ2025/02617
| 2025 оны 12 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2025/02617 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ..../РД:../,
Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, ./, утас 96646906..
Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо нарны зам гудамж 6./,.
..
Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг .,
....
Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ..../,
Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг...,
Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Эдэнэ баг ./,
..
Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг гранд гарден 6 дугаар блок.....
Гуравдагч этгээд: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ./
...
******* ******* -ийн нэхэмжлэлтэй, ******* , нарт холбогдох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхар нь ******* ******* болон ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ******* -д даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******,
Хариуцагчийн өмгөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч С*******, , ,
.....
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч өмгөөлөгч ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд........ нарын өмгөөлөгч ,
Нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...************** -ийн гүйцэтгэх захирал Ж.Цэвээнрэгзэн би өөрийн танил Г.Баттулгаас Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Оюут багт шинээр баригдаж буй Гранд гарден төслийн 6-р блокийг ******* , иргэн нартай хамтран ажиллаж барих боломжтой талаарх саналыг сонсоод 2022 оны 03 дугаар сарын 01 -нд ******* -ийн захирал , нартай Улаанбаатар хотод уулзахад нийт 8 тэрбум орчим төгрөгийн төсвөөр уг газарт 2 орцтой 10 давхар, 80 айлын орон сууцтай барилга барих төсвийг гаргаж, төлөвлөсөн байсан. Бидний зүгээс хамтран тус орон сууцыг барихаар тохиролцсон. Ингэхдээ ******* нь нийт 50 хувийг санхүүжүүлэх, иргэн нь 25 хувийг санхүүжүүлэх, манай ************** 25 хувийг санхүүжүүлэхээр амаар тохиролцсон. Ийнхүү 2022 оны 04 дүгээр сард уг барилгын суурийг ухаж, ул бетоныг 2021 онд цутгасан байсан бөгөөд үүний төлбөрт зориулж -д төлөх ёстой төлбөрийг миний бие төлж, улмаар хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу миний бие барилгын ажлыг эхлүүлсэн. Гэтэл энэ үед хамтран ажиллахаар тохиролцсон нь хамтран ажиллах боломжгүй болсон тухайгаа бидэнд хэлсэн ба цаашид ******* , ************** нь хамтран ажиллахаар болсон. Ингэхдээ 2 талаас тэнцүү хөрөнгө оруулалт хийхээр, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 50 хувь эзэмшихээр болсон. Энэ талаар 2022 оны 10 дугаар сард нэг талаас ******* нөгөө талаас ************** Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. Харин талууд хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалтыг тэнцүү гаргахаар тохиролцсон боловч ******* -ийн гүйцэтгэх захирлаас гэрээнд заасан хөрөнгө оруулалтаа оруулсан эсэх нь тодорхойгүй байдаг бөгөөд энэ талаарх нотлох баримтуудаа харуулдаггүй. Манай компанийн хувьд хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу тус барилгад 263,666,414 төгрөгөөр хөрөнгө, үйл ажиллагаагаараа тус барилгыг сууриас нь эхлээд 3 давхрын барилга угсралтын ажлыг дуустал ажилласны үр дүнд уг барилга нь одоо үргэлжлээд баригдаж байна. Гэтэл 2023 оны 03 дугаар сарын сүүлчээс эхлэн хамтран ажиллах гэрээний А тал болох ******* -ийн захирал нь элдэв жижиг сажиг зүйлээр шалтаглан чамтай хамтран ажиллахгүй гэх зүйл ярих болсон. Ингээд ******* -иас 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 23/07 дугаартай албан бичгээр хамтран ажиллахаас татгалзаж байгаа тухай мэдэгдсэн. Тухайн мэдэгдэлд Ж.Цэвээнрэгзэн нь хамтран ажиллах тохиролцоогоо зөрчиж, итгэл алдсан ноцтой зөрчил гаргаж, байрны борлуулалт хийх эрхгүй хувийн компаниар дамжуулж 2022 оны 11 сарын 08-ны өдөр иргэн М Ганхуягт 53 м2 байр 7 давхарт, 53 м2 байр 9 давхарт тус тус нийт 106 м2 байрыг худалдан борлуулсан гэх шалтгааныг бичсэн байдаг. Манай компанийн зүгээс хамтын ажиллагааны хүрээнд бий болох хөрөнгөөс өөрт оногдох хэсгийн талаар иргэн ай гэрээ байгуулсан ба уг гэрээг ******* -иас гэрээний ноцтой зөрчил гэж тодорхойлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манай компани нь тус барилгад 263,666.414 төгрөгийн мөнгөн хөрөнгөө хамтын ажиллагаанд зориулж оруулсан төдийгүй, үйл ажиллагаагаараа тус барилгыг сууриас нь 3 давхрын барилга угсралтын ажлыг дуустал ажилласан. Мөн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний 3.2.2-д Б тал нь 25 хувь эзэмшихээр заасан төдийгүй ай гэрээ хийсэн шалтгаан нь хамтын үйл ажиллагаа болох барилгыг босгох үйл ажиллагаанд чиглэгдсэн. Гэтэл ай гэрээ байгуулж, орон сууцны үнийг хамтын үйл ажиллагаандаа зориулж авсныг далимдуулан гэрээний ноцтой зөрчил гэж шалтаг зааж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 476-482 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээний харилцааг зохицуулсан бөгөөд 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ гэж заасан. Тодруулбал ******* болон манай компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний гол үүрэгт орон сууц худалдах талаар гэрээ хийсэн нь сөргөөр нөлөөлөх зүйл байхгүй. Харин хамтын үйл ажиллагаанд дэмжлэг болоход чиглэгдсэн юм. Манай компани болон гүйцэтгэх захирал миний хувьд уг төсөлд зориулан 88,500,000 төгрөгийг барилгын арматур төмрийн үнэд зориулж худалдан авсан, 120,000,000 төгрөгийг ******* -ийн эзэмшлийн Хаан банкны 5133344784 тоот дансанд шилжүүлж нийт 208,500,000 төгрөг, мөн барилгын гадна хашааг 11,500,000 төгрөг төлж н.Бямбасүрэнгээр хийлгэсэн, -д барилгын суурийн үнэ, тулаас төмөр түрээс, барилгын угсралтын материал, барилга барьж байх хугацааны цахилгаан эрчим хүчний төлбөр зэрэгт нийт 22,666,414 төгрөг төлсөн. Мөн миний бие уг барилгыг сууриас нь эхлээд 3 давхар хүртэл баригдах явцад Улаанбаатар хотоос Орхон аймагт 7-8 удаа биечлэн очиж барилгын ажлыг гүйцэтгэх явцад биечлэн оролцож, байнгын талбайд хяналт тавьж ажилласан. Энэ хугацаанд ирэх, очих унааны зардал, Орхон аймагт байрлах зардал, хоол унд гэх зэргээр 20,000,000 төгрөгийн зардал, өөрийн хөрөнгө, хүч хөдөлмөрөөрөө хамтран ажилласан болно. Ийнхүү манай компанийн зүгээс нийт 263,666,414 төгрөгийн зардал гаргаж, хамтын үйл ажиллагаанд өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн болно. Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд уг барилгыг бий болгосноос гадна автокран, хашаа, барилгын тоног төхөөрөмжүүд олноор нь бий болгосон бөгөөд одоо бүгд ******* -ийн эзэмшил, ашиглалтад байгаа ба хамтын ажиллагааны хүрээнд бий болсон хөрөнгөө дангаар эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж, улмаар уг барилгад ашигласаар байна. Гэтэл ******* -ийн гүйцэтгэх захирал нь хамтын үйл ажиллагаанаас татгалзаж байгаа нэрээр манай хийж гүйцэтгэсэн хөдөлмөр, мөнгөн хөрөнгө зэргийг үгүйсгэж манай компанийг хамтран ажиллах гэрээнээс хөөж гаргах, хамтын үйл ажиллагаанд оролцуулахгүй гэж барилгын талбайд нэвтрэх эрхгүй мэтээр хандаж байгааг зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлаар ******* -ийн гүйцэтгэх захирал тай уулзахад тэрээр манай компанид ногдох хувь хөрөнгө байхгүй гэж хэлсэн. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, 477.4-т Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна гэж тус тус заасан. Бидний хамтын үйл ажиллагааны үр дүнд бүрэн цутгамал 3 давхар барилга угсралтын ажил явагдаж 3 давхар барилга бий болсон. Гэрээний А тал болох ******* -ийн гүйцэтгэх захирал нь дээрх хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон 3 давхар бүрэн цутгамал барилгаас манай компанийг өмчлөх эрхгүйгээр явуулах гэж байгаа оролдлогыг манай компани зөвшөөрөхгүй байна. Манай компанийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.1-д зааснаар дундаа өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргаж байгаа тул Орхон аймаг дахь сум дундын шүүхэд шүүхийн онцгой харьяаллаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхар нь ************** болон ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ******* -д даалгаж өгнө үү.
... Нэхэмжлэгч ******* харанга -ийн хувьд хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу 263,666,414 төгрөгөөр мөнгөн хөрөнгө, үйл ажиллагаагаар тус барилгыг сууриас нь эхлээд 3 давхрын барилга угсралтын ажлыг дуустал ажилласны үр дүнд уг барилга нь одоо үргэлжилж баригдаад 10 давхар болсон байгаа болно. ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, гэрээний эрх, үүрэг хэвээр үргэлжилж байгаа, уг барилгыг суурь буюу зоорийн давхраас эхлэн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, барилгын материалаа оруулсан ******* ******* болон түүнтэй гэрээ байгуулсан захиалагч , , нарын мөнгөн хөрөнгө ч уг барилгад орж өдий хэмжээнд барилгын ажлын гүйцэтгэл тодорхой хэмжээнд явагдаж байна. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох зоорийн давхраас 3 дугаар давхар хүртэлх барилгыг дундын өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ихэсгэн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т заасны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын 4-10 дугаар давхарт байрлах барилга нь тус барилгын газар эзэмшигч болон "******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр өөрчилж байна. Манай компани болон ******* -ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээгээр 10 давхар 64 айлын орон сууцыг барьж гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг эзэмшиж буюу ашиг олох зорилготой байсан. Энэхүү хамтран ажиллах гэрээ нь хэрэгжиж талууд барилгын зоорийн давхраас 3 давхрыг дуусталх барилга угсралтын ажлыг хийсэн. Тодруулбал хамтран ажиллах гэрээний хэрэгжилт тодорхой үр дүнд буюу 3 давхрыг дуустал хийгдсэн. Барилгын 3 давхрын угсралтын ажил дууссанаас хойш хариуцагч ******* -ийн захирал манай компанийг хамтын үйл ажиллагаанд оролцуулахгүй талаар буюу гэрээг цуцалсан талаар мэдэгдэл өгөх болсон. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ бүрэн хэрэгжиж 10 давхар 64 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулж чадаагүй боловч зоорийн давхрыг оруулан нийт 4 давхар барилгын угсралтын ажил хийгдсэн бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийн үр дүнд бий болсон 3 давхар барилга угсралтын ажлыг салгаж авч үл болох хөрөнгө юм. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн хамтран хийх байсан ажил хийгдэж улсын комисс хүлээн авсан байна. Иймээс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага биелэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Бидний хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу бидний хамтын хүч хөдөлмөр, хөрөнгөөр бий болсон зоорийн давхрыг оруулаад нийт 4 давхар үл хөдлөх хөрөнгө нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,642,450,566 төгрөгийн үнэ цэнтэй хөрөнгийг бид хамтран бий болгосон. Энэхүү хамтын үйл ажиллагаанд манай зүгээс 263,666,414 төгрөгийн зардал гаргасан ба үүн дээр нэмж өөрийн хүч хөдөлмөрөөр оролцсон. Суурийн ажил явагдаж байхад орон сууцны борлуулалтыг хийж 780,000,000 төгрөгийг ажилд зарцуулсан. Харин ******* -ийн захирал 400,000,000 төгрөг оруулсан гэдэг боловч энэ талаарх баримтаа надад огт үзүүлээгүй. Тэгэхлээр нийт 2,642,450,566 төгрөгөөс хамтын үйл ажиллагаанд оруулсан миний хувь, борлуулалтын орлогоос оруулсан хувь, ын оруулсан хувь зэргийг хасч тооцвол гэрээнд заасан надад оногдох 50 хувь нь 584,053,252 төгрөг болж байна. Үүнээс төлсөн 212,000,000 төгрөг, гийн 60,000,000 төгрөг, ын 65,000,000 төгрөг, нийт 337,000,000 төгрөгийг хасч одоо би 227,532,000 төгрөг авах ёстой гэж үзэж байна. Иймд өмнө шүүхэд гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2 А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар, 3 дугаар давхар нь ******* ******* болон ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ******* -д даалгуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын 4-10 дугаар давхар нь газар эзэмшигч болон ******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдсан Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2 дугаар давхар 3 дугаар давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилж байна.
... өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ихэсгэн Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.4-т заасны дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг болон ******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: ... нь ******* ******* , *******'' -ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгад 2-р орцны 7 дугаар давхарт 53 м.кв талбай бүхий орон сууц, мөн 9 дүгээр давхрын 901 тоот хаягт байрлах 53 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулж байх үед ******* болон ************** нар нь хамтран ажиллах гэрээний хүрээнд барилгын орон сууцны үнийг харилцан тохиролцож гаргасан үнээр худалдахаар тохиролцсон. Үүний дагуу ай дээрх гэрээг байгуулах эрхийг ******* ******* эдлэх бөгөөд уг эрхийнхээ хүрээнд байгуулсан хүчин төгөлдөр гэрээ болно. Гэтэл ******* нь хамтран ажиллах гэрээг зөрчиж, улмаар орон сууцны үнийг нэмэх санал гаргаж эхэлсэн ба үүнийг нь зөвшөөрөөгүй тул хамтран ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан гэх үндэслэлгүй мэдэгдэл өгч, улмаар иргэдийг хохироох, үндэслэлгүйгээр их ашиг олох зорилгоор шунахай сэтгэлдээ хөтлөгдөж ийнхүү ******* ******* -ийг гэрээгээр хүлээсэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа билээ. Үүний цаад зорилго нь ай байгуулсан гэрээг цуцлуулж, уг орон сууцыг бусдад үнэ нэмэгдүүлж зарах гэсэн хүсэл сонирхлоо хэрэгжүүлэхээр оролдож байгаа болно. Уг бизнесийн ёс зүйгүй, хамтран ажиллагч болон орон сууц захиалсан иргэдийг хохироож байгаа үйлдлийг таслан зогсоохыг хүссэн боловч ******* иргэдийг хохироох оролдлого хийж байгааг таслан зогсоох шаардлагатай байна. Тодруулбал, барилгын матераилын үнэ тогтворжиж байгаа энэ цаг үед үндэслэлгүйгээр иргэдийг хуурч мэхлэх гэсэн үйлдлийг ************** дэмжихгүй байгаа болно. ******* -ийн уг орон сууцны өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрсөн /2024.02.15-нд Орхон аймагт нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрэн хэлэлцэх эсэх талаар санал солилцохоор уулзахдаа зөвшөөрдөг атлаа орон сууцны үнийг нэмье гэх санал гаргасныг нэхэмжлэгч компанийн зүгээс зөвшөөрөөгүй. Харин хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагч бөгөөд түүний хувьд уг орон сууцнуудын үнийг төлсөн захиалагч мөн тул ************** -ийн зүгээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
...Гуравдагч этгээд гийн бие даасан шаардлагын тухайд: ******* ******* , "******* -ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгад 2-р орцны 7 дугаар давхарт 706 тоотод байрлах 75 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан байдаг. Түүний хувьд уг орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба үүнээс 60,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. ******* нь хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа бөгөөд цаашид ******* нь уг гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч орон сууцыг захиалсан д хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж үзэж байна. ******* ******* уг гэрээг байгуулж байх үед тухайн орон сууцны барилгыг гадна хашаа барих, барилгын суурь ухахаас эхлэн зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2-р давхар, 3-р давхрыг барилгын карказ, барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан тул тэй байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж түүний бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин С Баатархүүгийн хувьд уг орон сууцны үлдэгдэл үнийг ******* -д төлснөөр орон сууцны өмчлөгч болох бүрэн боломжтой юм.
Гуравдагч этгээд ын бие даасан шаардлагын тухайд: ******* ******* , ******* -ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгад 2-р орцны 4 дүгээр давхарт 406 тоотод байрлах 3 өрөө 75 м.кв талбай бүхий орон сууцыг 165,000,000 төгрөгөөр тохиролцож 65,000,000 төгрөгийг урьдчилж төлж, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. ******* нь хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа бөгөөд цаашид ******* нь уг гэрээний үлдэгдэл төлбөрийг хүлээн авч орон сууцыг захиалсан хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж үзэж байна. ******* *******" -ийн уг гэрээг байгуулж байх үед тухайн орон сууцны барилгыг гадна хашаа барих, барилгын суурь ухахаас эхлэн зоорийн давхар, 1 дүгээр давхар, 2-р давхар, 3-р давхрыг барилгын карказ, барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байсан тул тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж түүний бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин хувьд уг орон сууцны үлдэгдэл үнийг ******* -д төлснөөр орон сууцны өмчлөгч болох бүрэн боломжтой... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нансалмаа гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан тайлбартаа: ...Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь ******* харанга , ******* -ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгын 2-р орцны 7 дугаар давхрын 53 м.кв талбай бүхий 704 орон сууц, мөн 2-р орцны 9 дүгээр давхрын 901 тоот орон сууцыг тус тус захиалан бариулахаар 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. *******харанга нь аас авсан орон сууцны төлбөрийг хамтран ажиллах гэрээний хүрээнд баригдсан орон сууцны барилгад оруулсан. Уг ай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-нүүд нь хүчин төгөлдөр гэрээ болно. Гэтэл ******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Д.тэй 0713/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээбайгуулж, мөн 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С*******тэй Орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р ээлжийн орон сууцны барилгын 2-р орцны 7 дугаар давхрын 53 м.кв талбай бүхий 704 тоот орон сууц, мөн 2-р орцны 9 дүгээр давхрын 901 тоот орон сууцыг тус тус худалдахаар гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээ нь эрх ашгийг хөндсөн байна. Мөн тус маргаан бүхий орон сууцуудыг 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1725 дугаартай шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад ******* нь бусад этгээдэд худалдан борлуулж иргэдийг хохироосон байна. нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулаад гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн ба орон сууцнуудын үнийг бүрэн төлсөн захиалагч тул *******-ийн сүүлд Д.тэй 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 0713/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, С*******тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусд тооцохоор гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
... ******* харанга , ******* -ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороолол Гранд гарден хотхоны 6-р дугаар блок 2-р орц 4-р давхрын 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг нь захиалан, бариулахаар тохиролцож 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр байгаа. Энэхүү гэрээг байгуулсныг хариуцагч ******* нь мэдэж байсан. Гэтэл тай гэрээ байгуулсны дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороолол Гранд гарден хотхоны 6-р дугаар блок 2-р орц 4-р давхрын 406 тоот 3 өрөө 75 м.кв тухайн орон сууцыг хариуцагч ******* нь Б Оюун-Эрдэнэтэй Орон сууц захиалгын гэрээ байгуулан давхар худалдсан байна. Энэхүү өмнөх тай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байхад тэй дахин гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн байх тул ын гаргасан ******* нь Б.Оюун-Эрдэнэ нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалан бариулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Тус шүүхэд хянагдаж буй ******* ******* -ийн нэхэмжлэлтэй *******, нарт холбогдох иргэний хэрэгт нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байгаа ба өөрчилсөн бие даасан шаардлагад хариу тайлбар гаргаж байна. ******* харанга, *******-ийн хамтран ажиллах гэрээний хүрээнд барьж буй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороолол Гранд гарден хотхоны 6-р дугаар блок 2-р орц 7-р давхрын 706 тоот 3 ороо 75 м.кв орон сууцыг нь захиалан бариулахаар тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулсныг хариуцагч ******* нь мэдэж байсан. Гэтэл тэй байгуулсан Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байхад хариуцагч нь 2024 оны 06 дугаар сарын 24-ны өдөр 2406/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороолол Гранд гарден хотхоны 6-р дугаар блок 2-р орц 7-р давхарын 706 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 704 тоот 137 м.кв болгож өөрчилж 411,000,000 төгрөгөөр давхар худалдан борлуулж төлбөрийг өөрийн дансаар авсан байна. Хариуцагч ******* нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд гийн орон сууц захиалгын гэрээгээр захиалан бариулсан орон сууцыг өөр хүнд худалдан борлуулж төлбөрийг өөрөө авсан байх тул гийн нэхэмжилсэн 60,000,000 төгрөгийг бүхэлд нь ******* нь хариуцах ёстой... гэжээ
Хариуцагч ******* -ийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг, 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхар нь ************** болон ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгож, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай шаардлагын тухайд: Хэдийгээр ******* ******* болон ******* нарын хооронд 2022 оны 10 сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ хүчин төгөлдөр бус юм. Учир нь, гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг гэрээний талууд тусгайлан тохиролцсон /гэрээний 3.3-н б / ба гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл, болзол биелэгдээгүй.
Мөн гэрээний хугацаанд /2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хамтран ажиллах гэрээний тал болох *******харанга нь ******* -д мэдэгдэлгүй гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан үйлдэл нь гэрээний ноцтой зөрчил юм. Гуравдагч этгээдүүдэд орон сууц борлуулсны орлогоо барилга угсралтын ажилд зарцуулагдсан гэх тайлбарыг өгдөг боловч үүнийгээ нотлоогүй, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү. Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний Б талын гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор А тал гэрээний 7 дугаар зүйлд заасны дагуу гэрээ цуцлах, гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг гэрээний Б талд өгсөн юм. Хүчин төгөлдөр бус, цуцлагдсан гэрээний үүргийг Б тал шаардах эрхгүй юм.
...2024 оны 05 сарын 02-ны өдрийн 6-р блок барилгын 4-10 дугаар давхар нь газар эзэмшигч болон ************** , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
*******харанга , түүний захирал Цэвээнрэгзэн нь уг барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй юм. 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3 дугаар зүйлд энэ талаар тодорхой тусгасан. Түүний оруулсан гэх 208,500,000 төгрөг нь Шишгэдмаа, Бүрэнжаргал гэх иргэдийн мөнгөн хөрөнгө ба үүнийг ******* ******* -ийн хөрөнгө оруулалтад тооцсон юм. Нэхэмжлэгч нь бараа, ажил үйлчилгээгээрээ хөрөнгө оруулсан гэжээ. Гэтэл түүний гүйцэтгэсэн гэх ажил, үйлчилгээний төлбөрийг тэрээр төлөөгүй болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн -ийн нэхэмжлэхээр тогтоогдож байгаа юм. Тодруулбал, нэхэмжлэх гэдэг нь бараа, ажил үйлчилгээний төлбөрийг шаардсан агуулгатай болохоос, төлбөр төлсөн гэдгийг нотолж байгаа хэлбэр биш юм. Мөн уг барилгад нэг ч хүн цаг ажиллуулсан гэх нотлох баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Гуравдагч этгээд болох Ганхуяг, Лхагважаргал, Баатархүү нарын мөнгөн хөрөнгө уг барилгад зарцуулагдсан гэх боловч баримтгүй! Мөн Ганхуяг, Лхагважаргал, Баатархүү нараас 2022 оны 11 сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 сарын 14-ний өдрийн хүртэл, нийт 458,200,000 төгрөг авсан байх бөгөөд уг мөнгөнөөс ******* -д болон барилгад нэг ч төгрөг заруулаагүй гэдгийг үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болохыг шүүх анхаарч үзнэ үү.
2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн шаардлагын тухайд: Хариуцагч нь, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлах, гэрээг дуусгавар болгож байгаагаа түүнд мэдэгдсэн. Хүчин төгөлдөр бус гэрээ! Гэрээний үүргийн зөрчил гаргасан гэрээний тал! Хамтын ажиллагааны үр шим шаардах эрхгүй юм. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн төлсөн 208,500,000 төгрөгийн хураамжаар нэрлэн заагаад байгаа хөрөнгө бий болоогүй, нэгэнт хөрөнгө бий болоогүй тул ашиг хуваарилах боломжгүй юм. Нэхэмжлэгч, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа нотлох үүрэгтэй ба нотолж чадаагүй байгааг шүүх анхаарч үзнэ үү.
2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухайд:Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нэмэгдүүлэх эрхтэй боловч нэмэгдүүлж байгаа үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой баримтаа гаргаж өгөх, нэмэгдүүлж байгаа хэмжээг улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай! Гэвч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх, багасгах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, саад учруулах зорилгоор уг эрхээ хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгчийн үйлдэлд шүүх дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх учиртай. Товчхондоо, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой эрхтэй оролцогч гэлээ, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 62.1.4-т заасан үүрэгтэйгээр оролцдог гэдгийг шүүх анхаарч үзнэ үү... гэжээ.
Хариуцагч ******* -ийн төлөөлөгч гуравдагч этгээд бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч ******* нь 2021 оны 10 сарын 15-ны өдөр иргэн тай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч ******* нь иргэн ын эзэмшлийн газар дээр буюу Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг 2А хорооллын нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй нийт 8 блок Гранд гарден үйлчилгээтэй орон сууцны хотхонд 1 блок, 10 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг 2021 оны 10 сарын 20-ны өдөр эхлүүлж, 2024 оны 03 сарын 31-ний өдөр дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөх, газрын төлбөрт иргэн т уг орон сууцны барилгаас тодорхой хэмжээний орон сууцны талбай өгөхөөр тохиролцсон. Иргэн тай байгуулсан дээрх гэрээгээр ******* нь барилга угсралтын ажлын санхүүжилтийг бие даан шийдвэрлэх үүрэг хүлээсэн байсан тул өөрийн болон иргэн Бүрэнжаргал, Шишгэдмаа нарын хөрөнгийн эх үүсвэрээр барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байдаг. Барилга угсралтын ажлын явцад иргэн Бүрэнжаргал, Шишгэмдаа нарын зүгээс цаашид хөрөнгө, мөнгө оруулах боломжгүй болсон тухайгаа илэрхийлээд, Цэвээнрэгзэн гэх иргэнтэй танилцуулсан юм. Бүрэнжаргал, Шишгэдмаа нарын зүгээс Цэвээнрэгзэн гэх иргэнтэй хамтарч ажиллаач гэх саналыг өөрсдөө тавьсан бөгөөд өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалт болох 208,500,000 /88,500,000 + 120,000,000/ төгрөгийг иргэн Цэвээнрэгзэнгийн хөрөнгө оруулалтад тооцуулах, иргэн Цэвээнрэгзэн нь 246,608,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг ******* -ийн дансанд нэмж оруулахаар, барилга угсралтын ажлыг цаашид ******* болон иргэн Цэвээнрэгзэн нар үргэлжлүүлэхээр тохиролцсон байсан. Гэвч 2022 оны 09 сард дээрх тохиролцооны дагуу иргэн Цэвээнрэгзэнгээс 246,608,000 төгрөг байтугай, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирээгүй юм. Ингээд 2022 оны 09 сарын сүүлээр иргэн Цэвээнрэгзэнгийн зүгээс гэрээгээ байгуулъя, би өөрийн хөрөнгө оруулалт болох 246,608,000 төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны дотор гүйцээж төлнө. Хөрөнгө оруулалтаа гүйцээж оруулсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр байхаар гэрээгээ баталгаажуулъя гэж шалаад байхаар нь 2022 оны 10 сарын 01-ний өдөр ******* ******* -тай Хөрөнгө оруулж. хамтран ажиллах гэрээ-г байгуулсан юм. Уг гэрээний 3.1.1-д ******* -ийн хөрөнгө оруулалтыг, 3.1.2-т ******* ******* -ийн хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулсан байдлаар баталгаажуулсан. Мөн гэрээний 3.3-т ******* ******* нь хөрөнгө оруулалтын зөрүү 246,608,000 /21,305,000+225,303,000/ төгрөгийг 2023 оны 03 сарын 15-ны дотор гүйцээсэн тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болохоор ******* , ******* ******* -иуд тохирсон юм. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд барилга угсралтын ажилд ******* ******* -иас нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Бие даасан шаардлага гаргаж буй гуравдагч этгээд тантай байгуулсан гэрээний дагуу, таны төлсөн төлбөр мөнгөнөөс нэг ч төгрөгийг барилга угсралтын ажилд зарцуулаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье. Учир нь, ******* ******* -тай байгуулсан Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 3.1.2-т заасан Б талын буюу ************** -ийн хөрөнгө оруулалт болох 208,500,000 төгрөгийг иргэн Бүрэнжаргал, Шишгэдмаа нараас төлсөн байдаг. Мөн гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалтаа нөхөж хийгээгүй, орон сууцны борлуулалтын орлогыг барилга угсралтын ажилд зарцуулаагүй юм. ******* болон ******* ******* нарын хоорондын Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ-ний 5.3, 6.1-д талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх, гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хийнэ гэж заасан ба ******* ******* -ийн зүгээс танд орон сууц худалдан борлуулахдаа бидэнд мэдэгдээгүйгээр барахгүй таны төлсөн мөнгөн хөрөнгийг барилга угсралтын ажилд зарцуулалгүй, өөр бусад өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан юм. Иймд бидний зүгээс Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл биелэгдээгүй, биднийг хуурч мэхлэсэн, мөн борлуулалтын орлогыг барилга угсралтын ажилд зарцуулаагүй ******* ******* -ийн захирал Цэвээнрэгзэнгийн үйлдлийг дүгнэж үзэхэд тэрээр барилга барих, уг барилга угсралтын ажлыг дуусгах хүсэл зориггүй, өөр бусад ашиг хонжоо хайсан хувийн сонирхолтой болох нь илэрхий байна гэж үзсэн. ******* -ийн зүгээс гуравдагч этгээд тантай гэрээ байгуулаагүй, мөн ******* ******* -тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ээр бид үүрэг хүлээгээгүй тул гуравдагч этгээд та ******* ******* -тай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхгүй...
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..."**************" -ийн нэхэмжлэлтэй, "*******" -д холбогдох иргэний хэрэгт иргэн намайг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч "******* *******" болон хариуцагч, иргэн нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй болохыг онцлон дурдъя. Нэгэнт ямар нэг хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн өмнө ямар нэг үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Миний бие нэхэмжлэлд дурдсан байршилд орон сууцны барилга барих зориулалтаар газар эзэмшдэг нь үнэн. Уг газар дээр нэг блок орон сууцны барилга барихаар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "*******" -тай "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-г байгуулсан. "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-ний талууд болох "*******" , иргэн нар нь гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр гэрээний 3 дугаар зүйлд заасан хэмжээгээр хөрөнгө оруулсан ба гэрээ зорилгодоо хүрсэн даруй миний бие уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу ашиг хүртэх эрхтэй бөгөөд харин уг гэрээгээр гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх үүрэг хүлээгээгүй байна. "Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус зааснаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, санхүүжүүлэх, ашиглалтад оруулах бүхий л үйл ажиллагааны удирдлагыг "*******" бие даан хэрэгжүүлэх, барилгыг 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор ашиглалтад хүлээлгэж өгөхөөр үүрэг хүлээсэн. Хариуцагч "*******" нь дээрх гэрээний зорилгоо хэрэгжүүлэхээр аливаа байдлаар хөрөнгө оруулалт босгох эрхийг гэрээгээр хязгаарлаагүй тул "*******" бусадтай хамтран ажиллах эрх нь нээлттэй бөгөөд бусадтай хамтарсан байдал нь иргэн т хамааралгүй юм... гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Эрдэнэт зар цахим фэйсбүүк хаягт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхонд баригдаж буй барилгад захиалга авч байна гэсэн зарын дагуу 88161500 дугаартай утсаар холбогдоход ирж уулзахыг санал болгосон. Ингээд очиж уулзаж ярилцсан. Ингэхэд мөн манай 6-р блокод боломжийн урамшуулалтай байр байна гэж танилцуулаад барилгын план зургийг үзүүлсэн тул тэндээсээ сонголтоо хийгээд явсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө Улаанбаатар хотоос Ж.Цэвээнрэгзэн ирсэн гэх тул үдээс хойш ажлаасаа ирж уулзан №2210802, №2210803 тоот гэрээнүүдийн нөхцөлүүдийг "************** -ийн захирал Ж. харилцан тохиролцсоны үндсэн дээр 2 гэрээг бичгээр байгуулан тэдний өгсөн Голомт банкны 4905114558 тоот төгрөгийн дансанд 64,900,000 төгрөг, Хас банкны 5005572146 тоот валютын дансанд 49,500 доллар зэргийг №2210802, №2210803 гэрээний төлбөрт тус тус тушааж 2 орон сууцны нийт үнэ болох 232,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Ингэснээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхар 704 тоот 53 м.кв орон сууц, мөн барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцыг гэрээний дагуу орон сууц захиалан бариулах эрх, барилга баригдсанаар шууд өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх үүсч баталгаажсан. Гэтэл тухайн барилгыг барьж гүйцэтгэж байгаа ******* ******* , ******* -иуд нь хоорондоо эв зүйгээ ололцохгүй шүүхээр маргалдан Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээгээ цуцална гэж байгаа нь миний хоёр орон сууц захиалан хөрөнгө оруулж бариулж буй эрх, цаашлаад захиалсан орон сууцуудаа өмчлөх эрхэд сөргөөр нөлөөлөх магадлалтай байна. Яагаад гэхээр ******* нь манай компани ******* ******* -тай цаашид хамтарч ажиллахгүй, харин танайх захиалсан байрнуудынхаа м.кв-ийн үнийг нэмж төл тэгвэл гэрээг чинь үргэлжлүүлнэ гэх шаардлагыг тавьж байгаа болно. Гэвч дээрх 2 орон сууцыг захиалж төлбөр төлөх тухайн үед ******* *******, ******* -иуд хоёулаа л Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блокийн барилгыг хамтран барьж хамтран ажиллаж байсан. Иймээс миний ******* ******* , ******* -иудын барьж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхар 704 тоот 53 м.кв орон сууц, мөн барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцны төлбөрийг бүрэн төлж захиалсан ************** -тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №2210802, №2210803 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоож, хэрэгжилтийг хэвийн үргэлжлүүлэхийг ************** , ******* -уудад даалгаж өгнө үү.
... өмнө гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. ...одоо нөхцөл байдал өөрчлөгдөж тухайн үед Гранд гарден хотхоны 6-р блокийн барилгын 4 давхар баригдаж байсан бол одоо 6-р блокийн барилга баригдаж дууссан байгаа тул миний бие өөрийн захиалж бариулсан орон сууцнуудыг өмчлөлдөө шаардан авах эрхтэй гэж үзэж байна. Иймд 2024 оны 03 дугаар сарын 13-нд гаргаж байсан шаардлагаа миний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ******* ******* -тай байгуулсан Орон сууц захиалгын №2210802, №2210803 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоож, тус орон сууц захиалгын гэрээгээр төлбөрийг бүрэн төлсөн ******* ******* , ******* -ийн барьсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхар 704 тоот 53 м.кв орон сууц, мөн барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцуудыг захиалагч өмчлөлд шилжүүлэхийг ******* ******* , захирал Ж.Цэвээнрэгзэн, ******* , захирал нарт даалгах гэж өөрчлөлт оруулж байна.
...өмнө гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Өмнө гаргасан шаардлага дээрээ ******* -ийн овогтой тэй 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 0713/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, ******* -ийн овогтой 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж нэмэгдүүлж байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн хүсэлтээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхар 704 тоот 53 м.кв орон сууц, мөн барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв шүүгчийн захирамжаар битүүмжилж, орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулах зэрэг үйл ажиллагаа явуулахгүй байхыг хариуцагч ******* -д даалгасан. Гэтэл ******* -ийн захирал нь маргаан бүхий орон сууцнуудыг битүүмжилснийг мэдсээр байж иргэн Д.тэй 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0713/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, С*******тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээг тус тус байгуулж , тус иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад шүүхийг илтэд үл хүндэтгэж шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн маргаан бүхий орон сууцуудыг бусадтай гэрээ байгуулан худалдаж бусдын өмчлөлд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Иймд ******* -ийн бусадтай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 0713/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2024 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.
...өмнө гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: ... гуравдагч этгээд С******* нь ******* -тай 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээгээ хүчин төгөлдөр бусд тооцуулж урьдчилгаа төлбөрт төлсөн 20,352,000 төгрөгөө ******* -иас гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан байна. Харин гуравдагч этгээд Д. нь 901 тоот 53 м.кв орон сууцыг 2-р орц биш 1 орцонд байдаг, би тухайн байрыг 180,200,000 төгрөгөөр худалдан авч төлбөрөө бүрэн төлсөн одоо 901 тоотыг ******* -иас өөрийн эзэмшилдээ авч бие муу хөгшний хамт амьдарч байгаа, маргаантай гэх шалтгаанаар байраа өмчилж авч чадахгүй байгаа гэдгээ бидэнд хэллээ. Мөн тухайн барилгын 2-р орцны 9 давхрын 53 м.кв байранд айл амьдардаг гэх бөгөөд ******* -иас 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Б.Энх-Алдар гэх иргэнд тус 53 м.кв байрыг 169,600,000 төгрөгөөр худалдсан байж болох магадлалтай байна. Дээрх байдлаас харахад тухайн барилгын 9 давхрын 53 м.кв орон сууцнууд нь бүгд худалдагдаж иргэдийн эзэмшилд ашиглалтад шилжсэн байх ба ингэснээр дахин нэг иргэний эрх ашиг хөндөгдөж гуравдагч этгээд нэмэгдэх болоод байна. Энэ нь ******* нь барилгын зургийг өөрчлөн давхрын айлуудын тоог цөөлж нэгтгэх, хувааж олон болгох гэх мэтээр орон сууцнуудын м.кв болон дугаарлалтад өөрчлөлт оруулж улмаар битүүмжлэгдсэн орон сууцуудыг захиран зарцуулж байгаатай шууд холбоотой гэж үзэж байна. Иймд бие даасан шаардлагаа: 1. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орон сууц захиалгын №2210802 дугаар бүхий гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул ************** , ******* -иудын барьсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхарт байрлах /704 тоот байсан/ 706 тоот 53 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр Барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцыг захиалж орон сууцны төлбөр болох 116,600,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч ************** , ******* -иудын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг хүлээн авах боломжгүй болсон тул тус орон сууцны төлбөрт төлсөн 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг ************** , захирал Ж.Цэвээнрэгзэн, ******* , захирал нарт даалгах, ******* -ийн С*******тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох гэж өөрчилж байна... гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...миний бие нь ************** -тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр №2110801 тоот орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж, гэрээний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден орон сууцны хотхон №6 блок 2-р орц 7-р давхар 706 тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний төлөлт болох 60,000,000 төгрөгийг гэрээнд заасан Голомт банкны 4905114558 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон ба 2023 оны 10 сард ашиглалтад орохын өмнө үлдэгдэл төлбөрийг өгөхөөр тохиролцож, гэрээг байгуулсан. Гэтэл шүүхэд тухайн барилгыг барьж буй компаниуд болох ************** , ******* -тай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ болон өмчлөгчийн талаар маргаан үүсгэснийг мэдээд, миний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж, 2023 оны 09 дүгээр сарын 08-нд оролцох хүсэлт гаргасан. Учир нь хамтдаа барих барилга нь 2024 оны 1-р улиралд ашиглалтад орно гэсэн боловч хугацаа нь дуусч байгаа атлаа баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, уг маргаанаас болж хэзээ орох нь тодорхойгүй байх ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2022.10.01 -ны өдрийн хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний дагуу хөрөнгө оруулалтаа хийж, орон сууцыг хамтдаа барих, гэрээгээр тохирсон хэмжээгээр барилгыг эзэмшихээр тохиролцсон байна. Талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэнэ гэх заалт нь аль аль нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрхтэй байна. Энэхүү маргаанаас болж, орон сууц ашиглалтад орно гэсэн хугацаандаа орохгүй байгаагаас болж, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй, үлдэгдэл төлбөрөө хийхээр хүлээж байгаа боловч, маргаанаас болж орон сууц ашиглалтад орно гэсэн хугацаанаас 3 сар өнгөрсөн, барилгын ажлыг харахад дотор хана дөнгөж өнгөлж байгаа зэрэг гүйцэтгэл дутуу зэргээс үлдэгдэл төлбөрийг төлөхөө хүлээж байна. Иймд гэрээний үүргээ биелүүлэхэд саад болоод байгаа үйлдлээ таслан зогсоохыг хүсч байна. Иймд ******* Харгана -тай байгуулсан 2022.11.08-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 7-р давхар 706 тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг 135000000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ************** , ******* -д даалгаж өгнө үү.
... өмнө гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна... 2025.04.16-ны өдөр шүүх хуралдаан хойшлоход ******* нь байрыг зарсан гэсэнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт ирүүлэхэд байрны м2-ыг өөрчилж буюу томсгож 137 м2 болгон бусдад зарсан болох нь М.Жадамба болон ******* нарын хооронд байгуулсан 2024.06.24 -ны өдрийн 2406/24 тоот гэрээ хэрэгт авагдсантай танилцаж мэдээд ******* ******* -тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, нэхэмжлэгч ******* Харгана болон хариуцагч ******* -иас 60,000,000 төгрөгийг шаардлагыг гаргаж байна... гэжээ.
Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: ...миний бие ************** -тай 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр №2110801 тоот Орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулж Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, эхний төлөлт болох 65,000,000 төгрөгийг гэрээнд заасан Хаан банкны 5916354319 тоот дансанд төлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орох үед төлөхөөр болсон. Гэтэл шүүхэд тухайн барилгыг барьж буй компаниуд болох ************** , ******* -тай хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээ болон өмчлөгчийн талаар маргаан үүсгэснийг мэдээд, миний эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж 2023 оны 09 дүгээр сарын 08-нд оролцох хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулаагүй, уг маргаанаас болж хэзээ орох нь тодорхойгүй байна. Талууд байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэнэ гэх заалтыг анхаарахад аль аль нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулах эрхтэй байна. Би үлдэгдэл төлбөрөө төлөх бөгөөд энэхүү маргаанаас болж байр ашиглалтад орно гэсэн хугацаандаа орохгүй байгаагаас болж гэрээний үүргээ биелүүлэхэд саад болоод байна. Иймд ******* Харгана -тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ************** , ******* -д даалгаж өгнө үү.
...өмнө гаргасан шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг битүүмжлэх арга хэмжээ авсан байхад уг орон сууцыг хариуцагч ******* гэх хүнтэй 2023.08.17-нд гэрээ байгуулж, худалдсан гэх баримт хэрэгт ирүүлсэн байна. Тухайн орон сууцыг худалдах авахаар гэрээ байгуулсныг мэдсээр байж давхар бусдад борлуулж, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул болон ******* -ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргаж байна... гэжээ.
Гуравдагч этгээд С******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хорооллын Гранд гарден хотхоны 6-р блок 2-р орц 7 давхар 704 тоот 53 м.кв орон сууцанд 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийж 20,352,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг шүүгчийн захирамжаар зарж борлуулахыг хориглож битүүмжилсэн байхад надтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь миний эрх ашгийг зөрчиж байх тул ******* -ийн надтай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаанд өгсөн 20,352,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
10. Хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан. Үүнд: 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ /1хх 1-4/, Борлуулалтын мэдээ /1хх 5/, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Цэвээнрэгзэнгийн иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 6/, ******* ******* -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /1хх 7/ ******* ******* -ийн дүрэм /1хх 8-12/, Барилгын ажлын явцын зураг /1хх 13-21/, ******* -ийн 2023 оны 5 сарын 8-ны өдрийн 23/07 дугаартай мэдэгдэл /1хх 22/, ******* ******* -ийн 2023 оны 5 сарын 21-ний өдрийн мэдэгдэл /1хх 23/ Ж.Цэвээнрэгзэнгийн Хас банкны дансны хуулга /1хх 24/, групп -ийн нэхэмжлэх /1хх 25/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх 27-29/, ******* -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 39/, ******* ******* -ийн орон сууц захиалгын гэрээ /1хх 84-106/, ******* -ийн арилжааны банкинд данс эзэмшдэг талаарх тодорхойлолт /1хх 109-121/, 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /1хх 123-124/, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/632 дугаар захирамж /1хх 125-126/, 0000018510 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ /1хх 127-132/, ******* -ийн орон сууц захиалах гэрээ/1хх 143-159/, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1483 дугаартай албан бичиг /1хх 171/, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /1хх 180/, Хас банкны дансны хуулга /1хх 191/, Хас банкны дансны хуулга /1хх 192/, төлбөрийн баримт /1хх 196/, Арвижих эстимэйт -ийн шинжээчийн дүгнэлт /2хх 34-43/, Б.Шишигтмаа, Б.Бямбадорж, нарын тодорхойлолт /2хх 72-74/, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2хх 106-107/, ******* -ийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 31/05 дугаартай мэдэгдэл /2хх 166/ Орон сууц захиалгын гэрээ /2хх 167-189 /, үл хөдлөх хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт /2хх 194-196/, Юнирүүтс -ийн 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт /2хх 222-223/, Тэлмэн Юу Би -ийн Grand garden residens орон сууцны хотхоны барилгын барилга бүтээцийн зураг /2хх 224-254, 3хх 1-62 /, Гэрч Б.Шишигтмаагийн мэдүүлэг /3хх 77/, Юнирүүтс -ийн албан бичиг /3хх 103/, гэрч ын мэдүүлэг /3хх 124-125/, гэрч мэдүүлэг /3хх 126-127/, групп -ийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн бараа материалын зардлын нэхэмжлэх /3хх 157/, ******* -ийн мэдэгдэл хүргүүлэх албан бичиг /3хх 160/, Гранд гарден 6 дугаар блокийн барилгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3хх 178-199 /, Орхон аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 22 дугаар албан бичгээр 87 хуудастай Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хорооллын Гранд гарден хотхоны 6 дугаар блокын барилгын зураг.
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ************** нь ******* -д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2 3-р давхар нь ************** болон ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар ыг татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок барилгын 4-10 дугаар давхарт байрлах барилга нь тус барилгын газар эзэмшигч болон "******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаж нэмэгдүүлсэн.
Мөн нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг өөрчилж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдсан Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж өөрчилсөн уг шаардлагыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг болон ******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох шаардлага гаргаж нэмэгдүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт энэ хоёр шаардлагыг дэмжиж тайлбар гаргаж мэтгэлцэж оролцсон.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...******* харанга -ийн хувьд хамтран ажиллах гэрээний үүргийн дагуу уг барилгад 263,666,414 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд мөн барилгын материал, үйл ажиллагаагаар тус барилгыг сууриас нь эхлээд 3 давхрын барилга угсралтын ажлыг дуустал ажилласны үр дүнд уг барилга нь одоо үргэлжилж баригдаад 10 давхар болсон, ...талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаагүй, гэрээний эрх, үүрэг хэвээр үргэлжилж байгаа, ... иймд хариуцагч ******* -с Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдсан Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3 дугаар давхраас оногдох хэсэг 227,532,000 төгрөгийг гаргуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг болон ******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоож өгнө үү. гэсэн.
4. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч мэтгэлцсэн. Үүнд: ...талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 сарын 01-ний өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл, болзол биелэгдээгүй, ...гэрээний хугацаанд *******харанга нь ******* -д мэдэгдэлгүй гуравдагч этгээдтэй гэрээ байгуулж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, гуравдагч этгээдүүдэд орон сууц борлуулсны орлогоо барилга угсралтын ажилд зарцуулсан гэдэг боловч нотлох баримт байхгүй, ...гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлах, гэрээ дуусгавар болгох мэдэгдлийг өгсөн бөгөөд хүчин төгөлдөр бус, цуцлагдсан гэрээний үүргийг шаардах эрхгүй, ... *******харанга , түүний захирал Цэвээнрэгзэн нь уг барилгад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаагүй, ...гэрээний үүргийн зөрчил гаргасан гэрээний тал хамтын ажиллагааны үр шим шаардах эрхгүй, ...нэхэмжлэгчийн төлсөн 208,500,000 төгрөгийн хураамжаар тухайн орон сууцны барилга бий болоогүй учраас ашиг хуваарилах боломжгүй... гэсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: ...нэхэмжлэгч "******* *******" болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй тул нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээх хууль зүйн үндэслэлгүй... гэсэн.
5. Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
************** болон ******* 2022 оны 10 дугаар сарын 01-нд Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Гранд гарден цогцолбор хотхоны 6-р блок 10 давхар 64 айлын орон сууцыг хамтран хөрөнгө оруулж, барилгын бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээ айгуулагдах үед ******* 455,108,000 төгрөг, ************** 208,500,000 төгрөг оруулсан, Б тал буюу ************** нь ******* болон -ийн хоорондын тооцоо болох 21,305,000 төгрөгийг Прогесс цамхаг -д төлөх, хөрөнгө оруулалтын зөрүү төлбөр болон 225,303,000 төгрөг, нийт 246,608,000 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 15-нд ******* -ийн дансанд оруулахаар, дээрх хөрөнгө оруулалт бүрэн шилжиж орсноор талууд 50/50 хувь эзэмшихээр, хөрөнгө оруулалт хийгдэж талууд баталгаажуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох, талууд хамтран барилгыг барьж дуусгаж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон байна.
Мөн уг гэрээгээр барилгын ажлын зардлыг 50/50 хувиар гаргах, талууд гуравдагч этгээдтэй хийх аливаа гэрээ, хэлцлийг харилцан тохиролцож хийх, байрны борлуулалт хийхдээ нөгөө талдаа мэдэгдэх, уг үүргээ зөрчвөл гэрээг цуцлахаар тохиролцсон байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч ************** нь гэрээнд заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй бөгөөд хамтран барьж буй барилгаас гэрээний нөгөө талдаа мэдэгдэж тохиролцохгүй 2022 оны 11 сарын 08-нд Орон сууц захиалгын гэрээ хийж 2 орон сууцыг худалдаж, 232,000,000 төгрөг, д 1 орон сууцыг худалдаж, урьдчилгаа 60,000,000 төгрөг, 2023 оны 1 сарын 14-нд д 1 орон сууцыг худалдаж, урьдчилгаанд 65,000,000 төгрөгийг тус тус хувьдаа авч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах мэдэгдлийг ******* нь 2023 оны 05 дугаар сарын 08-нд ************** , захирал Цэвээнрэгзэнд хүргүүлсэн байна.
Нэхэмжлэгч тал гэрээнд заасан хугацаанд 246,608,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаа оруулаагүй, дур мэдэн баригдаж буй орон сууцнаас орон сууц захиалгын гэрээ хийж зарж борлуулан мөнгийг орон сууцны барилгад оруулахгүй авч хэрэглэж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндсэлээр хариуцагч ******* ************** -тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээг цуцалж, барилгын ажлыг үргэлжлүүлэн явуулж, ганцаараа барилгыг барьж дуусгасан болох нь тогтоогдож байна.
Гэрээ цуцлагдах үед тухайн орон сууцны барилга 3 давхар хүртлээ баригдсан байсан бөгөөд 4-10 давхар хүртэл цааш нь дангаараа ******* барьж дуусгасан, энэ хугацаанд барилгын зураг төсөлд өөрчлөлт орж давхрын орон сууцнуудын м.квадратад өөрчлөлт орсон болох нь үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбар бусад баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно. гэж заасан.
Нэхэмжлэгч ************** ХАГ-нд 208,500,000 төгрөг болон нотлох баримтаар тогтоогдсон барилгын гадна хашааг бариулахад гарсан зардал болох 11,500,000 төгрөг, нийт 220,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох баримтаар тогтоогдож байгаа бөгөөд харин бараа, ажил үйлчилгээгээрээ ........................ хөрөнгө оруулсан гэх боловч гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн -ийн нэхэмжлэхээр тогтоогдож байгаа бөгөөд уг барилгад хүн хүч, хөдөлмөр зарцуулж, ажиллуулсан гэх нотлох баримт байхгүй, ...гуравдагч этгээд болох Ганхуяг, Лхагважаргал, Баатархүү нарын мөнгөн хөрөнгө уг барилгад зарцуулагдсан гэх боловч баримтгүй байна.
Хэдийгээр нэхэмжлэгч тал барилгын сууриас эхлээд зоорийн давхар 1, 2, 3 дугаар давхар хүртэл хөрөнгө оруулж хамтран ажилласан гэсэн үндэслэлээр уг хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан боловч өөрийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл зохигчийн хүсэлтээр уг барилгын ..........шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ хийлгэхэд ..............төгрөгийн үнэлгээтэй гэж гарсан бөгөөд уг үнэлгээ бүхий хөрөнгө бий болоход нэхэмжлэгч талаас ямар хөрөнгө оруулалт хийсэн.......Түүний барилгад оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ, тодорхой, үйл ажиллагаа бусад ямар хөрөнгө оруулалт хийснээ баримтаар нотлоогүй.
Тухайн барилга баригдаж буй газрын эзэмшигч нь байх бөгөөд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрээнд уг барилгын захиалагч нь Буянбаатар гүйцэтгэгч нь ******* байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй байна.
Иймд талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллагаа гэрээ цуцлагдсан байх тул хариуцагч ******* -аас нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө болох 220,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************** -д олгож, нэхэмжлэлээс 7,532,000 төгрөг гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг болон ******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:
Гуравдагч этгээд нь нэхэмжлэгч, хариуцагч нарт холбогдуулан ******* ******* , ******* -иудын барьж байгаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхар 704 тоот 53 м.кв орон сууц, мөн барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцны төлбөрийг бүрэн төлж захиалсан ************** -тай 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан №2210802, №2210803 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэрээ болохыг тогтоож, хэрэгжилтийг хэвийн үргэлжлүүлэхийг ************** , ******* -уудад даалгах бие даасан шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө гаргасан бие даасан шаардлагыг дараах байдлаар өөрчилж, орон сууц захиалгын гэрээгээр төлбөрийг бүрэн төлсөн ******* ******* , ******* -ийн барьсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхар 704 тоот 53 м.кв орон сууц, мөн барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцуудыг захиалагч өмчлөлд шилжүүлэхийг даалгах,
... ******* -ийн овогтой тэй 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан 0713/24 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, ******* -ийн овогтой 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах,
... 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Орон сууц захиалгын №2210802 дугаар бүхий гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул ************** , ******* -иудын барьсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хорооллын Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-р орц 7-р давхарт байрлах /704 тоот байсан/ 706 тоот 53 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Орон сууц захиалгын №2210803 тоот гэрээгээр Барилгын 6-р блокийн 2-р орц 9-р давхар 901 тоот 53 м.кв орон сууцыг захиалж орон сууцны төлбөр болох 116,600,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч ************** , ******* -иудын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцыг хүлээн авах боломжгүй болсон тул тус орон сууцны төлбөрт төлсөн 116,600,000 төгрөгийг буцаан олгохыг ************** , захирал Ж.Цэвээнрэгзэн, ******* , захирал нарт даалгах, ******* -ийн С*******тэй 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох гэж өөрчилсөн.
Гуравдагч этгээд ************** -тай байгуулсан 2022.11.08-ны өдрийн Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 7-р давхар 706 тоот 3 өрөө 75 м2 орон сууцыг 135000000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ************** , ******* -д даалгах... 2025.04.16-ны өдөр шүүх хуралдаан хойшлоход ******* нь байрыг зарсан гэсэнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхийн журмаар гаргуулж, хэрэгт ирүүлэхэд байрны м2-ыг өөрчилж буюу томсгож 137 м2 болгон бусдад зарсан болох нь М.Жадамба болон ******* нарын хооронд байгуулсан 2024.06.24 -ны өдрийн 2406/24 тоот гэрээ хэрэгт авагдсантай танилцаж мэдээд ******* ******* -тай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, нэхэмжлэгч ******* Харгана болон хариуцагч ******* -иас 60,000,000 төгрөгийг шаардлагыг гаргаж байна....
Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа: ************** -тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден үйлчилгээний орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж худалдан авахаар тохиролцсон Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоож, гэрээний үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг ************** , ******* -д даалгах, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4-р давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууцыг битүүмжлэх арга хэмжээ авсан байхад уг орон сууцыг хариуцагч ******* гэх хүнтэй 2023.08.17-нд гэрээ байгуулж, худалдсан гэх баримт хэрэгт ирүүлсэн байна. Тухайн орон сууцыг худалдах авахаар гэрээ байгуулсныг мэдсээр байж давхар бусдад борлуулж, хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байх тул болон ******* -ийн хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймаг Баян өндөр сум Оюут баг 2А хороолол Гранд гарден орон сууцны хотхон №6 блок 2-р орц 4 давхар 406 тоот 3 өрөө 75 м.кв орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг гаргасан.
Гуравдагч этгээд С******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ...Миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2а хорооллын Гранд гарден хотхоны 6-р блок 2-р орц 7 давхар 704 тоот 53 м.кв орон сууцанд 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийж 20,352,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг орон сууцыг шүүгчийн захирамжаар зарж борлуулахыг хориглож битүүмжилсэн байхад надтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан нь миний эрх ашгийг зөрчиж байх тул ******* -ийн надтай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, урьдчилгаанд өгсөн 20,352,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Гуравдагч этгээд нь ************** түүний захирал 2022 оны 11 дүгээр сарын 08-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороололд баригдаж буй 6 блок 2-р орц 7 давхар 704 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар,116,000,000 төгрөгийг, мөн уг барилгын 6-р блок 2-р орц 9 давхар 901 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг худалдаж авахаар 116,000,000 төгрөгийг Цэвээнрэгзэнгийн дансаар тус тус төлсөн,
Гуравдагч этгээд нь ************** түүний захирал 2022 оны 11 дүгээр сарын 08-ны Орон сууц захиалгын гэрээ байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороололд баригдаж буй 6-р блок 2-р орц 7 давхар 706 тоот 75 м.кв талбайтай орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 60,000,000 төгрөгийг Цэвээнрэгзэнд төлсөн,
Гуравдагч этгээд нь ************** түүний захирал 2023 оны 01 дүгээр сарын 14-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж б Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут баг, 2А хороололд баригдаж буй 6-р блок 2-р орц 4 давхар 406 тоот 75 м.кв талбайтай орон сууцыг 165,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 65,000,000 төгрөгийг Цэвээнрэгзэнд дансаар төлсөн байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Барилгын ажлын зөвшөөрлийн 2023 оны 08 дугаар сарн 08-ны өдрийн гэрчилгээнд тухайн барилгын ажлын гүйцэтгэгч нь ******* байх бөгөөд гуравдагч этгээдүүд гэрээ байгуулах эрхгүй этгээд буюу барилгын ажлын гүйцэтгэгч биш этгээдтэй гэрээ байгуулсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээгээр хамтран хөрөнгө оруулж барилгын ажил гүйцэтгэхээр тохиролцсон боловч албан ёсны бичиг баримт, зөвшөөрлийг ******* авсан байхад ************** -тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, уг гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иймд Иргэний хуулийн 56.5, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үндэслэлтэй тул нэхэмжлэгч ************** -с 232,000,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд , 60,000,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд д, 65,000,0000 төгрөг гаргуулж д олгох нь зүйтэй.
Харин хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах болон бусад шаардлагыг гаргах үндэслэлгүй тул ******* болон ************** -д холбогдуулан гаргасан гуравдагч этгээд Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-рорцны 7 давхарт байрлах 706 тоот 53 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, гуравдагч этгээд ын орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах, , ******* -ийн хооронд байгуулагдсан 2023 оны 8 сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Гэрээ цуцлагдах үед тухайн орон сууцны барилга 3 давхар хүртлээ баригдсан байсан бөгөөд 4-10 давхар хүртэл ******* барьж дуусгасан, энэ хугацаанд барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж орон сууцнуудын дугаарлалт болон м.квадратад өөрчлөлт орсон болох нь үзлэгийн тэмдэглэл болон талуудын тайлбар бусад баримтаар тогтоогдож байна.
Мөн хэрэгт бие бие даасан шаардлага гаргаагүй эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдсөн үндсэлэлээр Д., , М.Жадамба нарыг гуравдагч этгээдээр оролцуулсан бөгөөд ******* нь тэй 2023 оны 8 сарын 17-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж 2-р орц 4 давхар 406 тоот 75 м.кв орон сууц, 2024 оны 6 сарын 24-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж 2-р орц 7 давхар 704 тоот 137 м.кв орон сууц, Д.тэй 2024 оны 7 сарын 16-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж 1-р орц 9 давхар 901 тоот 53 м.кв орон сууцыг тус тус худалдсан байна.
Гуравдагч этгээд С******* нь ******* -тай 2024 оны 05 дугаар сарын 18-нд Орон сууц захиалгын гэрээ байгуулж 6-р блок 2-р орц 7 давхар 706 тоот 53 м.кв талбайтай орон сууцыг 169,900,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 20,352,000 төгрөг төлсөн. Түүний худалдаж авсан орон сууцыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 09-нд тус шүүхийн шүүгчийн 2265 дугаартай захирамжаар зарж борлуулахыг хориглож битүүмжлэх арга хэмжээ авсныг мэдсээр байж ******* шүүгчийн захирамжаар авсан арга хэмжээг зөрчиж С*******т худалдсан байх бөгөөд уг хэлцэл мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хууль зөрчиж хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иймд Иргэний хуулийн 56.5, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдүүд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үндэслэлтэй тул хариуцагч ******* -с 20,352,000 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд С*******т олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,390,300 төгрөг, гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,459,550 төгрөг, гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,500 төгрөг, ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,950 төгрөг, С*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -с улсын тэмдэгтийн хураамж 1,257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** -д, 259,710 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С*******т олгож, нэхэмжлэгч ************** -с 1,317,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд , 457,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд д, 482,950 гаргуулж гуравдагч этгээд д тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225, 226 ...-д заасныг баримтлан хариуцагч ******* -с 220,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** -д олгож, хариуцагч ******* болон нарт холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдсан Гранд гарден хотхоны 6-р блок барилгын зоорийн давхар, 1, 2, 3-р давхраас өөрт оногдох хэсэг 7,532,000 төгрөгийг гаргуулах тухай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2А хороололд баригдаж буй Гранд гарден хотхоны 6-р блок 10 давхар 70 айлын орон сууцыг болон ******* ******* , ******* -ийн дундын өмч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугуай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ************** -с 232,000,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд , 60,000,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд д, 65,000,0000 төгрөг гаргуулж д олгож, хариуцагч ******* -с 20,352,000 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С*******т олгож, ******* болон ************** -д холбогдуулан гаргасан гуравдагч этгээд Гранд гарден хотхоны 6-р блокийн 2-рорцны 7 давхарт байрлах 706 тоот 53 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай, гуравдагч этгээд ын орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, гэрээний эрх үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байхыг даалгах, , ******* -ийн хооронд байгуулагдсан 2023 оны 8 сарын 17-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ************** -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,390,300 төгрөг, гуравдагч этгээд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,459,550 төгрөг, гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,150,500 төгрөг, ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,950 төгрөг, С*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,710 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -с улсын тэмдэгтийн хураамж 1,257,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************** -д, 259,710 төгрөг гаргуулж гуравдагч этгээд С*******т тус тус олгож, нэхэмжлэгч ************** -с улсын тэмдэгтийн хураамжид 1,317,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд , 457,950 төгрөг гаргуулж гуравдагч этгээд д, 482,950 гаргуулж гуравдагч этгээд д тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ