| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Насанжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/09704/И |
| Дугаар | 192/ШШ2025/08142 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/08142
2025 10 13 192/ШШ2025/08142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонигонхайрхан дүүрэг, 3*********** тоот хаягт оршин суух Оовогт Б Л /РД:У***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ************** тоот хаягт оршин суух Б овогт С П /РД:М*************/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д
Хариуцагч С.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл нар оролцов.
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, О овогт Б Л /РД:У/, Б овогт СП /РД:М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүйг дурдаж, 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү П.М эх Б.Л асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Л нь хариуцагч С.П эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд хэдий ч саад болохгүй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.П 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Л олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАСАНЖАРГАЛ