| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2305022311358 |
| Дугаар | 2025/ДШМ/266 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Тэгшбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/266
2025 02 25 2025/ДШМ/266
Э.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Тэгшбаяр,
шүүгдэгч Э.Б,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1053 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Бгийн гаргасан заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2305022311358 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хорго овгийн Э.Б, 1997 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, ...................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....................../;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......................дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 37 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
1. Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мо Мо” хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг хохирогч Б.М “Samsung А73” загварын гар утсыг бусадтай утсаар ярьж холбоо барих шаардлага гарсан мэтээр хуурч, итгэлийг нь төрүүлэн түүний эд хөрөнгийн эрхийг сайн дурын үндсэн дээр түүнээс өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1,574,910 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 25 тоотод оршин суух иргэн Х.Цийн эзэмшлийн “НР” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.727.920 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол хотхоны” 666 байранд үйл ажиллагаа явуулдаг Т.Ээзэмшлийн “Ирмүүн” нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас бэлнээр 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
4. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Koyo Town” хотхоны 103 дугаар байрны 108 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Зэзэмшлийн “S-Mart нэртэй дэлгүүрийн кассаас бэлнээр 1.208.700 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
5. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Ээзэмшлийн “Full box” нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас бэлнээр 491.357 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
6. 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бэзэмшлийн “Тэлмэн” нэртэй дэлгүүрийн касснаас бэлнээр 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
7. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mandala” хотхоны 320 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Бэзэмшлийн “ВДА" нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
8. 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.М эзэмшлийн “Маршил Зэд” гэх буяны эд зүйл зардаг дэлгүүрийн касснаас бэлнээр 3,025,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
9. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16а байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Нэзэмшлийн “Анар” хүнсний дэлгүүрийн касснаас бэлнээр 1,500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан,
10. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Ээзэмшлийн “Sport Lounge” төвөөс 6 шил вискиг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 897,650 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Бэзэмшлийн “Level up” тоглоомын газраас “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 дугаар үеийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Бг “...үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Бгаас 13.335.537 төгрөгийг гаргуулан хохирогч Б.М 1.574.910 төгрөг, Х.Цд 1.727.920 төгрөг, Т.Э910.000 төгрөг, О.З 1.208.700 төгрөг, Э.Э 491.357 төгрөг, С.Б 600.000 төгрөг, Б.Б 1.000.000 төгрөг, Б.М 3.025.000 төгрөг, О.Н 1.500.000 төгрөг, С.Э 897.650 төгрөг, Э.Б 400.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Бгийн цагдан хоригдсон 310 /гурван зуун арван/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг компакт диск, 1 ширхэг флашийг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Бгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс тасралтгүй цагдан хоригдсон болно. Хэрэг хянан шийдвэрлэх явцад аливаа саад бэрхшээл учруулаагүй, өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдсэн гэмт үйлдлүүдийг зааж хэрэг хянан шийдвэрлэх явцад хамтран ажиллаж тусалсан билээ. Цагдан хоригдох хугацаанд хууль зүйн туслалцаа үзүүлэх хорооноос улсын өмгөөлөгч томилуулах хүсэлт гаргасан боловч амьжиргааны доод түвшний иргэн биш гэсэн үндэслэлээр өмгөөлөгч томилж өгөөгүй болно. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх явцад өөрийн үйлдсэн гэмт үйлдлүүдийг ухамсарлан гэм бурууг хүлээн зөвшөөрч, өөрийн гэмт үйлдлээс учирсан хохирол төлбөрийг төлж бараглуулахаа удаа дараа илэрхийлсэн боловч надад авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хохирол төлбөрийг төлөх боломж олгоогүй билээ. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирлыг төлж барагдуулж эрх зүйн байдлаа дээшлүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх авч хэлэлцээгүй билээ. Шийтгэх тогтоолд ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэвч миний бие хохирлоос тодорхой хэмжээгээр төлж барагдуулж нийт хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн билээ. /3хх 6/-д хохирогч С.Бмэдүүлгээр нотлогдож байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, яагаад ингэж удаан цагдан хоригдсон гэхээр эрэн сурвалжлагдаж байсан, түдгэлзүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөр хэрэгт холбогдуулж баривчилсан. Прокурорын зүгээс 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хэргийг шилжүүлсэн. Энэ хугацаанд олон үйлдэл байсан энэ үйлдлүүдийг нь нэгтгэх болсноор нэлээн удаашралтай байсан. Өмгөөлөгч авах асуудал дээр прокуророос Баянгол дүүргийн хууль зүйн туслалцааны төвд хандсан боловч төлбөрийн чадваргүй гэсэнд хамаарахгүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд өмгөөлөгч авах боломжгүй болсон. 2024 оны 9 дүгээр сард болсон урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирлоо төлнө гэж илэрхийлж байсан. Прокуророос хохирлоо төлөх боломж олгож таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай санал гаргасан боловч шүүх хохирлоо бодитой төлөх баталгаа байхгүй гэх үндэслэлээр саналыг хүлээж аваагүй. Ингээд яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Э.Б нь 10 удаагийн үйлдэлтэй, амьдралын эх үүсвэр болгосон гэх зүйл ангиар яллах боломжтой байсан. Гэхдээ яллагдагчид ашигтай байдлаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар байгаа. Гэвч шүүхээс түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байхад түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Иймд эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. Хохирлоо төлөхөө илэрхийлдэг боловч хэрхэн яаж төлөх нь тодорхойгүй байх тул прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Гэхдээ хохирлоо төлөхөө удаа дараа илэрхийлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Амарбаярын өмгөөлөгч Б.Мандхайн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...................... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.......” хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг хохирогч Б.М “Samsung А73” загварын гар утсыг бусадтай утсаар ярьж холбоо барих шаардлага гарсан мэтээр хуурч, итгэлийг нь төрүүлэн түүний эд хөрөнгийн эрхийг сайн дурын үндсэн дээр түүнээс өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 1.574.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.М “...10:00-16:00 цагийн хооронд туслах дагалдан маягаар ажилласан. Ингэж байхдаа миний гар утсаар 2 удаа ярьсан. Эхний удаа эхнэр, хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа гэж ярьж байсан. Дараа нь 16:00 цагийн үед мөн утсаар яриадахъя гээд миний гар утсыг аваад гарч яваад эргэж орж ирээгүй алга болсон. Тэгээд орж ирэхгүй болохоор нь өөрийн гар утас руу залгатал холбогдох боломжгүй болсон . Миний гар утас “Samsung А73” загварын хар хөх өнгийн 2023 оны 01 дүгээр сард... 1.850.000 төгрөгөөр авч байсан...Би өөрийн гар утсыг олж авмаар байна. Учир нь би сар болгон 185.000 төгрөгийг зээлд төлж байгаа. ...” /2хх 117-118/,
гэрч С.М “...Манай найз төмөр замд ломбард ажиллуулдаг ба өөрийн найзын ломбардаас “Samsung А73” загварын гар утсыг 900.000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед манай хүргэн ах хотод ирээд байхад нь тухайн гар утсыг өгсөн. Энэ гар утас нь нэг ёсондоо ломбардад барьцаанд тавиад хүн нь авалгүй үлдээгээд явсан гэсэн үг. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагаас манай ах руу холбогдсон байсан. Гэмт хэргийн замаар олсон талаар бол мэдээгүй. ...” /2хх 123-124/ гэсэн мэдүүлгүүд,
2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “Samsung А73” загварын гар утсыг 1.574.910 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2хх 126-127/ зэрэг баримтуудаар,
2. 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 25 тоотод оршин суух иргэн Х.Цийн эзэмшлийн “НР” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.727.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Х.Цийн “...2022 оны 04 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 01-25 тоот байрыг түрээслэж байх хугацаанд үеэл дүүгийн нөхөр болох Э.Б нь ажилдаа явсан хойгуур хувцасны чемоданд байсан “НР" загварын зөөврийн компьютерыг авч явсан. 2021 оны 12 дугаар сарын дундуур Сайн Электроникоос 1.899.900 төгрөгөөр худалдаж авч байсан. Хөх өнгийн “НР” загварын зөөврийн компьютер юм. Онцлох шинж тэмдэг нь НР гэсэн логоны Н үсэг нь дээд хэсэгт нь өнгө нь толбо үүссэн. Тухайн үед би Баярмагнай руу чи миний зөөврийн компьютерыг аваад явчихсан юм уу гэж утсаар асуухад тэрээр утсаар юу ч ярилгүй тасалчихсан. Өөр надаас өөр хүн миний алдсан зөөврийн компьютерыг захиран зарцуулах эрхгүй. ...” /Зхх 133, 137-138/,
гэрч Б.Н “...Э.Б гэх хүн удаа дараа үйлчлүүлж байсан. Манай ломбардаар Э.Б гэх хүн үйлчлүүлж байсан гэх талаар программаас асуулт хийхэд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр НР загварын зөөврийн компьютер барьцаанд тавьж 650.000 төгрөгийн зээлд аваад тухайн өдөртөө зээлээ дараад тус зөөврийн компьютерыг авсан байсан. Тухайн үед бүртгэж авсан ажилтан нь одоо ажлаасаа гарсан байгаа. ...” /3хх 180/ гэсэн мэдүүлгүүд,
2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “НР” загварын зөөврийн компьютерыг 1.727.920 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар,
3. 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол хотхоны” 666 байранд үйл ажиллагаа явуулдаг Т.Ээзэмшлийн “Ирмүүн” нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас бэлнээр 910.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Т.Э“...Манай ажлын кассчин охин болох Номинцэцэг нь дэлгүүр онгойлгож тухайн үед байсан. Би өглөө 9 цаг өнгөрөөгөөд дэлгүүрт ирж нөгөө залуутай уулзаж ажлаа тайлбарлаж өгчихөөд гараад явсан. 17 цаг 40 минутын орчим кассчин охин Номинцэцэгийг угаалгын өрөө орох хооронд кассад байсан дэлгүүрийн орлого болох 910.000 төгрөгийг аваад явсан байсан. Би мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /3хх 49/ гэсэн мэдүүлэг,
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч Т.Э таньж олуулах ажиллагаа хийсэн “2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр манай Ирмүүн дэлгүүрт худалдагчаар ажилд орох гэж ирсэн залуу 1 дугаартай зураг дээрх залуу мөн байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /Зхх 51-53/,
2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны 666 байранд үйл ажиллагаа явуулдаг Ирмүүн” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /Зхх 54- 55/ зэрэг баримтуудаар,
4. 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Koyo Town” хотхоны 103 дугаар байрны 108 тоотод үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Зэзэмшлийн “S-Mart нэртэй дэлгүүрийн кассаас бэлнээр 1.208.700 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч О.З“...Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай дэлгүүрт тухайн үед худалдагчаар ажиллаж байсан манай үеэл дүү Х над руу залгаад “та ирж байна уу” гэхээр нь би “одоо орж байна” гээд дэлгүүр рүүгээ яваад ортол “өглөө таны тавьсан фейсбүүк зарын дагуу нэг залуу ирсэн. Тэгэхээр нь би дадлагажуулаад байж байтал сейфэнд байсан манай дэлгүүрийн орлого болох бэлэн 1.208.700 төгрөгийг хулгайлаад аваад явчихсан гэсэн. ...” /1хх 16-17/,
гэрч Б.Х “...дэлгүүрээ дөнгөж нээгээд удаагүй байхад гаднаас 20-26 насны залуу орж ирээд “фейсбүүк дээрээс худалдагч авна гэсэн зарын дагуу ирлээ” гэхээр нь би эгч рүүгээ залгаад “ажилд орно гээд нэг залуу ирсэн” гэхэд эгч “тэгвэл чи нэг өдөр хажуудаа дагалдуулаад үз, эгч нь маргааш өглөө очоод бас харъя” гэхээр нь би тэр залууд ажлын зааварчилгаа өгч дэлгүүрээ танилцуулсан. Би 00 ороод бие засаад 2 аяга угаагаад гараад ирсэн чинь нөгөө залуу байхгүй байсан. Тэгэхээр нь лангууны ард орсон юм болов уу гэж бодоод хайсан байхгүй байсан. Гэнэт надад сэжиг төрөөд камер шүүж үзэж байхдаа доор байсан жижиг сейфээ харсан чинь онгорхой нөгөө залуу сейфээс мөнгө авч байгаа нь харагдаж байсан. Манай дэлгүүрээс орлогын 1.208.700 төгрөг байсан бүгдийг нь авсан. ..." /1хх 20-21/ гэсэн мэдүүлгүүд,
“Koyo Town”хотхоны 103 дугаар байрны 108 тоотод байрлах “S mart” нэртэй 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 7-9 / зэрэг баримтуудаар,
5. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Ээзэмшлийн “Full box” нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас бэлнээр 491.357 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Э“...2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” дээр касс ажилд авах зар тавьсан ба 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баяраа гэх залуу утсаар холбогдоод кассаар ажиллахаар болоод өнөөдөр буюу 06 дугаар сарын 09-ний өглөө 08 цагийн орчим дэлгүүр дээр ирсэн. Ирээд ажил үүрэгтэйгээ танилцаад шууд ажиллаж эхэлсэн. Өөрийгөө өмнө нь кассаар ажиллаж байсан туршлагатай гэж хэлсэн. Ер нь өөрөө ч заалгахгүй ажлаа хийж чадаж байсан. Тэгээд Баяраа өдөр 2-3 удаа гарч тамхи татсан. Мөн 12 цагийн орчим дэлгүүрийн хажууд байх “CU” орж өдрийн хоолоо идсэн байсан. Тэгээд хэвийн ажиллаж байгаад 19 цаг 59 минутаас 20 цаг 01 минутын хооронд хүнгүй болсон үед кассанд байсан бүх бэлэн мөнгийг аваад гарсан байсан. Камер шүүхэд мөнгө аваад шууд гараад /Auto mall/-ийн зүг рүү яваад алга болсон. Бид нар эхэндээ тамхи татаад ороод ирэх байх гээд хүлээж байсан ба удаад байхаар иь касс дээр очоод харахад мөнгө алга болсон байсан. ...” /2хх 159-160/ гэсэн мэдүүлэг,
2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “full box” нэртэй хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт бүхий флаш диск, /2хх 155-156 / зэрэг баримтуудаар,
6. 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Бэзэмшлийн “Тэлмэн” нэртэй дэлгүүрийн касснаас бэлнээр 600,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч С.Б"...25 дугаар эмийн сангийн хажуу талд “Тэлмэн" нэртэй хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байх үедээ Үнэгүй.мн гэж сайт дээр касс сургаж ажилд авна гэж зар оруулсан байсан чинь тухайн үед Э.Б гэх залуу ирж уулзаад кассаар ажиллахаар болоод тэгээд цуг байж байгаад өдрийн цайны цагаар намайг хоол авчрах гээд гарсан байх хойгуур кассаас бэлэн 600.000 төгрөг аваад явсан. Дараа нь өөрөө хайж байгаад Баянзүрх дүүргээс олоод уулзах үед надад бэлэн 130.000 төгрөг өгөөд би Э.Бг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр нь хүлээлгэж өгсөн. ...” /3хх 6/ гэсэн мэдүүлэг,
“Тэлмэн” нэртэй хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /Зхх 13- 15/ зэрэг баримтуудаар,
7. 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mandala” хотхоны 320 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Бэзэмшлийн “ВДА" нэртэй хүнсний дэлгүүрийн кассаас 1.000.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Б “...Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн фейсбүүк хуудсаар дэлгүүртээ худалдагч авах гээд зар оруулсан юм. Тэгтэл 17 цагийн үед 25-27 насны нүдний шилтэй, саарал цамцтай, хар өмдтэй, цагаан пүүзтэй, баруун гар дээрээ шивээстэй залуу ирээд “би өмнө дэлгүүрт ажиллаж байсан туршлагатай гэр маань Баянмонгол хороололд ээж дүүгийн хамт амьдардаг, угаалгын газар бас ажиллаж байгаад бөөр өвдөөд байхаар нь гэртээ ойрхон ажлын зар байхаар нь ороод ирлээ гэж ярьж байсан. Иргэний үнэмлэх утасны дугаараа гэхэд иргэний үнэмлэх байхгүй байгаа гэж хэлээд 83130310 гэсэн дугаар өгөхөөр нь залгатал “манай дүү гар утсандаа сим хийгээд аваад явчихсан би маргааш ирэхдээ иргэний үнэмлэхээ аваад ирье гэж хэлж байсан. Тухайн залуу 21 цаг 30 минутын үед намайг гэр лүүгээ орчихоод ирэх хооронд кассанд байсан 1.000.000 төгрөгийг аваад явчихсан байсан. Тухайн үед кассчин охин болох Ж.М бие засах өрөө орох хооронд касснаас мөнгө авч явсан. ..." /1хх 173/ гэсэн мэдүүлэг,
2024 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч Б.Б таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 164-168/, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вида” нэртэй хүнсний дэлгүүрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 158-160/ зэрэг баримтуудаар,
8. 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 118 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.М эзэмшлийн “Маршил Зэд” гэх буяны эд зүйл зардаг дэлгүүрийн касснаас бэлнээр 3,025,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.М “...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутын үед тухайн дадлагажигч ажилтан маань касс дээр ганцаараа ажиллаж байгаад дэлгүүрийн орлого болох 3.025.000 төгрөгийг өчигдрийн орлого болох 70.000 төгрөгтэй цуг аваад явчихсан байсан. Энэ тухай яаж мэдээд байна вэ гэхээр манай ажлын газрын хяналтын камер дуу хураагууртай бөгөөд тухайн ажилтны дуу дүрс болон мөнгө авч байгаа үйлдэл нь тодорхой харагдаж байгаа. Мөн тухайн ажилтны бичсэн падан байгаа. Ийм болохоор цагдаагийн байгууллагад хандах болсон. Алдсан мөнгөө олж авах хүсэлтэй байна. ...” /1хх 99/,
гэрч Б.Г “...2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай худалдааны зөвлөх Анар болон би тухайн өдөр ажилдаа очих боломжгүй байсан тул Э.Б ганцаараа ажиллахаар болсон. Тухайн өдөр над руу 13 цагийн үед үйлчлүүлэгч нар “танайхаас яаралтай юм авмаар байна” гэх мэтээр залгаад байхаар нь би Э.Бг ажил дээрээ байхгүй байгаа юм байх гэж бодоод захирал Б.Мөнхгэрэл рүү залгахад, захирал Б.Мөнхгэрэл ажил руу очлоо гэж хэлсэн. Захирал Б.Мөнхгэрэл ажил дээрээ очиход Э.Б байхгүй мөн арын хаалга онгорхой эзэнгүй гэрэл асаалттай байсан гэж хэлсэн. Б.Мөнхгэрэл нь хяналтын камер шүүхэд Э.Б нь касс дээр байсан 3.095.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад урд талын хаалгаар гарч явсан нь камерын бичлэг дээр харагдаж байсан. ...” /1хх 101/ гэсэн мэдүүлгүүд,
“Маршал Зэд” бөөний төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 82-87/ зэрэг баримтуудаар,
9. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16а байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч О.Нэзэмшлийн “Анар” хүнсний дэлгүүрийн касснаас бэлнээр 1.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч О.Н“...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 25 орчим насны эрэгтэй зарын дагуу ирж уулзалдаад ажиллах боломжтой гээд манайд анкет бөглөж өгчихөөд явсан. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин зар байршуулахад нөгөө ирж анкет бөглөсөн залуу 10 цаг 20 минутын орчим дахин ирээд, таныг зар байршуулсныг хараад худалдагч аваагүй юм байна гээд яваад ирлээ, одоо ажиллах боломжтой байна гэсэн. Тэгсэн 4 давхарт манай гэр байдаг бөгөөд хүүхэд уйлаад байна гэхээр нь гэртээ орох шаардлага гараад нөгөөх залууг байхад нь түр кассанд сууж бай гэж хэлээд гэртээ ороод гар утсаараа камераа хянаж байтал нөгөө залуу кассын хэсгийн камерт байхгүй, хүнгүй харагдаад байхаар нь буугаад иртэл, дэлгүүрийн кассанд байсан орлогын бэлэн 1.500.000 орчим төгрөгийг авсан байсан. ..." /2хх 8-9/ гэсэн мэдүүлэг,
“Анар” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх 250, 2хх 1-2 / зэрэг баримтуудаар,
10. 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч С.Ээзэмшлийн “Sport Lounge” төвөөс 6 шил вискиг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 897,650 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч С.Э“...Ажиллах хүн ховор байсан учир 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш цахим орчинд “ажилд авна” гэж зар байршуулсан. Түүний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 28-ны хооронд холбогдсон хүүхэд 16 цагийн орчим ажилд орох хүсэлтэй байна гэж ирсэн. Би тухайн үед ажлын байран дээрээ байгаагүй манайд ажилладаг Одхүүд “наад хүүхдээ ажлыг нь зааж өгөөд 1 өдөр дадлага хийлгээдэх” гэж хэлсэн. Би орой 20 цагийн орчим ажил дээрээ ирээд ажилд орсон хүүхэд байхаар нь нэр гэрийн хаяг асуухад “намайг Э.Б гэдэг. Гэр Монелд байдаг гэж хэлж байсан. Тэр хүүхэд өнөө өглөө 11 цагийн орчим ирээд харуулын гар утсаар над руу залгаад “ахаа ирчихлээ, хаалга түгжээтэй байна” гэхээр нь дотор байдаг ажилтнаараа хаалгыг онгойлгуулж өгсөн. Тэр хүүхэд текний ард байсан нийт 7 шил архийг цүнхэнд хийгээд гарсан. Архины нэрс нь “Hennessey V.S.O.P” 2 ширхэг, нэг бүрийн үнэ 340.000 төгрөгөөр зарж борлуулдаг. Jameson 1 ширхэг 190.000 төгрөг, Jack Daniels 1 ширхэг 180.000 төгрөг, Ballantines 1 ширхэг 170.000 төгрөг, Jagermeister 1 ширхэг 190,000 төгрөг байсан . Тухайн залуу өөрийгөө Баярмагнай гэж танилцуулж байсан. Гэрийн хаяг нь Монелд байдаг. Бордуу царайтай дунд зэргийн нуруутай залуу байсан. ...” /1хх 200/ гэсэн мэдүүлэг,
2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан 6 шил вискиг 897.560 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, /1хх 203-206/, “Sport Lounge”-н камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1хх 217-218/ зэрэг баримтуудаар,
11. 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг хохирогч Э.Бэзэмшлийн “Level up” тоглоомын газраас “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 дугаар үеийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Б“...Зарын дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийгөө Мөнхсайхан гэж танилцуулсан залуу ирж уулзсан. Тухайн залуу ажлаа танилцуулаад ажил дотроо тухайн залууг үлдээгээд би өөрөө 14 цаг 20 минутын орчим хоол идэхээр гарсан. Би хоолоо идээд 15 цаг 20 минутын орчимд ажил руугаа ороход нөгөө Мөнхсайхан гэх залуу байхгүй байсан. Би хяналтын камерыг шүүж үзэхэд өөрийгөө Мөнхсайхан гэж танилцуулсан залуу миний зөөврийн компьютер болон бэлэн мөнгө болох 20.000 төгрөгийг аваад 15 цагт гараад явж байгаа нь бичигдэн үлдсэн байсан. ...” /2хх 50/,
2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нийт алдагдсан “Sony” загварын i7 үзүүлэлттэй, 3 дугаар үеийн зөөврийн компьютерыг 400,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /2хх 52-53/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Бг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүхээс Э.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасган өөрчлөх хууль зүйн үндэслэл бий болоогүй байна.
Шүүгдэгч Э.Б “хохирлоос тодорхой хэмжээгээр төлж, мөн нийт хохирлоо төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч С.Бмэдүүлгээр нотлогдож байгаа тул миний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг заавал хэрэглэх шаардлагагүй, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан хорих ялын хэмжээ болон уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нийцсэн байна гэж дүгнэв.
Харин хохирогч С.Б “Э.Б надад бэлэн 130.000 төгрөг өгсөн.” /3хх 7/ гэж мэдүүлсэн нь нотлогдон тогтоогдож байх тул Э.Бгийн С.Бд төлөх 600.000 төгрөгөөс уг хохирлыг хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Бгийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож, “хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан” гэх гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад заалтыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1053 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтын “... шүүгдэгч Э.Бгаас 13.335.537 төгрөгийг гаргуулан ... С.Бд 600.000 төгрөг” гэсэн хэсгийг “... шүүгдэгч Э.Бгаас 13.205.537 төгрөгийг гаргуулан ... С.Бд 470.000 төгрөг” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Бгийн “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгож, “хохирлыг тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан” гэх гомдлыг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА