| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/11550/И |
| Дугаар | 192/ШШ2025/09429 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/09429
2025 11 13 192/ШШ2025/09429
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч:К ХК //-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А /РД /-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,178,728 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.НэхэмжлэгчК ХК-ийн 16,178,728 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.А нь төлөхийг хүлээн зөвшөөрч,
2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,348,227.33 төгрөг,
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,348.227.33 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,348,277.33 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,348,277.33 төгрөг,
2026 оны 3 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл сар бүрийн 28-ны өдөр 1,348,277.33 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,844 төгрөгийн 50 хувь болох 119,422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 119,442 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч О.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 119,422 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчК ХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ