| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00674/И |
| Дугаар | 315/ШШ2025/00534 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 315/ШШ2025/00534
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, ..-р давхарт байрлах, утас *******, ******* ББСБ ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дүгээр багийн ... гудамжны ... тоотод оршин суух, утас *******, *******ын *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 862,487.85 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 871,487.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.******* нь ******* ББСБ ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 2125572 тоот зээлийн гэрээ байгуулж 590,000 төгрөгийн зээлийн эрх үүсгэсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд 151,269.72 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд 2024 оны 10 дугаар сараас зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 528,145.08 төгрөг, хүү 293,239.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 40,102.91 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 871,487.85 төгрөгийг хариуцагч Э.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 871,487.85 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 12 дугаар сарын 16-нд бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 862,487.85 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 871,487.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59.4, 74.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,465.71 төгрөгийн тал хувь 12,732.86 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,732.86 төгрөгийг хариуцагч Э.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 862,487.85 төгрөг, нотариатын зардалд 9,000 төгрөг нийт 871,487.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59.4, 74.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,465.71 төгрөгийн тал хувь 12,732.86 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 12,732.86 төгрөгийг хариуцагч Э.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА