| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/10063/И |
| Дугаар | 192/ШШ2025/08430 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/08430
2025 10 20 192/ШШ2025/08430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо,***** байрлах, Н******* т******* т******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* о******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч Н******* т******* т******* ХХК нь хариуцагч Г******* о******* ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Худалдах, худалдан *******ах /Дараа тооцоогоор худалдан *******алт хийх/ гэрээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дах хэсэгт заасан "Гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг цуцлах санал гаргаагүй үүргээ гүйцэтгэсээр байгаа бол гэрээг 1 жилийн хугацаагаар сунгасанд тооцно" гэсний дагуу гэрээ сунгагдсан. Г******* о******* ХХК нь Худалдах, худалдан *******ах гэрээний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хамгийн сүүлийн байдлаар бараа материал Замын-Үүд Н******* Агуулах Худалдааны төвөөс *******сан бөгөөд гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ зөрчсөнөөс үүдэн нийт 13,643,186 төгрөгийн өр төлбөр үүсээд байна. Тус гэрээний үүргийн үндсэн төлбөр 9,095,457 төгрөг байх ба Г******* о******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш *******сан барааныхаа төлбөрөө огт төлөөгүй. Улмаар гэрээний 7.2 дах хэсэгт заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцсон дүн 13,643,186 төгрөг байх хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул Үндсэн төлбөр 9,045,457 төгрөгийн 50 хувь болох 4,547,728.5 төгрөгийг нэмж нэхэмжлэх нь зүйтэй байна. Манай компанийн зүгээс удаа дараа төлбөр төлөхийг шаардаж, утсаар холбогдож байсан ба "Г******* О*******" ХХК нь үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрдөг хэдий ч одоо удахгүй дуусгана, энэ сардаа багтааж төлнө гэх мэтчилэн хариу өгөн хугацааг хойшлуулсаар өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч Г******* о******* ХХК-аас Худалдах, худалдан *******ах гэрээний /Дараа тооцоогоор худалдан *******алт хийх/ гэрээний үүргийн үндсэн төлбөр 9,095,457 төгрөг, алданги 4,547,728.5 төгрөг, нийт 13,643,186 төгрөгийг гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч нь "тус хаягт бүртгэлтэй хэдий ч одоогоор оршин суудаггүй" болох нь тогтоогдож шүүхээс хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн *******ахаас татгалзаж 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 137/Ш32025/00563 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчаар оролцвол зохих Г******* о******* ХХК-ийн хаяг тодорхойгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү…” гэжээ.
Top of Form
Bottom of Form
Top of Form
Bottom of Form
Top of Form
Bottom of Form
Top of Form
Bottom of Form
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг эзгүйд хэргийг шүүхээр хэлэлцэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбар, тэдгээрт холбогдох бичмэл нотлох баримтуудыг хянан хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* т******* т******* ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* о******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г******* о******* ХХК нь Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, **** дугаар хэсэг, **** тоотод байрладаггүй болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 137/ШЗ2025/00563 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг миний эзгүйд, х*******тас хэрэгт *******агдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд хянан шийдвэрлэв.
Иймд Г******* о******* ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Г******* о******* ХХК /РД:*******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Г******* о******* ХХК-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоохыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан *******сан өдрөөс хойш д*******ж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн д*******ж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж *******ах үүргээ биелүүлээгүй нь д*******ж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ