Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2026/00001

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2026/00001

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг ./-ны нэхэмжлэлтэй,....

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг Уурхайчин ...../-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* байрны 1-р орцны подвалийг албадан чөлөөлүүлж, 5,229,508.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-******* ******* хариуцагч *******д холбогдуулан : Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* байрны 1-р орцны доод хонгил /подваль/-ыг албадан чөлөөлүүлж,5,229,508.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч *******-******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн ******* ******* байрны 05 тоотод оршин суудаг бөгөөд тус байрны 1-р орцны 1 дүгээр подвалыг ашигладаг бөгөөд *******-******* СОХ-ны зүгээс иргэн *******д ашиглалтын гэрээ байгуулан ажиллах санал хүргүүлж, түүний ашиглаж буй 1-р ордны подвалын ашиглалтын зардлын төлбөрийн өрийг Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх мэдэгдэл. шаардлага зэргийг удаа дараа хүргүүлж байсан боловч үл тоон хэрэгжүүлээгүй болно. Мөн оршин суугаа орон сууцаа зочид буудлын зориулалтаар ашиглан өмчилдөг орон сууцуудынхаа сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой төлбөр хураамжаа огт төлөөгүй болно. Иймд 12-р байрны 05 тоотод оршин суугч *******гаас ******* байрны 1 -р подвалыг чөлөөлүүлэх, подвал ашигласны төлбөр болох 3,900,000 төгрөг, *******-ны төлбөр болох 1,329,508.8 төгрөг, нийт 5,229,508.8 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Тус шүүхэд хянагдаж буй *******-******* *******-ны нэхэмжлэлтэй, *******д холбогдох Подвал албадан чөлөөлүүлэх, подваль ашигласны болон *******-ны төлбөр 5,229,508.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. ******* миний бие 1-р хороолол, 12-р байранд оршин сууж байгаа бөгөөд тус байрны полваль нь хаалга байхгүй байсан учраас ойр тойрны хүмүүс орж хоноглох бие засах зэргээр нийтийн орон сууцны хэвийн байдлыг доголдуулж байгааг анзаарч өмнөх *******-ны удирдлагатай уг подвольд гарсан засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийлгэж байхаар тохиролцож гэрээ ийсэн байсны дагуу шинээр төмөр хаалга хийж, шугам хоолой, винтель зэрэг солих шаардлагатай зүйлд хөрөнгө гаргаж засварлаж ирсэн. Улмаар уг подвалын хэсэгт байрлах дулаан болон орон сууцны конторын хариуцах хэсгийн засвар үйлчилгээ хийх шаардлагатай тохиолдолд түлхүүрийг буудлын жижүүрт 24 цагаар гаргаж өгөх бэлэн байдалд байлгадгаас биш харин *******-ны нэхэмжлэлдээ дурдаад байгаа шиг бодитоор ашиглаж эзэмшсэн зүйл байхгүй. Гагцхүү түлхүүрийг авах шаардлага гэж үзсэн тохиолдолд хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй харин шинэ *******-н удирдлага тус подвалийг янз бүрийн үйл ажиллагаа явуулах хүнд түрээслэх маягаар эргэлтэд оруулж ашиглахыг уг орцонд 4 байр эзэмшдэгийн хувьд зөвшөөрөхгүй байх давуу эрх байгаа гэж бодож байна. Миний бие өөрийн оршин сууж буй нийтийн орон сууцны тодорхой хэсгийг оршин суугчийн хувиар сайн дурын үндсэн дээр засварласан болохоос бодитоор эзэмшиж ашигласан зүйл байхгүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй 3,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн нэхэмжлэлд дурдаад буй 3,900,000 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан талаарх тооцоолборыг нэхэмжлэлд тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл огт үндэслэлгүй төлбөрийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага болох 1,329,508.8 төгрөгийг мөн бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь манайх нийтийн орон сууцны орц гарцыг ашигладаггүй, тусдаа орц гарцаар нэвтэрдэг.*******-с ямар ч үйлчилгээ авдаггүй ба хогны мөнгөө Хот тохижуулахад ААН-н хувиар төлдөг.Уг байранд амьдарч буй хугацаанд нэг удаа гэрэл тавьснаас өөр ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй тул өөрийн хөрөнгөөр 1 удаа хөнгөн засвар, 2 дахь удаагаа бүрэн засвар хийлгэж бүх цонхыг вакум цонхоор сольж, кодтой автомат татуургатай хаалга суулгаж, орцыг бүхэлд нь замаскдаж,шохойдож,будуулж засварласан. Эвдрэл гарсан тохиолдолд өөрийн хөрөнгөөр хаалганы татуурга, цоож зэргийг сольж засварладаг. Уг засварт гаргасан хөрөнгө ойролцоогоор 5,000,000 гаран төгрөгийг зарцуулсан нь *******-н уг нэхэмжилж буй 1,329,508.8 төгрөгөөс хэд дахин илүү байхад ******* нь уг төлбөрөө хэрхэн яаж тооцоолсон талаарх үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүй буюу нэхэмжлэл нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл *******-******* ******* нь хэрхэн, хэзээ яаж ямар үндэслэлээр *******-ны төлбөрөө тогтоосон талаарх баримт нь байхгүй байна. Иймд *******-******* *******-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.... гэжээ.

 

4. Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* миний бие 1-р хороолол, 12-р байранд оршин сууж байгаа бөгөөд тус байрны 1 орцонд ойр тойрны хүмүүс орж хоноглох бие засах зэргээр нийтийн орон сууцны хэвийн байдлыг доголдуулж байгааг анзаарч *******-нд энэ талаар хэлж засвар үйлчилгээ хийхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Ийм учраас өөрийн хөрөнгөөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Орцонд засвар хийж автомат татуургатай кодтой хаалга суулгуулсан. Хуучин цонхнуудыг вакум цонхоор сольж суулгуулсан. Орцыг бүхэлд нь 2 удаа засвар хийж замаскдаж, шохойдуулж, будуулсан. Орцны хаалганы кодтой цоож, татуурга эвдэрснийг солиулж шинээр суулгуулсан. Доод подвалд бохирын шугам хоолойг шинэчилж солиулсан. Эвдрэлтэй винтелүүдийг шинээр солиулсан. Подвал хаалгагүй байхад нь шинээр төмөр листээр хаалга хийлгэж суулгуулсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хариуцагч *******-******* ******* нь ямар нэгэн төлбөр төлөөгүй. Засварт орсон зардлыг *******-н төлбөрт тооцож суутгуулахаар өмнөх *******-н даргатай тохиролцсон. *******-******* *******-н дарга солигдсоноор надаас *******-н төлбөр нэхэмжилсэн тул би уг засварын төлбөрийг *******-с шаардаж байгаа болно. Иймд Баян-Өндөр сум, Зэст баг, 1-р хороолол, 12-р байр, 1-р орцонд хийсэн засварын төлбөрт 5,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, *******-******* ******* гэрчилгээний хуулбар /хх-4/, *******-******* *******-ны удирдах зөвлөлийн даргын тушаал /хх-16/, *******-******* *******-ны дүрэм /хх-6-15/, *******-******* *******-ны үнэ тарифын дэлгэрэнгүй /хх-18-19/, *******-******* *******-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл /хх-23-25/, *******-******* *******-ны удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоол /хх-*******/, *******-******* *******-ны 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 23/04 дугаартай албан бичиг /хх-20/,

 

хариуцагчаас: Зарлагын баримт, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* байрны 1-р орцны өөрийн хөрөнгөөр хийлгэсэн зүйлийн гэрэл зургийг, титэм зочид буудлын төлбөрийн задаргааг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-******* ******* хариуцагч Г.Бүрэнтуяад холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг албадан чөлөөлүүлж, 5,229,508.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, *******-******* *******-д холбогдуулан 5,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж мэтгэлцсэн.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...******* ******* байрны 05 тоотод оршин суудаг бөгөөд тус байрны 1-р орцны 1 дүгээр подвалыг ашигладаг бөгөөд *******-******* СОХ-ны зүгээс иргэн *******д ашиглалтын гэрээ байгуулан ажиллах санал хүргүүлж, түүний ашиглаж буй 1-р ордны подвалын ашиглалтын зардлын төлбөрийн өрийг Эрдэнэт ус ДТС ОНӨХК-д төлөх мэдэгдэл. шаардлага зэргийг удаа дараа хүргүүлж байсан боловч үл тоон хэрэгжүүлээгүй болно. Мөн оршин суугаа орон сууцаа зочид буудлын зориулалтаар ашиглан өмчилдөг орон сууцуудынхаа сууц өмчлөгчдийн холбоонд төлөх ёстой төлбөр хураамжаа огт төлөөгүй болно. Иймд 12-р байрны 05 тоотод оршин суугч *******гаас ******* байрны 1 -р подвалыг чөлөөлүүлэх, подвал ашигласны төлбөр болох 3,900,000 төгрөг, *******-ны төлбөр болох 1,329,508.8 төгрөг, нийт 5,229,508.8 төгрөгийг *******гаас гаргуулж өгнө үү... гэсэн.

 

5. Хариуцагч ******* дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: ... ******* миний бие 1-р хороолол, 12-р байранд оршин сууж байгаа бөгөөд тус байрны полваль нь хаалга байхгүй байсан учраас ойр тойрны хүмүүс орж хоноглох бие засах зэргээр нийтийн орон сууцны хэвийн байдлыг доголдуулж байгааг анзаарч өмнөх *******-ны удирдлагатай уг подвольд гарсан засвар үйлчилгээг өөрийн хөрөнгөөр хийлгэж байхаар тохиролцож гэрээ ийсэн байсны дагуу шинээр төмөр хаалга хийж, шугам хоолой, винтель зэрэг солих шаардлагатай зүйлд хөрөнгө гаргаж засварлаж ирсэн. Ийм учраас өөрийн хөрөнгөөр дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Орцонд засвар хийж автомат татуургатай кодтой хаалга, хуучин цонхнуудыг вакум цонхоор сольж суулгуулсан. Орцыг бүхэлд нь 2 удаа засвар хийж замаскдаж, шохойдуулж, будуулсан. Орцны хаалганы кодтой цоож, татуурга эвдэрснийг солиулж шинээр суулгуулсан. Доод подвалд бохирын шугам хоолойг шинэчилж солиулж, эвдрэлтэй винтелүүдийг шинээр солиулсан. Подвал хаалгагүй байхад нь шинээр төмөр листээр хаалга хийлгэж суулгуулсан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд хариуцагч *******-******* ******* нь ямар нэгэн төлбөр төлөөгүй. Засварт орсон зардлыг *******-н төлбөрт тооцож суутгуулахаар өмнөх *******-н даргатай тохиролцсон. *******-******* *******-н дарга солигдсоноор надаас *******-н төлбөр нэхэмжилсэн тул би уг засварын төлбөрийг *******-с шаардаж байгаа болно. Иймд Баян-Өндөр сум, Зэст баг, 1-р хороолол, 12-р байр, 1-р орцонд хийсэн засварын төлбөрт 5,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэх тайлбар гаргасан.

 

6. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Нэхэмжлэгч *******-******* ******* нь хариуцагч *******д Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-р хороолол 12-р байрны 1-р орцны 70 м.кв талбайтай доод хонгил /подволь/-ыг хөлслүүлэн ашиглуулж байгаа, талууд бичгээр гэрээ байгуулаагүй, уг *******-ны дарга 2023 оны 07 дугаар сарын 18-нд томилогдсон, түүнээс хойш хариуцагчтай шинээр гэрээ байгуулах талаар санал тавьж талууд үнэ хөлс дээр тохиролцоогүй тул гэрээг бичгээр байгуулаагүй, гэвч уг подволийг хариуцагч ашиглаж үйл ажиллагаа явуулдаг болох нь талуудын тайлбар, бусад баримтаар тогтоогдож байна.

 

8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна, 15.1.1-д орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заасан бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-р хороолол 12-р байрны 1-р орцны 70 м.кв талбайтай доод хонгил нь тус байрны оршин суугчдын дундын өмчлөлийн эд хөрөнгө байна,

 

9. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж тус тус заасан.

 

10. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно, 108.2-т Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж зааснаар *******-******* ******* нь Зэст баг 1-р хороолол 12-р байрны 1-р орцны доод хонгилыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

11. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас 2023 оны 8 дугаар сараас 2025 оны 9 дүгээр сарыг дуустал 2 жилийн хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгө хөлслөх төлбөрийг 200,000 төгрөгөөр тооцож нийт 26 сарын төлбөрийг нэхэмжилсэн.

12. Нэхэмжлэгч маргаан бүхий дээрх орцны хонгилыг хариуцагч Г.Бүрэнтуяад ашиглуулснаар Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

13. Нэхэмжлэгч хариуцагчтай бичгээр гэрээ байгуулахгүйгээр орцны доод хонгилыг түүнд эзэмшүүлж ашиглуулж байгаа, тэд гэрээ байгуулж хөлслөх үнэ төлбөрийг тохиролцоогүй байх тул хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн *******-******* *******-ны үнэ тарифын дэлгэрэнгүй гэх баримтанд үндэслэж ажил үйлчилгээний зориулалттай 70 м.кв талбай /зохигчийн тайлбараар/-г 80,000 төгрөгөөр тооцож, 349,508 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******гаас 349,508 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,880,000.8 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг чөлөөлүүлж сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,300,00 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

15. Нэхэмжлэгч *******-******* *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,823 төгрөг, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 99,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 81,335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* байрны 1-р орцны доод хонгил /подволь/-ыг чөлөөлөхийг *******д даалгаж, хариуцагч *******гаас 349,508 /гурван зуун дөчин есөн мянга таван зуун найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-нд олгож, нэхэмжлэлээс 4,880,000.8 төгрөг, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч *******-******* *******-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,823 төгрөг, хариуцагч *******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 99,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 81,335 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ