Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2026/00002

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2026/00002

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг, _....../-ын

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хүрэлбаатар овогтой Батбаатар нь 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эрдэнэт хотын Хөгжимт драмын театер буюу Соёлын ордонд бүжигчинээр ажиллаж байгаад 1992 оны 07 сарын 15 нд хугацаат цэргийн албанд татагдаж 1993 оны 07 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирээд Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театерт жүжигчнээр ажилд орсон. Тухайн үеийн ажилд орсон тушаал, гарсан тушаал баримтууд архиваас олдохгүй гарч ирэхгүй байна. Иймд намайг 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Эрдэнэт хотын Хөгжимт драмын театр буюу Соёлын ордонд бүжигчинээр, 1993 оны 07 сараас 1995 оны 10 сар хүртэл Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театерт жүжигчинээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-3/, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Их залуу багийн ам бүлийн тодорхойлолт /хх-4/, Орхон аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 197 дугаартай архивын лавлагаа /хх-5/, 1995 оны өдөр нээсэн 090799 дугаартай *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг магадласан шийдвэрийн хуудас /хх-7/, Батлан хамгаалахын яамны Төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хх-8/, Орхон аймгийн Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрын даргын 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, Эрдэнэт хотын Үндэсний дуу бүжгийн чуулгын даргын 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай тушаалын хуулбар /хх-10/, Эрдэнэт хотын Хөгжимт жүжгийн хүрээлэнгийн даргын тушаал 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай тушаалын хуулбар /хх-11/, Эрдэнэт хотын Хөгжимт жүжгийн хүрээлэнгийн даргын тушаал 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай тушаалын хавсралтын хуулбар /хх-12/, Эрдэнэт хотын Хөгжимт драмын театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай тушаалын хуулбар /хх-13/, Эрдэнэт хотын Хөгжимт жүжгийн хүрээлэнгийн даргын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 38/1 дугаартай тушаалын хуулбар /хх-14/, Эрдэнэт хотын Хөгжимт жүжгийн хүрээлэнгийн даргын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 38/1 дугаартай тушаалын хавсралт /хх-15/, Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрын даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай тушаалын хуулбар /хх-16/, Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрын даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай тушаалын хавсралт /хх-17/, гэрч ******* тодорхойлолт /хх-18/, гэрч******* тодорхойлолт /хх-19/, гэрч Л.Жаргалын тодорхойлолт /хх-27/, фото зураг /хх-28-31/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2.******* нь Эрдэнэт хотын Хөгжимт драмын театрт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүжигчинээр, Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрт 1993 оны 07 сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл жүжигчинээр ажиллаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Эрдэнэт хотын Хөгжимт драмын театрын даргын 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тушаал /тушаалын 1-р Хүрэлбаатар овогтой Батбаатарыг бүжигчны дагалдангаар/,

Эрдэнэт хотын Хөгжимт жүжгийн хүрээлэнгийн даргын 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 58 дугаартай тушаал, тушаалын хавсралт /30-рт *******/,

Эрдэнэт хотын Хөгжимт жүжгийн хүрээлэнгийн даргын 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 38/1 дугаартай тушаал, тушаалын хавсралт /28-рт Батбаатар/

Эрдэнэт хотын Үндэсний дуу бүжгийн чуулгын даргын 1993 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 дугаартай томилолтын мөнгө зарцуулах тухай тушаал /тушаалын 1-рт Эрдэнэт хотоос Зүүнбаян хотод цэргийн алба хааж байгаа бүжигчин *******ыг цэргийн албанаас нь чөлөө авч ирэх буюу цааш хүргэж өгөх ажлаао явах хугацааны томилолтын зардлыг зарцуулсугай/,

Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрын даргын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай тушаалын хавсралт /6-рт Хүрэлбаатарын Батбаатар, жүжигчин/,

Орхон аймгийн Эрдэнэт хотын хүүхэлдэйн театрын даргын 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай Ажилд томилох, ээлжийн амралт олгох, ажлаас халах тухай тушаал /тушаалын 5-рт Хүрэлбаатар овогтой Батбаатарын хүсэлтийг үндэслэн 1995-10-01-ний өдрөөс эхлэн жүжигчин ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай/,

хамт ажиллаж байсан Е.Баярмагнай, Л.Галсайхан, Л.Жаргал нарын тодорхойлолт, ажиллаж байх хугацаандаа авахуулсан гэрэл зургууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

3. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Энэрэл овог Хүрэлбаатарын Батбаатар /РД:ФМ73022156/-ын Эрдэнэт хотын Хөгжимт драмын театрт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бүжигчинээр, Эрдэнэт хотын Хүүхэлдэйн театрт 1993 оны 07 сарын 06-ны өдрөөс 1995 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл жүжигчинээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ