| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 102/2024/05126/И |
| Дугаар | 192/ШШ2025/08625 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 192/ШШ2025/08625
2025 10 27 192/ШШ2025/08625
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ********** тоот хаягт байрлах, М******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, ***** хаягт байрлах, У******* д******* с******* ТӨХК РД:*******/,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, **** тоотод байрлах, Г******* ХХК /РД:*******/,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ******* байрлах, Н******* э ХХК /2073226РД:/,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ***** байрлах, Б ХХК /РД:/ нарт холбогдох,
5А магистралийн Тк-519 салаа гэж нэрлэгддэг 5А төв магистралийн шугам, 219 мм голчтой, 745 метр урт д******* шугамын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...5А магистралийн Тк-519 салаа гэж нэрлэгддэг 5А төв магистралийн шугамаас дулаан авч, Н******* э ХХК, Х*** ө*** хотхон, А*** х***, Г*** г*** ХХК нарын эзэмшил газруудаар дамжин өнгөрч М К ХХК-ийн байгууламжид холбогддог 219 голчтой, 745 метр урттай д******* хос шугам М к ХХК-ийн өмчлөлийн шугам болохыг тогтоож өгнө үү…” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...М к ХХК-ийн нэхэмжлэлтэй У******* д******* с******* ТӨХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч Хангагчийн баруун урд худаг буюу 5А магистраль шугамаас М к ХХК-ийн үйлдвэрийн корпус хүртэлх нийт 750 метр урттай, өсөх, буцах д******* хос шугам нь М к ХХК-ийн өмч мөн болохтой маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М к ХХК нь хариуцагч У******* д******* с******* ТӨХК-д холбогдуулан 5А магистралийн Тк-519 салаа гэж нэрлэгддэг 5А төв магистралийн шугам, 219 мм голчтой, 745 метр урт д******* шугамын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У******* д******* с******* ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М к ХХК-ийн нэхэмжлэлтэй, У******* д******* с******* ТӨХК-д холбогдох 5А магистралийн Тк-519 салаа гэж нэрлэгддэг 5А төв магистралийн шугам, 219 мм голчтой, 745 метр урт д******* шугамын өмчлөгч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын төсөвт үлдээж, үлдэх 35,100 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгч М к ХХК-д олгож, хариуцагч У******* д******* с******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ