Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/428

 

  

    2025            04          09                                       2025/ДШМ/428
Ц.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Урангоо,
шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, И.Эрдэнэцэцэг, 
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Н, шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ц.Эт холбогдох эрүүгийн 2310030000726 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв. 
Боржгон овгийн Ц.Э, 1999 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:......................./;
Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулын энгэрт согтуурсан үедээ “Тоёота приус 20” маркийн 96-11 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Г.Д, Б.Д, Г.Н, Г.Л, О.Ннарыг хөөж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан,
хохирогч О.Н машинаараа дайрч эрүүл мэндэд нь “хоёр талын суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй ил хугарал, зүүн атгаалын толгой хэсэг салсан, баруун эгэмний зөрүүтэй далд хугарал, баруун хөмсөг, зүүн сарвуунд няцарсан шарх, зүүн гуянд шарх, цээж, хоёр шуу, баруун сарвуунд цус хуралт” бүхий олон тооны хүнд гэмтэл санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, 2.6 дахь хэсэгт заасан “хоёр ба түүнээс олон хүнийг” алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар 04 /дөрөв/жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт биечлэн эдлүүлэхээр тогтоосон 07 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Эын цагдан хоригдсон нийт 116 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э нь хохирогч О.Нийн эмчилгээний зардалд 3.660.433 төгрөг төлсөн, бусад хохирогч нарт төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын санд хохирогч О.Нийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 7.179.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Ц.Эаас хохирогч О.Нийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 9.900.000 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нт олгож, хохирогч О.Ннь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ц.Эаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 
Хохирогч О.Ндавж заалдах гомдолдоо: “Шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт хохирол, хор уршгийг шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.Э нь намайг машинаараа дайрч миний хоёр талын суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал (эрвээхэй хэлбэрийн хугарал) зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй ил хугарал, зүүн атгаалын толгой хэсэг салсан, баруун эгэмний зөрүүтэй далд хугарал, баруун хөмсөг, зүүн сарвуунд няцарсан шарх, зүүн гуянд шарх, цээж, хоёр шуу, баруун сарвуунд цус хуралт гэх зэрэг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтлүүдийг үүсгэсэн. Дээрх гэмтлүүдээс хоёр талын суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал (эрвээхэй хэлбэрийн хугарал) зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй ил хугарал гэмтэл нь амь насанд аюултай хүнд (аарцагандаа хугаралтай, хагалгааны хадааснуудтай) гэмтэл нь намайг олон сараар хэвтэрт оруулж, жил суга таягтай бүтэн жил сэтгэл санааны хямралд байнгын шинжтэй оруулсан, эрвээхэй хэлбэрийн буюу аарцгийн ясны бүтэн хугарал нь эдгэрэлтээс шалтгаалж намайг жирэмсэлж, хүүхэд төрүүлэх боломжгүй гэсэн 4 удаа хүнд хэлбэрийн хагалгаанд орсон айдас түгшүүр арилаагүй байна. Одоо дунд чөмөгт ясны хугарлын хадааснуудтай, Баруун эгэмний далд хугарлын хадааснуудтай 2 жилийн дараа эдгээр хадааснуудыг авах хагалгаанд орно. Миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тухайн гэмт хэрэг болсноос хойш 1 жил 5 сарын дараа зөвхөн асуумжаар хүндэвтэр гэж дүгнэсний хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ шүүх хүндэвтэр зэрэглэлээр хор уршгийг тооцохдоо 15 саяд тулгаж гаргах байтал 9 сая гаргасанд гомдолтой байна. Би тухайн үед Улаанбаатар хотод ажилд орохоор очиж Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт орохоор сувилагчаар орох өргөдөл өгөөд маргааш ирж ажилдаа орох байсан боловч тэр өдөр ажил хөдөлмөр хийх боломжгүй олон тооны ясны хугарал авч бүтэн жил ажилгүй байсан, мөн манай ээж намайг асрахаар ажлаасаа 1 жилийн чөлөө авч асарсан. Иймд сэтгэцэд учруулсан хор уршгийн зэрэглэлийг дахин гаргуулахаар буцааж өгнө үү буцаах боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолын хохирол, хор уршгийн хэсэгт өөрчлөлт оруулж 15.000.000 төгрөгөөр тооцон гаргуулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, И.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2-т тус тус хуульчлан заажээ. Хөгжлийн үе шатны тухай логикийн эрүүгийн эрх зүйд илрэх хэлбэр нь гэмт хэрэг үйлдэх үе шатны тухай асуудал мөн. Нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүний хэрэгжүүлсэн гэмт үйлдэл, /эс үйлдэхүй/ нь тодорхой үе шатуудыг дамжиж төгс үйлдэгдсэнд тооцогддог. Эрүүгийн эрх зүйн энэ ойлголтыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7, 2.8 дугаар зүйлд тус тус хуульчлан заажээ. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг анаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үйлдэл, эс үйлдэхүй, гэм буруугийн хэлбэр, нөхцөл байдлын шинжээр нь хуульчлан тодорхойлсон байна. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн гэдэгт нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнээс эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэргийн үндсэн шинж болгож заасан үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлж эхэлсэн идэвхтэй үйлдэл болон эс үйлдэхүйг ойлгоно. Дээрх үйлдэл, эс үйлдэхүйг хэрэгжүүлэхдээ гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэрэгжүүлсэн байхыг гэмт хэрэгт завдах ойлголтын үндсэн шинжийн нэг болгож хуульчлан заажээ. Гэмт хэрэг үйлдэхэд “завдах” нь гэмт хэрэгт бэлтгэхээс гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн, үйлдэл. эс үйлдэхүйг хэрэгжүүлж эхэлсэн үйлдэл, эс үйлдэхүйн шинжээрээ, гэмт хэрэг төгс үйлдэхээс туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон шинжээрээ тус тус ялгагдана. Гэмт хэрэгт завдах ойлголтын заавал байх үндсэн шинжийн нэг нь тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөх байдлын улмаас таслан зогсоогдсон, хүссэн хор уршиг нь учраагүй байх шинж юм. Гэмт хэрэг нь туйлдаа хүрээгүй таслан зогсоогдсон нөхцөл байдал, хүчин зүйлийн шинжээс нь хамаарч гэмт хэрэгт завдах ойлголтыг төгссөн завдалт, төгсөөгүй завдалт гэж ангилдаг. 
Төгссөн завдалт гэж нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг хэрэгжүүлсэн хүн өөрийн хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст хор уршиг, хохирол учирсан гэж ойлгосон боловч хүссэн хор уршиг учраагүй байхыг ойлгоно. Төгсөөгүй завдалт гэдэгт нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг хэрэгжүүлсэн хүний тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйл, нөхцөл байдлын улмаас туйлдаа хүрээгүй Таслан зогсоогдсон ойлголтыг тус тус ойлгоно. Гэмт хэрэг туйлдаа хүрээгүй таслан зогсоогдоход нөлөөлсөн хүчин зүйл нь байгалийн, хүний, техникийн, араатан амьтан, зэрэг хүчин зүйлс, нөхцөл байдал байх боловч энэ нь зүйлчлэлд нөлөөлөхгүй юм Гэмт хэрэгт завдсан гэж тооцох талаарх эрүүгийн хуулийн хэм хэмжээг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх талаар хэрэглээний хүрээнд анхаарах асуудлыг хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэрэг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчлан заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхээр тодорхойлогдох болохыг хуульчлан заажээ. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн 1.7 дугаар зүйлийн 2-д “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хэм хэмжээнүүдийг тус тус хуульчлан заажээ.
2. Гэмт хэрэгт завдах ойлголтын хуулийн хэрэглээ, эрх зүйн шинжээс үзэхэд Ц.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар 2.6 дахь хэсэгт заасан “хоёр ба түүнээс олон хүнийг” алахыг завдсан шинжийг хангахгүй байна гэж дүгнэв.
3. Дээрх эрүүгийн хуулийн хэрэглээ, өмгөөлөгчийн дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтсон байдал:
Яллах нотлох баримт    Цагаатгах нотлох баримт
Хохирогч Г.Дын “ Д.Э хоёр маргалдаж эхэлсэн. Би Дийн хамт юм яриад зогсож байсан чинь машин урдаас хүрээд ирэхээр нь би бургас руу үсрээд Дийг түлхэж холдуулсан    Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хөндлөнгийн гэрчгүйгээр хийсэн/ 1хх 8-10/
Хохирогч З.Л, Н мөргөж унагаасан байхыг нь би харсан.Бусад үйл явдлыг нь тодорхой хараагүй.    Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа
Хохирогч Г.Нтын “..Д.Эт хандаж чи манай дүүг яагаад дээрэлхээд байгаа юм бэ гээд Энхбаатар Дийг цохих гэж байгаад цохиж чадалгүй газар унасан    Шүүгдэгч Ц.Эын яллагдагчаар болон шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх 167/ хэргийн газрын үзлэг
Хохирогч О.Н “ Эрчүүд хоорондоо маргалдаж байсан, Энхбаатар машиндаа сууж машин асаагаад явсан.Энхбаатартай уулз гэсэн..биднийг дайрч машинаараа хөөсөн    Шүүгдэгч Ц.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг
4. Анхан шатны шүүхээс Ц.Эыг согтуурсан үедээ Г.Д, Б.Д, Г.Н, Г.Л, О.Ннарыг “тоёота пирус 20 маркийн 96-11 УБР улсын дугаартай тэрврийн хэрэгслээр дайрахаар хөөж хохирогч нар нь зугтааж ойролцоох мод бутад орж нуугдсан байх бөгөөд шүүгдэгчийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, иймд Ц.Эын дээрх үйлдэл нь хоёр ба түүнээс олон хүнийг алах, сэдэлт зорилготойгоор, олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан гэж дүгнэсэн нь эрүүгийн хуулийн хэрэглээний үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан ‘‘олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэдэгт хүнийг  санаатай алах гэмт хэргийг үйлдэхдээ сонгон авсан арга нь тодррхой халдлагад өртөгчийн амь насыг хохироох гэмт сэдэлт зорилгоо хэрэгжүүлэх явцад түүнтэй хамт нэг цаг хугацаанд, нэг дор олон хүний амь нас хохирч үхэлд хүргэх бодит нөхцөл байдал бий болсон тухайлбал тэсэрч дэлбэрэх бодис, түргэн шатах шингэн, олон сумаар нэг дор буудлага үйлдэгдэх боломжтой галт зэвсэг, хими биологийн хорт бодис, галдан шатаах гэх мэт аргаар үйлдэхээ урьдаас ухамсарлан ойлгосон, түүнийг хүсч үйлдсэн байхыг ойлгоно Энэ нь эрүүгийн эрх зүйн хэрэглээний жишигт нэгэнт тогтсон ойлголт юм.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож буй үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Э нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр нэр бүхий хохирогч нарыг хөөсөн үйл баримт байх хэдий ч тодорхой хэний амь насыг хохироох санаа, сэдэлттэй байсан, амь насыг хохироох бодит боломж бололцоо байсан эсэх/, тээврийн хэрэгслийн хурд, мод бут ургасан газрын байдал; тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний харьцаа зэрэг үйлдлийн шинж: зэрэг нь дээрх аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэхэд үндэслэл бүхий 111 эргэлзээг бий болгож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 дугаар зүйлд заасан хоёр, түүнээс олон хүнийпалах гэмт хэргийг үйлдэхээр завдсан үйлдлийг шүүхээс дүгнэхдээ зөвхөн хохирогч нарын тоон шижид дүгнэлт өгч эрүүгийн хуульд заасан шинжийг дүгнээгүй гэж үзэж байна. Хүнийг санаатай алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох ‘‘Хоёр, түүнээс дээш хүнийг алах” гэдэгт гэмт этгээд хоёр буюу түүнээс олон хүнийг алах гэсэн нэгдмэл нэг санаа зорилгоо нэг цаг хугацаанд эсхүл ямар нэг тодорхой цаг хугацааны дараа хэрэгжүүлсэн байхыг ойлгодог. Гэмт санаа зорилго нь тухайлан сонгон авсан хоёр эсхүл түүнээс дээш гэмт халдлагад өртөгчийн амь насыг хохирооход чиглэгдсэн байхыг хэлнэ. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд Ц.Э нь Г.Д, Б.Д, Г.Н, Г.Л, О.Ннарыг бүгдийнх нь амь насыг хохироох санаа зорилго эсхүл нэр бүхий эдгээр хохирогчдоос хэн хэний амь насыг хохироох санаа зорилго байсан эсэхийг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогоогүй нь энэ зүйл заалтад заасан гэмт хэргийг завдаснаар зүйлчлэх шинжийг хангахгүй байна. 
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан” үзэх тухай хуульчлан заажээ. Хэргийн үйл баримтаас үзэхэд Ц.Э нь О.Н тээврийн хэрэгслээр дайрч гэмтээсний дараа эмнэлгийн тусламж үзүүлэхээр машиндаа суулгаж ганцааранг нь авч явсан үйл баримт байдаг. Хэрэв амь насыг нь хохироох сэдэлт, зорилготой байсан гэж дүгнэвэл тээврийн хэрэгслээр дайрсан даруйдаа эсхүл тээврийн хэрэгслээр авч явах үедээ үйлдлээ төгсгөх боломжтой байсан нь тогтоогдож байдаг. Энэ нь шүүгдэгч Ц.Эын үйлдэлдээ хандсан сэтгэхүйн дотоод харьцаа буюу субьектив талын зорилго, сэдэлтийг илэрхийлэх үйл баримт гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д заасан хоёр ба түүнээс олон хүнийг алах зорилгоор, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар хүнийг алахыг завдсан шинж тогтоогдохгүй байх тул үйлдлийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж заасан. Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасныг тус тус үндэслэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэгт завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэх үедээ шууд чиглэсэн үйлдэл хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарч туульдаа хүрэхгүйгээр таслан зогсоогдсоныг гэмт хэрэг үйлдэхийг завдах гэдэг. Дээрх зүйл заалтыг давхардуулж хэрэглэх нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийх нь зүйтэй тээврийн хэрэгслийг ашиглаж нэг дор, олон хүн рүү чиглэсэн амь насанд аюултай арга мөн үү, биш үү гэдгийг харгалзан үзэх, гэмт хэрэг үйлдсэн газар нь уултай, модтой газар байдаг. Таслан зогсоогдсон нөхцөл байдал дүгнэлт хийх шаардлага байгаа. Гэмт хэрэг туульдаа хүрээгүй таслан зогсоогдсон үед хохирогчийг эмнэлэгт хүргэсэн байдаг. Хүний алах санаа зорилгоо гүйцэлдүүлэх үйлдлээ төгсгөх боломжтой байсан Гэтэл таслан зогсоогдож байгаа үйлдэл нь шүүгдэгчийн өөрийнхөн хүсэл зоригийн улмаас үйлдлээ таслан зогсоосон байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж заасны давхардуулсан нь Эрүүгийн хуулийн хэрэглээний хувьд алдаатай байна. Өнөөдрийн байдлаар хүнд гэмтэл авсан нэг хүн байдаг. Хүний биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл дээр маргахгүй байна. Иймд дээрх зүйл хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 
Шүүгдэгч Ц.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Прокурор Б.Урангоо тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 15.000.000 төгрөгөөр тогтоох ёстой байсан. 9.000.000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй талаар гомдолдоо дурдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон. Анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 15 өдөр гэм буруугийн шүүх хурлаар хэлэлцэж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг зэрэглэлийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Хохирогч О.Нийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж байгаа эсэх дүгнэлт хийх шаардлагатай гэх үндэслэлээр 60 хоног хойшлуулж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар дахин шинжээч томилж тогтоолгосон байдаг. Дахин шинжээчийн дүгнэлтээр 3 дугаар зэрэглэлээр тогтоогдсон. Анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан. “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах жишиг аргачлал”-ын дагуу 3 дугаар зэрэглэлд 18 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээний буюу 9.900.000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Ц.Эаас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн нь шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гаргасан гомдлын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар” гэж заасан. Мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.6 дахь заалтад “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасны завдсан үйлдэл байхгүй гэж маргаж байна. Гэмт хэргийн завдалтын шинж прокуророос байгаа гэж үзсэн. Учир нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүн хүсэл зоригоос буюу өөрөөс шалтгаалах хүсэл зоригийн улмаас гэмт үйлдлээ туульд нь хүргэж чадаагүй байхыг ойлгодог. Хохирогч нар удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгээр шүүгдэгч “5 хүнийг ална” гэж удаа дараа машинтай хөөсөн. Энэ явцад хохирогч нар зугтаж мод, бутны араар орсон 3 хохирогчийг дайрсан. Хохирогч О.Н“уул өөд алхаж байхад” шүүгдэгч ирээд санаатай машинаар дайрсан гэдгийг шүүх хуралдааны үеэр хохирогч өөрөө мэдүүлдэг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр хохирогчийн нэгийг нь шүргээд өнгөрсөн. Нэг хохирогчийн хөлийн сарвуу хэсгийг дайрч гэмтээсэн байдаг. Хохирогч нар гэмтлийн зэрэг дээр тогтоолгоогүй байдаг. Шүүгдэгч Ц.Э хоёр түүнээс дээш хүнийг алахыг завдсан үйлдэл байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Миний бие дээд шатны прокурорын томилолтоор энэ хэрэгт хуваарилагдаж яллах дүгнэлт үйлдсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Эт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүхийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав. 
Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уулын энгэрт согтуурсан үедээ “Тоёота приус 20” маркийн 96-11 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирогч Г.Д, Б.Д, Г.Н, Г.Л, О.Ннарыг хөөж алахыг завдсан болох нь: 
хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 8-10/, 
хохирогч О.Н “эрчүүд нь хоорондоо маргалдаад байхаар нь Д салгасан чинь Ц.Э машиндаа сууж машин асаагаад уулын энгэрт дээшээ өгсөж яваа харагдсан. Удалгүй уруудаж ирээд бид нарыг “дайрч ална” гэж машинаараа хөөсөн. Л надад “Энхбаатарыг тайвшруул, Э уулз" гэж хэлэхээр нь би уулзах гээд очсон. Ц.Э машин дотроо тамхи татаад сууж байхад нь би “та одоо больчих” гэхэд намайг “машинд суу” гэхээр нь би суугаагүй зогсож байхад Ц.Э машинаараа дайрч миний дээгүүр гарахад би манараад ухаан алдсан. Цааш юу болсныг санахгүй байна. Миний хувьд Ц.Этай хэрүүл маргаан хийгээгүй ба бид хоёрын хооронд өс хонзон, авлага байхгүй. /1хх 13, 76, 93/, 
хохирогч Г.Нын “Ц.Э Лалгадахаар нь Д Ц.Эт хандаж “чи яагаад манай дүүг алгадаж дээрхлээд байгаа юм бэ” гээд хоорондоо маргалдаж, барьцалдаж авахаар нь Д нь Ц.Э, Д хоёрыг салгах гэж дундуур нь ороод Дийг цохих гэж байгаад цохиж чадалгүй газар унасан. Босож ирээд машиндаа суух гэхээр нь Лхагважаргал бид хоёр Ц.Эаас машины түлхүүрийг нь авах гэж оролдсон ч авч чадаагүй, машинд хамт орж суух гэсэн боловч чадалгүй машинд чирэгдэж үлдсэн. Ц.Э машиндаа сууж Н, Д, Д, Лхагважаргал бид тавыг дайрах гэж нэлээн хөөсөн. Хөөх явцдаа Дийг дайрах гэж оролдсон ба чадахгүй болохоор нь Дг нилээн хөөхөд Д бургасан дунд орж нуугдсан. Тухайн үед бид нар Ц.Эаас зугтаж мод руу хэсэг зуур орж зогссон ба Ц.Э тээврийн хэрэгслээ жолоодон уулын өөд явж байгаад машин нь хий эргээд байхаар нь машинаа унтраагаад хэсэг зуур зогссон. Тухайн үед Н уулын өөд алхаж, Ц.Этай юм ярьсан. Яг юуны талаар ярьсныг мэдэхгүй байна. Л, Д, Д бид нар модноос гарч ирээд зогсож байхад Энхбаатар машинаа асааж, нэлээн их хаазалж дахин хөөсөн ба хөөж байх явцад Н газар хэвтэж байсан. Миний хувьд Н дайрч байсныг бол хараагүй. Манай найзууд “хүн дайрчихлаа” гээд орилоод байсан. Ц.Э нь тээврийн хэрэгслээ үргэлжлүүлэн жолоодож Д, Д хоёрыг дайрсан. Тэгээд би Н дээр очиж биеийн байдлыг нь асуухад Н “миний бөгсөн бие мэдээгүй болчихлоо” гэхээр нь би Ц.Эт “чи хүн алчихлаа шүү дээ” гэж орилоход Энхбаатар машинаа унаж Нийг машины ар талын суудал дээр суулгаж аваад явсан ба бид нар араас нь таксидаж гэмтлийн эмнэлэг дээр очсон. Тухайн үед Э Л хоёр удаа алгадсан. Харин Д.Д, Н нарыг машинаараа мөргөж унагаасан. Ц.Э тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ биеэ удирдан авч явах чадвартай байсан. /1хх 96/, 
хохирогч З.Л “Нөөрийн найз залуу Дтой маргалдсан. Миний хувьд юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна. Гэтэл гэнэт Ц.Э нь намайг ямар нэгэн шалтгаангүйгээр 2 удаа алгадсан. Ц.Э Д хоёр маргалдаад Ц.Э нь өөрийнхөө “тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод бид нарыг дайрах гээд хөөж байгаад О.Н мөргөж унагаасан байхыг нь би харсан. Бусад үйл явдлыг нь тодорхой санахгүй байна.” /1хх 108/,
хохирогч Г.Дын “Б.Д, Ц.Э хоёр маргалдаж эхэлсэн. Би тухайн үед пиво уучихсан байсан болохоор яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Тэр хоёр маргалдаад эхлэхээр нь би салгатал Ц.Э машиндаа суугаад машинаа унаад хөдөлсөн. Би Б.Дийн хамт юм яриад зогсож байхад машин урдаас хүрээд ирэхээр нь би хажуу талын бургас руу өөрөө үсрээд Б.Дийг түлхэж холдуулсан. Би босоод зогссон байсан машин дээр очоод хаалгыг нь онгойлгох гэсэн цоожтой байсан ба Ц.Э машинаа дахиад ухраагаад холдоод зогссон. Н машин дээр очих үед Ц.Э машинаа хөдөлгөөд О.Н дайрахаар нь би Б.Дийн хамт Нийн байгаа газар руу гүйж байхад Ц.Э машинтайгаа Б.Д, бид хоёрыг чиглэж ирээд Б.Дийг мөргөх шиг болсон. Би хажуу тийшээ гүйчихсэн. Ц.Э машинтайгаа О.Нийн байгаа газарт очоод машиндаа суулгаад аваад явсан. Би Д, Лхагважаргал нарын хамт үлдсэн. Би Ц.Э О.Н машинаар мөргөхийг харсан. О.Н мөргөчихөөд Д бид хоёрыг чиглэж ирээд Дийг машинаараа шүргээд юм тулаад зогсох шиг болсон.” /1хх 18-19, 127/, 
хохирогч Б.Дийн “О.Нбид хоёр үл ялих зүйлээс болж маргалдаад О.Ннамайг нэг удаа алгадсан. Ц.Э манай дүү рүү муухай харлаа гээд над руу уурлаад босоод ирж байхад Лхагважаргал “Эрка ах болиоч дандаа ингэж байх юм” гэхэд Ц.Э Лхагважаргалыг алгадаад авахаар нь босоод Ц.Эт хандаж “болиоч, наад хүүхэд чинь өмөөрөх ахтай хүн шүү” гэж хэлээд бид хоёр барилцаж аваад би Ц.Эыг унагаагаад дээр нь гарсан. Лхагважаргалыг аргадаад байж байтал Ц.Э гэнэт машин аваад ирж байсан. Тэгснээ “та нарыг бүгдийг чинь дайрч ална” гэж орилохоор нь Лхагважаргал бид хоёр хартал машин чиглээд ирж байхаар нь би Лхагважаргалыг хойш нь түлхээд би өөрөө арагшаа эргээд үсэрсэн. Машин өнгөрөөд явахаар нь бид нар мод руу ороход машинтай Энхбаатар буцаж эргээд уулын энгэр дээр зогссон. Тэр үед О.НЦ.Эын байгаа газар руу явж очоод зогсож байхаар нь бид нар Ц.Эыг тайвширчихлаа гэж бодоод модноосоо гартал дахиад “алнаа” гээд машинтайгаа давхиад ирэхээр нь бид нар буцаад мод руу орсон. Тэгээд өмнө зогсож байсан энгэрийн эсрэг талын энгэр дээр гараад зогссон. Тэгэхэд Н ахаа болиочээ, тайвшир л даа” гээд газар руу урдаас нь алхаад явж байхад Ц.Э машинаа хөдөлгөөд О.Н мөргөөд машинаараа дээгүүр нь гараад явахаар нь бид О.Н мөргүүлчихлээ гээд модноос гараад О.Нрүү гүйсэн. Тэгэхэд Ц.Э машинаараа Дыг эхэлж мөргөөд Дын ард явж байсан намайг мөргөхөөр нь би уначихаад өндийгөөд хартал машин буцаад ирж байхаар нь хөлөө татаад автал хөлийн сарвуу хэсгийг дайрч гараад явсан. Намайг босож байхад Ц.Э машиндаа О.Н суулгаад аваад явсан. /1хх 24-25, 113-114/, 
гэрч Ц.Н“тоёота приус 20 маркийн 96-11 УБР тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй ч манай төрсөн дүү Ц.Эын эзэмшлийнх байгаа юм. Би энэ машинаа Ц.Эт 14 орчим сая төгрөгөөр зарсан. Би 2019 оны 12 дугаар сард хувь хүнээс 16 сая төгрөгөөр банк бус байгууллагын зээлээр худалдан авч байсан. 2022 оноос эхлэн тухайн машиныг Ц.Э нь эзэмшиж, ашиглаж байгаа.” /1хх 110/,
иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн “2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 96-11 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд О.Ннь мөргүүлж гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.Ннь эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 7.179.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. /1хх 118/,
шүүгдэгч Ц.Эын яллагдагчаар өгсөн: “Би О.Н хөөж дайрсан зүйл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг яагаад худлаа гүтгэснийг мэдэхгүй байна. ...эхний хоёр пивыг нь ууж дуусгаад байж байтал О.НДийг 2 удаа алгадсан. Тэгсэн чинь Д нь “дахиад алгадахгүй, тэгэх юм бол би зүгээр байхгүй шүү” гэж хэлсэн. Би тэр хоёрын голоор ороод Дийг алгадах гэж байхад Лхагважаргал дундуур орж ирээд миний гарт өртөөд алгадуулсан. Д намайг цохихоор нь би зуураад хоёулаа унасан чинь Д “чи миний найз охиныг алгадлаа” гээд хажуугаас орж ирээд намайг доошоо хараад хэвтэж байхад ар тал нуруу руу 1-2 удаа цохисон. Би босоод машиндаа суугаад хөдлөөд явсан. Тухайн үед зодоон машины урд талд болсон. Машинаа хөдөлгөөд зүүн тийшээ эргээд 100 орчим метр зайтай газар яваад эргээд тэр хэдийн байгаа газар руу машинаа харуулаад зогссон. Тэгсэн О.Ннад руу ирэхээр нь би цонхоо онгойлгоод энэ хэдээс холдъё гэхэд О.Нүгүй гэж хэлэхээр нь би машинаа хөдөлгөөд нөгөө хэдийн сууж байсан газрын урдуур гараад цаана талд нь зогссон. Тэгээд тамхи татчихаад буцаад нөгөө хэд рүү очъё гээд уулын уруу, зүүн тал руугаа эргээд хөдлөөд явсан. Тэгсэн чинь хойно дайрчихлаа гээд хүн орилох шиг болсон. Тэгээд толиндоо харсан чинь О.Нхойно хэвтэж байсан. Би тэндээсээ буцаж эргээд хажуу талд нь зогсоод машинаасаа буугаад О.Н харсан чинь зүүн талын дунд чөмөг нь хугарчихсан байсан. Тухайн үед би тэнд байсан хүмүүсийг машинаараа хөөсөн зүйл байхгүй. /1хх 167-168/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9937 дугаар “О.Нийн биед хоёр талын суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй ил хугарал, зүүн атгаалын толгой хэсэг салсан, баруун эгэмний зөрүүтэй далд хугарал, баруун хөмсөг, зүүн сарвуунд няцарсан шарх, зүүн гуянд шарх, цээж, хоёр шуу, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоогдсон хоёр талын суудал ясны дээд, доод салааны зөрүүтэй хугарал /эрвээхэй хэлбэрийн хугарал/, зүүн дунд чөмөгт ясны зөрүүтэй ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, зүүн атгаал ясны толгой хэсгийн салсан зөрүүтэй хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун эгэмний зөрүүтэй далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн осол гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” /1хх 30-33/, 
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 194 дугаар “Хохирогч О.Нийн сэтгэцэд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. О.Нийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүдийн түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь цаашдын үндсэн оношны эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл хамт олны дэмжлэгт орчноос хамаарна. /1хх 98-100/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1464 дугаар “О.Нийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь гэмт хэргийн улмаас учирсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. О.Нийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой. /2хх 107-109/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 579 дугаар “Ц.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ц.Э нь хэрэг болох учрал үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Ц.Э нь юмыг зөвөөр тусган ойлгож зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Э нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодон хянах чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ц.Эт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” /1хх 177-179/ гэсэн дүгнэлтүүд, 
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ХУ2-24-251 дугаар “96-11 УБР улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашиныг 14.455.000 төгрөгөөр үнэлэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан 1хх 169-174/,
хохирогч О.Нийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0650577 дугаартай акт “О.Ннь 872.3 Дунд чөмөгний гандан /диафиз/ хугарах оноштойгоор хөдөлмөр чадвар алдалтыг 60 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоосон. /1хх 138/,
Ц.Эын эзэмшлийн Хаан банкны 5497065136 тоот дансны хуулганд: 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр “Enhbaatar emnelgiin tolbor Narantogoldoriin” гэх утгатайгаар 400.000 төгрөг 5495213600 тоот дансанд, 2023 оны 10 дугаар сарын 07- ны өдөр “Enhbaatar” гэх гүйлгээний утгатайгаар 500.000 төгрөг 5057438690 тоот данс руу, 2023 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Enhbaatar zamiin zardal” гэх утгатайгаар 100.000 төгрөг 5057438690 тоот данс руу шилжүүлсэн гэх банкны хуулга /1хх 129-134/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байхаас гадна нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Өөрөөр хэлвэл, хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ц.Эыг “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, хоёр түүнээс олон хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн. Түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ. 
Гэвч анхан шатны шүүхээс хохирогч О.Нийн биед хүнд гэмтэл учирсныг тусад нь зүйлчилж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь шүүгдэгч Ц.Э нь Г.Д, Б.Д, Г.Н, Г.Л, О.Ннарыг алахаар машинтайгаа хөөсөн идэвхитэй үйлдэл нь шууд санаатай ухамсарт үйлдэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хэдий ч дээрх үйлдлийн улмаас хохирогч О.Нт учирсан хүнд гэмтлийг тусад нь зүйлчилж, ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал, Ц.Эын 2 ба түүнээс дээш хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулахаар тээврийн хэрэгсэл жолоодон Г.Д, Б.Д, Г.Н, Г.Л, О.Ннарыг дайрахаар хөөсөн нь анхнаасаа хүнийг алах сэдэлт, зорилготой гэмт үйлдэл болох ба тус уйлдлийн улмаас О.Нийн биед хүнд гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон байх тул хүнийг алах санаа, зорилгоо хэрэгжүүлэх явцдаа хохирогчийн биед хүнд хохирол учруулсан эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд хамаарахгүй, хүнийг алахыг завдах гэмт хэргийн шинждээ багтах ба бие даасан гэмт хэргийн шинжийг хангахгүй юм. 
Харин хохирогч О.Н“шийтгэх тогтоолын хохирол, хор уршгийн хэсэгт өөрчлөлт оруулж 15.000.000 төгрөгөөр тооцон гаргуулж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргасныг агуулгын хувьд хүлээн авах үндэслэлтэй байна. 
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.000 төгрөгөөр шинэчлэн тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 14.520.000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв. 
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтүүдийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хүнийг алахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
Шүүгдэгч Ц.Э нь хохирогч О.Нийн сэтгэцэд учирсан гэм  хорын хохиролд 9.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай. 
Шүүгдэгч Ц.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/75 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсэн, гэм буруутайд тооцсон, ял шийтгэсэн болон нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож, түүнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн дээрх зүйл, хэсгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6-д зааснаар оногдуулсон 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.”, 
тогтоох хэсгийн 7 дахь заалтын “ ... Ц.Эаас хохирогч О.Нийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд “9.900.000” гэсэн хэсгийг “14.520.000” төгрөгийг гаргуулж, хохирогч О.Нт олгосугай.”, гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “хүнийг алахыг завдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 
3. Шүүгдэгч Ц.Э нь хохирогч О.Нийн сэтгэцэд учирсан гэм  хорын хохиролд 9.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай. 
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерэн хоёр/ хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, 
ШҮҮГЧ                         Б.БАТЗОРИГ
            ШҮҮГЧ                      Д.ОЧМАНДАХ
            ШҮҮГЧ                         Ц.МӨНХТУЛГА