2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/08175

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/08175

Улаанбаатар хот

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Насанжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1************, Стадион оргил-1 хаягт байрлах Х***РД:2*******1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Пэрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сарангэрэл

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.П нь нэхэмжлэгч ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/50770341 тоот Зээлийн гэрээ байгуулж 40,000,000 Дөчин сая төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Дээрх Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр БГХ/50770341 тоот Барьцааны гэрээ байгуулж Ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Ж.П нь Зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 22,569,834.89 төгрөг, зээлийн хүү 9,055,098.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,163.79 төгрөг, нийт 31,656,097.03 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч нар гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 175 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч Ж. П нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, тээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүргэд зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул банк Ж.П холбогдуулан зээлийн гэрээнд гэрээнд дурдсан хаягаар буюу Д************ Малчин цагаан үнээний тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 307/Ш32025/04280 дугаартай захирамжаар Ж.П нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.П нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.П эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

1.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.   Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 307/ШЗ2025/0 дугаар захирамж зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.   Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.   Нэхэмжлэгч Х ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.П эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргажээ.

 

3.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь шүүх хуралдаанд ирээгүй, хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана гэж заажээ.

Нэхэмжлэгч Х ХК нь Ж.П байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан түүнийг хариуцагчаар оролцвол зохих этгээдээр тодорхойлж холбогдох зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хавсаргасан байна.

5.   Ж.П оршин суугаа хаяг тодорхойгүй болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 307/ШЗ2025/04280 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

6.   Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаагаас шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б овогт Ж П /РД:НТ/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

7.   Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ж П /РД:НТ/-г эрэн сурвалжилсугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.П эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоож баримтжуулан, нэхэмжлэгч Х ХК /утас:9*********/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.НАСАНЖАРГАЛ