2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/08684

 

 

 

 

 

    2025             10              28

                                     192/ШШ2025/08684

                  

 

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Обилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

НэхэмжлэгчЧП72040320: Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Нарны хороолол, *** байр,**** тоотод оршин суух, Ц******* овогт Б******* Э******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, *** байр, *** тоотод оршин суух, Их Т******* овогт Б******* Б******* /РД:/-д холбогдох

Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э******* нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Б.Э******* миний бие өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хууль ёсны өвлөгч юм. Миний ээж Д.О нь өвчний улмаас 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр нас барж, улмаар хоёр сарын дараа миний аав Ц.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд миний зүгээс өөрийн аав, ээжийн амьд сэрүүн байхдаа эдэлж хэрэглэж байсан өвлөгдөх эд хөрөнгөнд буюу аав Ц.Б, ээж Д.О нарын тус бүрийн эд хөрөнгөнд өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч О.Цэвэлмаа нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэлийн 0391, 0392 дугаарт бүртгэж, гэрчилсэн байдаг. Миний аав Ц.Б, ээж Д.О нар нь дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү Б.Э******* миний бие, бага охин Б.А /РД: / юм. Миний аав, ээж нар нь амьд сэрүүн байхдаа өөрсдийн эд хөрөнгийг ямарваа нэгэн байдлаар гэрээсэлж байгаагүй ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т "дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй", 520.1.1-т "нас барагчийн төрүүлсэн болон үрчилж авсан... хүүхэд" гэж заасны дагуу Б.Э******* миний бие болон дүү Б.А бид хоёр өвлүүлэгч нарын хууль ёсны өвлөгч юм. Гэтэл, Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б******* нь миний дүү Б.Аын нэр дээр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэлийн 0050, 0052, 0054, 0055, 0058, 0060, 0061, 0062 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэлийн 0066 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр бүртгэлийн 0195, 0196 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр түүнд гарган өгсөн байна. Ингэхдээ, Иргэний хуулийн 531 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 43 дугаар зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байх ба Өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа тухайн өвлөгдөх эд хөрөнгөнд өөр бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг нягталж шалгаагүй буюу хууль ёсны өвлөгч Б.Э******* намайг ээж Д.Оы өвлөгдөх эд хөрөнгөнд өв хүлээн авахаас татгалзсан мэтээр энэхүү хууль бус нотариатын үйлдлийг хийсэн байна. Тодруулбал,

(Нэгдүгээрт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0050 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг Хас банкны 500 341 109 86 дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөгөөс өвлүүлэгч Ц.Бад ногдох 50 хувиас 25 хувийг тус тус Б.А, Б.Э******* нар.

(Хоёрдугаарт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0052 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг Хас банкны ******** дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөгөөс өвлүүлэгч Д.Од ногдох 50 хувиас 50 хувийг Б.А, Б.Э******* нь өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон,

(Гуравдугаарт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0054 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг Голомт банкны 210 513 8475 дугаар хадгаламжийн дансанд байсан 23,485,000 төгрөгөөс өвлүүлэгч Д.Од ногдох 50 хувиас 50 хувийг Б.А, Б.Э******* нь өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон,

(Дөрөвдүгээрт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0055 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг Голомт банкны ************ дугаар хадгаламжийн дансанд байсан 23,485,000 төгрөгөөс өвлүүлэгч Ц.Бад ногдох 50 хувиас 50 хувийг Б.А, Б.Э******* нь өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон,

(Тавдугаарт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0058 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б******* эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны ********* дугаар хадгаламжийн дансанд байсан 27,888,000 төгрөг буюу үүний 100 хувиас 50 хувийг Б.А, үлдэх 50 хувийг Б.Э******* нар,

(Зургаадугаарт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0060 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Д.Оы эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны *********** дугаар дансанд байсан 15.11 ам.доллар, 406 069 398 дугаар дансанд байсан 13,943 төгрөг, 406 084 596 дугаар дансанд байсан 4,562.94 төгрөг нийт 69,425.70 төгрөгийн буюу үүний 100 хувиас 100 хувийг Б.А, Б.Э******* нь өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон,

(Долоодугаарт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0061 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг Хас банкны ************ дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөгөөс өвлүүлэгч Д.Од ногдох 50 хувиас 50 хувийг Б.А, Б.Э******* нь өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон,

(Наймдугаарт) 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0062 дугаар Өвлөх эрхийн Гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг Хас банкны ********** дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөгөөс өвлүүлэгч Ц.Бад ногдох 50 хувиас 25 хувийг Б.А, үлдэх 25 хувийг Б.Э******* нар,

(Есдүгээрт) 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бүртгэлийн 0066 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Д.Оы эзэмшдэг Хаан банкны ************** дугаар хадгаламжийн дансанд байсан 25,126.68 юань буюу 11,658,464 төгрөгийн 100 хувиас 100 хувийг Б.А, Б.Э******* нь өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон,

(Аравдугаарт) 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бүртгэлийн 0195 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Ц.Б******* эзэмшдэг Бүгд Найрамдах Хятад Ард УЛСЫН CHINA CITIC BANK-ны ************* дугаар хадгаламжийн дансанд байсан 233,185.54 юань болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын CHINA CITIC BANK-ны *************дугаар хадгаламжийн дансанд байсан 282,174.81 юанийн тус бүр 100 хувиас 100 хувийг Б.А, тухайн данс дээр хүсэлт гаргасан өөр өвлөгч байхгүй,

(Арван Нэгдүгээрт) 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бүртгэлийн 0196 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээнд: өвлүүлэгч Д.Оы эзэмшдэг Бүгд найрамдах хятад ард улсын CHINA CITIC BANK-ны *********1 дугаар хадгаламжийн дансанд байсан 247,644.11 юанийн 100 хувиас 100 хувийг Б.А, тухайн дансанд байгаа хөрөнгө дээр хүсэлт гаргасан өөр өвлөгч байхгүй.

Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгдөх эд хөрөнгө, ногдох хэсгийг тодорхой заах бөгөөд түүнийг тогтоохдоо Иргэний хуулийн 522, 531, 533 дугаар зүйлийг баримтална", Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.3-т "гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан буюу өвлөгдсөн эд хөрөнгийг авсан этгээдээс өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол гэрчилгээг ... олгож болно", Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2-т "дараах баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөгчийн гэрчилгээг олгоно", 8.2.13-т "өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа" гэж тус тус заасны дагуу тухайн нотариатч нь шалгах шаардлагатай баримтыг бүрэн шалгах үүрийг хүлээсэн байна. Иймд, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэлийн 0050, 0052, 0054. 0055. 0058, 0060, 0061, 0062 дугаар, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэлийн 0066 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр бүртгэлийн 0195, 0196 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б*******гийн хууль бус үйлдлийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэгдүгээрт, Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагааг шалгах шаардлагатай байсан..." гэж дурджээ. Миний бие өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, нотариатын үйлдэл хийх зааврын 8-р зүйл болон Монголын нотариатчидын танхимын 2024 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн №301 албан тоот, бусад холбогдох бичиг баримт, цахим өвийн лавлагааг тус тус үндэслэн хуульд заасны дагуу өвлүүлэгч нарын хууль ёсны өвлөгч болох охин Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Ц.Э хүсэлтийн дагуу Б.Ат ноогдох хөдлөх эд хөрөнгө дээр өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгосон. Нотариатчидын цахим өвийн программаас талийгаач нарын эд хөрөнгө дээр хүсэлт гаргасан өвлөгчийн мэдээллийг шүүж үзэхэд Б.Э******* нь Ц.Б******* өв хөрөнгө дээр хүсэлт гаргасан байдаг бөгөөд Д.Оы хөрөнгө дээр гаргасан гэх 0392 дугаартай өв хүлээн авах хүсэлт нь цахим програмаас гарч ирээгүй болно. Монголын нотариатчидын танхимын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №301 албан бичигт ... "Өвлүүлэгч Д.О, Ц.Б******* нарын өвлөгдөх эд хөрөнгөд өвлөгч Б.Аыг төлөөлж З.Нандинцэцэг өв хүлээн авах хүсэлт гаргасныг нийслэлийн тойргийн нотариатч П.Мөнх-Эрдэнэ 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлийн 0318-0325 дугаарт бүртгэж гэрчилсэн байна..." гэж дурдсан байх бөгөөд Б.А нь иргэний хуулийн 528.2-т заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан болох нь нотлогдож байна. Мөн ... "Өвлүүлэгч Цэдэвийн Б******* өвлөгдөх хөрөнгөд Б.Э******* өв хүлээн авах хүсэлт гаргасныг нийслэлийн тойргийн нотариатч О.Цэвэлмаа 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бүртгэлийн 0391 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Өвлүүлэгчдийн өвлөгдөх хөрөнгөд өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, гэрээслэл үйлдсэн эсэхийг танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна..." гэж уг тодорхойлолтоор ирүүлсэн ба Б.Э******* нь өвлүүлэгч Д.Оы эд хөрөнгийг өвлөн авахаар гаргасан гэх 0392 дугаартай хүсэлтийн талаар огт дурдагдаагүй учир Иргэний хуулийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасны дагуу өвлүүлэгч Д.Оы эд хөрөнгө дээр Б.Э*******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцож өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531.2 хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгон гэж заасны дагуу холбогдох бичиг баримтыг үндэслэн хууль ёсны өвлөгч болох охин Б.Ат олгосон болно.

Хоёрдугаарт, Өвлүүлэгч нарын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын CHINA CITIC BANK-д эзэмшдэг данс, дансны үлдэгдлийн талаарх 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн баримтыг үндэслэн хууль ёсны өвлөгч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хүсэлтийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон ба гэрчилгээ олгох үед хуульд заасан хугацаанд тухайн хөрөнгө дээр Б.Э******* нь өв хүлээн авах хүсэлт гаргаагүй байсан учир Иргэний хуулийн 528.3-т заасан үндэслэлээр Б.Э*******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцож өвлөх эрхийн гэрчилгээг Б.Ат олгосныг дурдах нь зүйтэй. Иймд миний бие өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Э*******ын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.09.02-ны өдрийн 0391 дүгээр Өв хүлээн авах хүсэлт, 2022.09.02-ны өдрийн 0392 дугаар Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0318 дугаар Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0319 дүгээр Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0320 дугаар Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0321 дүгээр Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0322 дугаар Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0323 дугаар Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0324 дүгээр Өв хүлээн авах хүсэлт, 2022.08.20-ны өдрийн 0325 дугаар Өв хүлээн авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0050 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0051 дүгээр Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0052 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0053 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0054 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0056 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0055 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0057 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0058 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, Ц.Б******* нас барсны бүртгэлийн лавлагаа, Ц.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, Монголын нотариатчидын тахимын 2024.04.11-ний өдрийн 301 дүгээр албан бичиг, Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Б.Аын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Оы төрсний бүртгэлийн лавлагаа, Чикаго ерөнхий консулын газар Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2024.03.31-ний өдрийн 803 дугаар итгэмжлэл, 2024.04.22-ны өдрийн 0060 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0060 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0061 дүгээр Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0061 дүгээр Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.22-ны өдрийн 0062 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.22-ны өдрийн 0063 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.04.24-ний өдрийн 0066 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.04.24-ний өдрийн 0066 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, 2024.11.15-ны өдрийн 0195 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, 2024.11.15-ны өдрийн 0196 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ, Чикаго ерөнхий консулын газар Нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн 2024.04.24-ний өдрийн 1094 дүгээр итгэмжлэл, Монголын Нотариатчидын танхимын 2025.04.30-ны өдрийн 403 дугаар албан бичиг,

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Шүүх нэхэмжлэгч  Б.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулгын тухайд:

 2.1. Б.Э******* миний бие эцэг, эхээс надад өвлөгдвөл зохих ямар хөрөнгө байгааг нарийн сайн мэдэхгүй байсан бөгөөд дүү Б.А надад өвлөгдвөл зохих хөрөнгийг өвлүүлэлгүйгээр зөвхөн өөртөө өвлөх эрхийн гэрчилгээ авсан байсан Уг өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нотариатч Б.Б******* нь  өвлөх эрхийн гэрчилгээг гэрчилж, олгохдоо хууль зөрчсөн тул 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийн 0050, 0052, 0054, 0055, 0058, 0060, 0061, 0062 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн бүртгэлийн 0066 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн бүртгэлийн 0195, 196 дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна.

 

3. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулгын тухайд:

 

3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь Өвлүүлэгч нарын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын CHINA CITIC BANK-д эзэмшдэг данс, дансны үлдэгдлийн талаарх 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн баримтыг үндэслэн хууль ёсны өвлөгч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э хүсэлтийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон ба гэрчилгээ олгох үед хуульд заасан хугацаанд тухайн хөрөнгө дээр Б.Э******* нь өв хүлээн авах хүсэлт гаргаагүй байсан учир Иргэний хуулийн 528.3-т заасан үндэслэлээр Б.Э*******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцож, өвлөх эрхийн гэрчилгээг Б.Ат олгосон тул өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон гэж маргаж байна

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.Э*******ын эх Д.О 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр, эцэг Ц.Б 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус тус нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон./х.х 9, 12,30/

 

5. Нэхэмжлэгч Б.Э*******ын дүү Б.Ат нотариатч Б.Б******* доорх өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Үүнд:

 

5.1. Өвлүүлэгч Д.Оы өвлүүлэх хөрөнгөнд

5.1.1. Худалдаа хөгжлийн банкны 406 055 825 дугаар дансанд байсан 15.11 ам.доллар, 406 069 398 дугаар дансанд байсан 13,943 төгрөг, 406 084 596 дугаар дансанд байсан 4,562.94 төгрөг нийт 69,425.70 төгрөгийн хөдлөх хөрөнгөд  2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0060 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг , /х.х-ийн 37/

5.1.2. Хаан банкны ********** дугаар хадгаламжийн дансанд байсан 25,126.68 юань буюу 11,658,464 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бүртгэлийн 0066 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.х-ийн 43/

5.1.3. Голомт банкны ***** дугаар хадгаламжийн дансанд байсан 23,485,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0054 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.х-25/

 

5.1.4. Хас банкны **** дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0061 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.х-ийн 39/

5.1.5. Бүгд найрамдах хятад ард улсын CHINA CITIC BANK-ны ****** дугаар хадгаламжийн дансанд байсан 247,644.11 юанийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бүртгэлийн 0196 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.х-ийн 46/

 

5.2. Өвлүүлэгч Ц.Б******* өвлүүлэх хөрөнгөнд

5.2.1. Худалдаа хөгжлийн банкны ****** дугаар хадгаламжийн дансанд байсан 27,888,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0058 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.х-ийн 29/

5.2.2. Голомт банкны ***** дугаар хадгаламжийн дансанд байсан 23,485,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0055 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг,/х.х-ийн 27/

 5.2.3. Хас банкны **** дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0062 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.хийн 41/

5.2.4. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын CHINA CITIC BANK-ны ****** дугаар хадгаламжийн дансанд байсан 233,185.54 юань, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын CHINA CITIC BANK-ны 622 690 070 071 624 7040000 001 дугаар хадгаламжийн дансанд байсан 282,174.81 юанийн тус бүрт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Бүртгэлийн 0195 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг, /х.х-45/

 

5.3. Өвлүүлэгч Ц.Б, Д.О нарын хамтран эзэмшдэг банк дахь өвлүүлэх хөрөнгөнд

5.3.1. Хас банкны **** дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0050 дугаарт бүртгэн, Өвлөх эрхийн гэрчилгээг,  /х.х-ийн 21/

5.3.2. Хас банкны ***** дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөгийн хөдлөх хөрөнгөд 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Бүртгэлийн 0052 дугаарт бүртгэн Өвлөх эрхийн гэрчилгээг /х.х-ийн 23/ тус тус олгосон байна.

 

6. Нэхэмжлэгч Б.Э******* нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Ц.Б, Д.О нарын хууль ёсны өвлөгч нар байх тул дээр дурдсан маргаан бүхий хөдлөх хөрөнгөд олгосон өвлөх эрхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 0050, 0052, 0054, 0055, 0058, 0060, 0061, 0062 дугаар бүртгэлтэй, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 0066 дугаар, 2024 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 0195, 0196 дугаар бүртгэлтэй өвлөх эрхийн  гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч Б.Б******* нь өвлөх эрхийн 0050, 0052, 0054, 0055, 0058, 0060, 0061, 0062, 0066, 0195, 0196 дугаартай гэрчилгээнүүдийг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.6 дах зохицуулалтыг тус тус зөрчсөн байна.

 

7.1. Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.2.-т “төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа”, мөн зааврын 8.6.-т “Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчдийн зарим нь өөрт оногдох хэсгийг хэнд шилжүүлэхийг заалгүй өвлөхөөс татгалзсан бол түүний бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг бусад хууль ёсны өвлөгчид олгоно” гэж зааснаар нотариатч нь  Өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн хүүхдийн лавлагааг өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан тал болох өвлөгч Б.Ааас авч шалгах үүрэгтэй байх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

7.2. Нотариатын тухай хуулийн 43.3.-т Өвлөгч нь Иргэний хуулийн 528.5-д заасны дагуу өв хүлээн авахаас татгалзвал нотариатч хүсэлтийг нь гэрчилж түүнд ногдох хэсгийг бусад өвлөгчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээ олгоно. Иймээс хууль ёсны өвлөгч Б.Э******* өөрт оногдох хэсгээс өвлөхөөс татгалзсан гэж нотариатч дүгнэж байгаа бол хууль болон дээрх зааврын дагуу  Б.Э*******ын бичгээр үйлдэж, гарын үсгээ зурсан татгалзлыг нь нотариатч гэрчилж, өвлөх эрхийн гэрчилгээг Б.Ат олгох байтал өвлөгч Б.Э*******ын татгалзлыг бичгээр авч, гэрчлэлгүйгээр Б.Ат дээрх өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг олгосон нь заавар болон хуулийг зөрчжээ.

 

Иймд нотариатч Б.Б*******гийн олгосон 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийн 0050, 0052, 0054, 0055, 0058, 0060, 0061, 0062 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэлийн 0066, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0195, 0196 дугаарт тус тус бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийн 0050, 0052, 0054, 0055, 0058, 0060, 0061, 0062 дугаар, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэлийн 0066, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0195, 0196 дугаарт тус тус бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 772,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ