2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 192/ШШ2025/09977

 

 

 

 

2025 11 28 192/ШШ2025/09977

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,

 

Нэхэмжлэгч: М ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т

Хариуцагч: Тү нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,282,296.02 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч М ХХК -ийн 23,282,296.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т, Тү нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч,

2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг

2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг

2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг

2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг

2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сар бүрийн 30-ны өдөр 2,000,000 төгрөг

2026 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,282,296.02 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 414,762 (344,562+70,200) төгрөгийн 50 хувь болох 207,381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 207,381 төгрөгийг Төрийн сангийн данснаас, хариуцагч Т, Тү нараас улсын тэмдэгтийн хураамжид 207,381 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ