Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2025/00763

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 310/ШШ2025/00763

******* аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******-р хэсэг ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн сумын -р багт оршин суух, овогт ын //-д холбогдох 562000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00706/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 02 сарын 22-ны өдөр 07:30 минутын үед Г.******* миний эзэмшлийн Тоёота Акуа маркийн 71-15 УБИ дугаартай машиныг дуудлагаар ирсэн жолооч овогтой нь жолоодон нийслэлийн ******* дүүргийн 1-р хороо, Сансарын тунелийн замд явж байхдаа урд явж байсан Тоёота Приус маркийн 0-2 УЕХ дугаартай автомашинуудад хохирол учруулсан. Тухайн үед тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын ******* дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагч, дэслэгч хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, зөрчлийн хэрэг нээн, шинжээч томилон хэргийг шалгаж шийдвэрлэсэн. Дуудлагаар үйлчилсэн жолооч овогтой ын буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт хийсэн үзлэгийн актаар тогтоогдсон. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, зөрчлийн хэрэг нээн шалгаж шийдвэрлэсэн. Миний машинд Ашид билгүүн ХХК-ийн хийсэн үнэлгээгээр 170000 төгрөгийн хохирол учирсан. Хариуцагч Ө. нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулалгүй өнөөг хүртэл иргэн намайг хохироож байна.

Би уг машинаараа хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгдөг, хотын захад байрлах ажилдаа очдог байсан боловч одоо замын машин барьж хүүхдээ хүргэн, ажилдаа явах болсон нь амьдралд хүндээр тусаж байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Ө.оос машинд учруулсан хохирол болох 170000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн хураамж 332000 төгрөг болон ачилт хийлгэсэн төлбөр 60000 төгрөг, нийт 562000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие 562000 төгрөгийг 2*******1000 төгрөгөөр 2 хувааж төлөх хүсэлтэй байна. гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь Ө.оос 562000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө. нь нэхэмжлэлийн шаардлага болох 562000 төгрөгийг 2*******1000 төгрөгөөр 2 хувааж төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8792 төгрөгөөс 3971 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос 3971 төгрөгийг, хариуцагчаас 3971 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь *******ын ******* /РД:/-д 562000 /дөрвөн сая таван зуун жаран хоёр мянган/ төгрөгийг 2*******1000 /хоёр сая хоёр зуун наян нэгэн мянган/ төгрөгөөр 2 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7 дүгээр зүйлийн 7.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8792 /наян долоон мянга есөн зуун дөчин хоёр/ төгрөгөөс 3971 /дөчин гурван мянга есөн зуун далан нэгэн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 3971 /дөчин гурван мянга есөн зуун далан нэгэн/ төгрөгийг, хариуцагч Ө.оос 3971 /дөчин гурван мянга есөн зуун далан нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан Г.*******өд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ