| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 192/2025/06815/И |
| Дугаар | 192/ШШ2025/08758 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08758
2025 10 30 192/ШШ2025/08758
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ***** барилгын ***** давхарт байрлах, Б******* и******* д******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 24 дүгээр хороо, *** байр, **** тоотод оршин суух, Г*** овогт О******* Н******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 54,198,737.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч О.Н******* нь 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр №08000902930 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд **** У*** улсын дугаартай, Toyota Alphard маркийн автомашиныг барьцаалж тус ББСБ-аас 36 сарын хугацаатай 36,800,000 төгрөгийг нэг сарын 2,97 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч О.Н******* нь зээлийн гэрээний 3.1.2, 4.2.1, 4.2.2, 6.1, 6.2-т, барьцааны гэрээний 3.9 дэх заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй тул зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3, 7.1.10, 7.2 дэх заалтуудыг баримтлан зээлийн гэрээг цуцлах үндэслэл болж байна. Иймд зээлдэгч О.Н*******гаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 34,147,897.52 төгрөг, зээлийн хүүнд 12,014,052.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,108,787.51 төгрөг, түүнчлэн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 4,928,000 төгрөг буюу нийт 54,198,737.44 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 429,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* и******* д******* ББСБ ХХК нь хариуцагч О.Н*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 54,198,737.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б******* и******* д******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,198,737.44 төгрөгийн 4,928,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,270,740 төгрөгийг хариуцагч О.Н******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40,270,740 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6 дахь хэсэг, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б******* и******* д******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 54,198,737.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б******* и******* д******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 54,198,737.44 төгрөгийн 4,928,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 49,270,740 төгрөгийг хариуцагч О.Н******* нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 40,270,740 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 429,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч О.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 214,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ