| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00850/И |
| Дугаар | 310/ШШ2026/00001 |
| Огноо | 2025-12-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 310/ШШ2026/00001
| 2025 оны 12 сарын 22 өдөр | Дугаар 310/ШШ2026/00001 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р *******нд оршин суух, ******* овогт *******гийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаал, ******* аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын болон гийн *******ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00850/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* аймгийн Сайхан-Овоо сумын ус цаг уурын станцад ажиглагчаар орж ажилласан. Тухайн үед 1996 он хүртэл ажилласан. Тэр хооронд оператор гэж төвийн станц руу мэдээлэл явуулдаг ажил хийж байсан. Хугацаат цэргийн албанд 1984 онд татагдаж цэргийн албанд явсан. Тушаал, цэргийн батлах дээр миний овгийг миний ээж гоор овоглосон. Иргэний үнэмлэх болон бусад бичиг баримт нь манай ээжийг өргөж авсан ******* гэж хүнээр овоглосон байгаа. Бор ногоон өнгийн нийгмийн даатгалын дэвтэр байсан боловч алга болсон. Иймд ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаал, ******* аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын болон гийн *******ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, 1988 оны 10 сарын 20-ны өдрөөс 1996 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласныг тогтоож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл олгосон талаарх тодорхойлолт /хэргийн 6-8-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 9-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 11 сарын 24-ний өдрийн 08/5*******6 дугаартай албан бичиг /хэргийн 10-р хуудас/, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 11-р хуудас/, ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 11 сарын 28-ны өдрийн 20/5*******6 дугаартай албан бичиг /хэргийн 12-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 14-15-р хуудас/, гийн гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 23-р хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 25-р хуудас/-г шүүхэд ирүүлж, шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Т.******* нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаал, ******* аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын болон гийн *******ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, 1988 оны 10 сарын 20-ны өдрөөс 1996 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласныг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Т.******* нь ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаал, ******* аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын болон гийн *******ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болох, 1988 оны 10 сарын 20-ны өдрөөс 1996 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан болох нь ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаалын хуулбар, ******* аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн захирлын 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, гийн гийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.*******ын ажиллаж байсан болох мөн тушаалын болон хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тус тус тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар ******* овогт *******гийн ******* // нь ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын даргын 1988 оны 11 сарын 23-ны өдрийн 55 дугаартай тушаал, ******* аймгийн Ус, Цаг уур, орчны шинжилгээний төвийн 1996 оны 01 сарын 30-ны өдрийн Б/8 дугаартай тушаалын болон гийн *******ын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь 1988 оны 10 сарын 20-ны өдрөөс 1996 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Байгаль орчныг хамгаалах газрын Сайхан-Овоо сумын цаг уурын станцад техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ