2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 192/ШШ2025/08934

 

 

 

 

 

    2025             11              04

                                    192/ШШ2025/0934

                  

 

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ****** тоот хаягт оршин суух, М******* овогт Н******* Д******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, **** байр, **** тоотод байрлах, А******* с******* ХХК /РД:*******/-д холбогдох

 

Гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Д*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******,

Гэрч О.О*******,

Гэрч А.Б,

Гэрч Н.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

Нийслэлийн Засаг дарга 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дахин төлөвлөлтөөр нураан буулгасан Арьс ширний 31 дүгээр байрны тоотыг өмчлөгч Н.Д*******тэй гэрээ хийх хүртэл А******* с******* ХХК-ийн барилгын ажлыг  түдгэлзүүлсэн. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар төсөл хэрэгжүүлэгч компани  өмчлөгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй. А******* с******* ХХК манай байрыг буулгах 2023 оны дугаар сарын үед 0 тоот байрны өмчлөх эрхийн  гэрчилгээ олдоогүй бөгөөд тухайн үед 0 тоотын байрны талбайг мөн бидний эзэмшлийн 09 тоот байрны талбайд нэм гэрээ хийг явъя гэж бид амаар тохирсон байна. Гэтэл А******* с******* ХХК 0 тоотын талбайг хасаад гэрээ хийсэн гэв. Би үүнийг сүүлд мэдсэн. Инг яагаад 0 тоотын талбайг хасав гэж би асуухад 0 тоот бол байрны узель тул гэрээ хийхгүй гэж илтэд худал тайлбар хэлсэн. Учир нь 0 тоотын талбайг Уран асар ХХК хэмж шинэ стандартаар 32,9 м.кв /гэрчилгээнд заасан хуучин стандартаар 16 м.кв/ талбайтай гэсэн зургийг гаргаад, узелийн хэрэгслүүд зурагт байхгүйгээр А******* с******* ХХК-д өгсөн байхад түүнийг узель гэж ярих үндэслэлгүй. 0 тоотыг өмчлөх гэрчилгээгээ 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр би нөхөн авсан. Тус байрыг би 2000 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс хойш өмчилж буй лавлагааг хавсаргав. Гэрчилгээгээ авмагц А******* с******* ХХК-д хандаж гэрээ хийх санал тавьсан боловч гэрээ хийгээгүй. Гэрээ хийхгүй удсан тул гэрээ хариуцсан байгууллага болох Нийслэлийн орон сууцны газар миний бие гомдол гаргаж тэндээс А******* с******* ХХК-д 0 тоотын өмчлөгчтэй гэрээ хийхийг шаардсан албан бичиг явуулсан. Гэрээ байгуулахгүйгээс 32,9 м.кв талбай бүхий орон сууцаа суллаж өгөөд оронд байр авах гэрээгүй хохирч, мөн байр чөлөөлөөд оронд нь өөр газар түр байр түрээслэх төлбөр /сарын 1,000,000 орчим төгрөг/ нийт 20,000,000 орчим төгрөг авч чадахгүй тус тус хохирч байна. Иймд Арьс ширний 31 дүгээр байрны тоот, 32.9 м.кв талбайттай орон сууцны өмчлөгч Н.Д*******тэй гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү  гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А255 дугаартай захирр А******* с******* ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Арьс ширний 31 дүгээр байрыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Арьс ширний 31 дүгээр байр нь 1 айлын орон сууц бөгөөд *** тоотод орших 2 өрөө сууцанд 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, 14А, 14Б тоот болсноор 19 айлтай болгож, бүртгүүлсэн байсан. Үүнээс гадна нэхэмжлэгчийн маргаан бүхий тоот гэх орон сууц нь гадагшаа харсан хаалгатай, тухайн барилгын ус, дулаан, цахилгааны эх үүсвэрийн зангилгаа өрөө буюу узелийн хэсэг байсан. Тус орон сууцны 1, 15, 14А, 17 тоот орон сууцуудыг өөр өмчлөгч нар өмчилдөг бөгөөд үлдэх орон сууцыг Н.Д******* ба түүний хамаарал бүхий этгүүд  өмчилж байсан бөгөөд А******* с******* ХХК нь Н.Д******* гуайтай үндсэн тохиролцоог хийх замаар төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайн барилга нь 2 давхар байсныг 3 давхраар тооцож талбай өгөхийг нэхэмжлэгч Н.Д******* шаардсаныг А******* с******* ХХК нь хүлээн зөвшөөрч, Н.Д*******ийн өмчлөлд хамаарах нийт 71 м.кв талбай дээр 410 м.кв талбайг нэмж, нийт 112 м.кв талбайг үнэ төлбөргүй Н.Д*******т олгохоор 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож, баталгаажуулсан. Үүний дараа өдөр нь Н.Д******* нь төрсөн дүү Н овогтой З 60 м.кв талбайтай байрны гэрээ хийж өгөөч, миний гэрчилгээ олохгүй байгаа тоотын оронд уг талбайг тооцуулъя гэж тавьсан саналыг нь зөвшөөрч, Н.Зод 60 м.кв талбайтай орон сууц олгохоор гэрээ байгуулсан. Эдгээр тохиролцоог хийх цаг үед Н.Д******* нь нэг ч  өмчлөх эрхийн гэрчилгээ үзүүлээгүй. 2023 оны 7 дугаар сарын 2-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгүүдийн хамтаар өмчилж байгаа орон сууцуудын гэрчилгээг гаргаж өгснөөр 2301 дугаартай гэрээ байгуулагдсан. Инг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дагуу 2 ба 3 талт гэрээг  2024 оны 2 сард хийж, Нийслэлийн Засаг даргаар батлуулсан. Дээр дурдсан бүх үйл явц явагдаж байхад Н.Д******* нь тоотын гэрчилгээний талаар нэг ч үг дугараагүй, барилгыг буулгах, ачиж зөөвөрлөх, суурийн шороог ухах, улмаар барилгын угсралт хийгдэх бүх үйл явцад ч энэ талаар хэлээгүй. А******* с******* ХХК нь тоот г байгаа өрөө нь угаасаа үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгүй юм байна гэж ойлгож байсан бөгөөд Н.Д*******ийн хүсэлтээр нь түүнтэй нь дүйцэж орон сууцны талбайг огт эрхгүй этг болох түүний төрсөн дүү Н.Зод өгөх хэлцэл хийсэн тул барилгын үйл явц хэрэгж явсан. Гэтэл 2024 оны 10 дугаар сараас эхлэн Н.Д******* нь гэнэт өөрийгөө хөрөнгөтэй байсан гэдгээ санаж, хамар дор нь буугдаад зөөвөрлөгдсөн орон сууцаа алдаж хохирсон гомдогч болон хувирч, Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа бүх газар хэлтэс, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газар, Захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гомдол гаргаж, барилгын ажилд маш их саад учруулсан.

 А******* с******* ХХК нь түүний энэ байдлыг нь шат шатны бүх газруудад бичиж өгөөд одоо бүх газрууд энэ хүний үнэн төрхийг мэдсэн боловч гэрээ хийхийг шаардсан бичиг Нийслэлийн орон сууцны бодлогын газраас ирүүлсний нь дагуу тоотод нь 2 болон 3 талт гэрээг баталгаажуулан хүргүүлсэн боловч Н.Д******* гэрээ хийгээгүй. Н.Д******* нь орон сууцны бодлогын газартай хийгдсэн уулзалтад гэрээ хийхдээ **** тоотын оронд 1 давхарт 250 м.кв талбайд төлөвлөгдсөн цэцэрлэгийн зориулалттай хэсгийг бүхэлд нь мөн 2 давхарт М д сдаа зориулж 100 м.кв талбай авна гэснээр уг гэрээ зурагдаагүй. Бидний зүгээс маргаан бүхий талбайтай дүйцэх 60 м.кв талбайг түүний дүү Н.Зод шилжүүлэх хэлцэл хийсэн боловч маргааныг дуусгах хүсэлтэй тул тоот гэрчилгээний дагуу 16 м.кв талбайтай дүйцэх орон сууцыг өгч гэрээ байгуулахыг зөвшөөрч байгаа, харин 32 м.кв талбайтай орон сууц өгөх гэрээ байгуулах шаардлагыг бол зөвшөөрөхгүй ...”  гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

Төслийн эхлэл, ажлын хүрээнд Арьс ширний 31 дүгээр байр нь 1 айлын орон сууцтай, иргэн Н.Д******* нь  1 айлын орон сууцнаас 14 айлын орон сууцыг өмчилдөг гэж анхны уулзалтаар тайлбарласан, өмчлөх эрхийн гэрчилгээ бичиг баримтаа үзүүлээгүй.  Арьс ширний 31 дүгээр байр нь 2 давхар орон сууцны зориулалттай барилга байсан ба Н.Д******* нь 2 давхар барилгыг 3 давхар гэж үзэж, нийт 71 м.кв дээр 410 м.кв талбай нэмж, нийт 112 м.кв талбай өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Энэ бол огт байхгүй хий нэг давхар нэмж Н.Д******* авч, бусад оршин суугчдаасаа 10 дахин давуу байдал олж авсан. Энэ үйл явдал 2023 оны 07 сарын 21-ний өдөр болсон. Үүний маргааш буюу 22-ны өдөр нь Арьс ширний 31 дүгээр байрны тоотын гэрчилгээ байхгүй, хайгаад олохгүй байна гэх тайлбарыг хэлж, уг байранд зориулж 60 м.кв талбайтай орон сууц нэмж олгооч, гэрээг өөрийн төрсөн дүү Н.З гэдэг хүнд хийж өгөөч, энэ талаараа өөрийнхөө эхнэр хүүхдэд мэдэгдэхгүй байхыг захисан билээ. Яг тухайн өдөр нь барилга руу орж тоотын нөхцөл байдалтай танилцахад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах боломжтой эсэхэд эргэлзэхээр тухайн барилгын ус, цахилгаан, дулааны өрөөг агуулсан хэсэг байсан. А******* с******* ХХК-ийн хувьд төслөө урагшлуулах, маргаан үүсгэхгүй байхаас сэргийлж, түүний хүсэлтийг хүлээн авч, гэрээг Н.Зтой албажуулж өгсөн.

Өөрөөр хэлбэл 2023 оны 7 сарын 21-ний өдрийн "Арьс ширний 31 байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохиролцоо" гэх баримт бичгийг байгуулж байх цаг хугацаанд Н.Д******* нь өөрийгөө 2-13, 1 тоот орон сууцны өмчлөгч гэж өөрийгөө танилцуулсан, энэ нь зөвхөн түүний амаар хэлсэнд оршино, нэг ширхэг ч цаас, баримт бичиг үзүүлээгүй байхдаа хийгдсэн урьдчилсан тохиролцоо нь Иргэний хуульд заасан хэлцэлд тооцогдоно. Талуудын хэн аль нь ямар талбайд ямар талбай олгохоор харилцан тохиролцсон хүсэл зориг гэдэгт ач холбогдол нь оршиж байгаа билээ. Н.Д******* болон А******* с******* ХХК-ийн хооронд 2023 оны 07 сарын 21, 22-ны өдрүүдэд хэлцэл хийгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй бөгөөд эдгээр хэлцэлд дурдсан орон сууцны талбайд нэхэмжлэгчийн маргаан үүсг байгаа тоотын талбай бүхий орон сууц олгогдсон хэлцэл хийгдсэн болохыг шүүхээр тогтоолгох зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь Н.Д******* нь А******* с******* ХХК-тай урьдчилсан тохиролцоо хийх, дараа нь 2 болон 3 талт гэрээг байгуулах цаг хугацаанд энэ тооттой холбоотой маргаан огт үүсгээгүй болох нь цаг хугацааны үйл баримтуудаар нотлогдоно. Харин 2024 оны 5 дугаар сарын сүүлээр өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгэлийн байгууллагаар гаргуулж авсан үйл баримтын дараагаар энэ үйл явц өрнөсөн нь нотлогдоно. Гэхдээ А******* с******* ХХК бол гэрээг баталгаажуулахаас татгалзаж, зайлаагүй. Харин ч гэрээг баталгаажуулаад нэхэмжлэгчийг урьж гарын үсэг зурахыг хүлээсэн ч ирээгүй болохоор гурван талт гэрээний нэг талын оролцогч болох Нийслэлийн орон сууцны бодлогын газарт Н.Д*******ээр гарын үсэг зуруулахыг хүсэж хүргүүлсэн баримттай. Харамсалтай нь Н.Д******* нь гэрээ байгуулах тухай биш өөр зүйл рүү шунаж байсан болох нь тогтоогдсон. А******* с******* ХХК бол энэ төслийн бүх санхүүжилтийг бие даан хариуцдаг. Үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд дөхөм болох үр дагаврыг үүсгэнэ гэж үзэж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах үндэслэл боллоо. Иймд Н.Д******* болон А******* с******* ХХК-ийн хооронд 2023 оны 7 сарын 21, 22-ны өдрүүдэд хийгдсэн хэлцэлд нэмж олгосон 470 м.кв талбайн хэмжээнд тоотын талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

 

Сөрөг нэхэмжлэл бодит байдалд нийцээгүй зүйл бичсэн гэж үзэж би хүлээн зөвшөөрөхгүй. 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан урьдчилсан тохироонд “2-13 тоотыг өмчлөгч нь М д с ХХК гэж Н.Д******* тайлбарласан” гэжээ. Урьдчилсан тохироонд 2-13 тоотыг шинэ байрны талбайгаар солих тухай үг, өгүүлбэр алга. Тоотуудын өмчлөгч хэн бэ гэдгийг ерөнхий байдлаар тогтоосон юм. Энэ 14 орон сууцны 5 нь М д сургуулийн өмчлөлд, бусад нь өөр хүмүүсийнх байгаа юм. Урьдчилсан тохирооны 2 дугаар зүйлд Н.Д*******ийн өмчлөлийн гэх орон сууцны талбай ойролцоогоор 71 м.кв гэсэн. Энэ 71 м.кв талбайд *** тоотын 32 м.кв талбай орсон гэдгийг А******* с******* ХХК нотолж чадсангүй. Нотлох ч боломжгүй. Хоосон яриа хэлжээ. Энэ 71 м.кв талбайд **** тоотын 32 м.кв талбай ороогүй гэдгийг үүний дараа 2024 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан гэрээ нотолно. 0 тоотын оронд 60 м.кв талбайтай орон сууц өгсөн талаар ямар ч нотлох баримт алга. Ингэж тохиролцоог маргааш нь өөрчлөхийг хориглосон. Урьдчилсан тохироонд “Тохиролцоонд нөгөө талын зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулбал гаргасан зардал, түүний 50 хувьтай тэнцэх хэмжээний торгууль хүлээх үүрэг хүлээнэ” гэж заасан. Талууд саналаа бичгээр гаргана гэж гэрээнд заасан. Иймд ор үндэсгүй, ямар ч баримтгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.2-ны өдрийн 192/ШЗ2025/14440 дүгээр шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, 001236109 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024.12.30-ны өдрийн 03/7572 дугаар албан бичиг, Хот байгуулалт, хотын стандартын газрын 2024.12.25-ны өдрийн 01/020 дугаар албан бичиг, Орон сууцны бодлогын газрын 2024.11.0-ны өдрийн 04/1227 дугаар албан бичиг, план зураг, Барилгын талбайн хэмжээ дүгнэлт, орон сууцны үнийн индекс, Орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ, Ерөнхий прокурорын газрын 2025.04.15-ны өдрийн 4/1165 дугаар хариу мэдэгдэх хуудас, М Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2025.09.25-ны өдрийн 01/963 дугаар албан бичиг, А******* с******* ХХК-ийн 2024.11.13-ны өдрийн 150 дугаар албан бичиг,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар, 2023.07.2-ны өдрийн №23/01 дугаар Ашиглалтын шаардлага, хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2023.07.21-ний өдрийн Арьс ширний 31 дүгээр байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохироо, 2023.07.22-ны өдрийн Арьс ширний 31 дүгээр байрны дахин төлөвлөлтэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохироо, Орон сууцны бодлогын газрын 2025.01.2-ны өдрийн 04/110 дугаар албан бичиг, 2024.12.30-ны өдрийн А******* с******* ХХК-ийн төлөөлөл, иргэн Н.Д******* нартай уулзсан уулзалтын тэмдэглэл, фото зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.09.19-ний өдрийн давхар, байрлал сонгох хүсэлт, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2025.01.03-ны өдрийн А/01 дугаар тушаал, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2025.07.04-ний өдрийн А/42 дугаар тушаал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.06.26-ны өдрийн 12/ШШ2025/047 дугаар захирамж, М д с БСБ-ын 2023.07.24-ний өдрийн хүсэлт, Арьс ширний 31 дүгээр байр, 2025.09.10-ны өдрийн Н.Д*******ийн гараар бичсэн хүсэлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээнд заасан хэмжилтийн жагсаалт, 2024.02.02-ны өдрийн №АШ31/02 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ,  2024.02.02-ны өдрийн №АШ31/02 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/03 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ,  2024.02.02-ны өдрийн №АШ31/03 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.21-ний өдрийн №АШ31/04 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ,  2024.02.21-ний өдрийн №АШ31/04 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/05 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/07 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/06 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 000452735 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.02.02-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/09 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/10 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/11 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/11 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/12 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/12 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/13 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/13 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/14Б дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/14Б дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/16 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.02.02-ны өдрийн №АШ31/16 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ, 2024.03.06-ны өдрийн №АШ31/1 дугаар Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ, 2024.03.06-ны өдрийн №АШ31/1 дугаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээ,

 

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Архивын ерөнхий газрын 2025.05.15-ны өдрийн 02/53 дугаар албан бичгээр ирсэн 9 хуудас план зураг, Нийслэлийн орон сууцны бодлогын газраас ирсэн баримт гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг хангаж  шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Д******* нь хариуцагч А******* с******* ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Арьс ширний 31 дүгээр байр, **** тоот, 16 м.кв талбайтай орон сууцны өмчлөгч Н.Д*******тэй 32,9 м.кв талбайтайгаар гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Н.Д******* болон А******* с******* ХХК-ийн хооронд 2023 оны 7 сарын 21, 2023.07.22-ны өдөр хийгдсэн хэлцлийн талбайн хэмжээнд тоотын талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

3. Нэхэмжлэгч Н.Д******* нь “... тоотын орон сууцны талбайг тусгай зөвшөөрөлтэй Уран хасар ХХК-иар хэмжүүлэхэд одоогийн стандартаар  32,9 м,кв талбайтай гэж тодорхойлсон. Дүү Н.Зод авахаар тохиролцсон 60 м.кв талбайд уг тоотын талбай багтаагүй. Дүү Н.З нь уг 31 дүгээр байранд өмчлөгч биш ч гэсэн би дүүдээ өөрт ногдох 60 м.кв талбайг эхнэрээсээ нууж хариуцагчтай гэрээ байгуулсан. Иймээс хариуцагчийн татгалзлыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Сөрөг шаардлагыг татгалзаж байна...” гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч А******* с******* ХХК нь “ ... *** тоотын талбайн хэмжилт 32,9 м.кв талбайн хэмжээнд тооцуулж нэхэмжлэгч Н.Д*******ийн дүү Н.Зод 60 м.кв талбайтай орон сууц шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь барилгын ажилд байнга саад учруулж байгаа тул манай компанийн зүгээс маргааныг дуусгах хүсэлтэй. Иймээс  Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Арьс ширний 31 дүгээр байр, ****тоот, 16 м.кв талбайтай хэмжээгээр орон сууцны өмчлөгч Н.Д*******тэй гэрээ байгуулахыг зөвшөөрнө. Харин 32,9 м.кв талбайтайгаар гэрээ байгуулахыг зөвшөөрөхгүй. Уг гэрээнээс болж барилгын ажилд саад учруулаад байсан учраас гэрээ байгуулахыг удаа дараа нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч ирдэггүй 10 төрлийн шаардлага тавьдаг түүнийг нь зөвшөөрөх боломжгүй. Гэрээгээ ирж байгуулахгүй байхаар нь гэрээг байгуулж өгөөч гэж  гэрээний төслөө орон сууцны бодлогын газар хүргүүлсэн ...” гэж маргав.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. Нэхэмжлэгч Н.Д******* нь Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо АШ 31 дүгээр байр, **** тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ү- дугаарт бүртгэгдсэн байна. /1х.х-ийн 9 тал/

5.2. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай Хан-Уул дүүрэг 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах Арьс ширний 31 дүгээр байрыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр А******* с******* ХХК хэрэгжүүлж байгаа талаар зохигчид маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Арьс ширний 31 дүгээр байр, **** тоот орон сууцны талбайн хэмжээ 2023 оны 7 сарын 22-ны өдөр хийгдсэн .... Н.Зод шилжүүлэх 60 м.кв талбайтай орон сууцны хэмжээнд  багтаагүй гэж, хариуцагч А******* с******* ХХК багтсан гэж маргаж байна.

 

6.1. Талуудын хооронд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  Арьс ширний 31-р байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохироо гэх нэртэй хэлцлийн 1-т “  Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны 2-13 тоот, 1 тоот нийт 14 орон сууцыг өмчлөгч нь ... М д с  ХХК гэж Н.Д******* тайлбарласан ба энэхүү урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурах үеийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй танилцаагүй болно”. 2-т “ А******* с******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийн хувиар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны тоот нэг бүрийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээр хэмжүүлсэн бөгөөд Н.Д*******ийн өмчлөлийн гэх орон сууцны нийт талбайн хэмжээ нь ойролцоогоор 71 кв.м талбайтай болох дээр хоёр тал зөвшилцөлд хүрснийг үүгээр баталгаажуулж байна”, 3-т “ Н.Д******* нь өөрийн өмчлөлийн орон сууцны одоо байгаа бодит талбайг шинээр баригдах орон сууцнаас авахын зэрэгцээ 410 кв.м талбайг орон сууц хэлбэрээр, 1 автомашины зогсоолыг тус тус нэмж авах хүсэлт гаргасныг А******* с******* ХХК нь хүлээн зөвшөөрсөн болно”, 4-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны бусад буюу 1, 14. 15, 17 тоот орон сууцыг өмчлөгч нартай А******* с******* ХХК нь хуульд заасны дагуу 2 болон 3 талт гэрээ байгуулж ажиллана” , 5-т “ Энэхүү урьдчилсан тохиролцоо байгуулагдсанаар А******* с******* ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн хүрээнд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа ба Н.Д******* нь орон сууц өмчлөгчийн хувьд өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж, бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгөх үүрэг тус тус үүснэ...” гэж  харилцан тохиролцож, нэхэмжлэгч Н.Д*******, А******* с******* ХХК нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

6.2. Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “…Нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах;”, 11.2-т “Газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгтэй аймаг, нийслэлийн Засаг дарга гурван талт гэрээ байгуулна.” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна.” гэж, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана.”, 15.4-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна.”, 15.5-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй.” гэж тус тус заажээ.

 

6.3. Эдгээрээс үзэхэд А******* с******* ХХК нь төслийг хэрэгжүүлэхдээ өмчлөгчтэй гурван талт гэрээ байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй хэмжээтэй шинэ орон сууцыг эхний ээлжид өмчлөгч өмчлөхөөр байна.  

 

6.4. Тэгвэл дээрх ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны 2-13 тоот, 1 тоот нийт 14 орон сууцыг өмчлөгч М д с БСБ, Н.Д******* Ө.Т, Д.Д, Д.Д нарт мөрдөгдөж байгаа стандартаар хэмжүүлж, нийт  713.9 м.кв талбайтай ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг А******* с******* ХХК-нд шилжүүлж, 71 м.кв талбайтай шинэ орон сууцыг өмчлөгч М д с БСБ, Н.Д******* Ө.Т, Д.Д, Д.Д нарт А******* с******* ХХК олгохоор, харин өмчлөгч Н.Д*******т нэмж 410 м.кв талбайтай орон сууц, нийт 112 м.кв талбайтай орон сууцыг  өмчлөгч нарт шилжүүлэхээр тохиролцжээ. /1х.х-ийн 32-36, 174/

 

7. 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр  Арьс ширний 31-р байрны дахин төлөвлөлттэй холбогдуулан хийсэн урьдчилсан тохироо гэх нэртэй хэлцлийн 1-т “ Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны 2-13 тоот, 1 тоот нийт 14 орон сууцыг өмчлөгч нь М д с БСБ гэж Н.Д******* тайлбарласан ба энэхүү урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурах үеийн байдлаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй танилцаагүй болно”. 2.-т “А******* с******* ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийн хувиар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны тоот нэг бүрийг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээр хэмжүүлсэн бөгөөд Н.Д*******ийн өмчлөлийн гэх орон сууцны нийт талбайн хэмжээ нь ойролцоогоор 71 кв.м талбайтай болох дээр хоёр тал зөвшилцөлд хүрснийг үүгээр баталгаажуулж байна”, 3.-т “ Н.Д******* нь өөрийн өмчлөлийн орон сууцны одоо байгаа бодит талбайг шинээр баригдах орон сууцнаас авахын зэрэгцээ 470 кв.м талбайг орон сууц хэлбэрээр, 1 автомашины зогсоолыг тус тус нэмж авах хүсэлт гаргасныг А******* с******* ХХК нь хүлээн зөвшөөрсөн болно. Дээрх 470 кв.м талбайгаас 60 кв.м талбайг өөрийн төрсөн дүү Н******* Зод шилжүүлэх замаар Н.Зтой гэрээ байгуулахыг Н.Д******* нь зөвшөөрснийг баталгаажуулав.”,  4.-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон Арьс ширний 31 дүгээр байрны бусад буюу 1, 14, 15, 17 тоот орон сууцыг өмчлөгч нартай А******* с******* ХХК нь хуульд заасны дагуу 2 болон 3 талт гэрээ байгуулж ажиллана... ” гэсэн агуулга бүхий хэлцлийг  өмчлөгч Н.З, А******* с******* ХХК тус тус гарын үсэг зурж, хэлцэл хийжээ. /1х.х-ийн 3 тал/

7.1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна.” гэж, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна” гэж зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч нь хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулж шинэ орон сууцны өмчлөгч болох эрхтэй байх тул өмчлөгч биш Н.Зод 60 м.кв талбайтай орон сууц шилжүүлэх үүрэг А******* с******* ХХК-нд үүсээгүй байна.

 

7.2. Хариуцагч А******* с******* ХХК нь Арьс ширний 31-р байранд нэхэмжлэгч Н.Д*******ийн дүү Н.З ямар ч орон сууц, талбайн өмчлөгч биш бөгөөд *** тоотыг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгүй гэж ойлгон, Н.Д*******ийн хүсэлтээр түүнтэй нь дүйцэх орон сууцны талбайг огт эрхгүй этг болох түүний төрсөн дүү Н.Зод өгөх хэлцэл хийсэн тул **** тоот 32,9 м.кв талбайтай дүйцэх 60 м.кв талбайг Н.Д*******ийн дүүд нь шилжүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Учир нь нэхэмжлэгч нь өөрийн төрсөн дүү Н.Зыг Арьс ширний 31-р байранд өмчлөгч болохыг нотлоогүй тул дахин төлөвлөлтөөс баригдаж буй шинэ орон сууцнаас Н.Зыг 60 м.кв талбайтай орон сууц өмчлөх эрхтэй гэж шүүх дүгнэх боломжгүй.  

 

7.3. Зохигчид 2023 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн №23/01 дугаар хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, уг хэлцэлтэй холбоотой шаардлага гаргаагүй тул шүүх эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

7.4. Нэхэмжлэгч Н.Д*******ийн Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо АШ 31 дүгээр байр, ***** тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болох ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох гэрээг хариуцагч А******* с******* ХХК байгуулахгүй байна гэх тайлбар шүүхийн 2025 оны  5 дугаар сарын 12-ны өдөр 21734 дугаар захирамжийн дагуу ирсэн баримтаар үгүйсгэгдэж байна. /1х.х-ийн 65-124 тал/

 

7.5. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах” гэж зааснаар төсөл хэрэгжүүлэгч этг нь  өмчлөгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч маргаан бүхий тоот орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болох ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр дахин төлөвлөх, өмчлөгчдөд нөхцөл сайжруулан шинэ орон сууц олгох №АШ31/0 дугаар гэрээ байгуулах гэрээний саналыг хүргүүлж үүргээ биелүүлсэн болох нь Нийслэлийн орон сууцны бодлогын газарт хүргүүлсэн гэрээний төслөөр тогтоогдож байна. /1х.х-ийн 65-124/

 

7.6. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна” гэж зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй Ү- дугаартай  тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцыг 16 м.кв талбайтай нэг өрөө шинэ орон сууц шилжүүлэх гэрээ байгуулах санал гаргасан хариуцагч А******* с******* ХХК-ийг буруутгах боломжгүй.

 

. Иймд дээрхийг нэгтгэн Н.Д******* болон А******* с******* ХХК-ийн хооронд 2023 оны 7 сарын 21, 2023.07.22-ны өдөр хийгдсэн хэлцлийн талбайн хэмжээнд тоот орон сууцны талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, харин хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зөвшөөрсөн хэмжээгээр буюу ашиглалтын шаардлага хангахгүй Ү- дугаартай  тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай орон сууцыг нөхцөл сайжруулан 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай шинэ орон сууц шилжүүлэх гэрээ байгуулахыг хариуцагч А******* с******* ХХК-нд даалгаж, үлдэх 16,9 м.кв талбайтай орон сууц шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 11 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 274 дүгээр зүйлийн 274.1-т заасныг тус тус баримтлан  Н.Д******* болон А******* с******* ХХК-ийн хооронд 2023 оны 7 сарын 21, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн хэлцлийн талбайн хэмжээнд тоот орон сууцны талбайн хэмжээ багтсан хэлцэл хийсэн болохыг тогтоож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ашиглалтын шаардлага хангахгүй Ү- дугаартай  тоот хаягт байршилтай, 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай орон сууцыг нөхцөл сайжруулан 16 м.кв талбайтай нэг өрөө, орон сууцны зориулалтай шинэ орон сууц шилжүүлэх гэрээ байгуулахыг хариуцагч А******* с******* ХХК-нд даалгаж, үлдэх 16,9 м.кв талбайтай орон сууц шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,159 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,159 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 5,159 төгрөг гаргуулж хариуцагч А******* с******* ХХК-нд олгож, хариуцагч А******* с******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 442,579 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ