| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0424/э |
| Дугаар | 2018/ШЦТ/198 |
| Огноо | 2018-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Хохирогчийн өмгөөлөгч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ....... овогт *******-д холбогдох 1821002130136 дугаартай хэргийг 2018 оны 06 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч .......... овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд .......оны ..... сарын .....-ны өдөр төрсөн, ...... настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, дээд боловсролтой, Автын механикч мэргэжилтэй, ................... захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ................газрын амралтын өрөөнд иргэн ..................... нүүрэнд бал зоож эрүүл мэндэд нь хамрын нуруунд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 сарын 17-ны өдөр манай байгууллага ажилчдынхаа цэргийн баяр, мартын 8-ны баярыг нэгтгээд тэмдэглэсэн юм. Би тухайн өдөр согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн байсан. Ажлынхантайгаа байж байтал ........... над руу залгаж “покер тоглоё” гэж дуудсан. Тэр үед би, “завгүй байна” гэдгээ хэлсэн. Удалгүй байж байтал гээд Б-н хуурай дүү нь ирээд намайг авч явсан. Би хүмүүстээ “20-30 минут болоод ирнэ” гээд гарсан. Намайг угаалгын газарт очиход , Б хоёр байсан. Шууд архи гаргаж ирээд уугаад тоглосон. Б-н өөрийнх нь мэдүүлэг дээр намайг “хэрэггүй дуудаж” гэж хэлсэн байсан. Ууж байх явцад Б өөрийгөө “Би эр хүн” гэж хэлсэн. Тэгэхэд нь би, “Олон жил ажил хийж хамтарсан хүний хувьд чам шиг эр хүн гэж байхгүй, өмнөх эхнэрийн охиноо гаргуунд нь гаргасан” гээд хэлчихсэн юм. Би түүний эхнэрийг нь доромжлоогүй. Хамгийн эхлээд Б намайг цохисон. Тэр нь эмчийн үзлэгээр шанаа хавдсан, чихнээс цус гойжсон, нуруу дал мөр хөхөрсөн гэдгээр нотлогдож байгаа. Үнэхээр хүн маргасан байж болно. Хэдүүлээ нийлээд намайг яаж зодсон гэдгийг би сайн мэдэхгүй байна. Үүнийг нотлох зүйл нь бичлэг. Гэтэл тэрийг гаргаж өгөлгүйгээр зөвхөн өөрийнхөө нүүрэнд бал зоож байгаа хэсгийн бичлэгийг гаргаж өгсөн байдаг юм. Би гомдолтой байна. нар намайг зодсон. Эргүүлээр очсон цагдаа намайг ухаан алдсан байсан гэсэн. Гол нь баримжаатай юм ярих хэрэгтэй. Хэргийн материал бүрдүүлэхдээ “бичлэгийг бүрэн эхээр нь аваарай” гэж цагдаад хэлэхэд, “боломжгүй” гэсэн. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хэрэв би эхнэрийг нь элдвээр хэлсэн бол бичлэгээ гаргаж өгөх хэрэгтэй, бичлэгт тэгсэн эсэх нь байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би хуваариа машин угаалгын газар ажиллуулдаг юм. Тэгээд 22 цаг болоод угаалгын газраа хаалгачихаад алжаал тайлж, амарч хөзөр тоглох гээд М-г дуудсан. хамт ирсэн. Орж ирээд “Би дан виски ууж байгаад ирсэн” гэж хэлээд архинд гаргасан. “”-гийн бичлэгийг шалгаж болно. М манай дүүг “гөлөг”, энэ тэр гээд доромжлоод байсан. Хөзөр тоглож чадахгүй унагаагаад байхаар нь би, “тоглохоо больцгооё” гэсэн. М хоёр улс төрийн маргаан хийж эхэлсэн. Би “маргахаа боль” гэж хэлэхэд над руу дайрч эхэлсэн. Надад “эхнэрээ хаяж явчихаад янхантай суусан” гэж хэлсэн. Тухайн үед М ноцтой зүйл их ярьсан. Тэгээд ширээн дээрээс бал аваад миний нүүр рүү хатгасан. М-г тайвшруулж байхад “би наадахыг чинь алчих байсан юм” гэж хүртэл хэлж байсан. Тэгээд удалгүй эмч, цагдаа ирсэн. Надад 6 оёдол тавьсан.
2018 оны 03 сарын 22-ны өдөр М над руу мессеж бичээд “чи яагаад хүүхэн зан гаргаад цагдаагаар яваад байгаа юм бэ” гэсэн. Тэгэхэд нь би хариу болгож “чи эрүүл үү” гэж бичсэн. Мөн хэрэг гарснаас хойш 04 сарын 07-ны өдөр 11 цагийн үед намын байрны гадаа таарсан. Тэгэхэд “эрчүүд муудалцаж л байдаг” гэсэн, намын хурлын дараа уулзана гэсэн. Би уучлалт гуйгаагүйд нь маш их гомдолтой байна. Намайг “салст гэмтсэн байна, хагалгаа хийх шаардлагатай” гэсэн. Камерын бичлэгийг намайг эмнэлэг дээр оёдол тавиулж байхад мөрдөн байцаагч очоод авсан байсан гэв.
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Б ах надад “Би , М хоёртой ярьчихсан байгаа, чи тэд нарын утас руу нь яриад тэр хоёрыг машинаараа аваад ир” гэж хэлсэн...Тэгээд би дэлгүүр явж 0,75 граммын “Eden” нэртэй архи авчирч өгөөд тэр гурвыг орхиж гадагшаа гарсан. Тэгээд шөнө 01 цагийн үед Б ахыг гэр рүү нь хүргэж өгөхөөр авто угаалгын газарт очиход миний араас цагдаагийн машин ирсэн. Намайг ороход Б ахын нүүрнээс цус гарч байсан ба М ах буйдан дээр хэвтэж байсан. Дараа нь эмнэлгийн машин ирээд явсан. Тэнд ирсэн цагдаа нар “камерын бичлэг үзнэ” гээд надаар камер ухраалгаж үзсэн. Тухайн үед камерын бичлэг ухрааж үзэж байхад М ах Б ахын нүүр рүү нь балаар шааж байгаа нь гарч байсан...” гэжээ. /хх 37-40/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд хоёр дахь шилтэй архиа уугаад эхэлж байтал Б, М хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёрын маргаан сүүлдээ хурцдаж М Б-н эхнэрийг “биеэ үнэлэгч, янхан” гэх утгатай үгээр доромжлоод байсан. Тэр үед Б, М хоёр өөд өөдөөсөө тулж зогсоод зодолдох гээд байхаар нь би голоор нь орж салгаж тэр хоёрыг суулгасан. Тэр үед М буйдан дээрээсээ босоод ширээн дээр байсан шар өнгийн балыг шүүрч аваад Б-н нүүр рүү нь савж цохисон...” гэжээ. /хх 43-44/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 20-ны өдрийн 239 тоот дүгнэлтэд: “1.Б-н биед хамрын нуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 53/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 248 тоот дүгнэлтэд: “1.С.Б-н биед зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ. /хх 48/
Хэрэгт цугларсан нотлох баримтанд дээрх дурдсан нотлох баримтууд болон хохирогч ******* /хх 14/, гэрч ******* /хх 15/, шүүгдэгч ******* /хх 45-46/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 63/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-11, 12-13/, /CD-R/ Дискийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 24/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-26, 27-28/, Шүүхийн шатанд ирүүлсэн хохирлын баримтууд /хх задгай 16 ш/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх 19/, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх 20-21/, Эд зүйлийн үнэлгээ /хх 22/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 25-28/, Яаралтай тусламжийн хуудас /хх 49, 55/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 63/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 64/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 66/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө 00 цаг 40 минутын орчимд согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт байршилтай ........... газрын амралтын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******-н нүүрэн тус газар бал зоож эрүүл мэндэд нь “хамрын нуруунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж, гэрч, хохирогчоор тогтвортой мэдүүлсэн хохирогч *******-н “...2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд...М, Т хоёр ирсэн. Тухайн үед М нэлээд согтуу байсан ба би тэр үед М-ыг дэмий дуудаж дээ гэж бодсон...Тэр үед М архиныхаа согтууд... намайг “харамчийнхан энд ирээд угаалгын газар нээсэн, хоёр сарын дараа дампуурна” гэж,... гэр бүлийн маань хүнийг биеэ үнэлэгч гэж хэлсэн... намайг сандал дээр сууж байхад М босоод ирсэн ба гэнэт нүүр рүү маань цохиод авсан. Тэгээд би нүдний шилээ аваад нүдний доод талд гараараа дарж үзэхэд хурууны завсраар цус гарч байсан...” /хх 33-34/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг зааж хэлсэн гэрч *******ын “...Б, М хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр хоёрын маргаан сүүлдээ хурцдаж М Б-н эхнэрийг “биеэ үнэлэгч, янхан” гэх утгатай үгээр доромжлоод байсан. Тэр үед Б, М хоёр өөд өөдөөсөө тулж зогсоод зодолдох гээд байхаар нь би голоор нь орж салгаж тэр хоёрыг суулгасан. Тэр үед М буйдан дээрээсээ босоод ширээн дээр байсан шар өнгийн балыг шүүрч аваад Б-нүүр рүү нь савж цохисон...” /хх 43/ гэх,
Мөн камерын бичлэг дээрх үйл баримтыг давхар нотолсон гэрч *******ын “...Тэгээд шөнө 01 цагийн үед Б ахыг гэр рүү нь хүргэж өгөхөөр авто угаалгын газарт очиход миний араас цагдаагийн машин ирсэн. Намайг ороход Б ахын нүүрнээс цус гарч байсан ба М ах буйдан дээр хэвтэж байсан. Дараа нь эмнэлгийн машин ирээд явсан. Тэнд ирсэн цагдаа нар “камерын бичлэг үзнэ” гээд надаар камер ухраалгаж үзсэн. Тухайн үед камерын бичлэг ухрааж үзэж байхад М ах Б ахын нүүр рүү нь балаар шааж байгаа нь гарч байсан...” /хх 38/ гэх мэдүүлгүүд,
Гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд иргэн *******ын гаргасан “...Б-г М гэгч балаар нүүр рүү нь цохиж гэмтэл учруулсан” талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,
Гэмт хэрэг үйлдэгдсэн газрын нөхцөл байдлыг харуулсан “...Ширээний баруун хойд талд газар шалан 30х40 см хэмжээтэй хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дусаж наалдсан,...өрөөний гол хэсэгт шалан дээр шар өнгийн гэртэй бал байсныг эд мөрийн баримтаар хураан авав...” гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /хх 10-13/, Мөн эд мөрийн баримтаар тооцож /CD-R/ Дискт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...буйдан дээр сууж буй бараан өнгийн цамцтай махлаг хүн босч ширээн дээрээс жижиг шар өнгийн балыг авч баруун гартаа атгав. Уг хүн баруун нартаа бал барьсан чигээрээ буйдангийн өөдөөс харсан сандал дээр сууж байгаа хүний хажууд очоод...нүүр рүү нь нэг удаа хатган зоогоод буцааж авч байгаа нь 00 цаг 40 минут 12 секундэд бичигдсэн байна...Нүүрэндээ балаар цохиулсан хүний нүүрнээс цус гоожиж шалан дээр дуслаж байгаа нь... бичлэгт бичигдсэн байна...” гэх, баланд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Балны үзүүр хэсэгт 1 мм-ийн өргөнтэй 1,4 см-ийн урттай босоо шугаман цус мэт улаан өнгийн толбо хатаж наалдсан байна...” гэж тус тус тусгагджээ.
Мөн хохирогч ******* -н хамрын нуруунд зүсэгдсэн шарх нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл, энэ нь хөнгөн хохиролд /гэмтэл/-д хамаарах талаар дүгнэсэн шинжээчийн 239 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ “...Энэ хэргийг дутуу шалгасан гэж үзэж байна...Намайг эдгээр хүмүүс яаж зодож цохисныг мэдэхгүй байна, миний биед тухайн үед гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлт гарсан...Камерын бичлэг хууль журмын дагуу хураагдаж бэхжүүлэгдээгүй, зөвхөн өөрт ашигтай бичлэгээ өгсөн. Иймд нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна...” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх шинжийг шаарддаг.
Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан “хамрын нуруунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэнд балаар хатгасан шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, мөн гэм буруутайгаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тухайн цаг хугацаанд шүүгдэгч *******-н эрүүл мэндэд зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон боловч энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээч дүгнэжээ.
Мөн хэргийн нотлох баримтаар хурааж ирүүлсэн /CD-R/ дискыг нотлох баримтыг “хуульд заасан арга хэрэгслээр аваагүй” гэх үндэслэлээр нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгч талын хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, дээрх бичлэг нь “.../CD-R/ Диск-т үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэнд байсан цагдаа нар камерын бичлэг үзнэ гэж хэлээд надаар камер ухраалгаж үзсэн. Тухайн үед камерын бичлэг үзэж байхад М ах Б ахын нүүр рүү нь балаар шааж байгаа нь гарч байсан. Тэгээд л би болсон явдлын учрыг нь ойлгосон. Дараа нь М ахыг цагдаа нар дагуулаад явсан...” /хх 37-38/ гэх мэдүүлгээр тус тус давхар нотлогдож байгаа төдийгүй, бичлэгийг бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт тогтоогдохгүй байна.
Хэрэгт хохирогчийн эрүүл мэндийн талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувьд торгох ялыг биелүүлэх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд тогтоогдоогүй байх тул түүнд шүүхээс торгох ялыг сонгож хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* иргэний нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Энэ хэргийн улмаас би тухайн үед 6 оёдол тавиулсан. Миний нүүрний гоо сайхан алдагдсан болохоор Улаанбаатар хотод өөрийн унаагаар явж эмчлүүлсэн, хотод байрлах айлгүй учир “Хүннү” буудалд 5 хоног байрласан. Эмчилгээнд гарсан бодитой зардал 2046737 төгрөг болсон. Цаашид 4470000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Иймд хохиролд нийт 6516737 төгрөгийг нэхэмжилж байна...” гэжээ.
Шүүх, иргэний нэхэмжлэлийн үндэслэл, нотлогдсон байдлыг хавтаст хэргийн хэмжээнд шинжлэн судалж дүгнэвэл, хохирогч *******-н шүүхийн хэлэлцүүлэгт хохиролтой холбогдуулж 6516737 төгрөг нэхэмжилсэн нотлох баримтаар эм тарианы үнэ 27800+357000=384800 төгрөг, рентген зурагны үнэ 20000 төгрөг, унааны зардлын 61912 төгрөг, буудлын хөлс 302425 төгрөг, нийт 769137 төгрөгийн хор уршиг бодитой учирсан нь бэлэн мөнгөний орлогын баримт, зочид буудлын тасалбар, зарлагын баримт /хх задгай/ зэргээр тус тус нотлогдож байна гэж үзлээ. Иймд хохирогч *******-н нэхэмжлэлээс нотлох баримтаар тогтоогдсон 769137 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх үндэстэй байна.
Хохирогчийн нэхэмжлэлээс унааны зардлын 65400+20000+20000=105400 төгрөг, цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлын 4470000 төгрөг, нийт 4575400 төгрөгийн нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь, Бензин шатахууны баримт /билл/ нь нотлох баримтаар давхар нотлогдоогүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх боловч холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хохирогч нь 4575400 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “...өмгөөлөгчид төлөх зардал...”-ыг тусгасан боловч мөн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан төлөх зардалд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, Хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс хохиролд тооцогдрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 1200000 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөртэй байдлыг харгалзан түүний эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг ...... дүгээр байрны ........ тоотод байршилтай 77 м.кв 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 05 сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж, тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн бал 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож, /CD-R/ дискыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалах, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн ......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1000000 төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
5. Эрүүгийн 1821002130136 дугаартай хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн /CD-R/ диск 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шар өнгийн балыг хохирогч *******-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйл, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******-с 769137 /долоон зуун жаран есөн мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр багийн ....... дугаар байрны ...... тоотод оршин суух, хохирогч ....... овогт *******-д олгож, нэхэмжлэлээс 4575400 /дөрвөн сая таван зуун далан таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч *******-д мэдэгдэж, иргэний нэхэмжлэлээс 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч *******-н эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын ........ дүгээр баг .............. дүгээр байрны ........ тоотод байршилтай 77 м.кв ....... өрөө орон сууцыг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 05 сарын 16-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ