Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2025/01291

 

 

 

 

 

2025 09 15 317/ШШ2025/01291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт байрлах, *******ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* хаягт оршин суух ******* овогт л ийн ******* /рд:******* /-д холбогдох,

Зуучлалын гэрээний үүрэгт 5,791,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг, хариуцагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 5,791,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талууд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг байгуулсан. Манайх гэрээний үүргээ биелүүлж, зуучлуулагчийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойт 32б байр, 65 тоот, Г-2201038421 дүгээр гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 117,000,000 төгрөгөөр худалдахад худалдан авагчтай зуучилж өгсөн, зуучлуулагч нь үл хөдлөх хөрөнгө худалдах үнийн дүнгээс 3,3 хувиар тооцож 3,861,000 төгрөгийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй хугацааг хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцож гаргуулна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Л.******* нь *******ХХК 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай байрыг худалдан авах хүн олж өгнө гээд надаар гэрээнд гарын үсэг зуруулаад авч явсан. 7 хоногийн дараа нэг хүнтэй ирж манай байрыг үзчихээд маргааш нотариат оръё гэж тохирсон. Нотариат дээр гэрээ авч ирж өгсөн ч гэрээг нотариатаар батлуулаагүй гэрээ байсан. Зуучлагч тал зуучлалаа хийж, нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийх гэтэл нотариатчийн зүгээс ...Та нар ийм гэрээ хийж болохгүй. Аль аль талдаа асуудал үүсгэнэ. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй тохиолдолд гэрээ хийхгүй. гэж хэлсэн. Нэг агент нь ...та байрны урьдчилгаанд авсан мөнгөөрөө байраа банк бусаас чөлөөлж, гэрээгээ хийгээч... гэж намайг загнасан. 2 агент нь уурлаад явчихсан. Аззаяа гэх агент нь надтай үлдсэн. Би худалдан авагч талтай учраа олж, өөрөө байраа зарсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч маргасан.

5.Нэхэмжлэгч *******ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон №ТЗ 601/06 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд хариуцагч маргаагүй./хх 11/

6.Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1.Нэг талаас *******ХХК, нөгөө талаас Л.******* нар 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр харилцан тохиролцож Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг байгуулсан бөгөөд, энэхүү гэрээгээр Зуучлагч нь зуучлуулагчийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, толгойт 32б байр, 65 тоот, Г-2201038421 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг 117,000,000 төгрөгөөр худалдахад худалдан авагчтай зуучилж өгөх, зуучлуулагч нь үл хөдлөх хөрөнгө худалдах үнийн дүнгээс 3,3 хувиар тооцож 3,861,000 төгрөгийг зуучлагчаар зуучлуулан худалдсан зуучлалын хөлсийг урьдчилгаа төлбөр шилжсэн өдөр зуучлагчид төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх 16-17/

6.2.Талууд Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.

6.3.Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

6.4.Хавтаст хэрэгт зуучлуулагч Л.*******, зуучлагч *******ХХК-ийн Ре/мах платин борлуулалт хариуцсан захирал Г.Мөнхтуяа, агент Л.Аззаяа нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулагдаж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, Толгойт 32б байр, 65 тоотын 2 өрөө, 41,3 м.кв талбайтай орон сууцыг 117,000,000 төгрөгөөр худалдахад зуучлахаар харилцан тохиролцсон ба 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн ****** нар худалдан авах санал гаргасныг агент **** хүлээн авч худалдан авах саналын хуудас бөглүүлж, тус саналыг зуучлуулагч Л.******* хүлээн зөвшөөрсөн бөгөөд худалдагч ***** худалдан авагч ***** нарын хооронд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон болох нь зохигч талуудын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна./хх 15, 36-38/

7.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

8.Нэхэмжлэгч *******ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээгээр зуучлуулагч буюу хариуцагч Л.*******аас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээд болох *******нартай холбож өгөх хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9.Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний ерөнхий зүйлд заасан зуучлалын үнийн дүн 3,861,000 төгрөг төлөх үүргээ тус гэрээний 4.1-т Зуучлуулагч нь зуучлагчаар зуучлуулан энэ гэрээний 1.7 дахь заалтад заасан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчтай үндсэн гэрээ байгуулж худалдсан энэ гэрээний 1.5 дахь заалтад заасан зуучлалын төлбөрийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн авсан өдөр зуучлагчийн Хасбанкны 5005699732 тоот *******ХХК-ийн төгрөгийн дансанд 100 хувь бүрэн төлнө гэж зааснаар хариуцагч Л.******* нь гэрээгээр хүлээсэн гүйцэтгэвэл зохих үүргээ гүйцэтгээгүй болох нь зохигч талуудын нэхэмжлэл, тайлбараар хөдөлбөргүй тогтоогдож байна.

10.Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний дагуу нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч Л.*******аас зуучлалын хөлс 3,861,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

11.Нэхэмжлэгч зуучлах гэрээний хөлс 3,861,000 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр алданги 1,930,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан тухайд:

11.1.Талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээний хугацаа 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр дуусахаар байх боловч тус гэрээний 4.1-т зуучлалын хөлс төлөх хугацааг худалдан авагчтай үндсэн гэрээг байгуулсан өдөр бүрэн төлнө гэж зааж тохиролцсон байх тул хариуцагч Л.******* нь 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ байгуулсан өдөр нэхэмжлэгчид зуучлалын хөлс төлөх үүрэгтэй байтал 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зуучлалын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт нотлогдож байна.

11.2.Талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээний 7.3-т Зуучлуулагч нь гэрээнд заасан хугацаанд зуучлалын хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зуучлагчид төлөхөөр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож алданги 1,930,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь хуульд нийцсэн байна.

12.Дээрхээс дүгнэхэд, хариуцагч Л.*******аас гэрээний үүрэгт 3,861,000 төгрөг, алданги 1,930,500 төгрөг, нийт 5,791,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож шийдвэрлэлээ.

13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 75дүгээр зүйлийн 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******аас 5,791,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,614 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Л.*******аас 107,614 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ