| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01518/И |
| Дугаар | 317/ШШ2025/01356 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 317/ШШ2025/01356
2025 09 26 317/ШШ2025/01356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ********* тоот хаягт оршин байрлах, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ********** хаягт оршин суух Х овогт С ын Г т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1,602,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь С овогтой Г тэй 2024-11-08-ны өдөр 20241108-6831 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 1.2025 оны 02 сарын 08-ны өдөр 1,196,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000914313 тоот зээлийг Хаан банк дахь ******** тоот дансанд зээлдэгч С.Г нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-07-ны өдрийн байдлаар z000914313 тоот зээл 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 1,196,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 180 хоногийн хүү 394,679 төгрөг + шимтгэл 11,960 төгрөг нийт хүү 406,639 төгрөг, нийт дүн 1,602,639 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
С.Г миний бие ОББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1,602,639 төгрөг гаргуулахыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тухайн төлбөрийг 2025 оны 11 дүгээр сард багтаан бүрэн төлөх боломжтой. Тухайн үед ээлжийн амралтын мөнгө орох учир төлбөрийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь хариуцагч С.Г т холбогдуулан гэрээний үүрэгт 1,602,639 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, ОББСБ-аас авсан 1,602,639 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,592.22 төгрөгийн тал хувь 20,296.11 төгрөгийг улсын орлого болгож, 20,296.11 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 20,296.11 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.ОББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Г т холбогдох иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,602,639 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сард багтаан төлж барагдуулахаар бичгийн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ОББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,592.22 төгрөгийн тал хувь 20,296.11 төгрөгийг улсын орлого болгож, 20,296.11 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч С.Г ээс 20,296.11 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ОББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Г нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ