| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01519/И |
| Дугаар | 317/ШШ2025/01388 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/01388
2025 09 30 317/ШШ2025/01388
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсан татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ********** тоот хаягт оршин байх О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** хаягт оршин суух Сын Од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 374,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь С овогтой Отай 2024-06-02-ны өдөр 20240602-20832 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 7 сарын 4-ний өдөр 400,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000412334 тоот зээлийг ХААН банк дахь ***** тоот дансанд, 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 180,00 төгрөгийг 15 хоногийн хугацаатай 5,5 хувийн хүүтэй z000885965 тоот зээлийг Хаан банк дахь ***** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С.О нь шилжүүлэн авсан. Хариуцагч С.О нь гэрээгэр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-08-ны өдрийн байдлаар: z2000412334 тоот зээл 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусч үндсэн зээлээс 245,574 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 154,426 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 400 хоногийн хүү 175,816 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 137,313 төгрөгийг хасаж нийт хүү 38,503, Нийт дүн 192,929 төгрөг, z2000885965 тоот зээл 2025 оны 2 сарын 27-ны өдөр дуусч үндсэн зээлээс 34,868 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 145,132 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 192 хоногийн хүү 54,631 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 18,464 төгрөгийг хасаж нийт хүү 36,167, Нийт дүн 181,299 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 299,558 төгрөг, нийт хүү 74,688 төгрөг, Бүгд нийлээд 374,246 /гурван зуун далан дөрвөн мянга хоёр зуун дөчин зургаан/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Мөн нэхэмжлэгч ОББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь ****цахим хаягнаас 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ОББСБ ХХК-иас хариуцагч С овогтой О /****/-аас зээлийн гэрээний үүрэгт 374,246 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага 374,246 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд С.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь хариуцагч С.Од холбогдуулан гэрээний үүрэгт 374,246 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь ****цахим хаягнаас 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд ОББСБ ХХК-иас хариуцагч С овогтой О /****/-аас зээлийн гэрээний үүрэгт 374,246 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.О нь нэхэмжэллийн шаардлага 374,246 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн. Иймд С.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн нь нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсан гэж үзэх тул нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн төлж барагдуулсан, цаашид талууд 374,246 төгрөгийн төлбөрийн асуудалгүй болсон байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзээд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,877 төгрөгийн тал хувь болох 5,938.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,938.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ОББСБ ХХК нь хариуцагч С.Од холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага 374,246 төгрөгийг хариуцагч бүхэлд нь төлж барагдуулснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ОББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,877 төгрөгийн тал хувь 5,938.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 5,938.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ