| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0425/э |
| Дугаар | 2018/ШЦТ/201 |
| Огноо | 2018-07-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821002200160 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* овогт *******, Дорнод аймгийн Баян-Уул суманд ..... оны .... сарын ....-ны өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......./, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын ........багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн *******т 18 тооны шүдлэн насны үхэр, 16 тооны буруу зарна гэж хуурч, зохиомол зүйлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 9700000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгийг “Голомт банк”-ны дугаарын дансаар шилжүүлэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...той уулзаж “үхэр өгнө, би төслийн ажил хөөцөлдөж байгаа юм тэгээд 9700000 төгрөг өгчих юм бол энэ хөөцөлдөж байгаа төсөл маань бүтэх юм аа” гэж хэлээд оос 9700000 төгрөгийг эгч ын дансаар шилжүүлэн авсан юм. оос шилжиж ирсэн мөнгийг манай эгч нь дээрх гадаад иргэний данс руу шууд шилжүүлсэн юм. Би дээрх гадаад иргэнд нэхсэн мөнгийг олоод шилжүүлэх юм бол тэр надад хариуд нь 10.000 доллар шилжүүлнэ гэж итгээд оос мөнгө авчихсан юм...учруулсан хохирлоо яаж ийж байгаад төлнө...” гэжээ. /хх 25-26/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад өглөө 08 цаг өнгөрөөгөөд *******ранчимэг нь ганцаараа орж ирсэн. Тэгээд “танд 18 тооны шүдлэн үхэр, 16 тооны бяруу өгье, би төсөл хөөцөлдөж байгаа төсөл маань өнөө маргаашгүй бүтэх гээд байна, энэ төслийн хүрээнд Голомт банкны дансандаа 9700000 төгрөг байршуулсан байх шаардлагатай, тэгээд танаас мөнгө авах хэрэгтэй болоод явж байна. бид хоёр 60.000.000 төгрөгийн төсөл авч байгаа тэр маань бүтэх гээд байна” гэж хэлсэн. Тэгээд би итгээд 9700000 төгрөг өгөхөөр болсон. Ингээд надад Голомт банкны дансаа өгөөд явахаар нь би эхнэр 9700000 төгрөгийг ийн өгсөн дансанд хийлгүүлсэн. бид нараас мөнгө авахдаа “цагаан сарын баярын шинийн 4-ний үед очиж үхрээ аваарай” гэж хэлсэн. Тэгээд би шинийн 4-ний өдөр ээс үхрээ авах гээд утас руу нь залгасан боловч утсаа авахгүй болсон. Мөн гэр рүү нь очиход гэртээ байхгүй байсан. Ингээд уулзахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм.... ярихдаа “18 тооны шүдлэн үхэр, 16 тооны бяруу өгнө” гэж хэлсэн. Нэг шүдлэн үхрийг 350000 төгрөг, нэг бярууг 200000 төгрөгөөр бодож мөнгө авсан. Тэгээд мөнгөө илүү гарвал “тугалтай үхэр өгнө” гэж хэлээд мөнгө авсан...одоо ээс ядаж мөнгөө олж авмаар байна. Би т гомдолтой байна...” гэжээ. /хх 11-12/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр 9700000 төгрөг хэнээс миний данс руу шилжүүлснийг мэдээгүй. надад хэлэхдээ “энэ мөнгийг тэр гадаад улсын иргэн рүү шилжүүлэх юм бол надад буцаад мөнгө орж ирэх гээд байна, та хурдан шилжүүлээдэх” гээд байсан. Тэгээд би т “болж байгаа юм уу” гэхэд, “болно оо, та зүгээр хурдан наад мөнгөө шилжүүлээдэх, танай гэрт дансны дугаар болон хүнийх нь нэр нь байгаа гээд” байсан юм. Тэгээд би тэр бичгийнх нь дагуу “Голомт” банкинд очиж мөнгийг нь шилжүүлсэн юм... гэх хүнээс мөнгө авч байгаа талаараа хэлээгүй, энэ асуудлаас хойш 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим над руу залгаад “таны данс руу 9700000 төгрөг авсан, одоо утсаа авахгүй байна, та хэлж өгөөч гэж” хэлж байсан...” гэжээ. /хх 18/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... бид хоёрт төслийн ажил хөөцөлдөж байсан асуудал байхгүй...ийн эзэмшилд мал байхгүй...би ийг яагаад ийм асуудалд холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 16/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтанд: Дээрх нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч , хохирогч ******* /хх 13-14/, шүүгдэгч ******* /хх 15/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28, 58/ Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 63/, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 62/, хохирол төлсөн баримт /хх 64/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн *******т “18 тооны шүдлэн насны үхэр, 16 тооны буруу зарна” гэж хуурч, зохиомол зүйлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 9700000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгийг “Голомт банк”-ны дугаарын дансаар шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Мэдүүлгийн эх сурвалжаа зааж, тогтвортой мэдүүлсэн хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр танд “18 тооны шүдлэн үхэр, 16 тооны бяруу өгье, би төсөл хөөцөлдөж байгаа төсөл маань өнөө маргаашгүй бүтэх гээд байна, энэ төсөл хүрээнд Голомт банкны дансандаа 9700000 төгрөг байршуулсан байх шаардлагатай гэсэн тэгээд танаас мөнгө авах хэрэгтэй болоод явж байна. бид хоёр 60.000.000 төгрөгийн төсөл авч байгаа тэр маань бүтэх гээд байна” гэж хэлсэн. Тэгээд би итгээд 9700000 төгрөг өгөхөөр болсон...” /хх 11-12/ гэх,
Гэрч *******ын “... надад хэлэхдээ “энэ мөнгийг тэр гадаад улсын иргэн рүү шилжүүлэх юм бол надад буцаад мөнгө орж ирэх гээд байна, та хурдан шилжүүлээдэх” гээд байсан. Тэгээд би т “болж байгаа юм уу” гэхэд “болно, оо та зүгээр хурдан наад мөнгөө шилжүүлээдэх, танай гэрт дансны дугаар болон хүнийх нь нэр нь байгаа гээд” байсан юм. Тэгээд би тэр бичгийнх нь дагуу “Голомт” банкинд очиж мөнгийг нь шилжүүлсэн юм... гэх хүнээс мөнгө авч байгаа талаараа хэлээгүй, энэ асуудлаас хойш 2018 оны 03 дугаар сарын 10-ны орчим над руу залгаад “таны данс руу 9700000 төгрөг авсан, одоо утсаа авахгүй байна та хэлж өгөөч гэж” хэлж байсан...” /хх 18/ гэх,
Гэрч *******ы “... бид хоёрт төслийн ажил хөөцөлдөж байсан асуудал байхгүй...ийн эзэмшилд мал байхгүй...би ийг яагаад ийм асуудалд холбогдсон талаар мэдэх зүйл байхгүй...” /хх 16/ гэх,
Гэрч ын “... нь ганцаараа гэрт орж ирээд би төсөл хөөцөлдөж байгаа удахгүй төсөл маань бүтэж, 60 сая төгрөг орж ирнэ, энэ мөнгийг авахад би дансандаа 9700000 төгрөг байршуулсан байх хэрэгтэй юм байна. Ингээд би та нарт өөрийнхөө үхрээс 18 тооны шүдлэн үхэр, 16 тооны бяруу зарах гэж ирлээ. Та нар надад 9700000 төгрөг өгчих, хэрэв дээрх үхэр өгсөн мөнгөнд чинь хүрэхгүй бол нэмээд тугалтай үхэр өгнө, надад үхэр байгаа гэж хэлсэн. Ингээд бид хоёр суманд мал худалдаж авч байсан болохоор т итгээд 9700000 төгрөг өгөхөөр болсон...Голомт банкны данс өгөөд мөнгөө хурдан шилжүүлээрэй гэж хэлээд явсан. Ингээд би ийг явснаас хойш удаагүй мөнгийг нь шилжүүлэх гээд банкин дээр очоод байхад миний араас ирсэн. Тэгээд би 9700000 төгрөг шилжүүлсэн. бид нараас мөнгө авахдаа цагаан сар өнгөрөөгөөд үхрээ очиж аваарай гэж хэлсэн...” /хх 21/ гэх мэдүүлгүүд, Гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохирогч *******т 800000 төгрөг төлсөн баримт /хх 64/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багийн иргэн *******т 18 тооны шүдлэн насны үхэр, 16 тооны буруу зарна гэж хуурч, зохиомол зүйлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан 9700000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгийг “Голомт банк”-ны дугаарын дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-г зохиомол зүйлийг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан залилан мэхэлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 9700000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч ******* /хх 11-12/, гэрч /хх 21/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх ба шүүгдэгч нь дээрх хохирлоос 800000 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хх 64/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /задгай 1ш/-ээр нотлогдож байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгчээс 8900000 /найман сая есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч *******т олгох үндэстэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******-г будсыг хуурч, зохиомол зүйлийг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-т оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1821002200160 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******-с 8900000 /найман сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, хохирогч Цэцэг овогт Цэдэндамбын /РД: ЖВ75021217/-т олгосугай.
7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ранчимэгт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ