Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/01424

 

 

 

 

 

2025 10 07 317/ШШ2025/01424

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ******* оршин байх Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********хаягт оршин суух Д ын Тд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 83,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д овогтой Т /*****/ нь 2022.11.23-ны өдөр манай компанитай 3671209 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан 98005580 дугаарыг дараа төлбөрт нөхцлөөр авсан. Гэвч Д.Т нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 55,733.33 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд ярианы төлбөр 55,733.33 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 27,866.67 төгрөг нийт 83,600 төгрөгийг Д.Таас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Далайхүү нь [email protected] цахим хаягнаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ж ХХК-аас Д овогтой Т /*****/-т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 83,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэгт хариуцагч Д.Т нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 83,600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Д.Тд холбогдуулан 83,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ.

1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Далайхүү нь Ж ХХК-аас Д овогтой Т /*****/-т холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 83,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тус иргэний хэрэгт хариуцагч Д.Т нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага болох 83,600 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 83,600 төгрөгийг хариуцагч Д.Т бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн тал хувь 2,275 төгрөгийг улсын орлого болгож, 2,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Тд холбогдох гэрээний үүрэгт 83,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн тал хувь 2,275 төгрөгийг улсын орлого болгож, 2,275 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Таас 2,275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ