Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 317/ШШ2025/01426

 

 

 

 

 

2025 10 07 317/ШШ2025/01426

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: ******оршин байх ***** газар /рд:*****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *****хаягт оршин суух ***** овогт *****ын ***** /рд:*****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 3,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ***** газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг Зуунмод сумын иргэн Х.***** нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр 100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, байгуулсан гэрээг үндэслэн, санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Х.***** зээлийн үлдэгдэл төлбөр 3,080,000 (гурван сая наян мянга) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 360090100140037010 тоот дансанд төлүүлж Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч Д.***** би Төв аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газраас гаргасан 3,080,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Үүнд:

2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***** газар нь хариуцагч Х.*****д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,080,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.***** нэхэмжлэгчийн шаардсан 3,080,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байна.

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,080,000 төгрөгийн талаар маргаагүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.***** бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар ***** газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ***** газар нь, хариуцагч Х.*****д холбогдуулан 3,080,00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.***** бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 385,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 385,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар ***** газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч Х.***** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ