Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
Хэргийн индекс | 168/2018/0426/э |
Дугаар | 2018/ШЦТ/202 |
Огноо | 2018-07-21 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******-н өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******-ны өмгөөлөгч *******
Шүүгдэгч, хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал овогт *******, Зуут овогт ******* нарт холбогдох 1821003190201 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч, хохирогч: Хардал овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ....... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч: Зуут овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд ....... оны ...... сарын .....-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......./, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн........ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх нэртэй пабад иргэн *******ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх нэртэй пабад иргэн *******-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 14 өдөр найзуудтайгаа хамт “*******”-т сууж байсан юм. Тэгээд найз маань согтоод ширээ цохиж жаахан согтуурхсан. Тэгсэн тэр баарны эзэн эгч ирээд манай найзыг хэд хэд цохисон. Би яг үнэндээ бол цохиогүй. Тэгээд би найзыгаа өмөөрөөд тэр эгчийг цохисон байх гэж зөвшөөрсөн. Тэгээд хэсэг зууралдаж байж байгаад үүд рүү явцгаагаад зодолдсон. Сүүлд эгч, түүний нөхөр, нар 3-уулаа над руу дайрсан. Би анх өөртөө учирсан гэмтлийг эгчийг учруулсан гэж бодож байсан. Тэгэхдээ камерын бичлэг үзээд П бид хоёрын дунд зодоон болсныг мэдсэн. Би тек мөргөж унахдаа энэ гэмтлүүдийг авсан. Намайг тек рүү түлхсэн байсан. Би тухайн үед нэлээд согтсон байсан учраас хэн намайг зодсон гэдгийг санахгүй байсан юм. Өглөө босоход нүд, ам хөхөрчихсөн, хамаг бие гэмтснийг мэдсэн. Дараа нь камерын бичлэгээс хараад хэн намайг гэмтээснийг мэдсэн юм гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манайх хаасны дараа ширээ балбах чимээ гарсан. Би очоод юмыг нь хураах гэтэл эхлээд эгчийн цээж руу нэг нь цохисон. Тэгээд тэр хүмүүс хоёулаа эгч рүү дайраад байхаар нь би нэгийг нь салгасан. Тэгээд байж байтал намайг “утсаараа бичлэг хий” гэж манай эзэн хэлсэн. Би бичлэг хийгээд байж байтал намайг үсэдсэн. Би даргынхаа хэлснээр бичлэг хийсэн болохоос эгчтэй маргасан зүйл байхгүй. Эхний удаа үсдүүлсэн болохоор зайлах үүднээс түүнийг түлхсэн. Би өөрийгөө хамгаалах гэж дээр нь гараад гарыг нь барьсан болохоос энэ хүнийг зодоогүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 13-ны өдөр найз , , нартай уулзаж “*******” пабад 19 цаг өнгөрч байхад орсон юм. Ингээд бид нар пабад ороод нэг нэг пиво авч уугаад дахин нэг шил 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи авч бүгдээрээ ууж дуусгасан юм. Дахин нэг шил 0,75 граммын “Соёрхол” нэртэй архи аваад удаагүй байхад манай найз ширээний давцанг гараараа цохиж байхад гэдэг эгч манай найз руу очоод хэрүүл хийгээд мөрөн дээр нь гараараа 2 удаа цохисон учраас би очиж гэдэг эгчид “хүн цохилоо” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан юм. гэдэг эгчтэй маргалдаж муудалцаж хоорондоо зууралдаж байгаад санаандгүй хацар руу нь цохичихсон юм. Энэ үед бармен эмэгтэй ирээд “Та нарын буруу шүү дээ, архины шил хагалаад” гэж хэлээд намайг заамдаж аваад бид хоёр хоорондоо барьцалдаж газарт унаж дээр доороо гарч зодолдсон юм. Ингээд бармен эмэгтэйгээс салаад үүд рүү гарах гэсэн чинь гэдэг эгчийн нөхөр нь намайг “гаргахгүй” гэж хэлээд түлхсэн чинь би унахдаа хана мөргөсөн юм шиг байна лээ. ...Хамгийн эхлээд барментай маргалдаж муудалцаж зодолдсон бөгөөд дараа нь пабаас гарах гэсэн чинь гэдэг эгчийн нөхөр намайг түлхэх үед нь унахдаа толгойгоороо цохисон юм...” гэжээ. /хх 58-59/
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Шар үстэй эгч эгчийг цохих гээд дайраад байхад түүнтэй хамт явж байсан эгч гарыг нь барьчихсан байсан болохоор болиулах гэж шар үстэйн гарнаас нь татаж чангаасан боловч надад дийлдэхгүй байсан. эгч надад хандан “Гар утсаараа бичлэг хий” гэж хэлэхээр нь өөрийнхөө гар утсыг авчирч бичлэг хийж эхэлсэн. Хар үстэй эгчийн нөхөр нь “Чи болилдоо” гэж хэлээд байж байсан чинь хажуугаар шар үстэй эгч орж ирээд миний үснээс зулгааж доош дарсан. Цуг явсан эгчийн нөхөр нь салгаад тек рүүгээ очсон юм. Үүний дараа шар үстэй эгч миний араас байнга хөөгөөд миний үснээс зулгаах гэж дайраад байсан бөгөөд үүдэнд миний үснээс ямар ч байсан 2 удаа зулгаасан бөгөөд “цагдаа дуудна” гэж хэлсэн чинь тэдгээр хүмүүс зугтаах гэж оролдсон учраас эгч, ах хоёр “гаргахгүй” гээд гадна хаалга тэгнээд зогсоод гаргаагүй болохоор шар үстэй эгч “гарна” гэж хэлээд байсан чинь эгч “дахин бичлэг хий” гэсэн учраас эгчийн гар утсаар дөнгөж бичлэг хийж байхад хар үстэй эгч нь “болилдоо” гэж хэлээд гар утас булаагаад авсан чинь шар үстэй эгч мөн л уурлаж над руу дайраад байсан. Тэр эгч миний үснээс зулгааж бид хоёр газарт унасны дараа тэр эгчийг сүүлдээ дийлэхгүй болсон учраас дээр нь гарч суугаад гарнаас нь барьсан. Ингэж би өөрийгөө хамгаалсан юм. Тэр эгч нилээн агсан зантай хүн байсан бөгөөд тэр хавьд байсан хүн болгон руу үсчээд байсан юм. Шар үстэй эгчтэй хамт явсан хүмүүс нь хүртэл тэр эгчийг “болилдоо” гэж хэлсэн боловч үгэнд нь орохгүй байсан. ...Би эдгээр гэмтлүүдийг учруулаагүй бөгөөд энэ хүний биед би гэмтэл учруулж зодоогүй. Өөрөө унаж босох үед болон өөрийнхөө болгоомжгүй байдлаас болж эдгээр гэмтлүүд учирсан байх. Ямар ч байсан тэр эгчийг зодсон зүйл байхгүй...” гэжээ. /хх 63-64/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт “*******” паб ажиллуулдаг бөгөөд 2018 оны 05 сарын 13-ны өдрийн 22 цагийн орчимд паб хаах үеэр зааланд хүмүүсээ хянаад байж байсан юм. Ингээд манай үйл ажиллагаа 23 цаг 30 минутанд пабны хөгжим унтрааж тооцооны хуудсуудыг үйлчлүүлж байсан хүмүүст бармен өгсөн юм. Хүмүүс тооцоогоо хийж дуусаад гарч байхад 3 дугаар ширээнд суусан хүмүүс хоорондоо чанга чанга яриад юм хагарах чимээ гарсан учраас бармен ыг очиж шалгуулахад “архины шил хагалсан байна” гэж хэлээд хагарсан шил авчирсан юм. Удалгүй уг ширээнд суусан залуу ширээг хүчтэй гараараа нилээн олон удаа цохиод байсан учраас уг ширээ рүү очиж зүүн талын мөрнөөс нь хүчтэй нударч татаж өөр рүүгээ харуулаад “чи яагаад ширээ балбаад байгаа юм бэ, тооцоогоо хий” гэж хэлсэн чинь шарт үстэй эмэгтэй сандал дээрээс босч ирээд над руу хашгирч “Хятад авгай” гэж элдэв долоон үгээр хэлж доромжлоод байсан учраас “хаах цаг болсон байна, та нар тооцоо хий” гэж хэлээд ширээн дээр байсан эд зүйлсийг хураагаад тек рүү явах гээд эргэх үед араас шар үстэй эмэгтэй миний биенээс барьж авсан чинь түүнтэй хамт явсан эмэгтэй миний хоёр гарын цамцнаас ороогоод бариад зуураад байсан учраас “гар тавь” гэж хэлсэн чинь миний гарыг тавихгүй түлхээд байсан юм. Миний гарнаас барьж байсан эмэгтэй шар үстэй бид хоёрын дундуур ороод салгах гэж байгаа үйлдэл хийгээд “боль” гэж хэлээд байсан юм. Энэ үед шар үстэй эмэгтэй миний нүүр рүү 1-2 удаа цохисон юм. Харин миний гарнаас барьж байсан эмэгтэй гарнаас тавихдаа зүүн хацар руу нэг удаа гараараа цохисон. Энэ асуудал болж байхад бармен ыг гар утсаараа “бичлэг хий” гэж хэлсэн чинь шар үстэй эмэгтэй руу очоод үснээс нь зулгааж хоорондоо зууралдаж газарт унасан юм. Манай нөхөр хоёр давхраас бууж ирээд цагдаа дуудсан бөгөөд цагдаа ирэх хооронд тэр хоёр эмэгтэй гарах гээд манай нөхөр рүү дайраад байсан учраас түлхэх үед согтуу газарт унаад босч ирээд дахин дайраад байсан...Дээрх гэмтлүүдийг тэр шар үстэй эмэгтэй учруулсан юм...” гэжээ. /хх 32-33/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б, баарны эзэн эмэгтэй хоёр хоорондоо маргалдаад зодолдох гээд байхаар нь би баарны эмэгтэйгийн хоёр гарыг нь бариад хананд шахаад зогсохдоо баарны эгчид болсон асуудлыг ойлгуулах гэж хэлээд байсан. Тэгээд салцгаагаад үүдний хэсэгт очиход баарны зөөгч эмэгтэй найз Б-г газарт унагаачихсан дээр нь гараад цохиж байхаар нь би салгаж болиулсан. Баарны үүдний харанхуй хэсэгт баарны эзэн гэх эрэгтэй хүнд хандан “бид нар найздаа таны дууг сонсгох гэж оруулсан, танай баарны эд зүйлийг эвдээгүй байхад бид нарыг ингэж болохгүй” гэж хэлсэн чинь намайг арагш нь “зайлаа” гээд түлхэж унагаасан...” гэжээ. /хх 20, 34-35/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 369 тоот дүгнэлтэд: “1.*******ын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой орчим, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 44/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 372 тоот дүгнэлтэд: “1.*******-н биед хуйханд дагз хэсэг, баруун нүдний дээд зовхи, зүүн шанаа, цээжний урд тал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, зүүн өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 48/
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 376 тоот дүгнэлтэд: “1.******* биед зүүн шууны цус хуралт, зулгаралт, баруун гарын бугуй, баруун сарвууны ар гадаргын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 52/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтанд: Дээрх болон мөрдөн шалгах ажиллагаанд зөрчлийн талаар хохирогч ******* /хх 10-11/, зөрчлийн холбогдогч ******* /хх 12-14/, зөрчлийн талаар хохирогч Л. /хх 15-16/, зөрчлийн холбогдогч ******* /хх 17-18/, зөрчлийн талаар гэрч ******* /хх 19-20/ нарын өгсөн мэдүүлгүүд, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 9/, Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын тогтоол /хх 22/, Телекамерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 23-25/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 66, 68/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь хэдийгээр гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрөөгүй боловч түүний 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх пабад иргэн *******-г зодож эрүүл мэндэд нь “хуйханд дагз хэсэг, баруун нүдний дээд зовхи, зүүн шанаа, цээжний урд тал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, зүүн өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэм хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, дараах нотлох баримтуудаар тус тус давхар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Болсон үйл баримт /факт/-ын талаар зөрчилд холбодогч ******* тухайн цаг хугацаанд өгсөн мэдүүлэгтээ “...Гэнэт ширээ гараараа 2-3 удаа цохиход баарны ажилтан эмэгтэй ирээд “Чи яагаад ширээ цохиод байгаа юм“ гээд гараараа мөрөнд нь 2-3 удаа цохихоор нь би, “Та яагаад хүнд гарч хүрч байгаа юм, эвээр хэлж болдоггүй юм уу, яасан хужаа шиг орилдог юм” гээд...би араас нь очиж байхад баарны зөөгч охин өөдөөс ирээд намайг заамдан авч доош дараад унагаасны дараа миний дээр гараад намайг цохиж байхад хамт явсан эмэгтэй найз гаднаас орж ирээд салгасан...Би , нарт ямар нэгэн байдлаар гар хүрээгүй, хэл амаар доромжлоогүй...намайг текний хажууд дагуулан очиход баарны зөөгч, бармены аль нь мэдэгдэхгүй нэг охин ирээд намайг заамдан авч унагаад зодсон...Би зодуулснаас болоод баруун нүд хөхөрч хавдсан, цээж, хүзүү, нүүрний хэсгүүдэд маажуулсан, цээж толгой хөндүүр байна...” /хх 12-14/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би яг яаж гэмтэл авснаа тэр үедээ мэдээгүй байсан ба камерын бичлэг үзэж байж бармен эмэгтэй намайг тек мөргүүлснийг мэдсэн....” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх,
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Баарны зөөгч эмэгтэй г газарт унагаачихсан дээр нь гараад цохиж байхаар нь би салгаж болиулсан...” /хх 19-20/, /хх 34-35/ гэх мэдүүлгүүд,
Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн телекамерт үзлэг хийсэн тэгдэглэлд “..., , нар зууралдаж маргах үед ыг баруун гараараа 1 удаа цохив...00:14 минут 30 секундэд зөөгч шар үстэй эмэгтэй 2 хоорондоо зууралдан авч нэг нь нэгийгээ цохиж явж байгаад зөөгч шар үстэй эмэгтэйг түлхэн унагаахад уг эмэгтэй текний мод мөргөн унаж хэсэг хэвтэж байгаад босч...00:18 минутад баарнаас гарцгаав...” /хх 23-25/ гэх бичлэг, мөн шинжээчийн 372, 376 /хх 48, 52/ тоот дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******-ны үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Хохирогч *******-н эрүүл мэндэд учирсан “хуйханд дагз хэсэг, баруун нүдний дээд зовхи, зүүн шанаа, цээжний урд тал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн тохой, зүүн өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүнийг газарт унаган зодсон, текний мод мөргүүлсэн шүүгдэгч *******-ны үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэрэг гарахад хохирогч *******-н буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Харин хохирогч *******ын эрүүл мэндэд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 00 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх пабад “зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн бугалга, зүүн тохой орчим, зүүн шууны цус хуралт“ бүхий хөнгөн хохирол учруулсныг үгүйсгэхгүй боловч энэ нь *******-н гэм буруутай үйлдлээс үүссэн гэх нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Учир нь, хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний гарнаас барьж байсан эмэгтэй шар үстэй бид хоёрын дундуур ороод салгах гэж байгаа үйлдэл хийгээд “боль” гэж хэлээд байсан юм. Энэ үед шар эмэгтэй миний нүүр рүү 1-2 удаа цохисон юм. Харин миний гарнаас барьж байсан эмэгтэй гарнаас тавихдаа зүүн хацар руу нэг удаа гараараа цохисон...” /хх 32-33/ гэх мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******-н өгсөн “... эгчид би гар хүрээгүй гэдгээ мэдэж байсан боловч гар хуруугаа савчихдаа цохичихсон юм болов уу гэж бодоод нэг удаа цохисон гэж мэдүүлсэн. Бичлэгээр би гар хүрээгүй нь илт харагдаж байсан юм...” гэх мэдүүлгийг давхар нотолсон, болсон үйл баримтын дэргэд байнга байсан шүүгдэгч *******-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэгт *******-г цохиж зодсон талаар мэдүүлэхгүй байх ба “...Шар үстэй эгч эгчийг цохих гээд дайраад байсан...Үүний дараа шар үстэй эгч миний араас байнга хөөгөөд байсан...” /хх 63-64/ гэх, гэрч *******ын “...Би тэр эгчийг тай муудалцуулахгүй гэж хоёр гарнаас нь барьсан бөгөөд уг гэмтлийг би ч учруулсан байх боломжтой... тэр эгч хоёр хоорондоо маргалдаж эхлэх үед нь би салгаж холдуулсан болохоор тэр эгчийг цохисон зүйл байхгүй /хх 20, 34-35/ гэх мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтааар тооцсон телекамерт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Шар үстэй эмэгтэй ын араас очиход нь зөөгч дахин хориход өөдөөс түлхэн руу очиход баруун гараараа шар үстэй эмэгтэй цээжин хэсэгт нь түлхэв. Зөөгч шар үстэй эмэгтэйг хориход эсэргүүцэн дахин ын өөдөөс очиход хоёр бие рүүгээ хараад ярилцах байдалтай байв. Хажуунаас нь хар савхин куртиктай эмэгтэй болиулаад той ярилцах байдалтай байв...Зөөгч гар утсаар бичлэг хийх гэхэд зөөгч рүү гүйж очоод зөөгчийг гараараа толгой хэсэгт нь 2-3 удаа цохиод газарт зууралдан унав...Бие биенээ үсдэлцээд цохилцов. Хажуунаас нь өндөр, хар савхин куртиктай залуу, саравчтай малгайтай хоёр хүн салгав...” гэх ба камерын бичлэгт бичигдсэн байдлаар, нотлох баримтуудаар тус тус үгүйсгэгдэж байх тул түүний үйлдсэн гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, баримт бичгээр хураагдаж ирсэн ............ *******-ны ................ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хардал овогт *******-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Зуут овогт *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-нд оногдуулсан 450000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-нд анхааруулсугай.
6. Эрүүгийн 1821003190201 дугаартай хэрэгт *******, шүүгдэгч ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Баримт бичгээр хураагдаж ирсэн *******-н ............... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц *******-д буцаан олгож, шүүгдэгч *******-н .................регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******, шүүгдэгч ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл *******, шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч ******* нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ