| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01582/И |
| Дугаар | 317/ШШ2025/01466 |
| Огноо | 2025-10-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 317/ШШ2025/01466
2025 10 16 317/ШШ2025/01466
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Номт, 1 дүгээр баг хаягт оршин байрлах, Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар /рд:9061819/ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Баянчандмань сум, Эрдэнэ, 3-р баг хаягт оршин суух, Боржигон овогт Анхбаярын Мөнхбат /рд:ОЖ93072331/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймаг Баянчандмань сумын иргэн А.Мөнхбат нь 2020 оны 07 сарын 23-ны өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай, барьцаагүй, хүүгүйгээр 100% эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, байгуулсан гэрээг үндэслэн, санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон. Зээлийн эргэн төлөлтийг төлөх талаар Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн тавьсан удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа тул хариуцагч А.Мөнхбат зээлийн үлдэгдэл төлбөр 700,000 (долоон зуун мянга) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 360090100140037010 тоот дансанд төлүүлж Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч би Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжилсэн 700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Энэ төлбөрийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар нь хариуцагч А.Мөнхбатад холбогдуулан гэрээний үүрэгт 700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй байдал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Төв аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй хариуцагч А.Мөнхбатад холбогдох хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал нь холбогдох нэхэмжлэлийн шаардлага болох 700,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 350,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 350,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа илэрхийлсэн бичгийн тайлбар гаргаж, төлөхөө илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Мөнхбат нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ