| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01580/И |
| Дугаар | 317/ШШ2025/01480 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 317/ШШ2025/01480
2025 10 20 317/ШШ2025/01480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* оршин байрлах *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******** оршин суух *** овогт Нийн О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,717,401.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ожаргал нар оролцов.
/Хариуцагч Н.Од шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шатгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч *** ХК нь хариуцагч Н.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,717,401.42 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н.О нь 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус банктай 1300091235 дугаартай зээлийн гэрээ байгуулж 21,500,000 (Хорин нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, сарын 1.6 хувь, 365 хоногт 19.20 хувийн хүүтэй цалингийн зээл авсан боловч зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зөрчсөн. ***ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зээл эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөний улмаас Зээлийн гэрээний 8.2.5, 8.2.9 дүгээр зүйлд зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 83 хоног хугацаа хэтрүүлсэн бол өнөөдрийн байдлаар 116 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 14,816,761.70 төгрөг, зээлийн хүү 889,219,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,419.84 төгрөг, нийт 15,717,401.42 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
3. Шүүх, нэхэмжлэгч *** ХК-ийн дээрх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд хариуцагч Н.Оыг шүүхэд дуудан ирүүлж, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн ба өөрийн Иргэний оршин суух хаягийн бүртгэлийн лавлагааг гаргаж өгсөн, түүнд Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүргийг болон нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж баримтад тус тус гарын үсгийн зуруулсан байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэдгийг мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
4. Нэхэмжлэгч *** ХК нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дахин олгогдсон Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдснээр Үйл ажиллагааны чиглэл нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байна. /хх 13/
5. Хэрэгт авагдсан бичмэл баримт болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Нэг талаас *** ХК, нөгөө талаас Н.О нар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож 1300091235 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд, энэхүү гэрээгээр Банк нь зээлдэгчид 21,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувь (сарын 1,60 хувь)-ийн хүүтэй, цалингийн орлогыг барьцаалж хэрэглээний зээлийг олгох, зээлдэгч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийг төлөх үүргийг тус тус хүлээжээ./хх 14-17/
5.2. Талууд 1300091235 дугаартай Барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр гэрээ байна.
5.3. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ буюу талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээ-гээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
5.4. Хавтаст хэрэгт нэг талаас *** ХК, нөгөө талаас Н.О нар 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр харилцан тохиролцож, №1300091235 дугаар Барьцаат зээлийн гэрээг байгуулсан бөгөөд, энэхүү гэрээний 2.4-т зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараагийн өдрөөс эхлэн төлөөгүй үндсэн төлбөрийн дүнгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож, гэрээнд заасан зээлийн хүүн дээр нэмж банкинд төлөх үүргийг хүлээжээ.
5.5. Банк нь зээлдэгч буюу хариуцагч Н.Оы эзэмшлийн 5004849728 тоот дансанд 21,500,000 төгрөгийг гэрээнд заасан 30 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, цалингийн орлогыг барьцаалж 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон үйл баримт хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан ***, Зуунмод салбар-130 дансны хуулгаар нотлогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй гэж дүгнэв.
5.6. Дээрхээс үзэхэд, нэхэмжлэгч *** ХК 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Н.Оы 5004849728 тоот дансанд 21,500,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг гэрээний 2.8-д Зээлдэгчийн дансанд олгоно гэж зааснаар шилжүүлэн олгож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна./хх 14-17, 18-19/
6. Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 6,683,238.30 төгрөгийг төлж, 14,816,76.7 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн хүүд 3,340,335.76 төгрөгийг төлсөн, 889,219.88 төгрөг төлөөгүй бөгөөд нэмэгдүүлсэн хүүд 623,38 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлт хийсэн дансны хуулга, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
7. Хариуцагч Н.О гэрээнд заасан хугацаанд гэрээгээр хүлээсэн хуваарьт хугацаанд зээлийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нь тус гэрээний 8.2 дахь хэсэгт зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 8.2.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 14,816,76.7 төгрөг, хүү 889,219.88 төгрөг, 2.4-т зааснаар зээлээ төлөөгүй хугацааны нэмэгдүүлсэн хүү 11,419.84 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.
8. Шүүх, тус нэхэмжлэлд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгээд нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагчийн оршин суух хаяг буюу Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун зуунмод, 10 гудамж, 13 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлийн хувь, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийн баримтын хамт шүүхийн бичиг хүргэгчээр дугтуйлан хүргүүлсэн. Хариуцагч Н.О 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биеэр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцсан. Хариу тайлбараа нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор буюу 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуульд заасан хугацаанд гаргаж өгнө гэдгээ шүүгчийн туслахад хэлсэн байдаг. /хх 22-28/
9. Шүүхээс хариуцагчийг хуульд заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөхийг түүний шүүхэд өгсөн 86625926 дугаарын утас руу мэссэж бичиж, удаа дараа мэдэгдсэн бөгөөд тэрээр хариу тайлбар өгөөгүй тул 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарлаж, хариуцагчийн оршин суудаг гэх Төв аймаг, Зуунмод сум, 6-р баг, Баруун зуунмод, 10 гудамж, 13 тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Төв аймгийн Зуунмод сумын 6-р багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 222 дугаар тодорхойлолтод Нийн О /НЭ94012131/ нь Энхтайваны 10-13 тоотод оршин суугчийн бүртгэлтэй боловч амьдардаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэжээ. /хх 30-33/
10. Хариуцагч Н.О өөрийн оршин суудаг хаягийг шүүхэд ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гарган өгөөд, түүнд бичигдсэн Төв Зуунмод сум, 6-р баг, Баруун зуунмод, 10 гудамж, 13 тоот гэж тодорхойлсон ба энэхүү хаягаа өөрчилсөн талаар шүүхэд мэдэгдээгүй учир шүүх түүний албан ёсны бүртгэлтэй хаягаар шүүх хуралдааны тов хүргүүлсэн, мөн түүний эзэмшдэг 86625926 дугаарын утас руу Шүүх хуралдааны товыг зурвас бичиж мэдэгдэх ажиллагааг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэв./хх 34/
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. гэж заасныг хариуцагч Н.О биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ. гэж зааснаар хариуцагч Н.Оыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзээд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
12. Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 15,717,401.42 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Ооос 15,717,401.42 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,537 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.Ооос 236,537 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ