| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01581/И |
| Дугаар | 317/ШШ2025/01504 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 317/ШШ2025/01504
2025 10 27 317/ШШ2025/01504
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ***** хаягт оршин байх ** ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ** хаягт оршин суух Боржигон овогт Гантулгын Ган-Уул,
Хариуцагч: ***** оршин суух Д О нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 794,224.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Дорлиг овогтой О, Гантулга овогто Гнар нь 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдөр тус банктай 1300083811 дугаартай зээлийн гэрээ байгуулж 11,000,000 (Арван нэгэн сая) төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18.00 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Д.О нь 1300083811 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. ** ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 134 хоног хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээний үүрэгт: 794,224.53 (Долоон зуун ерэн дөрвөн мянга хоёр зуун хорин дөрвөн төгрөг тавин гурван мөнгө ) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Д.О, Г.Гнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ** ны нэхэмжлэлтэй Д.О, Г.Гнарт холбогдох 794,224.53 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч бид төлбөрөө 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн барагдуулсан. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.** ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр [email protected] цахим хаягнаас шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Сайн байна уу. Дорлиг овогтой О нь ** наас өгсөн нэхэмжлэлийн дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ** ХК нь хариуцагч Д.О, Г.Ггарт холбогдуулан гэрээний үүрэгт 794,224.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр бүрэн төлж барагдуулснаа илэрхийлсэн бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г нь Дорлиг овогтой О нь ** наас өгсөн нэхэмжлэлийн дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага 794,224.53 төгрөгийг хариуцагч Д.О, Г.Гнар бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,611 төгрөгийн тал хувь болох 11,805.5 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 11,805.5 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.** ХК-ийн нэхэмжлэлтэй Д.О, Г.Гнарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 794,224.53 төгрөгийг хариуцагч Д.О, Г.Гнар бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ** ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,611 төгрөгийн тал хувь 11,805.5 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 11,805.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, гаргуулж нэхэмжлэгч ** ХК -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ