Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/205

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Л.Батжаргал, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

           Улсын яллагч *******

            Иргэдийн төлөөлөгч *******

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч *******

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

            Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******

           Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт *******-т холбогдох эрүүгийн 1821000000174 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч ................. овогт *******, Дорнод аймгийн Баян-Уул суманд ...... оны ...... сарын ......-ний өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ................./, бүрэн бус дунд боловсролтой, Дорнод аймгийн Баян-Уул сумын ...................... ангийн сурагч, ам бүл 5, эх, эцэг, дүү нарын хамт Дорнод аймгийн .............................. оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Оюуны хөнгөн хомсдолтой гэх.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ............ овогт *******-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-г 12 /арван хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******-т оногдуулсан 12 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг  6 /зургаа/ жилийн хорих ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч *******-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

5. Өсвөр насны шүүгдэгч ******* нь эрүүгийн 1821000000174 дугаартай хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хор уршгийн хохиролд нэхэмжилсэн замын зардлын 30000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-д мэдэгдсүгэй.

7. Баримт бичгээр ирсэн өсвөр насны шүүгдэгч *******-н ..................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, шүүдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Ү.ОДГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                            Л.БАТЖАРГАЛ

                                                                                                         Б.ЭНХБААТАР