| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03848/И |
| Дугаар | 192/ШШ2025/07359 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/07359
| 05 09 ******* | 19/ШШ05/07359 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Зайсангийн гудамж, ******* цогцолбор, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байрлах, ХХК /рд:*******7*******98/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 59,83*******,*******31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* цогцолбор, дугаар байр, давхрын, 33*******.4 м.кв талбайг караокены зориулалтаар 4 жилийн хугацаатай ХХК-д түрээслэхээр харилцан тохиролцож, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг 0 оны 05 сарын 1-ны өдөр байгуулсан. Гэрээний 3.1-д зааснаар гэрээг 0 оны 0******* сарын -ны өдрөөс 0******* оны 0******* сарын -ны өдрийг хүртэл 4 жилийн хугацаатай байгуулсан байдаг. Гэрээ байгуулагдсан цагаас хойш ХХК нь 0-03 онуудад түрээсийн төлбөрөө байнга хугацаа хоцорч барагдуулдаг байсан. Харин 04 оноос эхлэн төлбөр тооцоогоо барагдуулахгүй, 04 оны 0******* дугаар сараас 05 оны 04 дүгээр сар хүртэл хугацааны төлбөрийг төлөөгүй байсан. Манай нягтлангууд шүүхэд хавсарган өгсөн хүснэгтдээ 05 оны тооцоог гаргахдаа оныг нь засалгүйгээр 04 он гэж гаргасан байна. Хариуцагч нь өмнө тооцоо нийлсний дагуух төлбөр төлөгдсөн. Одоо манай шаардаж байгаа төлбөр бол 05 оны 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр буюу 19,9*******,000 төгрөгөөр 3 сарын түрээсийн төлбөр, мөн алдангид **************,*******31 төгрөг, нийт 59,83*******,*******31 төгрөгийг хариуцагчаас шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, итгэмжлэл /хх-ийн 5,*******/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, 0 оны 05 сарын 1-ны өдрийн № дугаартай Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11-14/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, караоке түрээслэгчийн тооцоо /хх-ийн 1*******/, 04 оны 01 сарын 9-ний өдрийн мэдэгдэл /хх-ийн 17/, 04 оны 05 сарын 31-ний өдрийн мэдэгдэл /хх-ийн *******/, 04 оны 0******* сарын 5-ны өдрийн мэдэгдэл /хх-ийн 19/, 04 оны ******* сарын 04-ний өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 0/, 05 оны 0 сарын 04-ний өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 1/, 05 оны 0 сарын 5-ны өдрийн санал хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн /,
Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдвал: итгэмжлэл /хх-ийн *******/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 7,8/ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 3 сарын түрээсийн төлбөр 59,730,000 төгрөг, алдангид **************,*******31 төгрөг, нийт 59,83*******,*******31 төгрөг гаргуулахаар шаардав.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
. ******* ХХК нь ХХК -тай 0 оны 05 сарын 1-ны өдөр ../ тоот Үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* худалдааны төвийн давхарт, байр, -1 тоот хаягт байршилтай, 33*******,94 м.кв талбайг 1 м.кв талбайн үнэ *******5,000 төгрөгөөр, караокены зориулалтаар, 4 жилийн хугацаатайгаар ХХК -д түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 1,901,*******0 /нөат багтсан/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын байгуулсан гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд ******* ХХК болон ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-т түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн.
3.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ... 04 оны *******, 7, 8, 9 сар барьцаа төлбөр 19,9*******,000 төгрөг, 04 оны 1- сар хүртэл алданги **************,*******31 төгрөг, 05 оны 3, 4 сарын түрээсийн төлбөр 39,80,000 төгрөг... хэмээн тодорхойлсон боловч, шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...нэхэмжлэлийн шаардлагыг хүснэгтэд гаргахдаа техникийн алдаатай гаргасан бөгөөд хариуцагчаас 05 оны 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөр 19,9*******,000 /нөатгүй дүн/ төгрөгөөр 59,730,000 төгрөг, алдангид **************,*******31 төгрөг, нийт 59,83*******,*******31 төгрөгийг гаргуулна хэмээн тодорхойлсон.
Нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүн өөрчлөгдөөгүй, он сарын хувьд бичиглэлийн алдааг залруулна хэмээн тайлбарласан тул энэ хэмжээнд маргааныг шийдвэрлэв.
4.Хариуцагч ХХК нь нэхэмжлэгчийн шаардсан түрээсийн төлбөрийн тооцооллын хувьд маргаагүй буюу хариу тайлбар ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч ХХК нь ******* ХХК-ийн нэхэмжлэлийг 05 оны 05 сарын 8-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 7.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 7.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн *******0.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан тул хариуцагч ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн гэж үзнэ.
5.Тиймээс хариуцагчаас 05 оны 3, 4, 5 дугаар саруудын түрээсийн төлбөрт 59,730,000 төгрөг, алдангид **************,*******31 төгрөг, нийт 59,83*******,*******31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зөв байна.
*******.Тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгч Б.гийн шүүхэд тэмдэглүүлсэн 99041*******11 дугаарын утас руу 05 оны 09 сарын 11-ний өдөр мессежээр илгээсэн, мөн утсаар залгаж мэдэгдэхэд тэрээр ...за, хурлын тов ойлголоо... гэсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тус тус нотлогдов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115..1, 11*******, 1******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.1-т зааснаар хариуцагч ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт 59,83*******,*******31 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 457,134 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ