2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/07361

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 18

192/ШШ2025/07361

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* холбогдох 59,562,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 39,708,000 төгрөгийг төлсөн бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа 9,854,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 10,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 10 сарын 18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2025 оны 11 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 456,000 төгрөгөөс 252,755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 203,245 төгрөг, хариуцагч ******* 203,245 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ