Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/209

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

            Улсын яллагч *******

            Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821003980249 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 24-ний өдөр хүлээн авч  хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******, ******* хотод ...... оны ...... дугаар сарын .....-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ......../, дээд боловсролтой, бүжгийн багш мэргэжилтэй, ........... бүжигчин ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ................ тоотод оршин суух, улсаас авсан  гавьяа шагнал: Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөс баруун тийш 74 км орчим зайд “Тоёота Истима” маркийн .................. улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний өмнө нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд .................... улсын дугаартай “” маркийн автомашиныг манай нөхөр жолоодоод би, *******, *******, *******, *******, , Б.*******, нартай хамт суугаад ******* хотоос Дорнод аймаг руу хөдөлсөн.Тэгээд шөнө 433 гэсэн бичигтэй замын шонгоос баруун тийш зогсоод би өөрөө автомашинаа жолоодоод явж байхад Хөлөнбуйр сумын төвөөс баруун тийш 7 орчим километр зайд нойрмоглоод сэргэхэд автомашин замаас гарах гэж байхаар нь сандраад буцаагаад дарсан боловч шарваад замаас урагш 1 удаа өнхөрч эргээд зогссон...” гэжээ. /хх 81-82/

Насанд хүрээгүй хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сарын 26-ны орой ******* хотоос Дорнод аймаг руу явах гээд хамт бүжиглэдэг 5 хүүхэд, багш М, ******* багшийн нөхөр нартай хамт авто машинд суугаад хөдөлсөн...бие засчихаад буцаж суугаад хөдлөхөд авто машиныг багш М жолоодоод хөдөлсөн. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд автомашин замаас гарчихсан авто осол болчихсон байсан ...миний баруун эгэм хугарсан өөр гэмтэл учраагүй гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй...” гэжээ. /хх 23-24/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* гэх хүн 1.800.000 төгрөгийн барьцаанд тавьж манай хоршооноос зээл авсан учир тус автомашин манай хоршооны нэр дээр шилжсэн. Одоо зээлийн үлдэгдэл 1.144.325 төгрөг байгаа...” гэжээ. /хх 27/

Иргэний нэхэмжлэгч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Замдаа шөнө зогсож бие засчихаад хөдлөхөд М багш авто машинаа жолоодоод хажуу талд нь ******* эгч, хойд талын суудал дээр *******, , , , бид нар суугаад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явж байхад унтаад сэрэхэд нэг мэдэхэд машин шарваж байсан тэгээд дахин сэрэхэд авто осол болчихсон би автомашины гадна талд гарчихсан байсан ...миний баруун мөрний шөрмөс гэмтсэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 29/

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 26-ны орой ................. улсын дугаартай автомшиныг жолоодоод М, Ц.*******, *******, *******, ,  Б.*******, бид нар суугаад ******* хотоос Дорнод аймаг руу хөдөлсөн. 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчимд “” гэх газар өнгөрөхөд “нойр хүрээд байна” гээд зогсож, М автомашинаа бариад би хажуу талд нь, нөгөө хэд хойд талын суудал дээр суугаад хөдөлсөн. Би нойрмоглоод унтаад нэг сэргэхэд автомашин шарваад замаас гарч бүтэн эргээд дугуйн дээрээ зогссон. ...Хэдэн киломтер цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй. Намайг сэрүүн байхад 60-70 орчим километр цагийн хурдтай явж байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” гэжээ. /хх 40/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 526 тоот дүгнэлтэд: “1.Ц.*******гийн биед зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь бүрдэл байдлаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хөнгөн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх 70/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 507 тоот дүгнэлтэд: “1.Г.*******гийн биед баруун мөрний үений гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.  3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 64/

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 37 тоот дүгнэлтэд: “1. маркийн ................. тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэт нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. 2.Жолооч ******* нь ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. 3.“” маркийн ......... авто машин нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэж үзлээ. Уг зам тээврийн осол болсон газарт үзлэг хийсэн ЗЦТ-ийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Мягмарсүрэнгийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээс харахад тоормосны мөр илрээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна. 4.ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвийн жолоочийн цахим сангаас лавлагаа авахад /............/ регистрийн дугаартай ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын 796326 тоот үнэмлэхтэй байна” гэжээ. /хх 47-48/

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч /хх 32-34/, Б.******* /хх 38-39/, насанд хүрээгүй гэрч Ц.******* /хх 41/, Г.******* /хх 42/, Г. /хх 43/, Б. /хх 44/, иргэний нэхэмжлэгч /хх 27/, шүүгдэгч ******* /хх 35-37/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд,  Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх 6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8, 9-10/, ослын схем зураглал /хх 11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 12/, “” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, “” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэх /хх 14/, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” компанийн үнэлгээ, гэрэл зураг /хх 15-17/, Тээврийн хэрэгслийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл /хх 18/, жолооч *******-г согтууруулах шалгах багж //-аар шалгасан тухай баримт /хх 19/, “” ХЗХ-ийн иргэний нэхэмжлэгчээр төлөөлөгч томилсон тухай /хх 25/, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх 83-87/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 90/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 91/, Насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй гэх тодорхойлолт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 92-93/, шүүгдэгч *******-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 94/, хохирол төлсөн тухай баримтууд /задгай 9ш/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр сумын төвөөс баруун тийш 74 км орчим зайд “” маркийн ............... улсын дугаартай автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

Эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлсэн насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн “2018 оны 6 дугаар сарын 26-ны орой ******* хотоос Дорнод аймагруу явах гээд хамт бүжиглэдэг 5 хүүхэд, багш М, ******* багшийн нөхөр нартай хамт авто машинд суугаад хөдөлсөн ...бие засчихаад буцаж суугаад хөдлөхөд авто машиныг багш М жолоодоод хөдөлсөн. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд автомашин замаас гарчихсан авто осол болчихсон байсан ...миний баруун эгэм хугарсан өөр гэмтэл учраагүй гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй...” /хх 23-24/ гэх,

Иргэний нэхэмжлэгч Г.*******гийн “...замдаа шөнө зогсож бие засчихаад хөдлөхөд М багш автомашинаа жолоодоод хажуу талд нь ******* эгч, хойд талын суудал дээр *******, , , , бид нар суугаад хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явж байхад унтаад сэрэхэд нэг мэдэхэд машин шарваж байсан тэгээд дахин сэрэхэд авто осол болчихсон би авто машины гадна талд гарчихсан байсан ...миний баруун мөрний шөрмөс гэмтсэн, гомдол санал байхгүй...” /хх 29/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 26-ны орой ...............  улсын дугаартай автомшиныг жолоодоод М, Ц.*******, *******, *******, , Б.*******, бид нар суугаад ******* хотоос Дорнод аймаг руу хөдөлсөн. 2018 оны 06 дугаар сарын 27-ны шөнө 02 цагийн орчимд “” гэх газар өнгөрөхөд “нойр хүрээд байна” гээд зогсож, М автомашинаа бариад би хажуу талд нь, нөгөө хэд хойд талын суудал дээр суугаад хөдөлсөн. Би нойрмоглоод унтаад нэг сэргэхэд автомашин шарваад замаас гарч бүтэн эргээд дугуйн дээрээ зогссон. ...Хэдэн киломтер цагийн хурдтай явж байсныг нь мэдэхгүй. Намайг сэрүүн байхад 60-70 орчим километр цагийн хурдтай явж байсан. Жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй...” /хх 40/ гэх,

Гэрч “...******* хотоос Түмэнцогт сумын “” гэх газрын эвдэрхий зам дуусгаад Түмэнцогт сумын 433 дугаартай замын тэмдэгтийн замаас би эхнэр М-д жолоогоо шилжүүлсэн тэгээд Хөлөнбуйр сумаас баруун тийш 5 орчим км зайд явж байхад замд машин дайвалзаж байхад би сэрсэн тэр үед замын эсрэг талын урсгалаас үрүүлээ мушгиж замын урд тал руу орж байсан тэгээд санахгүй байна. Машин замын жалганд хойш харсан байдалтай зогссон байсан...” /хх 33/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Ц.*******гийн “...Би ******* хотод бүжгийн тэмцээнд оролцоод 2018 оны 06 сарын 26-ны орой ******* хотоос Дорнод аймаг руу хөдөлсөн. Тэгээд шөнө явж байгаад зогсохоор нь сэрэхэд М багш өөрөө автомашинаа бариад хөдөлсөн. Тэгээд унтаад нэг сэрэхэд автомашин онхолдчихсон байсан...” /хх 41/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Г.гийн “...Тэгээд замдаа явж байхад шөнө зогсоод бид нар автомашинаас бууж бие засчихаад буцаж суугаад хөдлөхөд автомашиныг багш М жолоодоод хөдөлсөн. Тэгээд унтаж байгаад нэг сэрэхэд автомашин гуйваад шарваж байгаад замаас гарч авто осол болж зогссон...” /хх 43/ гэх мэдүүлгүүд, Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай санал /хх 6/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 сарын 02-ны өдрийн 509 /хх 51/, 511 /хх 54/, 508 /хх 57/, 506 /хх 60/, 507 /хх 64/, 510 /хх 76/, 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 525 /хх 67/, 526 /хх 70/, 527 /хх 73/ тоот, Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 37 тоот дүгнэлт /хх 47-48/-үүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8, 9-10/, ослын схем зураглал /хх 11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 12/, “” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/ зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Жолооч *******-н хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас улмаас Б.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтаар ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдэл нь зам тээврийн осол болох шууд шалтгаан болсон гэж үзэх үндэстэй байна.

Энэ талаар дүгнэсэн техникийн шинжээчийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын талаар дүгнэсэн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримт /факт/-ыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж шүүх үнэлэв.

Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.*******гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч *******-н тээврийн хэрэгсэл жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а дахь заалтыг зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна.

Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.5-д заасан нөхцөл байдлыг хангасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-д прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэстэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар хэн аль нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ............ овогт *******-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай. 

4. Эрүүгийн 1821003980249 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдин хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавалгааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт/ нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ