| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/01517/И |
| Дугаар | 317/ШШ2025/01523 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/01523
2025 10 30 317/ШШ2025/01523
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: ****** хаягт оршин байрлах, О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** хаягт оршин суух Б овогт Б ын М д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 270,617 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь Б овогтой М тай 2024-04-18-ны өдөр 92685 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2025 оны 06 сарын 25-ны өдөр 300,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6,9 хувийн хүүтэй z000394613 тоот зээлийг Хаан банк дахь 5017314162 тоот дансанд зээлдэгч Б.М нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-04-16-ны өдрийн байдлаар z000366342 тоот зээл 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дуусч үндсэн зээлээс 223 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 199,777 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 310 хоногийн хүү 142,600 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 71,760 төгрөгийг хасаж нийт хүү 70,840 төгрөг, нийт дүн 270,617 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б.М өөрийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б овогтой М би О ББСБ-д төлөх ёстой 270,617 төгрөгийг тус ББСБ-ын дансанд 11 болон 12 дугаар сард төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Б.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 270,617 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, О ББСБ-д 270,617 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сар, 12 дугаар сард хуваан төлж барагдуулна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,769 төгрөгийн тал хувь 4,384.5 төгрөгийг улсын орлого болгож, 4,384.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 4,384.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.М д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 270,617 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 11 дүгээр сар, 12 дугаар сард хуваан төлж барагдуулахаар бичгийн тайлбар гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,769 төгрөгийн тал хувь 4,384.5 төгрөгийг улсын орлого болгож 4,384.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, хариуцагч Б.М гаас 4,384.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ