Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/211

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,

     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,

           Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1821000000194 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ........ оны ........ сарын ..........-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ................./, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын .............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дууссан, бие эрүүл гэх.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны орой Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “” гэх газар төрсөн эх *******ыг зодож биед нь дагзанд няцарсан шарх, нүүр, хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн төрсөн эх *******ыг 2017 оны 02 сард сар шинийн баяраар гэртээ согтуу ирээд ямар ч шалтгаангүй галын хайчаар цохиж зодсон. 2017 оны 03 сарын 08-ны өдөр болон 18-ны өдөр мөн гэртээ согтуу ирээд мөнгө нэхэж зодож байсан. 2018 оны 02 сард сар шинийн баяраар мөн мөнгө нэхэж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ээжийгээ тийм айхтар зоддоггүй. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд худал мэдүүлэг байна лээ. Манай эгч болох нь манай ээжид гар хүрдэг байсан. Гэтэл дандаа намайг гар хүрдэг байсан мэтээр хэлсэн байна. Манай ээж айлд хоноод гэх хүнтэй яваад байхаар нь би ээжийг настай хүн байж “боль” гэж уурласан. Ээжийг шүүх хуралд оролцсон бол ээжээсээ уучлалт гуйх байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 05 сарын 18-ны өдөр Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “” хороололд байх гэртээ байж байхад 14 цагийн орчим манай ээж нь гаднаас орж ирсэн. Би ээжийг “хаашаа яваад ирж байгаа юм” гэж асуухад ээж, “ гэх айлд 2 хоноод ирж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би, “та яагаад гэх хүнтэй явалдаад байгаа юм” гэхэд, “ээж нь явалдаагүй” гэж хэлсэн. Тэгээд “утсаа цэнэглэхээр айл руу явлаа” гэхэд нь, “хаашаа явах гэж байгаая” гэж асуухад ээж гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад очоод “яахаараа худлаа ярьж байдаг юм” гээд ээжийн баруун хацар руу алгадсан өөрөөр зодож цохиогүй тэгээд ээжийг “гэртээ оръё” гэхэд ээж “намайг аллаа” гэж орилж байгаад бид хоёр гэртээ орсон...” гэжээ. /хх 41-42/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 18-ны орой 18 цагийн үед...худгийн дэргэд явж байхад Б ирээд “ээж түлхүүрээ ав” гээд өгөхдөө “чи янхан банзал биз дээ, хаагуур янхандаад ирэв” гээд үсдэж чирээд миний цээж рүү олон удаа өшиглөж зодсон. Тэгээд “гэр үүгээ яв” гээд гэрийн гадаа очоод хашааны хаалга түгжээд намайг үсдэж дахин өшиглөж зодсон. Тэр үед манай зүүн айлын гэх эмэгтэй гарч ирээд салгаж чадаагүй...Б 2015 онд намайг зодож хоног авч баривчлагдаж байсан. 2017 оны 02 сард сар шинийн баяраар гэртээ согтуу ирээд ямар ч шалтгаангүй галын хайчаар цохиж зодсон. 2017 оны 03 сарын 08-ны өдөр болон 18-ны өдөр мөн гэртээ согтуу ирээд надаас мөнгө нэхэхээр нь “байхгүй” гэхэд зодож байсан. 2018 оны 02 сард сар шинийн баяраар мөн надаас мөнгө нэхэж “байхгүй” гэхэд мөнгө өгсөнгүй гээд намайг гараараа цохиж зодсон. Намайг эрүүл, согтуу байсан ч хамаагүй байнга л мөнгө нэхэж эсхүл ямар ч шалтгаангүй зоддог. Би яг он цаг хугацааг нь сайн хэлж чадахгүй байна...Би хүү Б-тай зүгээр харьцах гэхээр урдаас загнаж зандраад байдаг. Би сүүлдээ айгаад гэртээ байж чадахгүй байгаа. 2018 оны 03 сарын 08-ны өдөр өөрийн өмсдөг гутлаараа намайг зодсон. Мөн 2018 оны 05 сарын 18-ны өдөр сандлаар цохиж хөөгөөд үснээс чирж зодсон...” гэжээ. /хх 10-11/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 382 тоот дүгнэлтэнд: “1.*******ын биед дагзанд няцарсан шарх, нүүр, хэвлийд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 29/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 43-т: “1.Гэмт хэрэг үйлдэх үед *******-н сэтгэцийн байдал эрүүл байсан. Өөрийн хийж буй үйлдлийн хор аюулыг ухамсарлан ойлгох чадвартай байсан. 2.*******-н сэтгэцийн байдал одоо эрүүл байна. 3.Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 4.******* нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /хх 32/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 18-ны орой 22 цагийн үед гаднаас орж ирээд “цээжээр өвдөөд байна, хүү Б намайг зодчихлоо” гэж байсан. Гэтэл удалгүй Б орж ирээд ээжийгээ “зодно” гэж хэд хэдэн удаа дайрахад нь салгасан. Мөн сандлаар шидэх гэж байхад нь болиулсан. Б ыг “өнөө орой алчихъя гүйцээчихье” гээд байсан. Тэгээд ыг зүүн талын орон дээрээс татаж цамцных нь захаас татаж гэрээс гаргах гэж оролдсон, тэгэхээр нь бид салгасан. Энэ байдлаар 01 цаг хүртэл үргэлжилж Б нь ээж ыг гэр рүүгээ авч явна гэхээр нь бид явуулаагүй гэртээ хонуулсан. ...Б хааяа эхдээ гар хүрлээ гэж сонсогдож байсан. хүүдээ цохиуллаа гэдэг байсан...” гэжээ. /хх 17-18/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 05 сарын 18-ны орой 19 цагийн орчим гэртээ байж байхад гадаа “амь авраарай” гэж хүн хашгирах шиг болсон. ...Тэгээд хашаан дээгүүр харахад Б өөрийн төрсөн эх ыг үсдээд цохиж байхаар нь хашааных нь хаалга руу харахад хаалгаа дотроос нь түгжсэн байсан тул хашаагаа давж очоод “ээжийгээ зодохоо боль” гээд салгах гэсэн чинь дийлдэхгүй байхаар нь би, “ээжийгээ битгий зодоо” гэж гуйсан чинь Б гэрийнхээ цоожийг тоосгоор цохиж эвдлээд ээжийнхээ цамцнаас чирээд гэртээ оруулсан. ... 2018 оны 03 сарын 08-ны өдөр манайд орж ирээд “Б мөнгө нэхээд зодоод байна” гэж хэлж байсан. Мөн 2018 оны 04 саррын сүүлээр надтай гадаа таарахдаа углааштай явж байсан. Тэгэхээр нь “юу болсон” талаар асуухад, “Б согтуу ирээд зодохоор нь би зугтаад гараад ирлээ” гэж байсан...” гэжээ. /хх 23-24/

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд болон гэрч *******, *******, , хохирогч ******* /хх 12-14/, шүүгдэгч ******* /хх 15-16/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх 27/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 34-37/, Шүүгдэгчийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 43/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 46/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 47-48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 55-60/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 18-ны орой Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг “” гэх газар төрсөн эх *******ыг зодож эрүүл мэндэд нь “дагзанд няцарсан шарх, нүүр, хэвлийд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан, мөн төрсөн эх *******ыг 2017 оны 02 сард сар шинийн баяраар гэртээ согтуу ирээд ямар ч “шалтгаангүй” галын хайчаар цохиж зодсон. 2017 оны 03 сарын 08-ны өдөр болон 18-ны өдөр мөн гэртээ согтуу ирээд “мөнгө нэхэж” зодсон, 2018 оны 02 сард сар шинийн баяраар “мөнгө нэхэж” зодож гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнгын шинжтэй үйлдлээр зодсон гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:

 Хохирогч *******ын эх сурвалжаа тодорхой зааж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 05 сарын 18-ны орой 18 цагийн үед...худгийн дэргэд явж байхад Б ирээд “ээж түлхүүрээ ав” гээд өгөхдөө “чи янхан банзал биз дээ хаагуур янхандаад ирэв” гээд үсдэж чирээд миний цээж рүү олон удаа өшиглөж зодсон. Тэгээд “гэр рүүгээ яв” гээд гэрийн гадаа очоод хашааны хаалга түгжээд намайг үсдэж дахин өшиглөж зодсон. Тэр үед манай зүүн айлын гэх эмэгтэй гарч ирээд салгаж чадаагүй.

Б 2015 онд намайг зодож хоног авч баривчлагдаж байсан. 2017 оны 02 сард сар шинийн баяраар гэртээ согтуу ирээд ямар ч шалтгаангүй галын хайчаар цохиж зодсон.

2017 оны 03 сарын 08-ны өдөр болон 18-ны өдөр мөн гэртээ согтуу ирээд надаас мөнгө нэхэхээр нь “байхгүй” гэхэд зодож байсан.

2018 оны 02 сард сар шинийн баяраар мөн надаас мөнгө нэхэж “байхгүй” гэхэд “мөнгө өгсөнгүй” гээд намайг гараараа цохиж зодсон. Эрүүл, согтуу байсан ч хамаагүй намайг байнга л мөнгө нэхэж эсхүл ямар ч шалтгаангүй зоддог. Би яг он цаг хугацааг нь сайн хэлж чадахгүй байна. ...Би хүү Б-тай зүгээр харьцах гэхээр урдаас загнаж зандраад байдаг. Би сүүлдээ айгаад гэртээ байж чадахгүй байгаа. 2018 оны 03 сарын 08-ны өдөр өөрийн өмсдөг гутлаараа намайг зодсон. Мөн 2018 оны 05 сарын 18-ны өдөр сандлаар цохиж хөөгөөд үснээс чирж зодсон...” /хх 10-11/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******гийн “...2018 оны 05 сарын 18-ны орой 22 цагийн үед гаднаас орж ирээд “цээжээр өвдөөд байна хүү Б намайг зодчихлоо” гэж байсан. Гэтэл удалгүй Б орж ирээд ээжийгээ зодно гэж хэд хэдэн удаа дайрахад нь салгасан. Мөн сандлаар шидэх гэж байхад нь болиулсан. Б ыг “өнөө орой алчихъя, гүйцээчихье” гээд байсан. Тэгээд ыг зүүн талын орон дээрээс татаж цамцных нь захаас татаж гэрээс гаргах гэж оролдсон, тэгэхээр нь бид салгасан. Энэ байдлаар 01 цаг хүртэл үргэлжилж Б нь ээж ыг гэр рүүгээ авч явна гэхээр нь бид явуулаагүй гэртээ хонуулсан...” /хх 17-18/ гэх,

Болсон үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ийн “...2018 оны 05 сарын 18-ны орой 19 цагийн орчим гэртээ байж байхад гадаа “амь авраарай” гэж хүн хашгирах шиг болсон. ...тэгээд хашаан дээгүүр харахад Б өөрийн төрсөн эх ыг үсдээд цохиж байхаар нь хашааных нь хаалга руу харахад хаалгаа дотроос нь түгжсэн байсан тул хашаагаа давж очоод “ээжийгээ зодохоо боль” гээд салгах гэсэн чинь дийлдэхгүй байхаар нь би “ээжийгээ битгий зодоо” гэж гуйсан чинь Б гэрийнхээ цоожийг тоосгоор цохиж эвдлээд ээжийнхээ цамцнаас чирээд гэртээ оруулсан. ... 2018 оны 03 сарын 08-ны өдөр манайд орж ирээд “Б мөнгө нэхээд зодоод байна” гэж хэлж байсан. Мөн 2018 оны 04 саррын сүүлээр надтай гадаа таарахдаа углааштай явж байсан. Тэгэхээр нь “юу болсон” талаар асуухад, “Б согтуу ирээд зодохоор нь би зугтаад гараад ирлээ” гэж байсан...” /хх 23-24/ гэх,

Гэрч *******гийн “...Мөн 2017 оны 12 сарын дундуур шөнө 03 цагийн орчим над руу залгаад “Б намайг зодоод байна, хүрээд ирээч” гэхэд нь би шөнө болсон байсан тул цагдаа дуудаж өгч байсан. Тэгээд сүүлд 2018 оны 05 сарын дундуур надад “Б намайг үсдэж зодсон” гээд толгойгоо үзүүлэхэд толгой нь хумсны хэмжээтэй цус гараад шархтай болсон байсан...” /хх 21-22/ гэх мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/, Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх 27/, Аюулын зэргийн үнэлгээ /хх 34-37/, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх 47-48/, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх 55-60/, хохирогч *******ын биед “дагзанд няцарсан шарх, нүүр, хэвлийд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдлоо гэх шинжээчийн 2018 оны 05 сарын  21-ний өдрийн 382 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******-н үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д зааснаар хохирогч ******* нь шүүгдэгч *******-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамаарах ба түүний бие махбодид байнгын шинжтэй /3 ба түүнээс дээш/ халдсан *******-н үйлдлийг “гэр бүлийн бие махбодын хүчирхийлэл” гэж үзнэ.

Мөн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн 2018 оны 02 дугаар сар, 05 дугаар сарын 18-ны  үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “байнга” гэх шинжийг агуулж байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр буюу тохирох зүйл ангиар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******-н 2018 оны 05 дугаар сарын 18-ны орой төрсөн эх *******ыг зодож хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, харин 2017 оны 02 сар, 03 сар, 2018 оны 02 сард төрсөн эхээ байнга зодсон /3 буюу түүнээс дээш үйлдлээр/-оор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүнийг зодсон шүүгдэгч *******-н үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

Хэрэгт шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн 1821000000194 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн .................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өзөөн овогт *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сар хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 /гуч/ хоног буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 /найм/ сарын хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 8 /найм/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн 1821000000194 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж эдлэх ялыг 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н ................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ