| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 183/2023/06159/И |
| Дугаар | 192/ШШ2025/06822 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 192/ШШ2025/06822
| 2025 оны өдөр | 09 сар 04 р 192/ШШ2025/06822 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ***
Үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хөрөнгөө өмчлөх, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг зогсоолгож орц, гарц чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй барьсан агуулахыг буулгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***, хариуцагчийн өмгөөлөгч ***, нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******* ******* ХХК нь өөрийн 100%-ийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр Хан-Уул дүүрэг, Зайсангийн гүүрний баруун хэсэгт төлөвлөгдсөн ерөнхий төлөвлөгөөний дагуу иргэн Б.*******, ******* нарын нэр дээр олгогдсон газарт *** орон сууцны байрнуудын барилгыг 2008-2010 онд барьж, ашиглалтад оруулж өөрийн компанийн өмчлөлд нэг хэсгийг нь бүртгэн авч, бусад талбайг нь худалдан борлуулсан юм. Одоогоор ******* ******* ХХК-ийн өмчлөлд 59 дүгээр байрны зоорийн давхар 11 тоотод байрлах улсын бүртгэлийн Y-2*** дугаарт бүртгэлтэй агуулах, 61А байрны зоорийн давхарт 35a тоотод байрлалтай улсын бүртгэлийн Y-*** дугаарт бүртгэлтэй агуулах, 33 тоотод байршилтай улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй автомашины зогсоолууд байдаг.
Гэтэл ****орон сууцны ******* сууц өмчлөгчдийн холбооны хууль бус үйлдлээс болж дээрх үл хөдлөх хөрөнгүүдээ эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхээ 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж чадаахгүй байна. Х*** орон сууцны байрны барилгыг 2009 барьж дуусгаад тус 59, 61А орон сууцны байрны дулаан, цахилгаан, инженерийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн үйл ажиллагааг манай *** ХХК 2010-2013 он хүртэл хариуцаж ажиллуулж байгаад Барилгын тухай хуульд заасан Орон сууцны байрны барилгыг ашиглалтад оруулснаас хойш гурван жил тухайн баталгаат хугацаанд тухайн объектод ашиглалтын бус шалтгаанаар гэмтэл, согог гарах тохиолдолд холбогдох асуудлыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжээс хариуцах журмын дагуу энэхүү баталгаат хугацаа нь 2010 оны 5 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарын хооронд болж дууссан тул ту***байруудыг халаалт, хэрэгцээний халуун хүйтэн усаар хангах, ус дулаан дамжуулах узель, гаднах болон доторх инженерийн шугам сүлжээний ашиглалтын үйлчилгээг орон сууцнуудын ийм чиглэлийн ажил үйлчилгээг хариуцсан үйл ажиллаа эрхэлдэг аж ахуйн нэгж *** ** дугаар конторт шилжүүлэх тухай хамтран ажиллах гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулан тус *** ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг.
Дээрх 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.9 дэх заалтад "*** *** орон сууцны байрны барилгад байгаа орон сууцны байрнуудаас байрны үнийн төлбөрийг нь бүрэн төлж чадаагүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь аль нэг иргэний нэр дээр шилжигдээгүй байгаа орон сууцны байрууд, авто машины гражуудын зогсоол, худалдаж чадаагүй байгаа барилгын талбайнуудаа цаашид борлуулж, төлбөрийг нь гүйцэд авах, өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан үл хөдлөх эд хөрөнгөө бүрэн ашиглах талаар холбогдох гарцуудыг хайх зэрэг ***ХХК-ийн үйл ажиллагаанд***ХХК ямар нэг саад тотгор учруулахгүй байх эрхийг *** ХХК эдлэх ёстой гэж гэрээнд тодорхой заасан. Тиймээс 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 2.9 дэх заалтынхаа дагуу ******* хотхоны 61а, 59 дүгээр байруудад борлуулагдаагүй үлдсэн орон сууцны байр болон авто машины зогсоол бусад талбайгаа манай ******* ******* ХХК 2015 онд тус ******* ******* ХХК-ийн өмч болгон Улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг авсан. ******* ******* ХХК-ийн өмч ***дүгээр орон сууцны байрны зоорийн давхарт байрлалтай 11, 10а, 11а, 12а, 21а тоот, 61А байрны зоорийн давхарт байрлалтай 35а, 33 тоот үл хөдлөх хөрөнгүүдээ 2014 оноос 2021 оны 10 дугаар сар хүртэл ашиглаагүй байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ******* ******* ХХК-ийн өмч эрхийн улсын бүртгэлийн***дугаартай орон сууцны 59 дүгээр байрны зоорийн давхарт байрлалтай тус*** тоот зогсоолд автомашин байрлуулах үед 59 дүгээр байрны ******* сууц өмчлөгчдийн холбооны тэргүүлэгч гэх *** гэгч этгээд 59 дүгээр байрны зоорийн давхрын зүүн талын голын хана дагасан 10, 20, 11, 12 тоот зогсоолуудад гурван автомашин л тавигддаг байсан, гэтэл өнөөдөр танай ******* Трейд ХХК-иас нэг машин нэмж байрлуулаад 4 автомашин зогсоочихоор 6,7 тоот зогсоолын автомашинууд маневр хийж орох гарах хөдөлгөөн хязгаарлагддаг гэж оройжин шөнөжин ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ****айлган сүрдүүлж, доромжилсон.
Тиймээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 4 сарын дараа 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-**** нэхэмжлэгч***ХХК өөрийн өмч 10-А тоот автомашины зогсоолдоо автомашин байрлуулсан. Гэтэл тус 59 дүгээр байрны оршин суугч, 59 дүгээр байрны зоорийн давхарт 12 тоот автомашины зогсоолын өмчлөгч (тус компаниас 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийн албан бичгийг авсан) иргэн*** нь нэхэмжлэгч талын өмч 10А авто зогсоолыг 2013 оноос хойш ашиглаж байсан, миний зогсоол гэж маргаан үүсгэсэн. Ингээд иргэн *** зогсоолын хананд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 12 гэсэн тоо бичсэн. Тиймээс нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01/04 тоотоор Онцгой байдлын****эр дээр олгогдсон газарт баригдах орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний дагуу зураг төсөлд 2009 онд Онцгой байдлын Ерөнхий газраас олгосон газарт зөвшөөрлийн дагуу 59 дүгээр байрны зоорийн давхар дахь автомашины зогсоолууд зураг төслийн дагуу байрлагдсан эсэх, галын аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд газар дээр нь үзлэг шалгалт хийлгэж Онцгой байдлын ерөнхий газар, Улсын хяналтын ахлах байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот дүгнэлтийг гаргуулж авсан. Мөн ******* ******* ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 01/03 тоотоор Үндэсний төв архивын газарт хандаж иргэн *** нэр дээр олгогдсон газарт баригдсан орон сууцны байрны зоорийн давхрын зургуудын лавлагааг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан. ******* ******* ХХК-иас 2014 оноос хойш ******* сууц өмчлөгчдийн холбоонд хандаж өөрийн өмчийг эзэмших, ашиглах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлдэг байсан боловч ******* ******* ХХК-ийн өмч Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо /хуучнаар 15 дугаар хороо/, О****байрны зоорийн давхарт байрлалтай 35а, 33 тоот үл хөдлөх хөрөнгүүдээ нэхэмжлэгч тал эзэмшиж ашиглах нөхцөлийг бүрдүүлэн чөлөөлөх үйлдлийг ******* сууц өмчлөгчдийн холбоо хэрэгжүүлээгүй юм. Дээрх 20*9** дүгээр сард ******* сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдаас үүсгэсэн маргаануудаас ажиглахад хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооны 2014 оноос хойших үе үеийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо /хуучнаар 15 дугаар хороо/,*** * орон сууцны байрны зоорийн давхарт байрлалтай авто машины зогсоолуудын байрлал, номер, тоотуудыг дур зоргоороо өөрчлөн, удаан хугацаанд өмчлөгч нь ашиглаагүй байгаа автомашины зогсоолын тоотуудыг сольж бичих залилангийн үйлдэл хийж тус 59 дүгээр байрны зоорийн давхар дахь автомашины зогсоолыг бусдаас хууль бусаар мөнгө авч ашиглуулсан ноцтой үйлдлүүд гаргаж гэж хардах нөхцөл үүссэн.
Мөн Хан-Уул дүүргийн 19 **** орон сууцны байрнаас нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай гэрээ байгуулан орон сууцны байр захиалгаар худалдан авсан иргэдийн төлөөлөл 2020 оноос эхлэн нэхэмжлэгч тал руу хандаж ".. тус 59, 61А орон сууцны байрны иргэд бид 2010 оноос 2019 он хүртэл автомашинаа байрлуулдаг байсан нийтийн эзэмшлийн талбайг 9 жилийн дараа оршин суугч биднийг манай ******* ******* ХХК хууран мэхэлж автомашины зогсоолгүй болгосныгоо буцаан чөлөөлж өгөх тухай удаа дараа манай компанид гомдол мэдээлэл ирүүлдэг байсныг судлан үзэхэд хариуцагч ******* сууц өмчлөгчдийн холбооны дарга гэх н.Оюунчимэг гэгч эмэгтэй зөвшөөрөлгүй газарт дур мэдэн агуулах барьж оршин суугчдын автомашины зогсоолыг хаасан байсан. Дээрх байдлаар манай компанийн зүгээс ******* сууц өмчлөгчдийн холбоонд хандан манай компанийн өмчлөх эрхийг зөрчиж буй үйлдлээ зогсоохыг удаа дараа шаардсан боловч ******* сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хууль бус үйлдлээ зогсоохгүй авто зогсоолуудын дугааруудыг өөрчилсөн хэвээрээ, хууль бусаар барьсан агуулахаа чөлөөлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шүүхэд хандан гаргаж байна.
Иймд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо /хуучнаар 15 дугаар хороо/, ******* Туул гол гудамж 59, 61А орон сууцны байрны зоорийн давхарт байрлалтай ******* ******* ХХК-ийн өмч болох эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай 11 тоот автомашины зогсоол, *** дугаартай 10а тоот автомашины зогсоол, *** дугаартай 11а тоот автомашины зогсоол, *** дугаартай 12а тоот автомашины зогсоол, ****4 дугаартай 21а тоот агуулах, ****дугаартай 35а тоот агуулах, *** дугаартай 33 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг *******сууц өмчлөгчдийн холбоо-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж, үл хөдлөх хөрөнгүүдийг өмчлөх, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй ******* сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөлгүй барьсан агуулахуудыг буулгуулж, авто зогсоолын дугаарлалтыг дур мэдэн өөрчилсөн өөрчлөлтүүдийг барилгын зургийн дагуу болгон өөрчлөхийг ******* сууц өмчлөгчдийн холбоонд даалгаж, ******* ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж буй хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоож өгнө үү.
Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай ******* ******* нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэсэн заалтын дагуу 2013 онд нэхэмжлэгч талаас эд хөрөнгө худалдан авсан оршин суугчдын бүрэлдэхүүнтэйгээр анх байгуулагдсан. Иргэний хуулийн 146 дугаар зүйлийн 146.2-т дангаар өмчлөх талбайд байрлаж байгаа боловч барилгын бат бэх чанар, аюулгүй байдлыг хангахад шаардагдах тэр хэсэг, мөн өмчлөгчдийн дундын ашиглалтад байгаа байгууламж болон бусад төхөөрөмж дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болохгүй гэж заасан байна. Гэтэл ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан зогсоолын гэрчилгээтэй 59 дүгээр байрны зоорийн давхрын*** гэсэн талбайд нь машин байрлуулах ямар ч боломжгүй, барилгын даацын багана байрлаж байна. Мөн 12 дугаартай зогсоол нь авто зогсоолын гарах үүд, гарцыг хаасан талбайд гэрчилгээ гаргуулсан нь мөн л ашиглах боломжгүй байтал манай *******-ны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй бөгөөд утгагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын авто зогсоолын гэрчилгээтэй талбайг *******-ны зүгээс эзэмшиж, ашигласан зүйл огт байхгүй бөгөөд тухайн авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг ашиглах боломжгүй талбайд гаргуулсан болох нь зогсоолын зураг дээрээс тодорхой харагдаж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан ****01 дугаартай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь 59 болон 61А байрны шатны хонгилын доод хэсгийг битүүлэн гэрчилгээ гаргуулсан талбай юм.
Уг шатны хонгилд инженерийн шугам сүлжээ, галын дохиолол, цэвэр бохир усны шугам хоолой дамжин өнгөрдөг тул нэхэмжлэгч тал агуулахын зориулалтаар ашиглах боломжгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, тоног төхөөрөмж, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө нь *******-ны өмч байхаар хуульчилж өгсөн байтал нэхэмжлэгч нь шатны хонгилын талбайд хууль бусаар гэрчилгээ гаргуулан авч, улмаар манай *******-ны эрх, ашгийг ноцтойгоор зөрчиж дундын эзэмшлийн талбайг эзэмших, ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Мөн ******* ******* ХХК нь 59-р байрны доор 11 тоот *** дугаартай авто зогсоол гэсэн гэрчилгээ гаргуулан, гарах хаалгыг хаасан байрлалд машин байрлуулан тавьсны улмаас бусад зогсоол эзэмшигчид машинаа оруулж, гарах боломжгүй нөхцөл байдал үүсэж энэ талаар ихээхэн маргаан дэгдэн улмаар бусад оршин суугчид *******-ны гишүүдийн автомашины зогсоол өмчлөгчдийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл гаргаж байна. Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж, манай *******-ны зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* хотхоны орон сууцны 59,61А байрнуудын зоорийн хэсэгт, нийтийн эзэмшлийн зам талбайн тунель доогуурх автомашины дулаан зогсоол болон агуулахын зориулалтаар ашиглах талбайн нэгдсэн зохион байгуулалтын зураг, Эрчим төсөл ХХК-ийн барилгын зураг төслийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 6/4046 дугаар албан бичгийн хуулбар, ******* ******* ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/26 дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй гэрчилгээний хуулбарууд, Худалдаа, үйлчилгээ, барилга угсралтын ******* ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01/02 дугаар, 2022 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 1/55, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаар албан бичиг, нэхэмжлэгч байгууллагын хувьцаа эзэмшигч ****ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 04/2015 дугаар хурлын тогтоолын хуулбар, 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 129/2010 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актын хуулбар, нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 65 дугаар албан бичиг, фото зураг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 7/4613 дугаар албан бичиг,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: фото зураг, 18/52 дугаар гэрчилгээний хуулбар, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШЗ2024/2189 дугаар захирамжийн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/4791 дугаар албан бичиг, улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй авто зогсоолын зориулалттай эд хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, бүртгүүлэх тухай хүсэлт, дансны хуулга, фото зураг зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ****дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар магадлалын хуулбар,
Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч **** /*******/-нд холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хөрөнгөө өмчлөх, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг зогсоолгож орц, гарц чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй барьсан агуулахыг буулгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглахад хариуцагч саад болж байна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ зориулалтаар нь эзэмших, ашиглах боломжгүй талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан гэж тус тус тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн **** А орон сууцны барилгын зоорийн давхарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай 35а тоот агуулах, ****9 дугаартай 33 тоот автомашины зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдоно. /хх-ийн16-23/
Хариуцагч ******* ******* нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг ******* ******* ХХК-ийн өмчлөлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр ******* ******* ХХК оролцсон байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/Ш*** дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 0*** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 100-114/
Нэхэмжлэлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй барьсан агуулахыг буулгуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байх, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байхаар зааажээ.
Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж, ашигладаггүй, хөрш зэргэлдээ авто зогсоолын өмчлөгчид нь автомашин орж гарахад саад болж байгаа нөхцөл байдлын улмаас маргаан үүсдэг гэж тайлбарласан нь үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн гэж үзлээ.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн байдалд хийсэн үзлэг, талуудын тайлбараар тухайн зогсоолуудыг ашиглахад буюу орж гарахад хажуу талын зогсоолын эзэмшигчтэй хамт байх шаардлагатай, зогсоолд автомашинаа түрүүлж тавьсан тохиолдолд хөрш зэргэлдээ зогсоолуудад автомашинаа байрлуулах боломж багатай бөгөөд ******* *******-нд бүртгэлтэй автомашин байхгүй, тухайн зогсоол, агуулахыг бусдад түрээсэлдэггүй болох нь тогтоогдсон. /хх-ийн 160/
Зөвшөөрөлгүй барьсан гэх агуулах нь орон сууцны барилгын гадна талбайд байрлах ба нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралгүй, түүнийг эзэмших ашиглахад саад болохгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, буулгуулах шаардлагатай гэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэлийн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөх, эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхэд саад учруулж байгаа үйлдлийг зогсоолгож орц, гарц чөлөөлүүлэх шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх аргаар иргэний эрхийг хамгаалахаар заасан бөгөөд энэ тохиолдолд эрх зөрчсөн үйлдэл гарсан байх, мөн тэрхүү үйлдэл нь төгсөөгүй байхад хэрэглэгдэхээр байна.
Нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн зогсоолын болон агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийн тухайд талууд маргаагүй бөгөөд өмчлөх эрхийг бүртгэсэн захиргааны байгууллагын шийдвэрийн тухайд захиргааны шүүхэд хандан маргасан, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах, зогсоолыг эзэмших эрх бүхий этгээдийг автомашинаа нь оруулж гаргахад саад учруулдаг, орц гарцыг хааж, хязгаарласан болох нь тэдний тайлбар, мөн үзлэгийн явцад тогтоогдсон.
Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн авто зогсоолын болон агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж ашиглах эрхийг зөрчсөн, саад болсон үйлдлийнхээ шалтгааныг бусад хөрш залгаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн маргааныг зохицуулах шаардлага гарсан, зориулалтаар нь ашиглах боломжгүй талбайд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан гэж тайлбарлана.
Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 2 дугаар сарын 31-ний өдрийн 2 тоот дүгнэлтээр тухайн барилгын зоорийн давхрын тоног төхөөрөмжийн байгуулалтад тусгагдсан автомашины зогсоолыг зориулалтын дагуу ашиглаж, үйл ажиллагаа явуулах боломжтой болохыг тодорхойлжээ. /хх-ийн 12/
Тухайн орон сууцны барилгын зоорийн давхарт авто зогсоол эзэмшдэг олон иргэд, аж ахуйн нэгжийг ялгаварлах, хэн нэгний өмчлөх эрх илүү үндэслэлтэй гэх, хэн нь бусдад саад учруулж байгаа тухайд ******* ******* дүгнэлт хийх, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах нь хуульд нийцэхгүй гэж үзлээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15.1, 15.1.1 дэх хэсэгт заасан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд бусдын өмчлөлд бүртгэлтэй авто зогсоолын зориулалттай хөрөнгө хамаарахгүй бөгөөд энэ тухайд хариуцагчийн татгалзал, тайлбар үндэслэл муутай байна.
Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *** /орон сууцны барилгын/ зоорийн давхарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй, 11 тоот автомашины зогсоол, **** дугаарт бүртгэлтэй, 10 тоот автомашины зогсоол, /***0 дугаарт бүртгэлтэй, 11а тоот автомашины зогсоол, ***дугаарт бүртгэлтэй, 12а тоот автомашины зогсоол, **** дугаарт бүртгэлтэй 21а тоот агуулах, 61 дүгээр байрны зоорийн давхрын*** дугаарт бүртгэлтэй, 35а тоот агуулах, **** дугаарт бүртгэлтэй, 33 тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж ашиглахад нь саад учруулахгүй байх, орц гарцыг чөлөөлөхийг хариуцагч ******* *******-нд даалгаж, нэхэмжлэлээс үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй барьсан агуулахыг буулгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
115 115.1, 115.2.2, 116, 118 :
1. 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1**** дүгээр байрны /орон сууцны барилгын/ зоорийн давхарт байрлалтай эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 11 тоот автомашины зогсоол, *** дугаарт бүртгэлтэй, 10 тоот автомашины зогсоол, *** дугаарт бүртгэлтэй, 11а тоот автомашины зогсоо**л, Ү*дугаарт бүртгэлтэй, 12а тоот автомашины зогсоол, *** дугаарт бүртгэлтэй 21а тоот агуулах, 61 дүгээр байрны зоорийн давхрын *** дугаарт бүртгэлтэй, 35а тоот агуулах, *** дугаарт бүртгэлтэй, *** тоот автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг эзэмшиж ашиглахад нь саад учруулахгүй байх, орц гарцыг чөлөөлөхийг хариуцагч ******* *******-нд даалгаж, нэхэмжлэлээс үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зөвшөөрөлгүй барьсан агуулахыг буулгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ул сөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. 120 120.2 , 뺺, 㺺 наас хойш 14 Нийслэлийн болохыг .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ