| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/08133/И |
| Дугаар | 192/ШШ2025/06876 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/06876
| 2025 оны өдөр | 09 сар 05 р 192/ШШ2025/06876 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ш.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч: ****
46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***а, иргэдийн төлөөлөгч ***н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: Манай эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулан эмчилгээ эрхэлсэн гоо заслын их эмчээр ажиллаж байсан Г.******* нь манай эмнэлгээр үйлчлүүлж байсан иргэдийн үйлчилгээний төлбөрийг хувийн данс болон бэлнээр авч компанид их хэмжээний хохирол учруулан хөрөнгө завшсан тухай гомдлыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст шалгуулсан. Цагдаагийн байгууллага 4 жилийн хугацаанд шалгасны эцэст Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 826 тоот тогтоолоор мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.*******ийн *** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг зэргээс Г.******* нь *** ХХК-д 46,603,653 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн 201100451 дугаартай хэргийг хааж хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан. Тус эмнэлэгт эмчээр ажиллаж байсан Г.******* нь өөрийн нэр дээрх ****тоот хугацаагүй хадгаламж дахь дансаар 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хооронд өглөөний 9 цагаас орой 18 цагийн хооронд буюу хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлын цагаар олон удаагийн давтамжтайгаар олон хүнээс нийт 231,757,040.60 төгрөг оруулсан байдаг. Энэ талаар 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 01/111 дугаар **** ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд Г.******* нь дээрх компанийн орлогоос өөрийн нэр дээрх Хаан банкны хугацаагүй хадгаламжийн дансаар нийт 231,757,040.60 төгрөг оруулсан бөгөөд үүнээс 46,603,556.60 төгрөгийн орлогыг компанид тушаагаагүй завшсан байх магадлалтай бөгөөд 185,153,487 төгрөгийг шинжээч миний бие нь санхүүгийн бүртгэл талаас нь шийдвэрлэх боломжгүйд хүрлээ гэж дүгнэсэн. Бид Г.*******ийг манай компанид 231,757,040 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байгаа боловч прокурорын тогтоол, *******ын дүгнэлтийг үндэслэн Г.*******ээс 46,603,553 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэгэнт ******* ******* ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-д ажиллаж байсан эмч Г.******* нь ажиллаж байх хугацаандаа хөрөнгө завшсан болох нь цагдаагийн байгууллагаар тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасны дагуу гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байгаа тул гэм хорын хохиролд хариуцагчаас 46,603,553 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож өгнө үү.
Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар татгалзлын агуулга: Миний бие нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул надаас 46,603,553 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст **** ХХК-иас үндэслэлгүй гомдол гаргасны улмаас үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдсан *** ХХК-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь**** ХХК-ийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулахаар нийт 3 удаа мөрдөгчийн тогтоол үйлдэн хүргүүлэхэд шинжилгээний объект шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тухайн бүр татгалзаж байсан. Тиймээс ***т ХХК-ийн дүгнэлтэд заасан 46,603,553 төгрөгийг надаас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Аудитын дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 5/6568 дугаар албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *** ХХК-ийн дүрмийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн***дугаар тогтоолын хуулбар,
Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 10/6245, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10/6980 дугаар шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан бичгийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/16 дугаар ******* ******* ******* ХХК-ийн захирлын тушаалын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн мөнгөний орлогын баримт, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн тойрох хуудсын хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.
Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 9/5095 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/2188 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтууд,
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан гэм хорын хохирол 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.******* нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхдаа үйлчлүүлэгчдийн төлбөрийг хувьдаа авч завшсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохыг эрх бүхий байгууллага тогтоогоогүй гэж тус тус тайлбарлаж байна.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Хариуцагч Г.******* нь *** ХХК-ийн захирал ****н 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09/16 тоот тушаалаар ******* ******* гоо заслын эмнэлэгт гоо заслын их эмчээр томилогдон 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байна. /I хх-ийн 73, 79, 80/
С****/ нь 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр**** үүсгэн байгуулсан, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр компанийн хувьцааг ****/-д шилжүүлсэн байна. /I хх-ийн 91/
Нэхэмжлэгч **** ХХК /РД: ***1/-ийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *** нь компанийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд /гүйцэтгэх захирал/ болсон нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмээр нотлогдсон. /I хх-ийн 5,6/
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн захирал *** нь 2020 онд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан гомдол гаргасныг хэрэг бүртгэлтийн 201100451 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 826 тоот тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаажээ. /хх-ийн 9/
Прокурорын тогтоолд ******* ******* ******* ХХК-ийн нягтлан бодох бүртгэлийн шаардлага хангасан анхан шатны баримтууд байхгүйгээс дүгнэлт бодитой гарах боломжгүй, хуулийн шаардлага хангаагүй нөхцөл байдал үүссэн хэдий ч мөрдөн шалгах ажиллагаагаар Г.******* нь ******* ******* ******* ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл эмчээр ажиллахдаа тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийн үйлчилгээний төлбөрөөс өөртөө авч завшин 46,603,653 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна гэж дурдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн 2022 оны 5 дугаар сар 30-ны өдрийн 222/111 тоот дүгнэлтийг хэргийн оролцогч нар эс зөвшөөрсөн тул дахин дүгнэлт гаргуулахаар 2022 оны 6 дугаар сарын 29, 2022 оны 9 дүгээр сарын 27, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрүүдэд хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллагаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн боловч шинжилгээний объект шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзжээ. /хх-ийн 9, 66-71/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үнэ болон шаардлагын үндэслэлийг прокурорын тогтоол, ******* ******* ХХК-ийн дүгнэлтийг баримтлан тодорхойлдог бөгөөд хариуцагч ******* шаардлага хангаагүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн, хууль сануулсан баримтад шинжээч гарын үсэг зураагүй, ******* ******* ******* ХХК-д ажиллаж байгаагүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тогтоогдоогүй бөгөөд 2019 оны 5, 6, 7 дугаар сард тус компаниас түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь хариуцагчийг тус компанид 2016 оноос гоо заслын их эмчээр ажиллаж байсан гэх үндэслэл болохгүй юм. /хх-ийн 80/
Ц*** ХХК-ийн 2022 оны 5 дугаар сар 30-ны өдрийн 222/111 дүгнэлтэд хариуцагч Г.*******ийн Хаан банк дахь *** тоот дансны гүйлгээг үндэслэн дүгнэлтээ гаргасан, санхүүгийн бүртгэл талаас нь шийдвэрлэх боломжгүйд хүрсэн тухайд болон компаниас 46,603,653 төгрөг завшсан байх магадлалтайг дурджээ. /хх-ийн 156/
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 34 дүгээр 34.2 дахь хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй байх, эдийн засгийн шинжилгээний объект нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангасан баримт бичиг байна гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтийн тухайд хариуцагчийн гаргасан тайлбар үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч Г.*******ийг нэхэмжлэгч *** ХХК-д эсхүл*** ХХК-д хохирол учруулсан эсэхийг тухайн дүгнэлтээр тодорхойлох боломжгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байхаар зохицуулсан.
Хариуцагч **** нь нэхэмжлэгч *** ХХК-д бус *** ХХК-д гоо заслын эмчээр ажиллаж байсан нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч *** ХХК-ийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч **** гэм хорын хохиролд 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч *******ын дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зөв гэсэн дүгнэлт гаргасан болохыг, *******ын дүгнэлт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг үндэслэн гараагүй, хуульд заасан шаардлага хангаагүйгээс тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч **** гэм хорын хохиролд 46,603,553 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,968 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ш.ОТГОНБАЯР