Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ДШМ/34

 

 

******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******

            Хохирогч ******* өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бат-Амгалан даргалж хийсэн шүүх хуралдааны 05 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 100000070 дугаартай эрүүгийн хэргийг 05 оны дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* дугаар баг, дүгээр гудамжны ******* тоотод оршин суух хохирогч .т 03 оны 10 дугаар сарын 9-ний өдөр улаан өнгийн Тоёота Приус-30 маркийн 1- улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 03 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр цэнхэр өнгийн Хьюндай Портер загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 17.5,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Да.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 5-р хорих ангийн төрийн сангийн дансанд тушаасан 00,000 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, дугаар баг, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, т буцаан олгож,

Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...Би гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж, цаашид алдаа дутагдал гаргахгүй өөртөө их дүгнэлт хийж, олон зүйлийг бодож байна. Шийтгэх тогтоол гарахын өмнө хохирогчид 19.5.00 төгрөгийг төлсөн. Хувийн байдлын хувьд би тамирчин алдар гавьяа хүртэж байсан. Одоо би өндөр настай ээжтэйгээ хамт нэг хаягт байх болно. Дээрх нөхцөл байдал болон алдаан дээрээ сурч засрах байдлыг анхаарч 10 сарын хорих ялыг өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй ... гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... . 19,5,00 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хорих ялын дээд хэмжээг 3 жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол...эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах...» гэх хуулийн заалтыг хэрэглэх үндэслэлтэй.

 

*******ыг урьд нь энэ хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхээс 0.10.17-ны 65 тоот шийтгэх тогтоолоор 00,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн 05.01.9-ний 13 тоот магадлалд хэргийн зүйлчлэл зөв, тохирсон ял оногдуулсан, үндэслэлтэй дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэдэг ба /хх-3/ зөвхөн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхдээ хууль буруу хэрэглэсэн алдааг засуулж зөвтгүүлэхээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. ЭХХШТХ-ийн 5-д / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ/ гэх заалтыг анхаарсангүй. Гэтэл анхан шатны шүүх 05..1-нд дахин шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдал, нотлох баримт өөрчлөгдөөгүй, хохирол бүрэн төлөгдсөн байхад магадлалын заалтыг хэрэгжүүлэхийн оронд өмнөхөөсөө өөр хорих ял оногдуулсан нь ойлгомжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэхээр байгааг хянана уу.

Хохирогч 0.06.-ны мэдүүлэгт: “...03.10 сард машин зардаг хүн Приус-30 ,009/0 онтой өгсөн бөгөөд тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээ банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа, удахгүй авч ирнэ гэж хэлээд яваад өгсөн...” гэжээ /хх-10/,

Гэрч 0.09.0-ны мэдүүлэгт “...03.0 сард Герман улс руу яваад 0.01 сард ирсэн...” гэх /хх-1/ мэдүүлгүүдээс үзэхэд хохирогч нь улаан өнгийн Приус-30 машины гэрчилгээ нь байгууллагын нэр дээр байгааг анхнаасаа мэдэж, хууртагдаагүй гэж ойлгогдохоор байна. Нөгөө талаар ын данснаас мөнгө гарсан болохоос биш машины наймаа худалдаа, хэлцэл хийсэн хүн нь гэж үзэхээр байдаг.

М.г хохироохгүйн тулд . өөрөө ч гэсэн санаа нь зовсон нь харагдаж хэд хэдэн машиныг өгсөн байдаг бөгөөд Улаанбаатар руу . өөрийн унаагаар дагуулан явж өөрөөр нь сонгуулж машин худалдан авч өгсөөр байхад ямар нэг шалтаг гарган, санаанд таарахгүй байна гэхчлэн буцаадаг. Гэвч голсон машинууд бусдад зарагдсан нь гэрчүүдийн мэдүүлгээс харагдана. Машины наймаан дээрээ тохирохгүй асуудлаа иргэний шүүхээр шийдүүлэх боломжтой байхад цагдаад хандсан.

Хохирогч ******* биеийг муудахад М.н хамт хот авч явж өөрийн унаагаар үйлчилж, авчран 1,0,000 төгрөгийг нь өгч г алга болчихоор эмнэлэгт байхад нь машиндаа хоол хийн эмнэлгээс гартал . т үйлчилж сэтгэл гаргасан байдаг. Хохирлоос гадна, сэтгэцэд учирсан гэх хохирол 3,000,000 гаруй төгрөгийг төлсөн, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, хувийн байдлыг харгалзан эрүүгийн хуулийн 6.7-р зүйлийн 1 дэх хэсэг, мөн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох эсэхийг хянан үзэж ялаас чөлөөлөх арга хэмжээг авч өгнө үү. ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилнө үү гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Шүүгдэгч *******ыг ЭХТА-ийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан байхад шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэлгүйгээр шууд хорих ял оногдуулсанд шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна.

******* нь хохирогч нарт учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад барагдуулахаар сэтгэл гаргаж хэд хэдэн машин өгч хохирлыг барагдуулахыг хүсэж байсан бөгөөд Улаанбаатар хот руу хүргэл дагуулж яваад өөрсдөөр нь машин тэрэг сонгуулан авч өгч байсан байдаг.

Хохирогч нь өгсөн машиныг нь 1- сарын хугацаанд унаж хэргэлдчихээд л эвдэж муутгачхаад буцаагаад л өгдөг, тэр болгонд нь л машиныг буцааж аваад өөр машин санал болгоод өгдөг,эмнэлэгт хэвтэх үед нь эмнэлэгт хүргэж өгдөг, эмнэлгийн төлбөрийг нь төлөх зэргээр өөрийн боломжоороо тусалж явж байсныг шүүх анхааран үзэж ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлагыг харгалзан үзэх ёстой байсан. Иймд шүүгдэгч ******* оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Гэмт буруугийн асуудалд миний зүгээс маргах зүйл байхгүй. Дахин алдаа дутагдал гаргахгүй талаар өөрт дүгнэлт хийж, олон зүйлийг бодон тунгаасан. Даралт ихсэх, зүрхний хэмнэл унаж, улмаар би хоёр удаа ухаа алдсан. Түргэн тусламж хоёр удаа дуудан эм тариа хийлгэснээр бие дээрдсэн. Шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө нь хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол болох 19,5,00 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирлын хувьд хэн аль нь өгч авалцсаныгаа нотлоход хүндрэлтэй байсан тул хохирол төлбөрийн хувьд илүү, дутуу өгсөн ч бай надад гомдол, санал байхгүй. Дахин дээрх алдааг гаргахгүй. Нэр хугарахаар яс хугар гэхчлэн үнэхээр их гэмшиж байна. Дээрх нөхцөл байдлаас болж эхнэр “Дархан зах” худалдааны төвд байрлах лангууг худалдан борлуулж, хоёр хүүхэд рүүгээ явсан. Эхнэр хэлэхдээ торгуулийн мөнгө төлөхөөр бол хашаа, байшингаа худалдан борлуулаад өгөөрэй гэж хэлсэн. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж, ээжийгээ асрах боломжийг минь олгож өгөхийг хүсэж байна. 10 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах, аль эсхүл торгуулийн ялаар сольж өгнө үү гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Цагдаагийн байгууллагад шалгагдаж буй баримтуудыг хувийн байдлыг дордуулахуйц байдлаар ашиглаж байна. Хувийн байдалд юуг хамаарах бэ гэхээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болохоос биш цагдаагийн байгууллагад шалгагдаж буй асуудлыг хөндөж нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж байгаа нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулах нөхцөл байдалд хамаарахгүй. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хуулийн үндэслэлийг баримтлаад ялаас чөлөөлөх асуудлыг анхаарч үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүгдэгч нь 00,000 төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй. Ял шийтгэлийн хувьд шүүгдэгчид хүндэтсэн гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувьд анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Бусдад төлөх хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийг хохирооё гэж шүүгдэгч чинь сэтгэлээсээ хүсээгүй. Хохирогчид удаа дараа ямар автомашин авах уу гэж араас нь хөөцөлдсөн. Шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд хорихоос өөр төрлийн ял буюу торгуулийн ял оногдуулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* саналдаа:

Шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахын тулд хэргийн бодит байдалд нийцээгүй эсэх, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн эсэх асуудлуудад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс тодорхой санал, дүгнэлт хэлсэнгүй. Харин шүүгдэгчийн хувийн байдлыг дурдаад явсан гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг хангалттай шалган мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүгдэгчийн залилах төрлийн гэмт хэрэг үйлддэг арга хэлбэрийн хувьд настай хүмүүсийг олзолдог. Урьд давж заалдах шатны шүүхээр энэ хэрэг яагаад буцсан бэ гэхээр хохирогчид хохирол төлбөр бүрэн барагдсан эсэхэд эргэлзээ үүссэн нөхцөл байдал тогтоогдсон тул дээрх байдлыг шалган тогтоож ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэх дүгнэлтийг өгсөн. Шалгахад шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байсан учраас 5 хоногийн хугацаагаар шүүгдэгчийн зүгээс завсарлага авч хохирлыг төлж барагдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 05 оны дугаар сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/137 дугаар бүхий шийтгэх тогтоолтой, шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийг аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзсэн болно.

Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Шүүгдэгч ******* нь хохирогч .т 03 оны 10 дугаар сарын 9-ний өдөр “Тоёота Приус-30” загварын 1- улсын дугаартай тээврийн хэрэгслийг,

03 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хьюндай Портер” загварын - улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулна гэж хуурч,

зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж 5 удаагийн гүйлгээгээр нийт 17.5,000 төгрөг шилжүүлэн авсан болох нь:

Шүүгдэгч ******* үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч . мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ******* эзэмшлийн Хаан банкны данснаас шилжүүлсэн гүйлгээний хуулга,

Шүүгдэгч *******ын эзэмшлийн Голомт банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

Бусдын өмчлөх эрхэд тэднийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх замаар халдаж, эд хөрөнгө эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар олж авч байгаа үйлдлийг “залилах” гэмт хэрэгт хамааруулан авч үздэг.

Тодруулбал: Энэ төрлийн гэмт хэрэг нь аливаа иргэний Үндсэн хуулиар баталгаажиж, салбар хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд шууд халдаж, түүнд хохирол, хор уршиг учруулахын сацуу хүн хүндээ итгэх итгэлцэлийг үгүй хийж улмаар хүйтэн хөндий, хахир төвөгтэй нийгмийг бий болгодгоороо хамгийн их хор уршигийг дагуулдаг гэмт явдал билээ.

Дээрх хууль зүйн ойлголтоор шүүдэгч *******ын үйлдэл нь “залилах”  гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж давж заалдах шатны шүүх үзэж байна.

Эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан, хэлэлцэх явцад анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, сонсгосон хуулийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ болон бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бусад шаардлагуудыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нараас давж заалдах журмаар гаргасан гомдолд “... гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж, цаашид алдаа дутагдал гаргахгүй талаар өөртөө их дүгнэлт хийж, олон зүйлийг бодож байна.

Шийтгэх тогтоол гарахын өмнө хохирогчид 19.5.00 төгрөгийг төлсөн. Миний шууд асрамжид 0 гарч байгаа өндөр настай ээж минь байдаг.

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэлгүйгээр хорих ял оногдуулсанд шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гомдолтой байна.

******* нь хохирогч нарт учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад барагдуулахаар сэтгэл гаргаж хэд хэдэн машин өгч хохирлыг барагдуулахыг хүсэж байсан бөгөөд Улаанбаатар хот руу хүргэл дагуулж яваад өөрсдөөр нь машин тэрэг сонгуулан авч өгч байсан байдаг.

Хохирогч . нь өгсөн машиныг нь 1- сарын хугацаанд унаж хэргэлчихээд л эвдэж муутгачхаад буцаагаад л өгдөг, тэр болгонд нь л машиныг буцааж аваад өөр машин санал болгоод өгдөг, эмнэлэгт хэвтэх үед нь эмнэлэгт хүргэж өгдөг, эмнэлгийн төлбөрийг нь төлөх зэргээр өөрийн боломжоороо тусалж явж байсныг шүүх анхааран үзэж ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ хандаж байгаа хандлагыг харгалзан үзэх ёстой байсан.

Иймд шүүгдэгч ******* оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ “гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.” гэж дүгнэсэн байх ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1.д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1..д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхийн хүрээнд шүүгдэгч энэ хэргийн улмаас хоног цагдан хоригдохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээг ухамсарлаж ойлгосон байдал, түүний шууд асрамжид 0 настай эх нь байдаг, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсныг харгалзан шүүгдэгчид хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан “ хорихоос өөр төрлийн ял хариуцлага хүлээхийг хүссэн ” хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.., 39.9 дүгээр зүйлийн .т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 05/ШЦТ/137 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

-“. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 10 (арав) сарын хугацаагаар хорих ял шийтгэж гэснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1100 (мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,

-“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн .т зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг торгох ялын ******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 630.000 төгрөгөөр тооцож, мөн урьд төлсөн 00.000 төгрөгийг торгох ялаас хасаж тооцсугай гэж өөрчилж,

-“. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Да.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 5-р хорих ангийн төрийн сангийн дансанд тушаасан 00,000 төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, т буцаан олгосугай гэснийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн .т зааснаар торгох ялаас үлдсэн 70.000 төгрөгийг 3 сарын хугацаанд шүүгдэгч *******аар төлүүлсүгэй.

3. Шүүгдэгч ******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТМРХҮҮ

         ЕРНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

                  ШҮҮГЧ                                                         Б.МАНЛАЙБААТАР