| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | В.Амартүвшин |
| Хэргийн индекс | 192/2025/03874/И |
| Дугаар | 192/ШШ2025/07959 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 192/ШШ2025/07959
20******* 10 06 192/ШШ20*******/07959
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******-р хороо, төвийн бүс /*******/, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ы ******* /РД:*******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *******-р хороо, төвийн бүс /*******/, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн /РД:,
Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд 20******* оны 05-р сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Д.-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Я.******* нь хариуцагч С.т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Нэхэмжлэгч Я.******* миний бие 2016 оны 12-р сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэн Ц.билэгээс Баянгол дүүрэг, -р хороо, /одоогийн *******-р хороо/, төвийн бүс, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, ,м.кв талбай бүхий, өрөө орон сууцны зориулалттай, 00052722 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн.
Тухайн үед тус байранд амьдарч байсан иргэн нь байрыг чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд суллаж өгөхийг байнга шаардаж байгаа. Иймд хариуагч С.ын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн өмгөөлөгч Д.- нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
С. миний бие 2018 онд орон сууц худалдан авахаар санхүүгийн төлөвлөлт хийн, шинээр баригдсан хотхон хорооллын борлуулалтын алба болон танилын хүрээгээр байр хайж эхэлсэн. Тухайн үед энэ талаар найз нөхдийн харилцаатай Дэлгэрдалай овогтой д манай гэр бүл орон сууц худалдан авахаар төлөвлөж байгаа талаар ярихад Баянгол дүүргийн 4-р хороо даун, хотхон, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах ,м2, өрөө орон сууц-ыг гэрээний төлбөр тооцоонд бартер буюу солилцоо бараа үйлчилгээг мөнгөн төлбөр зэрэг аливаа арилжааны хэрэгсэл ашиглахгүйгээр бараа, үйлчилгээгээр шууд солих үйл явцаар авсан гэж тайлбарласан.
Улмаар манай гэр бүл тухайн байрыг үзээд, худалдан авалт хийхээр Д.тай харилцан тохиролцоод 2018 оны 07 сарын 05-ны өдөр нүүж ороод өнөөдрийг хүртэл өөрийн байрандаа амьдарч байна.
Д. бид дээр дурдсанчлан найз нөхдийн харилцаатай тул харилцан бие биедээ итгэн, аман байдлаар Баянгол дүүргийн 4-р хороо, бүс *******-д байрлах , хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах ,м2, өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Худалдах-Худалдан авах тохиролцооны үнийг төлсөн байдал. Үүнд:
1. Toyota, Probox маркийн тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгөөр,
2. Toyota, Crown маркийн тээврийн хэрэгслийг 18,500,000 төгрөгөөр,
. Хавтан бордюр 16,88,400 төгрөгөөр,
4. Бэлнээр 28,000,000 төгрөгийг тус тус төлсөн болно.
Дээрх төлбөрийг бүрэн төлөөгүй өнөөдрийг хүрсэн учир нь Д. байрны гэрчилгээг өөр хүний нэр дээр түр шилжүүлсэн боловч барьцаанд тавьсан асуудал гарсан байна тийм учраас гэрчилгээг чөлөөлж авсны дараа үлдэгдэл төлбөрөө төлөх хуваарь бусад зүйлээ тухайн үед нь тохиролцохоор болсон.
Баянгол дүүргийн *******-р хороо ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах ,м2, өрөө орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн тухай: 2016 онд өмчлөгч Гомбосүрэн овогтой нь /РД: ЗЮ82111418/ Дэлгэрдалай овогтой тай хайрга нийлүүлэх гэрээ-ний төлбөрт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4-р хороо /одоогийн *******-р хороо/, төв бүс /*******/ байрлах MY TOWN хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах ,м2 талбайтай, шинэ өрөө байрыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.
Улмаар 2016 оны 12 сард Д. нь тус байрыг Ц.бямбаар дамжуулан худалдан борлуулах болсон тухай хэлсэн тул Ц.бямбын дүү Ц.билэгт 2016 оны 12 сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн, ингэхдээ байрыг шилжүүлэхтэй холбоотой төлбөр тооцоо аваагүй тухайгаа тайлбарладаг. Д. нь Гомбосүрэн овогтой тай Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 4-р хороо /одоогийн *******-р хороо/, төв бүс /*******/ байрлах MY TOWN хотхоны ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах ,м2 талбайтай, шинэ өрөө байрыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл Ц.бямба нь уг байрыг зараад өгье, авах хүн байгаа дүүд түр шилжүүлье гээд өмчлөгч Г.аас шилжүүлэн авсан. Сарын дараа Ц.бямба нь байрыг зарж чадаагүй, мөнгөний хэрэг гараад ******* саяын барьцаанд түр тавьсан, удахгүй ордерыг чинь өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байдалтай байгаа.
Тус байрыг өөрийн найз т 2018 онд удахгүй ордер нь гарчих нь гээд зарсан ба мөнгийг нь бүтнээр нь аваагүй, урьдчилгаа болон хэсэгчлэн авч байсан гэх тайлбарыг тус тус гаргасан. Манай гэр бүл тухайн орон сууцны ашиглалтын бүх зардал болох ус дулааны төлбөр, СӨХ-н төлбөр зэргийг төлж хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байна.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. гэж заасан мөн Иргэний хуулийн арван нэгдүгээр бүлэг буюу Эзэмшил-н талаар хэл зүйн үүднээс тайлбарлаад зогсохгүй зорилгоор нь тайлбарлах шаардлагатай.
С. миний хувьд Д.тай Иргэний хуулийн 4 дугаар зүйлийн 4.1.1 хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй., Иргэний хуулийн 24 дугаар зүйлийн 24.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус заасан гэрээ давхар байгуулагдсан гэж үзэж байна.
Учир нь орон сууцыг худалдан авах төлбөрт Toyota, Probox, Toyota, Crown маркийн тээврийн хэрэгсэл, Хавтан бордюр, бэлэн мөнгө зэргийг тус тус Д.д өгсөн байгаа.
Мөн С. миний бие хуульд харшлаагүй байдлаар Д.тай харилцан тохиролцож, өөрт ногдсон үүргээ биелүүлж байгаа мөн Иргэний хуулийн 90.1-д зааснаар хууль ёсны эзэмшигч нь буюу объектив эрхийнхээ дагуу тус маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа хууль ёсны шударга эзэмшигч билээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: Нэхэмжлэгчээс /хх-1-2/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл /хх-/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, /хх-4-5/ Я.*******гаас Т.т олгосон итгэмжлэл, /хх-6/ Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, /хх-7/ Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, /хх-8/ гар бичмэл, /хх-9/ Баянгол дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-48/ дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас: /хх-17-19/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, /хх-20/ Баянгол дүүргийн *******-р хорооны Засаг даргын тодорхойлолт, /хх-21/ иргэн Г., Д. нарын тайлбар, өргөдөл, /хх-22/ ХХК-ийн захирлын тодорхойлолт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5.Шүүхийн журмаар: /хх-29-0/ Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс орон сууцны түүхчилсэн лавлагаа, /хх-5/ С.аас Д.д олгосон итгэмжлэл, /хх-51-6/ Шүүхийн тусгай архиваас шүүхийн шийдвэр, магадлал, /хх-7-81/ Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан бичиг, баримт зэргийг цуглуулсан.
ҮНДЭСЛЭХ НЬ :
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.
Үүнд: Баянгол дүүрэг, -р хороо, /одоогийн *******-р хороо/, төвийн бүс, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, ,м.кв талбай бүхий, өрөө орон сууцны зориулалттай, 00052722 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг С.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэсэн агуулгаар тодорхойлсон.
.Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Я.******* нь Ц.билэгээс 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн
үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, -р хороо, /одоогийн *******-р хороо/, төвийн бүс, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, ,м.кв талбай бүхий, өрөө орон сууцны зориулалттай, 00052722 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авсан.
4.2.Я.******* нь 2016 оны 12-р сарын 21-ний өдрийн үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, -р хороо, /одоогийн *******-р хороо/, төвийн бүс, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, ,м.кв талбай бүхий, өрөө орон сууцныг улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтгүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
5.Талуудын маргааны зүйл нь ... орон сууцны хууль ёсны өмчлөгчийн талаар гэж маргаж байна. 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэрээний үнэ 26,000,000 төгрөг болон Хавтас хэргийн 48-р талд авагдсан нэхэмжлэгч Я.*******гийн дансны хуулга, түүнд доторх 2 удаагийн үйлдлээр байрны үнэд 64,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт, Улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэгт талууд маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан.
Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг Д.ас Тоёота Пробокс маркийн авто машиныг-10,500,000 төгрөгт, Тоёота кровн маркийн авто машиныг-18,500,000 төгрөгт, хавтан бродюр-16,88,400 төгрөгт, бэлнээр 28,000,000 төгрөгт тооцож, нийт 7,88,400 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбар гаргаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, шударга эзэмшигч гэдгээ нотлох үүргээ биелүүлээгүй.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар ... Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ. Нэхэмжлэгч Я.******* нь маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд 2021 оны 12-р сарын 21-ний өдөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авчээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж,
-мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж,
-106 дугаар зүйлийн 106.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Я.******* маргаан бүхий орон сууцыг С.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Хэрэв хариуцагч С. нь орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ, арилжааны гэрээ, хэлцлээр шилжүүлэн авсан бол худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, худалдах эсхүл бэлэглэх этгээд тодорхой, гэрээ хэлцэл хийгдсэн байх учиртай. Хэрэгт авагдсан баримтаар эдгээр үйл баримт тогтоогдоогүй.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар зохицуулсан ба маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх нь хариуцагч С. өөрийн нэр дээр шилжээгүйг мэдэж байсан тул маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, мөнгө шилжүүлсний үндсэн дээр амьдарч байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, хариуцагч С.ыг 2018 онд орон сууцыг бусдаас худалдах авах үйл баримтаас өмнө 2016 онд нэхэмжлэгч Я.******* өөрийн өмчлөлдөө авсан, улсын бүртгэл хийлгэсэн, улсын бүртгэлийн гэрчилгээг хууль ёсоор гаргуулан авсныг мэдээгүй байх боломжгүй, хариуцагчийн энэ талаар гарсан тайлбар үндэслэлгүй байна. Тиймээс хариуцагч өөрт учирсан хохирол, төлбөрөө Д.ас нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй.
Хариуцагч нь хуульд заасны дагуу тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй, шударга эзэмшигч гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2.2,8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нотолж чадаагүй болно.
Хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа байрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэсэн байдал тогтоогдохгүй байх тул орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Түүнчлэн хавтас хэргийн 20-24 дүгээр талд авагдсан хорооны засаг даргын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт зэргээс С.ыг орон сууцны хууль ёсны өмчлөгч, шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
-иргэн Г. болон Д.Баттулгын ...бямбаас төлбөр тооцоо аваагүй болно, ...т 2018 онд удахгүй ордер нь гарчих нь гээд зарсан ба бүтнээр нь мөнгийг нь аваагүй урьдчилгаа блон хэсэгчлэн авч байсан болно гэх тайлбарыг шүүх үнэлэх, үнэн зөв гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй буюу түүнд хууль сануулаагүй, гэрчийн мэдүүлэг аваагүй, хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй баримт байх ба харин тэд төлбөр тооцоотой бол холбогдох этгээдээсээ шаардах эрхтэй байж болно.
Иймээс хариуцагч С.ын хууль бус эзэмшлээс Баянгол дүүрэг, -р хороо, /одоогийн *******-р хороо/, төвийн бүс, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, , м.кв талбай бүхий, өрөө орон сууцны зориулалттай, 00052722 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70,200 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд хариуцагч С.аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.*******гийн нэхэмжлэлийг хангаж, Баянгол дүүрэг, -р хороо, /одоогийн *******-р хороо/, төвийн бүс, *******-р байр, ******* тоот хаягт байрлах, , м.кв талбай бүхий, өрөө орон сууцны зориулалттай, 00052722 тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууц-ыг хариуцагч С.ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН