| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0436/э |
| Дугаар | 2018/ШЦТ/215 |
| Огноо | 2018-08-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 2018/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 1821003650238 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******, Дорнод аймгийн Сэргэлэн суманд .... оны ..... сарын ......-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: .............../, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын ............... газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, 1 жил 11 сарын хорих ялыг Өршөөлийн хуульд хамруулсан, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байрны гадна хохирогч *******ы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд би найз ******* гар утас руу нь залгаад хаана байгааг нь тодруулаад өөрийн төрсөн дүү ******* дуудаж Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах байрны харалдаа хүргүүлээд ганцаараа Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах байрны ертөнцийн зүгээр зүүн урд талд найз *******, , нартай уулзалдаад би ******* “чи намайг унтаж байхад сэрээхгүй яагаад орхиод явсан юм бэ” гэхэд миний өөдөөс” чи өөрөө сэрэхгүй байсан шүү дээ, тэгээд яагаад надтай хэрүүл маргаан үүсгээд байгаа юм бэ” гээд надтай маргалдсан бөгөөд тухайн үед би уурандаа найз *******г зодсон юм...” гэжээ. /хх 67-68/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд бид нар хэсэг дуулж байгаад 21 цаг өнгөрч байхад гараад Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах байрны гадаа такси барих гээд зогсож байтал М ирээд гудамжинд намайг зодсон бөгөөд тэр үед нь би өөдөөс нь ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй тухайн үед надтай хамт явсан найз эхнэрийнхээ хамтаар М бид хоёрыг салгасан. Тэр үед миний нүүрнээс цус гараад тогтохгүй болохоор нь өөрийн эхнэр руу залгаж “би хүнд зодуулчихлаа намайг ирээд ав” гэж хэлсэн...М нь “” гэх амралтын газарт орхиод явсан гэх шалтгаанаар зодсон...эмчилгээний зардал болох нийт 4200000 төгрөгийг миний Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн байсан...” гэжээ. /хх 14/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... байрны гадаа явж байхад манай ангийн ******* гар утсаараа хүнтэй яриад явж байсан бөгөөд удалгүй амралтын газарт унтаад үлдсэн М ирээд учир зүггүй уурлаад ******* нүүрэн тус газарт нь цохиход хоёулаа заамдалцаад эхэлсэн бөгөөд тэр үед би болон манай нөхөр, мөн хамт явсан ангийнхан хорьж салгасан...” гэжээ. /хх 20/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7626 тоот дүгнэлтэд: “1.*******ы биед хамар ясны хугарал, дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 34/
Хэрэгт цугларсан нотлох баримтанд: Дээрх болон Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О. /хх 21-22/, хохирогч ******* /хх 15-16/, шүүгдэгч ******* /хх 17-18/ нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хохиролтой холбоотой баримтууд /хх 6-9/, Гавал тархины рентген /хх 29/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 30/, Яаралтай тусламжийн хуудас /хх 31/, Өвчний түүх /хх 38-61/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 70/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/, шүүгдэгч *******-н малын А данс /хх 75-77/, Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын хүсэлт /хх 78-79/, Прокурорын ялын санал /хх 85/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах байрны гадна хохирогч *******ы нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжаа зааж, тодорхой мэдүүлсэн хохирогч *******ы “...Тэгээд бид нар хэсэг дуулж байгаад 21 цаг өнгөрч байхад гараад Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах байрны гадаа такси барих гээд зогсож байтал М ирээд гудамжинд намайг зодсон бөгөөд тэр үед нь би өөдөөс нь ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй тухайн үед надтай хамт явсан найз эхнэрийнхээ хамтаар М бид хоёрыг салгасан бөгөөд тэр үед миний нүүрнээс цус гараад тогтохгүй болохоор нь өөрийн эхнэр Ж. руу залгаж “би хүнд зодуулчихлаа намайг ирээд ав” гэж хэлсэн...******* нь “” гэх амралтын газарт орхиод явсан гэх шалтгаанаар зодсон...эмчилгээний зардал болох нийт 4200000 төгрөгийг миний Хаан банкны тоот данс руу шилжүүлсэн байсан ...” /хх 14/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******ийн “... байрны гадаа явж байхад манай ангийн ******* гар утсаараа хүнтэй яриад явж байсан бөгөөд удалгүй амралтын газарт унтаад үлдсэн М ирээд учир зүггүй уурлаад ******* нүүрэн тус газарт нь цохиход хоёулаа заамдалцаад эхэлсэн. Тэр үед би болон манай нөхөр, мөн хамт явсан ангийнхан хорьж салгасан /хх 20/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Анхны үзлэгийн тодорхойлолт /хх 30/, Яаралтай тусламжийн хуудас /хх 31/, Өвчний түүх /хх 38-61/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7626 тоот дүгнэлт /хх 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ын үйлдсэн гэмт хэрэгт Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч *******-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал, дух, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ нь түүний нүүрэн тус газар гараар цохисон шүүгдэгч *******-ын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.
Мөн Прокурорын газраас шүүгдэгч, хохирогч нарын хүсэлтээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ялын саналыг яллагдагч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн 1821003650238 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршигт “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д анхааруулсугай.
4. Эрүүгийн 1821003650238 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ