2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 192/шш2025/07501

 

 

 

 

 

 

 

 

2025 09 24 192/ШШ2025/07501

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөрөнгө болох ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.Тогоонбаатар, нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөрөнгө болох ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие 2004 онд *******тай Улаанбаатар хотод Бишрэлт трейд ХХК-нд ажиллаж байхдаа танилцаж 2005 оноос хамт амьдрах болсон. Бид хамт амьдрах хугацаанд 2006 оны 3 дугаар сарын 29-нд том охин *******, 2008 оны 01 дүгээр сарын 22-нд хүү *******, 2015 оны 04 дүгээр сарын 07-нд хүү , 2020 оны 04 дүгээр сарын 30-нд хүү , 2022 оны 01 дүгээр сарын 22-нд охин нар тус тус төрсөн. Бид зан харилцааны таармжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2023 онд шүүхэд салах өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлалын төвөөр орсон боловч уригдагч тал ******* нь шүүхийн эвлэрүүлэн зуучлал дээр очоогүй тул өргөдөлийн баримт бичиг буцаагдсан. Одоо бид хамт амьдарч байгаа ба өдөр бүр маш хүйтэн хөндий харилцаан дунд хүүхдүүд өсөж том болж байгаа ба энэ байдлыг цаашид удаан үргэлжүүлэх нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж, хүмүүжих боломж алдагдуулж байгаа нь маш харамсалтай байна. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, хүүхдүүдийг өөрийн асрамжинд авах, хүүхдүүд болох *******, *******, , , нарт хуулийн дагуу тэтгэлэг тогтоож, мөн бидний дундын өмчлөлд байдаг Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 8 дугаар байрны 49 тоот 64,6мк2 байрнаас 5 хүүхэд болон өөрт ногдох хэсгийг гаргуулах хүсэлттэй байна ... гэв.

 

3. Хариуцагч Б.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... гэрлэлтээ цуцлуулахгүй эвлэрмээр байна ... хоорондоо бид тохиролцсон байгаа. Хүүхдийн тэтгэлэг ээ төлнө, байраа эхнэр хүүхдүүддээ үлдээнэ, өөр маргаантай зүйл байхгүй гэв.

 

4. Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, Энх түмэн ББН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа хариуцагчийн иргэний үнэмлэхний хуулбар, эвлэрүүлэн зуучлалын баримт зэргийн ирүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, гэр бүлийн дундын хөрөнгө болох ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Б.Тогоонбаатар нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрмээр байна, гэхдээ гэрлэлт цуцлахаар бол хүүхдүүдээ ээжээс нь салгахгүй, хуулийн дагуу тэтгэлэг төлнө, гэр бүлийн дундын хөрөнгө болох ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар 2007 оны 6 сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүргүүлж, 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин *******, 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү *******, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү , 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү , 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин нар төрсөн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

5. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээр нотлогдож байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14.3Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж заажээ.

 

7. Иймд нэхэмжлэгч ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хариуцагч *******тай хамтран амьдрах боломжгүй талаараа тайлбарлаж байгаа, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч энэ хугацаанд эвлэрээгүй, хэн хэнээс нь эвлэрэх оролдлого, санал санаачлага гаргаагүй байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

8. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын гэрлэлтийг цуцалсантай холбоотой тэдний дундаас төрсөн охин Т.Анхцэцэг, хүү *******, хүү , хүү , охин нарыг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай.

 

9. Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж байгаа нь тусдаа амьдрах болсон эцэг, эхийн хэнтэй нь тухайн хүүхэд байнга оршин суухыг тодорхойлж, хүүхдийн амьдрах газрыг тогтоож байна гэсэн ойлголт юм.

 

10. Гэрлэгчдийн дундаас төрсөн Т.Анхцэцэг насанд хүрсэн байна, харин хүү *******, хүү , хүү , охин нар нь эх *******гийн хамт түүний асрамжид эрүүл өсч байгаа нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүү *******, хүү , хүү , охин нарыг эх ******* асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 

11. Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.Тогообаатар нар нь гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэдэнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, хичээлийн хэрэгсэл бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг тайлбарлах нь зүйтэй байна.

 

12. Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг ******* нь хүү *******, хүү , хүү , охин нартай уулзах болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д сануулах зүйтэй.

 

13. Нэхэмжлэгч ******* нь ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаан дээр тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

14. Хариуцагч ******* нь ******* хаягт байрлах байр нь манай ажлаас урьдчилгаа өгөөд ажлын залуу бид 2 нэрээ солиод авчихсан. Бүртгэл нь бидний нэр дээр гарсан ч бид амьдардаггүй, манай орон сууц Хан-Уул дүүргийн 15-р хороо Хурд хотхонд байдаг. Зээл авахдаа сольсон учраас зээлээ дуустал нэр солигдоод явж байгаа гэсэн үг юм. Хан-Уул дүүргийн 15-р хороо, Хурд хотхон 5-20-40 байр манай ажлын залуугийн нэр дээр гэрчилгээ нь гарчихсан юм гэж тайлбарлаж байна.

 

15. Өөрөөр хэлбэл ******* хаягт байрлах орон сууц нь *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байгаа боловч *******тай хамт ажилладаг хүний орон сууц мөн талаар талууд маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

16. Иймд нэхэмжлэгч *******гийн ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

17. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээлээ.

 

18. Нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч , нарын 2007 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д тус тус зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү *******, 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүү , 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү , 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр охин нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүү *******, хүү , хүү , охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Тогообаатараар тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар хариуцагч Б.Тогообаатараас гаргуулах тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-т тус тус зааснаар эцэг, эх гэрлэлээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэхийг эх *******, эцэг ******* нарт мэдэгдсүгэй.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг Б.Тогообатар нь хүү *******, хүү , хүү , охин нартай уулзах, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх *******д сануулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн ******* хаягт байрлах орон сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

9. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нар нь гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /С.Солонго/-д даалгасугай.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ