2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 192/ШШ2025/07036

 

 

 

 

 

2025 оны өдөр

09 сар 10 р 192/ШШ2025/07036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: Ш***

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2024 оны 5-р сарын 24-ний өдрийн***дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч***о, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б*, **шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарын агуулга: ***2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч *** үйцэтгэх захирал * г**даадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаагаар түдгэлзүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардан авч, танилцаад Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т "Энэ хуулийн 59.1-д заасан шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэнэ" гэж заасны дагуу төлбөр төлөгч ***шийдвэр гүйцэтгэх албаны *** дугаартай тогтоолыг мэдэгдэх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл хугацаанд албан ёсоор огт мэдэгдээгүй болно. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дээрх 8848 дугаартай тогтоолын хуулбартай танилцахад мэдэж, тухайн тогтоол нь зохих журмын дагуу гараагүй, нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй хууль бус тогтоол гэж үзэж байна.Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 8848 дугаартай тогтоолыг хуульд заасны дагуу төлбөр төлөгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Тус нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хуучнаар Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх болж, Нийслэлд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхүүдийг тус тус байгуулсан. Үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаартай Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэх захирамж гаргасан. Уг шилжүүлэх захирамжийг зохигчид танилцуулаагүй, мэдэгдээгүй бөгөөд хялбар ажиллагааны шүүхээс хэргийг хүлээн авсны дараа хэрэг нь хялбар ажиллагааны шүүхэд ирсэн тухай мэдэгдсэн болно. Улмаар хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлснээс хойш хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан. Гэтэл хялбар ажиллагааны шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ***3 дугаартай "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан байдаг. Тус захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6, 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тус захирамжид гомдол гаргасан. Гомдлын дагуу 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамжид гаргасан гомдлын дагуу гомдлыг хянан хэлэлцсэн бөгөөд тус хурлаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг харьяаллын шүүхэд дахин гаргаж шийдвэрлүүлэх талаар тайлбарласан. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд итгэн эрхээ хамгаалуулах гэж бүхий л хугацаанд явсан болно. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. *** ХХК-ийн гүйцэтгэх захирал, 5 хувийн хувьцаа эзэмшигч *шүүхийн шийдвэр*** биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар санал санаачилra гаргадаггүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах алба тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан бөгөөд *** мэдэгдэх хуудсыг гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үндэслэл журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан буюу хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн ажиллагаа нь хуульд нийцсэн байна. Төлбөр төлөгч *** ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад *** нь өөрийн биеэр оролцсон нь нотлогддог. ***р ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь *** байгаа юм. Тийм учраас **** ХХК-ийг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох ёстой юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй гэдэг нөхцөл байдлын үндсэн дээр тухайн тогтоолыг гаргасан. **** нь гадаад улсад явж байхдаа оргон зайлах уу гэдгийг бид мэдэхгүй. Сэдэл нь ямар байхыг мэдэхгүй. Бид урьдчилан сэргийлэх байдлаар дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Төлбөр төлөгч ****ХХК болон түүний удирдах албан тушаалтан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэснээс хойш буюу 2024 оны 01 дүгээр сараас хойш хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй байх, тогтоол маань хуульд нийцэж байгаа бөгөөд ***н нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн **** дугаар захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан нэхэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1* ***дугаар иргэний хэрэг үүсгэсэн захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн **** дугаар хэрэг шилжүүлэх тухай захирамж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 1*** дугаар хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамжийн хуулбар, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1*** дугаар тогтоолын хуулбар, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн****4 дүгээр гүйцэтгэх хуудас, **** дугаар албадан гүйцэтгүүлэх захирамж, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжуудын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24360460 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, баримт бичиг хүлээн авах баталгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, санал гаргах тухай албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8848 дугаар төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 6 дугаар сарын 29-ний өдрийн 09, 10, 11, 12, 13, 14 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийн хуулбар, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1-7/4233 дугаар гадаадад зорчих эрх түр сэргээх санал тухай, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн санал гаргах тухай албан бичгийн хуулбар зэрэг баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ****н нь Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газарт холбогдуулан Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн****дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ тогтоолыг нэхэмжлэгчид буюу төлбөр төлөгчид мэдэгдээгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй байхад гаргасан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ тогтоолыг төлбөр төлөгчид хуульд заасны дагуу мэдэгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөөгүй, хөрөнгө битүүмжлэх хураах ажиллагаа явагдаж байсан, тогтоол хууль зөрчөөгүй гэж тус тус тайлбарлана.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Т*** ХК-ийн нэхэмжлэлтэй ****ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,353,547,414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн **** дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Энэхүү шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ****дугаар захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 1**** дугаартай гүйцэтгэх хуудас олгож, улмаар 2024 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна. /хх-н 28-32/

И****К-ийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь нэхэмжлэгч Я*** бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд компаниа төлөөлөн оролцжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 24360460/11 дугаартай мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч*** гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх санал хүргүүлж байгаагаа мэдэгдэж, шаардлагатай бол нотлох баримтыг бүрдүүлэн түр сэргээлгэж болохыг тайлбарлаж,*** нь тэмдэглэл, мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан байна. /хх-ийн 37, 38/

Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Банкны төлбөр барагдуулах газраас Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж, саналыг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 8*** дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргасан нь тогтоогдсон. /хх-ийн 39-41/.

Тогтоол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгт авагдсан ба нэхэмжлэгч ***д 2024 оны 6 дугаар сарын 29-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоол танилцуулж, тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоол гарсныг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл мэдээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3, 59.2 дахь хэсгүүдэд тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэлээр түдгэлзүүлж болох, түдгэлзүүлэх шийдвэр гарсан бол төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл төлөөлөгчид түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай мэдэгдэхээр зохицуулжээ.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 8848 дугаар тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь хэсэгт заасныг үндэслэсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.1, 271.3.5, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгүүдэд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг хэрэгжүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.

Нэхэмжлэгч ****/гүйцэтгэх захирал/ нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, ямар ч төлбөр төлөөгүй, эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч *** ХХК-ийг төлөөлөн оролцож байгаа тул хуульд зааснаар түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэх, буруутгах, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ****н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгч *** хүсэлтийг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн****дугаар тогтоолоор ***н гадаадад зорчих эрхийг 1 сарын хугацаагаар сэргээсэн болохыг, гадаадад зорчих зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн хүсэлтээ гарган шийдвэрлүүлж болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 271 дүгээр зүйлийн 271.3.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч **** Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн**** дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ