2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2025/08149

 

2025 10  192/ШШ/08149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, *******-р хороо, *******-р байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, *******-р хороо, бага тойруу, /1, Хуульчийн гудамж, өөрийн байранд байрлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д заасан үндэслэл буюу 59.1.1.эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн; 59.1.2.хөрөнгөө нуун дарагдуулсан; 59.1.3. төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй зэрэг хуульд заасан үндэслэлээр гадаадад зорчих эрх түдгэлзүүлдэг. Гэтэл миний бие эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийгээгүй, хөрөнгөө нуун дарагдуулаагүй, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал байхгүй байхад гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн байна. Гэтэл төлбөр төлөгч сайн дураар төлөхөөр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө санал болгосон, мөн миний хөрөнгүүдийг битүүмжилсэн байдаг. Нийт 435,000,000 орчим төгрөгийн төлбөрт 3.5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт *... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг ноцтой зөрчиж хуулиас давсан үндэслэлгүй шийдвэр гаргаж Гадаадад зорчих эрх түдгэлзүүлжээ. Учир нь дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д заасан үндэслэл шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй байна. Миний бие шүүхийн шийдвэрт заасан мөнгийг төлж барагдуулахын тулд бүх талын арга хэмжээ авч байгаа гэдэг нь төлбөр төлөх хөрөнгө санал болгосноос харагддаг. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн ..-ний өдрийн дугаар тогтоолыг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар өгөхгүй байсаар гомдол хүсэлт холбогдох байгууллагад гаргаснаар .*******.16-ны өдөр дуудаж гардуулан өгч, хүлээн авсан байдаг. Ингэснээр хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах эрх хуулийн хүрээнд нээгдсэнээр уг гомдлыг гаргаж байна.

Уг гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024.05.31-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2024.09.27 ний өдрийн дугаартай магадлал, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024.*******.31-ний өдрийн 031 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хийгдэж байгаа ажиллагаа болно.

Шүүхэд хүсэлт гаргаж байгаа хүсэлтийн хугацааны тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгчид уг ажиллагааг албан ёсоор мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байдлаар ажиллагааг явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг үйл баримтын талаар тодруулах бүрэн боломжтой. Мөн хариуцагчийн хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон хэрэг шийдвэрлэсэн хаягаар нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж шүүгчийн захирамж гарсан тул уг шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг дэлгэрэнгүй байдлаар өгсөн байгаа, гол хэсгийг товчлоод хэлье. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар арга аргачлал, ямар тохиолдолд ямар ажиллагаа хийх вэ гэдгийг зааж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээд явж байгаа ба харамсалтай нь төлбөр төлөгчийн хувьд оны -р сарын -ны өдрийн гэх төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол буюу нэг талаар хилийн хориг тавиулсан байдаг. Энэ нь яагаад шүүхэд хандах гол үндэслэл болоод байна вэ гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэл тухай хуульд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хууль дээдлэх Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасны дагуу хууль дээдлэх зарчмын хүрээнд тодорхой өөрийн нарийвчлан зохицуулсан хэм хэмжээг барьж, хуулийг мөрдөж сахиулж, арга ажиллагаа буюу хууль дээдлэх зарчмын хүрээнд хууль зөрчихгүй байх үүднээс арга ажиллагааг хийх ёстой. Харамсалтай нь шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай байгууллагын 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасныг зөрчсөн, 59.1 бол 50 000 000 төгрөгөөс дээш төгрөгийн төлбөр төлөгч дараах 3 нөхцөл бүрдвэл буюу аль нэг нь илэрвэл хилийн хориг буюу зорчих эрхийг түдгэлзүүлж болно гэх хэм хэмжээг хууль тогтоогч хуульчилсан. Гэтэл хариуцагч байгууллага тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг барьж 50 000 000 төгрөгөөс дээш гэх нөхцөлийг манай нэхэмжлэгч хангаж байгаа. Тогтоосон хугацаанд биелүүлээгүй байхад ямар хүчин зүйлүүд нөлөөлөх вэ гэдгийг тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан. Эдгээр нөхцөлүүдээр тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол 50 000 000 төгрөгөөс дээш төлбөр төлөгчийн зорчих эрхийг түдгэлзүүлнэ гэх хууль хэрэглээ гэх юм уу тайлбар гэх юм уу практик гэх байдлаар ойлгогдож уншигдаж байна. Харамсалтай нь хариуцагч байгууллага 50 000 000 төгрөгөөс дээш гэдгийг аваад тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т зааснаар эрэн сурвалжлагдаж байгаа гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд эрэн сурвалжлагдсан зүйл байхгүй. Төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэсэн байна, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт нэг ч баримт байхгүй. Санаатай, санаандгүй, төлбөр төлөх гээд ажиллагаа хийгээд явж байна. Мэдээж тийм бага мөнгө биш, 400 000 000 гаруй төгрөг байгаа. Нөгөө талаас хөрөнгө нуун дарагдуулсан гэж байгаа, нуун дарагдуулсан зүйлийг илрүүлээд хариуцагч байгууллага гаргаад ирсэн зүйл байхгүй. Тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.3-т төлбөр төлөхөөс зайлсхийх, оргон зайлсхийж болзошгүй гэсэн байна, ийм зүйл мөн тогтоогдоогүй. Хоёрдугаарт оны дугаар сарын -ны өдөр гаргасан зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол байна. Уг тогтоолын дагуу зорчих эрхийг түдгэлзүүлж байгаа боловч гомдол гараад нэлээн удаж байна. Өнөөдрийг хүртэл ямар нөхцөл байдал болсон бэ гэхээр зорчих эрхийг түдгэлзүүлэх эрх зүйн ач холбогдол байхгүй болсон. Мэдээж хариуцагч байгууллага тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг буруу баримталсан, сахисан, мөрдсөн. Миний бодож байгаагаар бол хариуцагч байгууллага нь санаатай, санаандгүй зөрчсөн, ямар шалтгаанаар гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээд байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй юм бэ. Гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх нөхцөл бүрдээгүй байхад бүрдсэн мэтээр 50,000,000 төгрөгөөс дээш гэх ганцхан үндэслэлийг барьдаг. 50,000,000 төгрөг бүрдчихээд дараах 3 нөхцөлийн аль нэг нь бүрдвэл түдгэлзүүлнэ гэж байгаа. Хууль хэрэглээ маш энгийн, ойлгомжтой байгаа. Үүнийг ойшоож үзээгүй, зөрчсөн гэж үзэж байна. Хоёрдугаарт оны 10-р сарын -ны өдөр түдгэлзүүлсэн, өнөөдрийн нөхцөл байдлаар нэхэмжлэгчийн нэр дээр байгаа хөрөнгүүд бүгд чөлөөлөгдсөн байна. Хэрэгт орсон худалдах худалдан авах гэрээ байгуулахад барьцаалсан барьцааны гэрээ байгаа. Барьцааны гэрээ нь Ариунтуяагийн нэр дээр байдаг өмч юм. Хялбар ажиллагааны шүүх дээр нэхэмжлэл гаргаад төлбөр авагч Ганбаатар гэж хүн шүүхээр шийдвэрлүүлээд явсан. Ариунтуяа гэж хүний хөрөнгө дээр ажиллагаа хийгээд явж байгаа. Үүнд нэхэмжлэгч яаж хамаараад байгаа вэ гэдэг нь бас тодорхойгүй, нөхцөл байдал цаг хугацааны хувьд нэг талаас хууль зөрчсөн гэдэгт маш их гомдолтой байна. Түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах нэн даруй шаардлагатай. Шүүх бол зөрчигдсөн эрхийг сэргээнэ. Тэр үеийн нөхцөл байдал, одоогийн нөхцөл байдал өөр, А.*******д хилийн хориг тавиад байгаа ач холбогдол бүрэн арилсан гэж үзэж байна. Уг үндэслэлээр оны -р сарын -ны өдрийн зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Мөн А.*******ий биеийн байдал маш муу байгаа, гадаадад очиж эмчлүүлдэг. Удаа дараа хариуцагч байгууллагад биеийн байдал муу байна гэж хуулиа бариад түр сэргээж өгнө үү гэх маш олон хүсэлт өгдөг. Яагаад сэргээж өгдөггүй, энэ хүн амь тавьчихвал хэнээс амиа нэхэх вэ гэх асуудал үүсдэг. Залуу хүн амь тавьдаггүй юмаа гэхэд биеийн байдал нь улам дордоод эмчлэгдэх байсан нөхцөл байдал цаг хугацаагаар хэмжигдэж байгаа нөхцөлд хэн дараа нь эрүүл мэндийг нөхөн сэргээх вэ гэдэгт эргэлзээ төрдөг. Дөрөвдүгээрт эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүн биш, яагаад зорчих эрхийг түдгэлзүүлчхээд буцаагаад сэргээж болдоггүй юм бэ. Хууль зөрчсөн үйлдлээ буцаагаад залруулж болохгүй байгаа юм бэ гэдэгт маш их гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

оны -р сарын -ны өдрийн дугаартай өнөөдрийн маргаж байгаа төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолын үндэслэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасныг барьсан байна. Дахиад тодруулж хэлье, эрх бүхий этгээд уг тогтоолыг гаргахдаа эрэн сурвалжлагдаж байгаа эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн үндэслэлийг барьсан гэж харахаар байна. Гэхдээ эрх бүхий этгээд уг тогтоолыг гаргахдаа эрэн сурвалжлагдаж байгаа юм уу эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн эсэхийг үгээр илэрхийлээгүй байна. Зүгээр 59.1.1, 271 дүгээр зүйл гэж заасан. Хамгийн гол нь төлбөр төлөгч *******ийг тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т заасан үндэслэл бүрдсэн учраас зорчих эрхийг түдгэлзүүлэх тогтоол гаргалаа гэж шийдвэр гаргасан этгээд үндэслэсэн байна. Харамсалтай нь уг хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа нөхцөл байдал болон төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн нөхцөл байдал байхгүй. *******д шууд бэлэн мөнгө байхгүй, хөрөнгүүд бол байгаа. Хөрөнгүүд битүүмжлэгдээд явдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэх заалт биш, ямар үндэслэлээр вэ гэхээр 59.1.1, 59.1.2, 59.1.3-т гэж заасан байгаа. Гэхдээ өнөөдөр 59.1.1-т заасныг л ярих юм байна. Учир нь тогтоолд 59.1.1 дэх хэсэг гэж заасан. Уг үндэслэл бүрдээгүй байгаа учраас уг тогтоолыг хүчингүй болгох шаардлагаа дэмжиж байна гэв.

 

2.Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Үүнээс хойш оны 01-р сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, 02-р сарын 07-ны өдөр мэдэгдэл, 02-р сарын 26-ны өдөр мэдэгдлүүдийг тус тус гардуулж өгсөн байдаг. Шуудангаар хүргүүлсэн. Тус хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр гадаад улсад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т зааснаар эрэн сурвалжлагдаж байгаа, 59.1.2 хөрөнгөө нуун дарагдуулсан, 59.1.3 зайлсхийсэн гэх байдлаар тайлбарлаад байна. Хэрэв ийм тохиолдол гарсан бол үүнийг заана, зорчих эрхийг түдгэлзүүлэх мэдэгдэх хуудастаа 59.1.1, 59.1.2 гэж заана. Мэдэгдэл нь тэдэн сарын тэдний өдөр мэдэгдлээ төлнө үү гэх мэдэгдэл хүргүүлж байгаа. Тэр хугацаанд 3,4 удаагийн мэдэгдэл өгсөн, тухайн хугацаанд төлбөрөө төлөхгүй байгаа нөхцөлд тус хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дүгээр зүйлд заасныг барьж гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг шийдвэр гүйцэтгэх алба авч үзээд түдгэлзүүлсэн. дугаар сарын -ны өдөр № гэх гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг гаргасан. *******-р сарын 01-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч *******од 99999646 гэх дугаарт вайбар хаяг руу мэдэгдэж, ******* дүгээр сарын 16-ны өдөр хуулбар үнэн дарж гардуулж өгсөн. Хоёрдугаарт А.******* төлбөр төлөгч биш гэж яриад байна. *******тэй холбоотой шийдвэр 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр А.*******ийг төлбөр төлөгч 447,000,000 төгрөгийг н.Ганбаатарт төл гэх шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Мөн гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэнтэй холбоотой өмнө нь барьцаат хөрөнгө байсантай холбоотой дахин нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дахин шийдвэр гарч ирсэн. Уг шүүхийн шийдвэр нь оны дугаар сарын 31-ний өдөр 3580 дугаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 05 дугаар сарын 16-ны өдрийн 796 дугаар магадлалаар шийдвэр гараад Мөнхжаргал, Ариунтуяа гэх 2 төлбөр төлөгч нэмэгдэж орж ирсэн. Мөн Ариунтуяагийн өмчлөлийн *******тэй холбоотой гарсан гүйцэтгэх хуудас дээр гэрээтэй холбоотой хэсэг дээр барьцаа хөрөнгийг хангуул гэх гүйцэтгэх хуудас 06 дугаар сарын 16-ны өдөр манай дээр дахин ирсэн. Үүний дагуу дахин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Сүүлийн гүйцэтгэх хуудас дээр *******ийг төлбөр төлөгчөөс хасаад, хасагдсан гэх шийдвэр огт байхгүй. Тийм учраас анх гаргасан 2024 оны шүүхийн шийдвэр дээр *******ийг төлбөр төлөгчөөр явна. Сүүлд гарсан гүйцэтгэх хуудас дээр барьцаа хөрөнгөөр хангуул мөн 2 хариуцагч нэмж орж ирж шийдвэрлэсэн болохоос биш *******ийг төлбөрөөс гаргасан гэх шийдвэр байхгүй. Тийм учраас А.******* төлбөр төлөгчөөр явж байгаа, гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байгаа. Гуравдугаарт биеийн байдал муу учраас гадаад улсад зорчих эрхээ сэргээлгэх гээд хүсэлт ирүүлсэн. Үүний дагуу манайх үзээд нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх, албан ажлаар болон эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчих эрх нь нээлттэй, манайхаас нээж өгнө. Ирүүлсэн материал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа юм. Эрүүл мэндийн шалтгааныг журамдаа заасан, уг журмыг хангахгүй байсан. Нотлох баримт нь хангалтгүй байсан учраас манайх гадаад улсад зорчих эрхийг сэргээж өгөөгүй. Хэрэв тэрийгээ хангаад аваад ирвэл гадаад зорчих эрхийг түр сэргээх боломжтой гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Битүүмжилсэн тогтоол хавтаст хэргийн 76 дахь талд байгаа.  оны 01-р сарын 16-ны өдрийн 142 дугаартай 01-р сарын 21-ний өдрийг хүртэл хугацаатай мэдэгдэл, оны 02-р сарын 07-ны өдрийн зарлан дуудах мэдэгдэл болон шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл нь 02-р сарын 14-ны өдрийг хүртэл, оны 02 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл нь дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлнө үү гэх мэдэгдэл байгаа. Үүнээс хойш 1 дүгээр сарын 10-ны өдрөөс дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ирэхгүй байсан учраас албадах арга хэмжээ авч эхлээд данс хааж эхлэх ажиллагаа хийсэн гэв.

 

4.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

-нэхэмжлэгчээс: /хх-1-3/ нэхэмжлэл, /хх-4-6/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн оны 05-р сарын 14-ний өдрийн 191/ШЗ/249 дугаар захирамжийн хуулбар, /хх-7/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн оны 05-р сарын 22-ны өдрийн 192/ШЗ/23465 дугаар захирамж, /хх-8/ Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, /хх-9/ Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн № дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, /хх-10/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны *******-р сарын 31-ний өдрийн 102/ШЗ/031 дугаар захирамж, /хх-11-14/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн 210/МА2024/ дугаар магадлал, /хх-15-18/ Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэр, /хх-19/ А.*******ээс Т.*******од олгосон итгэмжлэл, /хх-20/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-Хариуцагчаас /хх-22-23, 24/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Б.*******, М.Хажидмаа, М.Золбоо нарт олгосон итгэмжлэл, /хх-25/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргын оны 06-р сарын 18-ны өдрийн Б/1162 дугаар тушаал, /хх-31/ шүүхэд гаргасан хариу тайлбар, /хх-32-74/ Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг №25250168 зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

-Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас №25250168 дугаар шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг бүхэлд нь нотлох баримтаар гаргуулсан, талууд өөр бусад санал, хүсэлт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч А.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... оны -р сарын -ны өдрийн дугаартай төлбөр төлөгчийг гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай тогтоол үндэслэлгүй, ... миний бие эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийгээгүй, хөрөнгөө нуун дарагдуулаагүй, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдалгүй байхад гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн. Уг тогтоолд 59.1.1 дэх хэсэг гэж заасан. Уг үндэслэл бүрдээгүй байгаа учраас уг тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргаж байна гэсэн агуулгаар тодорхойлов.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр маргаж, үгүйсгэсэн. Үүнд: ... Нотлох баримт нь хангалтгүй байсан учраас манайх гадаад улсад зорчих эрхийг сэргээж өгөөгүй. Хэрэв тэрийгээ хангаад аваад ирвэл гадаад зорчих эрхийг түр сэргээх боломжтой гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны дагуу 50,000,000 төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэх үндэслэлээр гадаад улсад зорчих эрхийг нь түдгэлзүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж, үгүйсгэв.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэрээр хариуцагч А.*******ээс 362,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 72,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /хх-15-18/

4.2.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн 210/МА2024/ дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэр /А.*******ээс 435,000,000 төгрөг гаргуулах/-т өөрчлөлт оруулж, шийдвэрлэсэн, /хх-11-14/

4.3.Улсын дээд шүүхийн 2024 оны *******-р сарын -ны өдрийн 001/ШХТ2024/01497 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан, /хх-93/

4.4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны *******-р сарын 31-ний өдрийн 102/ШЗ/031 дугаар захирамж, тус шүүхийн 2024 оны *******-р сарын 31-ний өдрийн 102/ГХ/00064 дугаар гүйцэтгэх хуудсаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05-р сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/02893 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 27-ны өдрийн 210/МА2024/ дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2024 оны *******-р сарын -ны өдрийн 001/ШХТ2024/01497 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн, /хх-10/

4.5.Хариуцагч оны 01-р сарын 10-ны өдөр №25250168 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, /хх-42,100/

4.6.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хариуцагч А.*******ий өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Олзвой гудамж, , Г-22*******0972 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, Олзвой гудамж, 62 тоот хаягт байрлах, үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн,

4.7. оны 01-р сарын 27-ны өдрийн 142/25250168 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжилж, хасалт хийсэн, /хх-4/

4.8. оны 02-р сарын 07-ны өдрийн  оны 02-р сарын 10-ны өдрийн заасан цагт ирэх тухай зарлан дуудах мэдэгдэл, /хх-43/

4.9. оны 02-р сарын 07-ны өдрийн 438,2,950 төгрөгийг  оны 02-р сарын 14-ний өдрийн дотор биелүүлэх тухай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, /хх-44/

4.10. оны 02-р сарын 26-ны өдрийн №211/21 тоот оны -р сарын 15-ны өдрийн дотор Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, /хх-47/,

4.11. оны -р сарын 10-ны өдрийн №25250168/2 дугаартай 438,2,950 төгрөгийг  оны  дугаар сарын 21-ний өдрийн дотор биелүүлэх тухай Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл тус тус хүргүүлсэн, /хх-69/

4.*******.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн № дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн, /хх-9/

4..Шийдвэр гүйцэтгэгчийн оны *******-р сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр төлбөр төлөөлөгчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн № дугаар тогтоолыг танилцуулсан, /хх-171-172/

4.14.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн № дугаар тогтоолд хариуцагч А.*******ий өмгөөлөгч Т.*******оос гомдол гаргаж, гадаадад зорчих эрхийг сэргээлгэх хүсэлт гаргасан /хх-177-181/,

4.15.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын оны *******-р сарын 22-ны өдрийн 4/481 дугаар хариу мэдэгдэх хуудсаар гадаадад зорчих эрхийг сэргээх боломжгүй талаар мэдэгдсэн /хх-202/ болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

5.Талуудын маргааны зүйл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн № дугаар тогтоол холбогдох хууль, дүрэм, журамд нийцээгүй, үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй, хуулийн заалтыг буруу тайлбарласан эсэх талаар байна.

Харин шийдвэр гүйцэтгэгчийг явуулсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаа, ажиллагааны талуудын эдлэх эрх, үүргийн талаар, бусад ажиллагааны талаар маргаагүй байна.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно гэж,

-мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн гэж,

-271 дүгээр зүйлийн 271.1-д Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 44, 77 дугаар зүйлд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж,

-271 дүгээр зүйлийн 271.3.5-д шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийн удирдах албан тушаалтны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх гэж тус тус заасан байна.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд уг тогтоолыг хариуцагч талд мэдэгдэх ажиллагаа хуульд заасны дагуу хийгдсэн байна.

Харин хариуцагч байгууллага хуулийг тайлбарлан хэрэглэхдээ үгийн шууд утган болон хуулийн зорилго, хуулийн урьдчилсан нөхцлийг анхаараагүйгээс хуулийн буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, энэ хуульд ...Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй ... төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг ... /59.1.1./ эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, /59.1.2./ хөрөнгөө нуун дарагдуулсан, /59.1.3./ төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд түдгэлзүүлэхээр заасан байна.

Нэхэмжлэгчийн тухайд эрүүл мэндийн байдлын талаарх баримт хуулийн шаардлага хангаагүйгээс түүний хүсэлтийг хангаагүй байж болох хэдий ч тэрээр эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй байхад тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Энэ хууль /59,1/-ийг хэрэгжүүлэхдээ дээрх 3 урьдчилсан нөхцөл нь Тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй үндэслэлтэй зэрэг хангагдснаар түүний эрхийг хязгаарлах үндэслэл болно.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар 44.4.Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

Гэтэл нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн № дугаар тогтоолтой танилцсан байдал, оны *******-р сарын 16-ны өдөр гардан авсан хугацаа, анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэл, түүнийг шийдвэрлэсэн оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамж, мөн тус шүүхэд оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдал, оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамж, оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэл зэргээс үзэхэд тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчсөн буюу хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг  оны ******* дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор буюу оны *******-р сарын 30-ны өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй атал хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, хугацааг хэтрүүлсэн, гомдол гаргах үйл явц шүүхээс шалтгаалаагүй байх тул нэхэмжлэлийг ийнхүү шийдвэрлэлээ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад нэхэмжлэгч А.*******ээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан гаргасан Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн оны -р сарын -ны өдрийн дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН