| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
| Хэргийн индекс | 168/2018/0439/э |
| Дугаар | 2018/ШЦТ/217 |
| Огноо | 2018-08-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******г суулган,
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох 1821000000198 дугаартай хэргийг 2018 оны 07 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *******, Дорноговь аймгийн Сайншанд суманд ........ оны ................ сарын .....-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД: ............../, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл гэх.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн өвс хадагч хадуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч бусдад 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 5 сарын 08-ны өдөр хөдөө мал маллахаар очсон. Тэгээд хөдөө явж байгаад хонхор дотор өвс хадагч хадуур байхыг олж харсан. Эзэнгүй байна гээд хадуурыг авахаар бага оврын тракторыг асаагаад очтол тракторын дугуй хагарсан. Дугуйгаа нөхөөд явах гэтэл түлшгүй болсон. Маргааш өглөө нь буюу 5 сарын 09-ний өдөр гэх залуутай таарч түлш авч хийгээд асаах гэсэн боловч трактор асахгүй байсан. Тэгээд таарч портероор гэр рүү хүргүүлсэн. Тэгээд гэрээс түлш аваад хүргэн трактор байгаа газарт хүргүүлээд буцаасан. Би трактортоо түлш хийгээд дугуйгаа нөхөж аваад сумын төв орсон. Сумын төв рүү ороод өвс хадагч хадуурыг өөрийнхөө малын хашаан дотор хийж хучаад орхисон. 10 хоногийн дараа өглөө эрт нэг хүн ирээд “энд хадуур байна уу гэж” асуухад нь би, “үз, үз” гэж хэлээд хүүхдээ хүргэж өгөхөөр яараад гараад явсан. Тэгээд эргээд гэртээ ирэхэд хадуур байхгүй байсан. Тэгэхээр нь би эзэн нь ирээд авсан байна гэж бодсон. Удалгүй цагдаа дуудаад хулгай хийсэн гэж хэлсэн. Би хулгай хийе гэж бодоогүй гэв.
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд онгоц хайгаад явж байхад хонхор дотор өвс хадагч хадуур байсан болохоор очиж харчихаад эзэнгүй юм байна гэж бодсон юм. Өвс хадагч хадуур хаана байсан газрын нэрийг мэдэхгүй бөгөөд гэрээс баруун зүгт 20 км газарт байсан. Тэр өдрөө өвс хадагч хадуурыг авахаар бага оврын тракторыг асаагаад очоод тракторт зүүгээд чирээд явж байсан чинь тракторын дугуй хагарч дугуйг нь нөхөж гэр рүү явахад тракторын түлш дуусчихсан юм. ... өвс хадагч хадуурыг “олсон” гэж хэлсэн бөгөөд тракторт түлшээ хийгээд тракторын дугуйг нөхөөд шууд сумын төв рүү явсан...Өвс хадагч хадуурыг өөрийнхөө малын хашаан дотор хийгээд эрээн хучлагаар хучиж орхисон юм...Өвс хадагч хадуурыг буцаагаад өгчихсөн байгаа...” гэжээ. /хх 34-35/
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны намар ******* сумын Ялалт 2 дугаар багийн “” гэх газар байгууллагын өвс хадсан. Тухайн үед техникээ татаж амжилгүй өвөлжүүлж орхисон. 2018 оны 04 сарын 20-ноос эхлэн техник, хэрэгслээ татаж эхлээд дуусгаж амжаагүй байхад 05 сарын 16-ны үед үлдсэн техник, хэрэгслээс өвс хадагч зориулалт бүхий 1 ширхэг хадагч...алга болсон байсан...нөгөө айлыг нь заалгаж аваад очиж үзэхэд миний алдагдсан хадуур саравчинд эрээн бүтээлгээр бүтээсэн байдалтай байсан. Би гэрийн эзэн болох Х-с “энэ техникийг хэн хаанаас авчирсан бэ” гэж асуухад, “манайд ямар нэг хадуур байхгүй, би хүүхдээ хүргэж өгөхөөр явлаа” гээд зугтаагаад яваад өгсөн...” гэжээ. /хх 14-15/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ингээд би уг тракторын араас явган 1 км орчим яваад хашаатай айл руу очиход хашаандаа дөнгөж орчихсон жолооч нь бололтой эрэгтэй хажууд нь зогсож байсан. Тэр жолоочоос “та манай сургалтын төвийн хажуу талаас мод чирээд явсан уу” гэж асуухад, “үгүй хадуур чирээд явж байсан. Модны үндсэнд хадуур тээглэсэн учраас өндөр хаазлаж хөдлөөд явсан юм” гэж хэлсэн. Тэр ахын трактороор чирж явсан хадуур ногоон өнгөтэй өвс хаддаг хадуур байсан юм. Өөр ямар нэгэн эд зүйл авч яваагүй, зөвхөн өвс хаддаг хадуур чирээд явж байсан. Өвс хаддаг хадуур хаанаас, хэнээс авсан талаараа надад хэлээгүй...” гэжээ. /хх 20-21/
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтанд: Дээрх болон гэрч /хх 19/, /22-24/, /хх 25/, хохирогч ******* /хх 17/, шүүгдэгч ******* /хх 18/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч *******ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 5/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, Биет баримтын байршлын схем зураг /хх 9/, Эд зүйл буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх 10/, Эд зүйлийн үнэлгээ /хх 16, 30/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 39/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40/ зэрэг болон хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” гэх газраас иргэн *******ын өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн өвс хадагч хадуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан авч бусдад 3000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон дараах:
Гэмт хэргийн эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч *******ын “...2017 оны намар ******* сумын Ялалт 2 дугаар багийн “” гэх газар байгууллагын өвс хадсан. Тухайн үед техникээ татаж амжилгүй өвөлжүүлж орхисон. 2018 оны 04 сарын 20-ноос эхлэн техник, хэрэгслээ татаж эхлээд дуусгаж амжаагүй байхад 05 сарын 16-ны үед үлдсэн техник хэрэгслээс өвс хадагч зориулалт бүхий 1 ширхэг хадагч...алга болсон байсан...нөгөө айлыг нь заалгаж аваад очиж үзэхэд миний алдагдсан хадуур саравчинд эрээн бүтээлгээр бүтээсэн байдалтай байсан. Би гэрийн эзэн болох Х-с “энэ техникийг хэн хаанаас авчирсан бэ” гэж асуухад “манайд ямар нэг хадуур байхгүй, би хүүхдээ хүргэж өгөхөөр явлаа” гээд зугтаагаад яваад өгсөн...” /хх 14-15/ гэх,
Үйл баримт /факт/-ыг нүдээр үзсэн гэрч *******гийн “...Тэр ахын трактороор чирж явсан хадуур ногоон өнгөтэй өвс хаддаг хадуур байсан юм. Өөр ямар нэгэн эд зүйл авч яваагүй зөвхөн өвс хаддаг хадуур чирээд явж байсан. Өвс хаддаг хадуур хаанаас, хэнээс авсан талаараа надад хэлээгүй...” /хх 20-21/ гэх,
Гэрч *******ы “...Тухайн үед Х тракторынхоо ард өвс хадагч хадуур чирчихсэн байсан бөгөөд өөр ямар нэгэн эд зүйл ачаагүй байсан...” /хх 24/ гэх,
Гэрч ын “...Тэгээд хамт пад трактор дээр нь ирэхэд тракторын ард хадуур чирсэн байдалтай байсан...” /хх 25/ гэх мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогч *******ын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 5/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-8/, Биет баримтын байршлын схем зураг /хх 9/, Эд зүйл буцаан өгсөн тухай тэмдэглэл /хх 10/, Эд зүйлийн үнэлгээ /хх 16, 30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар пад трактор буюу машин механизм ашиглаж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруутай үйлдлээрээ хохирогч *******т 3000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг /хх 14-15/, эд зүйлийн үнэлгээ /хх 16/-гээр, харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан болох нь хохирогчийн “гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх 14/, шүүгдэгчийн “...Өвс хадагч хадуурыг нь буцаагаад өгчихсөн байгаа...” /хх 35/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг арилгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, бага оврын тракторын жинхэнэ өмчлөгч нь иргэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд түүний гэрчээр өгсөн “...Уг тракторыг 2000-гаад оны дундуур...бригадын даргаас 1500000 төгрөгөөр худалдаж авч байсан юм...Миний өөрийн трактор юм...” /хх 28-29/ гэх, шүүгдэгч *******-ийн гэрчээр өгсөн “...Би хадам дүү д ирээд гэрийнх нь гадаа байсан пад тракторыг асааж аваад хадуур байгаа газар руу очсон...” /хх 18-19/ гэх, яллагдагчаар өгсөн “...Миний унаж явсан бага оврын трактор өмчлөлийнх юм...” гэх мэдүүлгүүдээр, мөн “...Бага оврын трактор 1000000 төгрөгөөр үнэлэгдсэн...” талаарх Дорнод аймгийн ******* сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх 30/ зэргээр тус тус нотлогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн бага оврын тракторын үнэ 1000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч *******-г 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1821000000198 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 08 сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан бага оврын тракторын үнэ 1000000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******-н .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ