| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04869/И |
| Дугаар | 192/ШШ2025/06996 |
| Огноо | 2025-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/06996
2025 09 09 192/ШШ2025/06996
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******, “Сүккистар тур” ХХК (РД:5397723)-нд холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дамжин овогтой Бат-Эрдэнэ миний бие -ны захирал 2019 оны 04 сарын 15 өдөр №20/85 дугаартай "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулж, *******, 2 дугаар хороонд байрлах Хулан хотхоны 7 давхрын 39 тоот хаягт байрлах 76 м.кв талбайтай 3 ороо орон сууцыг захиалан бариулж, орон сууцны м.кв талбайн үнийг 1,200,000 төгрөгөөр тооцон урьдчилгаа 34,000,000 төгрөгийг төлсөн. Барилга баригдаж байх хугацаанд 32,000,000 төгрөгийг нэмж төлж, барилга ашиглалтад ороход 20/85 дугаартай гэрээний хавсралтаар 1 м.кв-ыг 1,450,000 тооцоож, нийт 110,200,000 үнийн дүнгээс урьдчилан төлсөн 66,000,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 44,2000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай жилийн 4% хүүтэй компанийн зээлд хамруулахаар харилцан тохиролцож, зээлээ гэрээний дагуу хугацаандаа төлж байна. Гэтэл үлдсэн зээлийн төлбөрөө төлж, гэрчилгээгээ авахыг удаа дараа хүсэхэд гэрчилгээ гарсан нь тодорхойгүй одоог хүртэл гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байна. Иймд тус байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч “Сүккистар тур” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр тайлбарыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлтэй, хариуцагч “Сүккистар тур” ХХК-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 708,950 төгрөгийн 50 хувь болох 354,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос болон хариуцагч “Сүккистар тур” ХХК-ийн тус бүр 354,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД